хат

oird shine ym oruulagui udahgui oruulna sanaa bodoloo iishee bicheerei teka_hihi@yahoo.com

Squeezer - I can get no sleep without you

2010 оны 12-р сарын 22 Нийтэлсэн teka

ATB-ecstasy

2010 оны 12-р сарын 22 Нийтэлсэн teka

айдас

2010 оны 12-р сарын 15 Нийтэлсэн teka
Би нэг 10 аад настай байсан байхаа аав ээж шинэ жилийн үдэшлэгэнд явцан байсийн.Тэгээд орой болтол зурагт үзээд байж байтал галийн өрөөнд ус тусаад байгаа юм шиг чимээ гараад байхаар нь очоод үзтэл юүч тусаагүй нөгөө чимээ ч гарахгүй байхаар нь жоохон байсан болохоор их ч юм бодоогүй зурагтнаас гар ч байгаа юм болов уу гээд яваад өгсөн. Гэтэл дахиад нөгөө чимээ гарсан гэхдээ жоохон айсан болов ч очсон очоод харахад би ухаан алдцан байсан гэхдээ би тэр зүилийг харсандаа одоо хүртэл харамсдаг яагаад гэвэл сэтгэл шаналсандаа болоод

mi sonsoh durtai trance

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka

tiesto queensday amsterdam 2010 part1

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka

togloomiin donton

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka

c walk them 1

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka

tecktonik part 2

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka
tecktonik part 2

za tecktonikd durtai hun bolgond zoriulii

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka
za tecktonikd durai hun bolgond zoriuliii part1 part2 bga shuu enjoy

mongolian emo kid zolboo

2010 оны 11-р сарын 06 Нийтэлсэн teka

Энэ охины нэрийг золбоо гэдийн  их хөөрхөн ааштай охин шүү !!!!!!!!!!

Бээжингийн улсын их сургуулийн докторантурт суралцаж байсан Монголын иргэн, 42 настай Г дотуур байрандаа нас барсан тухай тус улсад суугаа манай Элчин сайдын яамныхан энэ сарын 14-нд ГХЯ-нд мэдээлсэн. Гэтэл долоо хоног өнгөрчихөөд байхад талийгаачийн талаар, тэр тусмаа ямар шалтгаанаар нас барсан тухай тодорхой мэдээлэл алга. Энэ талаар тус яамны Консулын газрын дэд захирал Н.Батаагаас тодруулахад, -Одоогоор бидэнд Г-ийн талаар шинэ мэдээлэл ирээгүй байна. Тус улсын Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. -Хохирогчийг гаднын нөлөөтэй нас барсан гэж хэвлэлд мэдээлсэн. Энэ үнэн үү? -Ямар сонинд тэгж бичсэн юм бол. Тус улсын цагдаагийнхан шалгаад, урьдчилсан байдлаар амиа хорлосон байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан мэдээлэлдээ дурдсан байсан. Бидэнд ийм л мэдээлэл ирүүлсэн гэв. Г нь Бээжинд хоёр дахь жилдээ суралцаж байжээ. Түү- ний гэр бүлийнхэн энэ долоо хоногийн эхээр Бээжин рүү явсан байна.

Хүний үүсэл гарлын тухай

2010 оны 09-р сарын 15 Нийтэлсэн teka

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Уг асуудлыг авч үзэхийн тулд юуны өмнө орчлон ертөнцийн үүсэл хөгжил хийгээд хүний гарал үүслийн асуудлыг авч үзэх шаардлагатай болдог. Гэтэл өнөөдөр ертөнц хийгээд түүний аливаа юмс үзэгдлийн анхдагч нь юу болох, энэхүү оюун ухаант хүний гарал  үүслийн асуудал, түүний хамгийн үнэт чанар болох ухамсар оюун ухааны мөн чанар тайлагдалгүй оньсого болон хэвээр үлдэж байна. Иймээс ч АНУ-ын “Сайенс дайжест” сэтгүүл ирээдүйн зуунд ороход тайлагдаагүй үлдэж  буй 20 гол асуудлыг жагсаасанд:

Амьдрал хэзээ, хэрхэн яаж үүссэн бэ?

Мич яаж хүн болсон бэ?

Хүн яаж оюун ухаант амьтан болов?

Уураг тархи яаж ажилладаг вэ?Image

Өндгөн эс хэрхэн өсч нарийн нийлмэл бие махбодь болдог вэ? гэсэн хүнтэй холбоотой асуудлууд голлох байр эзэлж буй нь тохиолдлын хэрэг биш юм. Эдүгээ байгаль дэлхийг эзэгнэж буй хүний үүсэл гарлын асуудал дэлхийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нарны аймгийн есөн гаригийн нэг манай дэлхий хэзээ хэрхэн үүсэв? Энэ асуулт эрдэмтэн мэргэдийн оюун бодол, сэтгэл санааг хэдэн мянган жилийн тэртээгээс догдлуулсаар иржээ. Иймээс ч дэлхийн үүслийг янз бүрээр тайлбарласан маш олон таамаглалууд байдаг. Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. Ийнхүү үүссэн дэлхий цаашид хувьсан, бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ. Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна.Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно.

Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ.

Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. Амьдрал хэрхэн үүссэн тухай мөн л олон янзын таамаглал байдаг бөгөөд ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. Нэг эст бичил биетүүд цаашлан хөгжсөөр одоогоос 200 сая жилийн өмнө анхны хөхтөн амьтан үүсчээ. Тэд анх усанд голлон амьдарч байсан бөгөөд 50 сая жилийн өмнөөс хуурай газар элбэгшжээ. Хүн хөхтөн амьтны аймагт багтах бөгөөд түүнийг орчин үеийн шинжлэх ухаанд загас, дельфин, үлэг гүрвэлээс, мөн мичнээс үүссэн гэх мэт таамаглалууд байдаг. Мөн хүн бол бурхан болон харь гаригийнхны бүтээл юм гэдэг таамаглалууд байдгийг ч үгүйсгэж болохгүй. Image

Эдгээр саналын аль нь ч өнөөдөр бүрэн нотлогдоогүй боловч хүн төрөлхтөн өөрсдийгөө нэлээд хөгжсөн үүлдрийн хүн дүрст мичнээс гаралтай гэдэг таамаглалыг шинжлэх ухааны үндэслэл илүүтэй, логик сэтгэлгээний хувьд зөрчилгүй гэж үздэг. Уг таамаглалыг бүр МЭӨ ҮII-II зууны үед Грек, Ромын философичид гаргасан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн Францын эрдэмтэн Ж. Ламарк (1744-1829) шинжлэх ухаанд онол болгон дэвшүүлсэн.Энэ онолын таамаглалыг цааш хөгжихөд нь Европын нийгэм-шинжлэх ухааны их хувьсгал нөлөө үзүүлж байсны дотроос Английн агуу их байгаль шинжээч Ч. Дарвин (1809-1882) хүнийг мичнээс үүссэнийг нотолсон судалгааг анх хийжээ. Тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор ерөөс доод шатны амьтан мичнээс эволюци хөгжлийн явцад үүссэн гэсэн дүгнэлтээ 1871 онд хийжээ. Ч. Дарвины энэ онолыг нийгмийн салбарт Ф. Энгельс (1820-1895) гүнзгийрүүлэн судалж мич хүн болж хувирсан зүй тогтлыг “Хөдөлмөр бол хүн төрөлхтний нөхцөл мөн бөгөөд хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон юм” гэжээ.Ямар ч шинжлэх ухаанд төгс онол гэж байдаггүй. Учир нь хүн объектыг өөрөө зохиодог бус бидний мэдлэг тэр объектод хөтлөгддөг. Иймээс дээрх 2 онолын дүгнэлт хэзээ нэг цагт бүрэн батлагдах, эсвэл оргүй үгүйсгэгдэж болно. Гэтэл хүн төрөлхтөн өөрсдийгөө харь гаригаас үүссэн бурхан бүтээсэн, загаснаас үүссэн гэх мэтээр оргүй зүйлд итгэсээр байвал бидэнд шинжлэх ухаан, танин мэдэхүйн аргууд хэрэггүй бизээ. Шинжлэх ухаан гэдэг бол асар их бартаа, нугачаатай, их эрсдэл хэлмэгдэлтэй хүнд хүчир “их зам” байдаг бөгөөд хүн төрөлхтөн энэ замаар шантралгүй явсаар өнөөгийн өндөрлөгт хүрснийг мартаж болохгүй. Жишээ нь, Хүний үүслийн онолын дүгнэлтийг  нэг хүн нэг нартай өдөр гаргаж ирээд хүн төрөлхтөн түүнийг нь уухайлаад угтдаагүй, бүхий л үеийн Эрдэмтэн--Сүсэгтэн хоёрын тэмцэл, хүчирхийлэл харгислалын замыг туулжээ.  Үүний үр дүнд 1996 оны зул сарын баяраар 143 дахь Ромын пап лам Ионн Павел II анх удаагаа эволюцийн онолыг хүлээн зөвшөөрсөн нь одоогоор шинжлэх ухааныг ялалтанд хүргээд байна. Яагаад гэвэл, магадгүй энэ онол хэзээ нэгэн цагт төөрөгдөлд орж хүн төрөлхтөн өөрсдийнхөө гарал үүслийг өөр өнцөгөөс харж, түүнийг судалж тайлбарлаад цоо шинэ онол гаргаж  болох юм.

“Онолыг туйлын үнэн гэж бүү шүт. Аливаа зүйлд “үл итгэгч” байж үнэнийг цааш хөгжүүлэхэд өөрийгөө бэлтгэ! Энэ нь оюутан хүний гол баримтлах зарчим юм. Аливаад эргэлзэж байнга яагаад? Гэдэг асуулт тавьж хариулт авахаас гадна дэлгэрүүлж уншицгаа” гэж хичээнгүйлэн захъяа!  Аливаа нэг зүйлийн эхлэл зөв тавигдсан бол тэр зүйл нь төгс хөгждөг. Иймд хүн төрөлхтний түүхийн эх нь хүний үүсэл гарал тул дээрх онолыг дэлгэрэнгүй тайлбарласугай.          

ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг.   Хүний үүсэл хөгжилд:

1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө

2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө

3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөөлсөн гэж үзэж болно.Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд:

1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй.

2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд

3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл.

Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Хүн ба хүн дүрст мичний өвөг, түүнээс хүн, хүн дүрст мич салбарласан нь:  Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний удам, төрлийн чиглэл ийм байжээ. Үүнд: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож  чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд:  Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана.

1.    Балар эртний хүн буюу Homo habilis

2.    Эртний хүн буюу Homoerectus

3.    Орчин үеийн хүн буюу Homosapiens

Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна. 

Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ.

Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ. Image

Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд:

1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна.

2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж  20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой.

3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ.

4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ.

5.  Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг.  Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм.

Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд цар хүрээгээ тэлсээр байна.

Хүн хаана үүсэв?  Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг.  Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг.

1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт.

2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт.

3. Африк тивд  (Төв африк- Кени, Танзанид).Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ. Image

Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай.

                Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог:

1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа,  өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм.

2. Хөдөлмөрийн зүйлсүүд,

3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна.  Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна.

Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна.

Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа.

Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй хэл яриа хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг),  Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог.  Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна.

Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ.

Хүнийг бүлэглэн хуваах

Дэлхийн өнцөг булан бүрт тархсан хүмүүсийг ерөнхий гурван бүлэгт хуваана: Кавказ-цагаан арьстан(Caucasoid), Шар болон улаан арьстан(Mongoloid), хар арьстан(Negroid). (Гэвч нэг зүйлийг дахин давтмаар байна. Бүх хүмүүсийг энэ 3 үндсэн бүлэгт хуваагаад хооронд нь цэвэр ялгаа гаргах боломжгүй юм.)

Цагаан арьстан (Caucasoid)

Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Цагаан арьстныг хүн судлалд 6 хэсэгт хуваана. Энэ хэсгүүдийн заримаас жишээ болгоё. Австрали, Айну, Дравидиан болон Веддоидчуудыг ч хамардаг Аркайк цагаанууд, Газар дундын тэнгисийн бүлгүүд, Альпын бүлгүүд, Арменойд бүлгүүд, Нордик бүлгийн хүмүүс, Австралийн уугуул иргэд (Аборгинчууд), Хойд Японы арлуудад (зүүн хойд Азийн арлууд) оршин суугч Айнучууд, Энэтхэгийн Дравидианчууд ба Сейланд Веддойчууд (Өмнөд Энэтхэгт) эхний бүлэгт ордог байна. Энэ бүлгийн хүмүүсийг зарим хүн судлаачид Аркаик Цагаан Арьстанууд гэж нэрлэдэг.Эдгээр хүмүүсийн зарим нийтлэг чанар нь гэвэл: Австралийн уугуул иргэдийн арьсны өнгө нь бор бөгөөд гонзгойдуу толгойтой, долгионтой үстэй байна. Эрүү нь урагшаагаа түрэн гарсан, хамар нь хавтгай, дунд зэргийн нуруутай байна. Аинучуудын хувьд гэвэл тэдний арьсны өнгө нь цайвар бор, гонзгой толгойтой, хар үстэй, нүүр болон биеэрээ үсэрхэг, өргөн хамартай, намхан нуруутай байна. Дравидианчууд ба Веддиодчуудын арьсны өнгө болон үс нь хар бор, гонзгой толгойдоо шигүү ургасан буржгар үстэй, намхан нуруутай, Газар дундын тэнгисийн бүлэгт Арабчууд, Хойд Африкчууд, Испаничууд, Италичууд, Португаличууд болон зарим Англичууд орно. Арабчуудын арьсны өнгө нь бараандуу байна. Тас хар үс нь гонзгой нүүрийг нь эмжинэ. Мөн анхаарал татахуйц хар нүдтэй байна. Дунд зэргийн нуруутай байна.Баруун хойд Африкт амьдардаг хэсэг хүмүүс бол Етиопчууд юм. Тэдний арьс нь улаавтар бороос улаавтар хар хүртэл өнгөтэй байна. Гонзгой нүүртэй, зуйван толгойтой, дунд зэргийн нуруутай. Альпын бүлгийн хүмүүс ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн духтай, үсэрхэг биетэй, арьсны өнгө нь бордуу, бор нүдтэй, хар бороос хар хүртэлх өнгийн үстэй байна. Төв Европоор тархсан энэ хүмүүс Франц, Герман, Оросын төв хэсэг болон Иранд ихэвчлэн байна.Арменоид бүлгийн хүмүүс өтгөн үс , хөмсөг, сахалтай байна. Үсэрхэг биетэй, урт хамартай, хамрынх нь угалз нь махлаг, арьсны өнгө нь бор байна. Бор нүдтэй, өндөр болон дунд зэргийн нуруутай, бор үстэй Туркийн зүүн хойд хэсэгт амьдарна. Нордик бүлэгт, Скандинов болон тэнгисийн эрэг орчмийн хүмүүс, Англи болон Америкийн зарим хүмүүс багтана. Дунд зэргээс өндөр нуруутай, шар болон улаан үстэй, нарийхан шөнтгөр хамартай, урт нүүртэй, улаавтар цайвар арьстай байна.

Шар Ба Улаан Арьстан (Mongoloid)

Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Америкийн уугуул иргэдийг (Америндчууд), Хойд Америкийн уугуул иргэд, Улаан арьстнууд (Индианчууд) ба Неоамериндчууд гэж 3 ангилна. Хойд Америкийн уугуул иргэд, Вашингтоноос Хойд Алъяскаар тархсан байна. Өндөр нуруутай, хүдэр биетэй, том хамартай хүмүүс байна. Арьс болон үсний өнгө нь Индианчуудаас арай цайвар байна. Индианчууд, Хойд Америкийн ой болон тал газарт ихэвчлэн суурьшсан байна. Арьс нь улаанаас шар хүртэлх өнгөтэй байна. Өргөн, дугуй нүүртэй, тэгш хамартай байна.Неоамериндчууд, баруун хойд, төв болон өмнөд Америкт амьдарна. Шараас улаан хүртэлх өнгийн арьстай, хавтгай бөөрөнхий толгойтой, намхан нуруутай, тэгш хамартай байна.Цасан орныхон, Хойд Америк, Зүүнхойд Ази болон Гринландын хүйтэн бүсүүдэд амьдарна. Шаравтар бор арьстай, ойлон толгойтой, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн нуруутай байдаг.Патагоничууд, Өмнөд Америкт амьдардаг, бараан арьстай, хавтгай, дөрвөлжин гэмээр толгойтой, өндөр нуруутай байна.Лапончууд, Скандиноваас Сибирь хүртэлх газарт тархсан байдаг. Арьны өнгө нь цайвар шараас бор өнгийн хооронд байна. Үсний өнгө нь хараас улааны хооронд хэлбэлзнэ. Махлаг төвгөр хацрын ястай. Бие нь үсгүй шахуу байна. Онигор жижигхэн нүдтэй.Хойд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хойд Азийн Төв хэсэгт орших бөгөөд бүдэг шараас бор хүртэл өнгийн арьстай, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн юмуу намхан нуруутай байна. Урд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хятад, Энэтхэгийн хойд хэсгээр амьдардаг, бүдэг шар арьстай, хацрын яс нь төвгөр, дөрвөлжин нүүртэй, онигор нүдтэй, дунд зэргийн нуруутай.Малайчууд (Индонезчууд) монголжуу арьстанууд, Малай арлуудаас Номхон далайн өмнөд хэсэг дэх Шинэ Гвиней хүртэлх нутагт тархан суурьшсан байна. Шараас бор хүртэлх өнгийн арьстай, долгионтой хар үстэй, хацрын яс нь төвгөр, тэгш хамартай, зузаан уруултай, намхан нуруутай. Энэ бүлгийн хүмүүсийг Зүүн Азийн монголжуу төрхтөн болон Пигм (одой) Негрчүүдийн хоорондын эрлийз гэсэн таамаглал байдаг. Полонезчууд, Гавайн арлаас Шинэ Зеланд хүртэл, Самоагаас Өмнөд арлууд хүртэл тархан суурьшжээ. Тэдний арьсны өнгө нь шараас эхлээд цайвар хүрэн байдаг. Толгой нь янз бүрийн хэлбэртэй бөгөөд үс нь нэг бол шулуун эсвэл долгиотой байдаг. Дунд зэргийн эсвэл өндөр нуруутай.Турк- татарчууд Европын зүүн хэсгээс Дундад Ази хүртэл тархжээ. Арьс нь буудайн гэж хэлэгддэг цайвар шар өнгөтэй. Толгой нь их том биш, хамар нь шулуун, дунд зэргийн зузаан уруултай, ихэнхдээ дунд зэргийн эсвэл өндөр нуруутай юм.

Хар арьстнууд (Negroid)

Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн юм.Ойн негрчүүд төв болон баруун Африкт Атлантын эрэг, Конго мөрний савд суурьшдаг. Өндөр нуруутай, цээж, мөр өргөн, урт гартай. Арьс нь хүрэн, хар байдаг. Үс нь хар, хониных буржгар байдаг. Биедээ бараг үсгүй бөгөөд биеийн хөгжил сайтай тул Америкийн хөнгөн атлетикчдийн ихэнх нь ойн негрүүд байдаг.Нилийн негрүүд Нил мөрний хойд хэсэгт оршдог. Маш өндөр боловч цээж богино, хөл гар нь урт. Хамар, уруул нь бусад хэсэгтэй нь харьцуулахад нимгэн. Далай орчмын негрүүд Шинэ-Гвиней, Фижи аралд байдаг. Хүрэн арьстай,үс нь бага зэрэг буржгар, бие нь үсэрхэг бөгөөд сахалтай, уруул нь зузаан гадагш эргэсэн, хамар нь хавтгай биш.Пигме негрчүүд Африкийн Конго, Малайн хагас арлуудад, Суматр, Филиппины арлын хоорондох арлуудад байдаг. Хамгийн намхан хүмүүс бөгөөд 137-142 см өндөртэй. Хөл нь богинохон, арьс нь тод шар, үс нь богинохон, буржгар, шар өнгөтэй. Хамар нь хавтгай, нүдний ухархай гүн, уруул нь зузаан юм.Бушманчууд Калкарын цөлийн орчим амьдардаг. Бусад негрүүдээ бодоход арьс нь хар шар өнгөтэй. Хацар нь хүнхэр, зовхиндоо ахин нэг зовхи байгаа мэт харагддаг. Эмэгтэйчүүдийн гуя нь махлагаараа дэлхийд алдартай. 150 см өндөртэй.Энд дэлхий дээрх 6 миллиард хүний биеийн ерөнхий төрхийг тайлбарлахыг оролдлоо. Хэрэв та бүхэн анзаарсан бол хүмүүсийн хооронд ерөнхий адил шинжүүд ч бий, ялгаатай зүйлс ч байгаа. Үүнийг хүмүүсийн зан ааш, амьдралын нөхцөлтэй холбовол бүр их ялгаа гарна. Хүн эцэг эхээсээ биеэ олж авдаг ч өөрийн дадлага туршлагаа амьдралаасаа олж авдаг. Эрдэмтэд хүний амьдардаг энэ орчныг соёл иргэншил гэдэг. Энэ сэдэвтээ бид хүмүүсийн гадна төрхийн талаар бага сага ярилцлаа. Үүн дээрээ та эдгээр төрлийн соёл иргэншлийн талаар судалбал илүү тодорхой зүйлсийг олж харах болно. Тэгээд ижил төстэй, ялгаатай талаар улам их ойлгоно.

Угсаатан нь  1.  Хэлний нийтлэг,  2. Эдийн соёлын нийтлэг, 3. Оюуны соёлын нийтлэг, 4.  Газар нутгийн нийтлэг, 5.  Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг байна.

Дэлхийн хачирхалтай үхэл–үүд

2010 оны 09-р сарын 13 Нийтэлсэн teka

Доорх тохиолдлууд санамсаргүй гэхэд нэг тиймэрхүү уншаад байж байхад инээдтэй ч юм шиг, их харамсалтай тэгээд яааг болсон явдалууд болохоор бас бодууштай л юм байгаан юм даа

1977—USA New-York–ын замаар гарах гэж яваад машинд дайруулсан нэгэн эрэгтэй азаар ямар ч гэмтэл бэртэл авалгүй босоод иртэл хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн хурдан буцаж гэмтсэн юм шиг хэвтэн шалтаглаж байгаад даатгалын мөнгө гаргуулж ав гэж хэлэнгүүт мань эр мөнгө гэнгүүт уухайн тас баяртайгаар буцаж хэвтэх тэр мөчид мөргөсөн машины хажуугаар хурдтай орж ирсэн машинд дайруулж нас барсан байна.

1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.

2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.

1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.

1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.

2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.


Асуулт: Өөрийн үхэл болон дахин амилалтын хоорондох гурван өдөр Есүс хаана байсан бэ?

Хариулт:
1Петр 3:18-19-д "Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ" гэсэн.

“Сүнсээр .... явж” гэсэн хэллэг нь 18р ишлэлийн “махан бие дотор” гэсэн хэллэгтэй яг адилхан бүтэцтэй байдаг. Тэгэхлээр “сүнсээр” гэдэг үг нь “махан бие” гэсэн үгийн талбар хүрээтэй адил харагдаж байна. Энэ махан бие болон сүнс нь Христийн махан бие болон сүнс юм. Мөн “сүнс дотор амилуулагдав” гэсэн үг нь Христийн гэм нүгэл үүрэлт болон үхэл нь Түүний хүний биеийг өмссөн сүнс нь Бурхан Эцэгээс салгагдахад хүргэгдсэн гэдгийг зааж байдаг(Матай 27:46). Махан бие болон сүнсний хоорондох харьцуулалт нь Матай 27:46 болон Ром 1:3-4 зэргийг харвал Христийн бие болон Ариун Сүнсний хоорондын асуудал биш юм. Христийн гэм нүглийн цагаатгал бүрэн гүйцэхэд Түүний сүнс эвдэрсэн харилцаагаа дахин сэргээсэн байдаг.

1Петр 3:18-22 Христийн зовлон(18 ишлэл) болон Түүний алдаршуулалт(22 ишлэл) хоорондын холбоосыг нарийн тайлбарласан. Зөвхөн Петр л энэ хоёр үйл явдлын хооронд юу болсон талаар онцгой мэдээлэл өгсөн байна. 19р ишлэлд буй “тунхаглах” гэдэг нь Шинэ гэрээнд сайн мэдээг тунхаглах гэж хэрэглэгдсэн энгийн үгнээс ялгаатай байдаг. Энэ нь Монгол хэлэнд шууд буух юм бол мэдээг зарлан тунхаглах гэсэн утгатай. Есүс загалмай дээр зовлон эдэлж нас барсан. Түүний бие үхэлд тушаагдан, Тэрбээр гэм нүгэлтэйд тооцогдон үхсэн байна. Гэвч Түүний сүнс амилуулагдсан бөгөөд Тэр Эцэгт үүнийгээ даатгасан байдаг. Петрийн бичсэний дагуу харвал Есүс Өөрийн үхэл болон дахин амилалтынхаа хоорондох хэсэг хугацаанд “шоронд байгаа сүнснүүдэд” онцгой тунхаглал хийсэн байна.

Петр хүмүүсийг тодотгохдоо “сүнс(spirits)” гэж хэлээгүй “сүнс(souls)” гэж илэрхийлсэн гэдгийг эхлээд сайн ойлгох хэрэгтэй(3:20). Шинэ гэрээнд сүнс(spirits) гэдэг үгээр тэнгэр элчүүд, муу ёрын сүнснүүд гэх мэт зүйлсийг илэрхийлдэг болохоос хүмүүн биетэй зүйлсийг илэрхийлээгүй нь харагддаг. 22р ишлэлийг харвал энэ утгыг нь агуулсан харагдана. Мөн Библийн ямар ч хэсэгт Есүс тамд очсон тухай бичээгүй. Үйлс 2:31-г харвал Тэр “Үхэгсдийн орон”-д очсон тухай гарч байна. Гэвч “Үхэгсдийн орон” гэдгийг “там” гэж хэлж чадахгүй. "Үхэгсдийн орон" гэдэг үг нь үхлийн талаарх ойлголтын тухай илэрхийлж байгаа бөгөөд дахин амилалтыг хүлээх хэсэг түр хугацааны газрыг илэрхийлдэг. Илчлэлт 20:11-15 ишлэлд энэ хоёр ойлголтын ялгаатай талыг маш тодорхой тайлбарласан байдаг. Там гэдэг бол итгээгүй хүмүүст байнгын үргэлжлэх эцсийн шийтгэлийн газар байдаг. Үхэгсдийн орон бол түр зуурын газар юм.

Бидний Эзэн Өөрийн сүнсийг Бурханд даатгаад, нас баран, үхэл болон дахин амилалтын хоорондох хэсэг хугацаанд үхлийн талбар бүхий түр зуурын газарт байж сүнслэг оршигчдод(Иуда 6-г харах юм бол магадгүй унасан тэнгэр элч байж болно) тунхаглал хийсэн байдаг. Мөн энэ нь Ноагийн үерийн өмнөх үетэй зарим талаараа холбоотой байж болох юм. 20р ишлэл үүнийг бас тодорхой болгож өгч байна. Тэр шоронд байх сүнснүүдэд яг юу тунхагласан талаар Петр бид нарт хэлж өгөөгүй боловч нэгэнтээ тэнгэр элч нар аврагдаж чадахгүй болохоор цагаатгалын мэдээ ямар ч гэсэн биш нь харагддаг(Еврей 2:16). Магадгүй энэ нь Сатан болон түүний дагалдагсдыг ялсан ялалтын тунхаглал байж болох юм(1Петр 3:22; Колоссай 2:15). Ефес 4:8-10 ч гэсэн Христ “диваажин” руу явсан(Лук 16:20; 23:43) бөгөөд Түүнийг үхэхээс өмнө түүнд итгэсэн байсан хүмүүсийг тэнгэрийн улсад аваачих зорилготой байсан мэт харагддаг. Гэвч тухайн багц ишлэл яг юу тохиолдсон тухай тайлбарласан хэсэг байдаггүй. Харин ихэнх Библийн эрдэмтэд үүнийг “хоригдол олзлох тухай” гэсэн утгатай болохыг хүлээн зөвшөөрдөг байна.

Тэгэхээр хамгийн сүүлд дүгнэн хэлэхэд Христ нас барж, дахин амилахын хоорондох гурван өдрийн хугацаанд яг юу хийсэн талаар Библи тодорхой тайлбарладаггүй гэсэн үг. Харин Тэр унасан тэнгэр элчүүд юмуу эсвэл үл итгэгчдэд ялалтын мэдээг тунхагласан мэт харагддаг. Бидний гарцаагүй мэдэх үнэн нь Есүс хүмүүст авралын талаар хоёр дахь боломжыг өгдөггүй. Библи биднийг нас барсны дараа шийтгэлтэй тулгарах болно гэж хэлдэг(Еврей 9:27). Харин хоёр дахь боломж байхгүй. Тийм болохоор Есүс нас бараад, дахин амилах хоорондоо юу хийж байсан талаар бидэнд бүрэн тодорхой хариулт байхгүй. Магадгүй энэ нь бид алдарт хүрснийхээ дараа ойлгож болох бас нэг гайхалтай нууц ч юм билүү.

Админ авна

2010 оны 07-р сарын 31 Нийтэлсэн teka
Админ авна

Гар утас чагнах нь............................

2010 оны 07-р сарын 31 Нийтэлсэн teka

Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар таны гар утсыг ямар нэгэн зөвшөөрөл, саадгүйгээр чагнах эрхийг хүчний байгууллагад олгохоор зэхжээ. Ийм агуулга бүхий хуулийн төсөл санаачилснаа Засгийн газар энэ сарын 3-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна. Хэдийгээр үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж үзэл баримтлалаа тодорхойлсон ч үнэн хэрэгтээ иргэдийн хувийн нууцад шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд халдах заалтуудыг Харилцаа холбооны тухай хуульд нэмж тусгах гэж байна.

АНУын тагнуулын албаны хуулиар террорист алан хядах үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй этгээдийг л АНУын болон бусад орны нутаг дэвсгэр дээр тусгай шүүхийн зөвшөөрөлтэйгээр утсыг нь чагнаж болдог байсан. 9сарын 11нээс хойш Бушын ЗГазар нууцаар мэдээлэл авах тусгай программ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь дөнгөж 2005оны 12 сард нийтэд мэдэгдэж бөөн шуугиан болоо биз дээ? Ньюс таймс сонин мэдээлж байж.

Дараа нь АНУын конгрессээр ЗГазрын зөвшөөрөлгүйгээр бүх төрлийн утаснуудыг чагнах үйл ажиллагаагааг хууль ёсны болгох хуулийн төсөл өргөн барьсаныг дэмжсэн. Энэ хуулийн төсөл нь АНУын Засгийн Газартай энэ программд хамтран ажилласан үүрэн телефоны компаниудыг хамгаалсан хэрэг байлаа. Учир нь эдгээр компаниудад жирийн иргэдээс олон миллиард долларын 40 гаран нэхэмжлэл ирсэн.

Мэдээж 9сарын 11 шиг үйл явдлын дараа Бушийн энэ алхамыг зөвшөөрч болох боловч Америкийн ард түмэн үүнийг хүний эрхэнд халдсан аймшиг үйл ажиллагаа гэж нэрлэж эсэргүүцэж байсан.Дараа нь чухам энэ хууль батлагдсан эсэхийг дуулаагүй юм байна.
Normal 0 14 false false false MicrosoftInternetExplorer4

2001 оны 9сарын11ны үйл явдлыг 2008оны 7сарын 1тэй харьцуулж болох л юм гэсхийгээд энэ чагнах турших тухай асуудлаар санаа оноо, сонссон дуулсанаа хуваалцья
Normal 0 14 false false false MicrosoftInternetExplorer4

УИХ-ын гишүүн Д.ЭНХБАТЫН байр суурь.

Normal 0 14 false false false MicrosoftInternetExplorer4 Зөвхөн үндэсний аюулгүй байдал, терроризмтай холбоотой хэрэгт л чагнах төхөөрөмж ашигладаг. Харин бусад тохиолдолд гар утас чагнах нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болно.

100 хувь санал нэг байна. 2 Ихрийн дараа ч гэсэн гар утас зөвшөөрөлгүй чагнахыг ардчилсан орны иргэд эсэргүүцэж Буш үүнээсээ болж овоо банга аваа биз дээ?

Гэхдээ одоо ТАНЫ ЯРИАГ ЯМАР ХҮМҮҮС СОНСОЖ БОЛОХ ВЭ ?

Сүүлийн үед утсан харилцааг нууцаар сонсох багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бараг аж үйлдвэрлэлийн нэг салбар болтлоо хөгжжээ. Орон орны тусгай албадууд улс төр,эдийн засаг,цэрэг дайны мэдээллийг авч болох зорилгоор утас чагнадаг нь нууц биш болсон.Хамгийн нэртэй сүлжээ нь АНу Английн хамтарсан „Echelon“сүлжээ.

Европын Холбооны Парламентын ажлын хэсгийн тайланд(Scientific and Technological Options Assessment; STOA) дэлхийг бүрхсэн энэхүү том сүлжээ нь төсөөлж хэлбэл агуу том тоос сорогч мэт бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байрласан антеннууд,тусгай хиймэл дагуулуудын системүүд,бусад тусгай төхөөрмжийн тусламжтайгаар газар болон далай доогуурхи кабелуудаар дамжин нууцаар залгагдсан комутатор станцуудад яриаг дамжуулдаг байх юм.Энэ их мэдээллийн урсгалуудыг маш хүчтэй компьютрүүд хүлээн авч яриа,эмайл,фах,GSM мэдээлэлүүдийг ч бас маш нарийн шүүлтүүрээр оруулж ангилан аналитикч судлаачдад явуулах эсвэл мэдээллийн баазад хадгална.

Орчин үед жижиг орнууд ч гэсэн өөрийн гэсэн нууцаар тагнан чагнах станцуудтай. Манайд байгаа эсэхийг мэдэхгүй юм. Иймэрхүү станцуудын үйл ажиллагаа нь тийм ч тодорхой биш бүрхэг байдаг боловч том орнуудтай цэргийн баазуудын тухай болон мэдээлэлийнхээ үр дүнг солилцох нь олонтой. 2 том гүрний дунд геополитикийн чухал бүсэд оршиж байгаа манайхыг аль аль нь л оролдож таараа.Хэрвээ манайд тийм станц байдаг бол хэрхэн ашигладаг хүлээн авсан мэдээллээ хэрхэн хэнтэй хамтарч ямар зорилгоор ашигладагийг мэдмээр л байгаа юм. Ямар ч байсан улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд хор хөнөөл үзүүлэлгүй аваад ирсэн байхаа гэж найдъя.

Эдийн засгийн тагнуулын зорилгоор ашиглах нь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Мөн улс төрчид,олигархуудын эрх ашиг сонирхолд ямар нэг байдлаар оролцох оролдлого гаргасан жирийн иргэнийг тагнахад утсыг нь чагнах энүүхэнд. Айлгаж байгаа юм биш шүү. Гадаадад ялангуяа манай 2 хөршид бүр илүүтэй байдаг гэнэ.

Том том тагнуулын байгууллагууд хамтран мэдээллээ солилцох гэрээ хийснээр зарим хүний эрхийн хуулийг алгасаад явчдаг тал байвч яах аргагүй нөгөө айхтар терроризм бусад түүнтэй дүйцэхүйц аюултай асуудал гарсан үед л хэрэглэдэг. Гэхдээ жишээ нь NSA,GCHQ гэх мэт аврагуудын хооронд бол хүний эрх мэрх яриад нэмэргүй байдаг бололтой. Нийлээд хамтраад л тагнаад тагнаад явчихна. Арга ч үгүй биз.

За нөгөө нэг "урт чихтэнгүүд" бол харилцаа холбооны операторууд мөнөөс мөн. GSM холбооны бүх л операторчид сүлжээнд гарсан эвдрэл асуудлыг засах нэрээр сонсоод сонсоод явчих техникийн бүрэн боломжтой доо. Тийм болохоор үүрэн телефоны операторуудын ёс суртахуун, хүмүүжилд л найдахаас өөр аргагүй." Хүмүүжилгүй" операторчид гэмт хэрэгтнүүд, эдийн засгийн тагнуулчдад мэдээллийг чинь зарахгүй гэсэн баталгаа байхгүй.

Хэнд ямар мэдээлэл хэрэгтэй байдгийг бодоход л ойлгомжтой.

Хууль прокурорын зөвшөөрөлтэйгээр чагнах үйл ажиллагаа явуулсан ч гэсэн гэм буруугүй хүмүүс өртөх нь ихэсч байгаа тухай статистик гадаад орнуудад гарч байгаа учраас үүнийг энэ хуулийг санаачлагч нөхдүүд анхаараасай. Эдгээр замд нь хэлмэгдэх хүмүүсийг "нэмэлт олз" гэж нэрлэдэг.

Чагнаж байгаа хүндээ албан ёсоор мэдэгддэг хууль ч зарим оронд байх. Гэтэл ихэнхи оронд утас нууцаар чагнах тухай хуулийг амьдрал дээр маш сул сахьдаг.Манайд бүр яах бол доо? гээд зогсьё.

Нууцаар сонсох системийг өөрийг нь хэрхэн ажиллаж байгааг шалгахад маш төвөгтэй байхаар үйлдвэрлэсэн байдаг ба эхнээсээ уг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчид нь гадны тагнуулын байгууллагуудад худалдагдсан байх нь олонтой. Хамгийн энгийн статстик болох нууц чагнасан ярианы тоог ч кодлогдохоор хийгдсэн байна.

Тэгэхлээр олон улсын тагнуулын мэдээллийн зах зээл гэж нэг газар байгаа шүү дээ. Түүн дотор манай улс төрчид төр засгийнхан Монгол орны эрх ашиг тусгаар тогтнолыг өлхөн аваад явчих боловсрол, мэдээлэл, ёс суртахууны хэмжээнд өнөөдөр байна уу үгүй юу гэдэг бас их чухал.

"Хуулийн дагуу" нууцаар утас сонсох гэдэг ойлголт янз бүрийн оронд өөр өөр зүйл. Өнөөдөр диктатурт нийгэмтэй эсвэл ардчилал нь манайх шиг эрэмдэг зэрэмдэг болсон улсад хэнийг ч хэзээ ч сонсох бүрэн боломжтой. Нууцаар сонсох технологи тоног төхөөрөмжийг худалддаг зах зээл нь зөндөө байгаа нөхцөлд ядуу орон ч ийм системтэй болж болно.

Хууль прокурорын зөвшөөрлийн дагуу гэдэг нь өөрөө нууцаар сонсох явцад мөн авсан мэдээллээ хэн хэрхэн, хэний эсрэг эсвэл юуны төлөө ашиглахаас үүдэх хохирлыг иргэн хүнд төлөх хариуцах бүрэн баталгааг гаргаж өгч чадах юм уу даа гэж асуумаар байна. ЭНд хүний эрхээс гадна, нэр хүнд, амь нас, эд хөрөнгө гээд алдаж болох бүх зүйл орох учраас ямар ч сайн хууль гарлаа гэсэн гээд л хэлээ үгээ залгия.

Гэтэл энд бүр шүүх прокурорын зөвшөрөлгүйгээр гэж яригдаж байгаа.

Өдөрт 2 хайрцаг тамхи татдаг 2 настай хүү

2010 оны 07-р сарын 29 Нийтэлсэн teka

ИНДОНЕЗИЙН СУМАТРА АРАЛД АМЬДАРДАГ 2 НАСТАЙ АРИДИ РИЖАЛ ГЭХ ХҮҮХЭД ӨДӨРТ 40 ШИРХЭГ ТАМХИ ТАТДАГ ГЭНЭ. ЭНЭ ХҮҮХЭД ТАМХИ ТАТАХГҮЙ БОЛ МАШ МУУХАЙ ЗАН АВИР ГАРГАЖ, ТОЛГОЙГОО ХАНАНД ЦОХИН УУРЛАДАГ ГЭНЭ. ИЙНХҮҮ ЯАХ Ч АРГАГҮЙН ЭРХЭНД ГЭРИЙНХЭН НЬ ХҮҮХДЭД ТАМХИЙГ НЬ АСААЖ ӨГДӨГ БА ӨДӨРТ 6 ДОЛЛАРЫН ТАМХИ ТАТДАГ БА ЭНЭ ХҮҮХЭД ЗҮГЭЭР НЭГ ТАМХИ ТАТАХГҮЙ ИНДОНЕЗИЙН ҮНЭТЭЙ БРЭНДИЙН ТАМХИ Л ТАТДАГ ГЭНЭ.

АНХ ХҮҮ 18 САРТАЙ БАЙХАД НЬ ААВ Н ТАТАЖ БАЙГАА ТАМХИА ТҮҮНД ТОГЛООМООР ТАТУУЛСАНД ХҮҮ МАШ ДУРТАЙ ТАТАЖ ЭХЭЛСЭН ГЭНЭ. 2 НАСТАЙ ХҮҮГИЙН ЖИН НЬ 25 КГ ЮМ БАЙНА.

МВА -ийн хамгийн өндөр тамирчин

2010 оны 07-р сарын 29 Нийтэлсэн teka

МВА -ИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ӨНДӨР САГСЧИНЫ НЭР МАНУТ БА ТЭРЭЭР 2М31СМ 100 КГ ЖИНТЭЙ БӨГӨӨД СУДАНД 1962 ОНД МЭНДЭЛСЭН. ТЭРЭЭР АНХ ХӨЛ БӨМБӨГЧИН БАЙСАН БӨГӨӨД ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОХ БОЛГОНД МАШ ИХ ГЭМТДЭГ БАЙЖЭЭ. ИЙНХҮҮ ТЭРЭЭР ХҮМҮҮСИЙН ЯТГАЛГААР САГСААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛЖ АНХ 1984 ОНД МВА -ИЙН АНХНЫ ТОГЛОЛТОНД 11 BLOKSHOTOV ГЭСЭН ҮЗҮҮЛЭЛТ ҮЗҮҮЛЖЭЭ.

 ГЭВЧ ТЭРЭЭР ЗӨВХӨН ӨНДӨР НУРУУТАЙ ӨӨР ТЕХНИК БАРАГ БАЙХГҮЙ БАЙСАН ТУЛ САГСАН БӨМБӨГИЙН ЕРТӨНЦӨД УДААН ЯВААГҮЙ. ТЭРЭЭР ЗОДОГ ТАЙЛСНААСАА ХОЙШ ТӨРӨЛ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БӨГӨӨД СУДАНЫ ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ НЭГЭН ГЭНЭЭ.

Уулчдын амралт

2010 оны 07-р сарын 29 Нийтэлсэн teka

УУЛЧИД ХЭТ ӨНДӨР УУЛАНД АВИРАХДАА ТҮР ИНГЭЖ АМАРДАГ ЮМ ШИГ БАЙНА. АЙМАР БИШ БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА. ИНГЭЭД УНТВАЛ АЙМАР БАЙХ ДАА.

Содон заншил

2010 оны 07-р сарын 29 Нийтэлсэн teka

APATANI, ZHEZHI  ТОСГОНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМРЫНХАА ХОЁР ТАЛД НҮХ ГАРГАН ХАМРЫН ТАГЛАА МАЯГИЙН ЮМ ХИЙДЭГ ЮМ БАЙНА. ЭНЭ НЬ БУСАД ҮНДЭСТНҮҮДЭЭС ЯЛГАРАХ ОНЦЛОГ БОЛДОГ БА ӨӨР ҮНДЭСТНҮҮДЭЭС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ГЭНЭЭ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ОРНЫ НЭГ БОЛОХ ЗИМБАБЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРДОНЫ ЗУРАГ ГЭНЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЛАГ Л ОРДОНД АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.

Дэлхийн хамгийн том хөшөөнүүд

2010 оны 07-р сарын 29 Нийтэлсэн teka

14. Height: 62 m (203 ft)
Name: Mother Motherland
Location: Kiev, Ukraine
Description: Stands on a 40 m pedestal. 102 m (335 ft) total monument height

13. Height: 71 m (233 ft)
Name: Leshan Giant Buddha
Location: Leshan, China
Description: Construction started in 713.

12. Height: 72 m (236 ft)
Name: Great Standing Maitreya Buddha
Location: Emei Township, Hsinchu County, Taiwan

11. Height: 80 m (262 ft)
Name: Awaji Kannon
Location: Awaji Island, Hy?go Prefecture, Japan
Description: Stands on a 20 m pedestal. 100 m (328 ft) total height

10. Height: 85 m (279 ft)
Name: Rodina-Mat’ Zovyot! (Mother Motherland Calls)
Location: Mamayev Kurgan; Volgograd, Russia
Description: Finish-1967

9. Height: 88 m (289 ft)
Name: Dai Kannon of Kita no Miyako park
Location:Ashibetsu, Hokkaid?, Japan

8. Height: 88 m (289 ft)
Name: Grand Buddha at Ling Shan
Location: Wuxi, Jiangsu Province, China
Description: Finish 1996

7. Height: 96 m (315 ft)
Name: Peter the Great Statue
Location:Moscow, Russia
Description: Finish 1997

6. Height: 100 m (328 ft)
Name: Sendai Daikannon
Location:Sendai, Miyagi Prefecture, Japan

5. Height: 106 m (348 ft)
Name: Emperors Yan and Huang
Location: Zhengzhou, Henan, China
Description: Finish 2007

4. Height: 108 m (354 ft)
Name: Nanshan Haishang Guanyin
Location: Sanya, Hainan, China
Description: Finish 2005

3. Height: 110 m (361 ft)
Name: Ushiku Daibutsu
Location: Ushiku, Ibaraki Prefecture, Japan
Description: Includes the 10 m (33 ft) lotus throne. Placed on a 10 m (33 ft) pedestal. 120 m (394 ft) total monument height.

2. Height:116 m (380ft)
Name: Laykyun Setkyar
Location: Monywa, Sagaing Division, Myanmar

1. Height:128 m (420 ft)
Name: Spring Temple Buddha -Foshan Golden Buddha
Location: Lushan, Henan, China
Description: It includes a 20 m (66 ft) lotus throne. Placed on a 25 m (82 ft) pedestal/building. 153 m (502 ft) total monument height.


Дэлхийн хамгийн том нохой [5 Фото]

2010 оны 07-р сарын 12 Нийтэлсэн teka
Дэлхийн хамгийн том нохой тодорчээ. Уг нохой нь Америкийн Аризон мужид амьдардаг Девид гэх залуугийн нохой Жорж гэнэ. Босоогоороо биеийн урт нь 1метр22см бөгөөд уртаараа 2метр21см. Биеийн жин нь 111КГ гэнэ. Нэг сард 50КГ идэш иддэг гэнэ. Одоогоор яг геннисийн номонд бичигдээгүй байгаа бөгөөд бичүүлэхээр бүртгүүлчихсэн байгаа гэнэ.

УРЬДНЫ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НОХОЙ ГИПСОН  БОЛОН ЖИЖИГ НОХОЙ







Дэлхийн хамгийн жижигхэн 10 амьтад

2010 оны 07-р сарын 12 Нийтэлсэн teka

Дэлхий дээрхи сонин хачин цуврал мэдээллийнхээ vргэлжлэл болгон хамгийн жижигхэн єхєєрдєм амьтадын талаар товч мэдээллийг хvргэе. Зарим нь хумасны толионы чинээ эдгээр амьтад зєвхєн хvмvvс бидний илэрvvлээд байгаа нь бєгєєд цаашид ямар ч єєрчлєлт гарахыг vгvйсгэхгvй биз ээ. Гайхаад бахдаад барахгvй энэ дэлхий дээрх vйл явдал, тvvний бvтээлийг бишрээд л сууж байхаас... Ямартай ч хэдvvлээ ямар амьтад дэлхий дээр хамгийн жижигхэн 10 амьтаны тоонд ороод байгааг сонирхоцгооё.




Дэлхийн хамгийн жижигхэн нохой - 12,4 см єндєртэй
Геннисийн номонд хамгийн жижиг нохой гэж тэмдэглэгдсэн энэхvv Америкийн Chihuahua vvлдрийн  Ducky нохой нь ердєє л 12,4 см єндєртэй, 630 гр хvрэхгvй жинтэй гэнэ. Энэхvv нохой нь Словакын Danka нохойны (13 см єндєр) амжилтыг эвдэж чаджээ.




Дэлхийн хамгийн жижиг могой - 10,1 см урттай
Leptotyphlops carlae бол дэлхийн хамгийн жижигхэн могойн тєрєл бєгєєд урт нь 10,1 см орчим байдаг байна. Каррибын тэнгисийн ойролцоогоос олдсон энэхvv могой шпагеттиний гоймон шиг нарийхан ажээ.




Дэлхийн хамгийн жижигхэн загас - 7,9 мм урттай
2006 оны 1 сард Индонеийн арлаас энэхvv  загасыг барьсан ба дэлхийн хамгийн жижигхэн сээр нуруутай амьтан болж чаджээ. Энэхvv загасны урт нь ердєє л 7,9 мм юм байна.




Дэлхийн хамгийн жижигхэн морь - 43,18 см єндєртэй
Paul. Kay Goesling нар давжаа морьдыг vржvvлдэг ба Thumbelina гэдэг нэртэй энэхvv одой морь тэднийх аж. Одоогоор дэлхий дээр байгаа хамгийн жижигхэн  морь нь Thumbelina бєгєєд єндєр нь 43,18 см гэнэ.




Дэлхийн хамгийн жижигхэн муур - 15,5 см єндєр, 49 см урттай
Америкийн Иллиноис-д 2 настай Peebles муур амьдардаг ба 2004 онд дэлхийн хамгийн жижиг муураар шалгарч Геннисийн номонд оржээ. Уг муурны єндєр нь 15,5 см харин урт нь 49 см юм байна.




Дэлхийн хамгийн жижигхэн зусаг - 2,5 см єндєр
Pee wee нэртэй уг зусаг нь 2,5 см єндєр, 30гр жинтэй бєгєєд дэлхийн хамгийн жижиг зусаг ажээ. Тvvний єсєлт тєрснийхєє дараа 21 хоногийн дараа л зогссон бєгєєд харин тэрний ах, эгч нарийн єндєр нь 10-13 см гэнэ.




Дэлхийн хамгийн жижиг хамелеон - 1,2 см урттай
Brookesia Minima нь дэлхийн хамгийн жижиг нэгэн зvйл хамелеон юм. Энэхvv хамелеон нь 1,2 см урттай ба Nosy Be арлын ой модон дундаас олжээ. Эмэгчин хамелеон нь эрэгчинээсээ илvv том биетэй байдаг гэнэ.




Дэлхийн хамгийн жижигхэн гvрвэл-16 мм урттай
Энэхvv гvрвэл нь зоосон мєнгєн дээр хангалттай багатхаар тийм жижиг аж. Тvvний урт ердєє л 16 мм бєгєєд Sphaerodactylus ariasae гэдэг нэр тєрєлд хамаарагддаг  гэнэ. Уг гvрвэлийг анх Британийн Виржиниа арлаас олсон ба 1965 онд Геннисийн номонд бичигджээ.




Дэлхийн хамгийн жижигхэн vнээ - 81 см єндєртэй
Энэтхэгийн zebu vvлдрийн уг vнээ дэлхийн хамгийн жижиг vнээгээр шалгарчээ. Энэхvv vнээний єндєр 81 см ба зурган дээрх энгийн vнээтэй харьцуулахад хэтэрхий жаахан ажээ.




Дэлхийн хамгийн жижигхэн далайн морь - 16 мм урттай
Хvний гарын хумснаас хавьгvй жижигхэн Hippocampus denise  тєрєлд зvйлд харъяалагддаг уг далайн морь 16 мм урттай гэнэ. 13 мм урттай далайн морь байдаг ба далайн гадаргуугаас 13-90 метрийн гvнд тэд амьдардаг ажээ.

Дэлхийн хамгийн том нохой

2010 оны 07-р сарын 06 Нийтэлсэн teka

Херкулес нэртэй энэхүү өхөөрдөм нохой нь дэлхийн хамгийн том нохой хэмээгдэж “Геннис”-ийн номонд бичигдлээ. Тэрээр одоо гурван настай бөгөөд хөлнөөсөө хүзүү хүртэл 96 см 52 мм-ийн өндөртэй бөгөөд 282 кг жинтэй юм байна.

Энэ нь зурагт байгаачлан 12 настай хүүхэдтэй ижил өндөртэй гэсэн үг юм. Түүний эзэн ноён Флюен хэлэхдээ “Би тэрнийг жирийнээр хооллодог байсан. Гэтэл тэр томроод л, томроод л, томроод л байсан” хэмээн өгүүлсэн юм.

†Хараалын тухайд†

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн teka
http://www.tutoriallounge.com/wp-content/uploads/devils-eye.jpg

Хар домын хамгийн аймшигтай хүнд хэлбэр болох хараал нь голдуу үеэс үед, эцэг эхээс үр хүүхдүүдэд нь дамжин хүрдэг. Зарим хараал бүр гэр бүлийг төрөл садан, үр удмаар нь хүйс тэмтэрч, үндсээр нь таслах хар хүчийг агуулдаг. Ингээд та гэр бүлдээ хараал хүрсэн эсэхийг хэд хэдэн шинж тэмдгээр шалган үзэж болно. Гэр бүлд амьгүй хүүхэд төрөх эсвэл нялхас гурван ойндоо ч хүрэлгүй эндэх
-Төрөл садангуудын дунд бэлэвсэн хүн олон байх
-Хүүхэдгүй гэр бүл болон умайн гадуурх жирэмслэлт
-Ядуурал гуйланчлал, мөнгө олох гэсэн оролдлого болгон бүтэлгүйтэх
-Архи дарс, мансууруулах бодисонд донтох
-Бурханд үл итгэх
-Удам залгах үр хүүхэдгүйгээс цусан төрлийн хамаатнууддаа өв хөрөнгөө өвлүүлэх
-Ураг садангууд бие биенийдээ зочлох нь цөөрч, хөндий хүйтэн харьцаатай байх
-Сайн дураар гэр бүл ба үр хүүхэд, цусан төрлөөсөө татгалзах
-Хамаатан садангууд эв түнжингүй болж, бие биендээ атаархах
-Ойр дотно хүний гэрээс “Дахиж танай босгоор алхахгүй” хэмээн хаалга саван гарах
-Нас барагсдаа хүндлэхгүй, хойтохыг нь үл дурсах
-Ухаан мунхаг, галзуу солиотой болох
Дээрхи жагсаалтад багтсан шинж тэмдгүүдээс таны гэр бүл, төрөл саданд гурваас дээш тохиолдол илэрвэл хараал туссан нь тодорхой тул сэрэмжтэй бай. Хараалыг заавал хариулахгүй бол амьдрал чинь доройтсоор байх болно гэдгийг сануулья. Хоёр эсвэл бүр нэг шинж тэмдэг таарсан ч тайвширч болохгүй. Хэрэв та үүнийг баттай мэдэж авахыг хүсвэл үзмэрч, далдын увидастай хүмүүст хандаж болно.

Хараал олон янз байдаг

Үхэл дуудах, ядууруулж хоослох, ажил амжилт болон хөрөнгө мөнгө, гэр бүлийн харьцаа, эрүүл мэндэд хохирол учруулах /явж чадахгүй болгох, хараагүй болгох, толгой тархинд гэмтэл учруулах, архи дарс, хар тамхинд донтуулах гм…/. Хараал хүрсэн үед тархи толгой, мэдрэлийн систем ноцтой гэмтэл бэртэл авч, осол аваарт орох нь элбэг тохиолдоно. Хараал мөн хүйсээс хамаардаг. Эм хүнд хараал хүрвэл эрийн тэнгэр хаях, үрийн заяа дутах, завхай явдалтай болох, архи дарсанд шунах зэргээр илэрдэг бол эр хүнийг харгис догшин зантай болгох, өдөр хоногийг үр бүтээлгүй дэмий наргиж цэнгэн өнгөрөөх, эм хүнийг үзэн ядах байдлаар нь хараал туссан гэдгийг нь мэдэж болох аж. Тухайн хүн үе удам дамжин хараагдсан бол өөрийгөө “азгүй амьтан”-д хэдийнээ тооцож, энэ байдалдаа ч дасч, хувь заяатайгаа эвлэрсэн байдаг гэнэ. Ийм хүмүүс тайван биш, өөртөө итгэлгүй, үргэлж ямар нэг айдастай амьдарч, өөрийнхөө ч бусдын ч өмнө хариуцлага хүлээх чадваргүй дорой нэгэн болж хувирдаг. Харин саяхан хүрсэн хараал “удам дамжсан хараал”-аас ялгаатай. Ийм хүмүүс хараалын хар хүчний эсрэг чадлынхаа хэрээр тэмцдэг боловч амьдралд нь бүтэх зүйл ховор, ажлаа ч тэр амьдралаа ч тэр өөрийн хүссэнээр зохицуулж чаддаггүй. Хичнээн хичээж мэрийгээд ч төлөвлөсөн зүйлийнхээ ард гарч чаддаггүй. Хэрэгтэй үед байх ёстой газраа байж чаддаггүй цаг үргэлж хоцорч, бүтэлгүйтэж байдаг. Ийм хүнийг таньж мэдэхэд их амархан. Тэрээр байнга л нэг юманд яарч, үймэрч сандран, ярианыхаа сэдвийг гэнэт өөрчлөн хурдан хурдан ярих гэж оролддог. Нэгэнт л тухайн хүнд хараал туссан бол яаж ч хичээгээд оюун санаагаа төвлөрүүлж чаддаггүй тул хэдхэн хоромын өмнө ярьж байсан зүйлээ ор тас мартах тохиолдол гардаг. Тэрээр үргэлж урсгал сөрж амьдардаг хэдий ч “Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байна” гэж өөртөө итгүүлж, зөвхөн ирээдүйгээ харж, зогсож байгаа газраасаа нэг алхмын цаадахыг бодохыг тэмүүлдэг. Энэ бүхэн “шинээр хараал хүрсэн” буюу энэ амьдралдаа хараал хүрсэн хүмүүст хамааралтай шинжүүд юм. Хараагдсан хүмүүс хүний цусны амтанд орсон “цус сорогчид” шиг бусдаас эрч хүчийг нь шавхдаг гэнэ. Тэдний байсан газарт хэрүүл шуугиан, хараалын үгс тасардаггүйн учир нь эдгээрээс ялгарсан муу энергээр тэжээгддэг аж. Харамсалтай нь үүнийг лааны гэрэлд бясалгал хийх, маань мэгзэм унших зэргээр аргалчихаж болдоггүй. Хараалыг арилгахын тулд нэг бус удаа томоохон ёслол үйлдэж, арга чарга хийлгэх хэрэгтэй гэнэ. Ийм хариулгын зан үйлээс гадна хараалаас ангижрах гэсэн таны чин хүсэл бас шингэсэн байх ёстой. Тийм учраас чадалтай сайн мэргэч төлөгч, бөө, дом хийдэг хүнд хандах нь л чухал.

†Хvний арьсаар хийсэн ном†

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн teka

http://2.bp.blogspot.com/_4VP2EQk0Y2Q/R1Fb8miQs-I/AAAAAAAAA3o/McDX8k9NDnQ/s400/skinbook.jpg

1606 онд хэвлэгдсэн энэхvv номонд шашны зvтгэлтэн Хэнри Жанетын аллагын талаар єгvvлсэн байдаг юм байна. Парламентад дэлбэрэх бємбєг тавин, улсын хаан Жеймсийг алах хуйвалдаанд оролцсон хэмээн гvтгэгдсэн Хэнри нь хилсээр алуулж, тvvний арьс нь ийнхvv ном болон vлджээ. Тухайн vед Хэнри хааны амь насыг аврахын тулд хичээсэн боловч эсрэгээрээ хааныг алах хуйвалдаанд оролцсон хэмээн хилсээр алуулсан юм байна. Энэхvv номын хавтсан дээр хас тэмдэг байдаг ч хэн хийсэн нь мэдэгдэхгvй юм байна.

†Хар ямаа хараал дамжуулдаг†

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн teka

http://www.satanshop.com/images/1561.jpg

Хэдэн жилийн ємнєєс Солонгосын “Хар ямааны бэлдмэл” гэгч vхсэнийг амьдруулдаг ид шидтэй “мах”-ны реклам нийслэлийнхний нvдэнд харагдах газар бvрт єлгєєтэй байдагсан. Харин хар ямааг тєдийлэн сvсэглэдэггvй монголчуудын сvсэг бишрэл багатай хэсэг нь тvvн рvv хошуурч байснаа тэгсхийгээд чимээгvй болсон.
Чухам хэр эрvvлжсэнийг бvv мэд. Ямартай ч хар зvсний ямаагаар хараал дамнуулан хийдэг гэсэн домог монголчуудын дунд дээр vеэс бий. Тиймээс ч нvvдэлчин малчид хар зvсний ямааг нэг их єсгєдєггvй. Багад нь муулдаг байсан нь учиртай. Миний танил Є.Жамба гэж Дорнод аймгийн Сэргэлэн сумын євгєн лам бий. Захиргаадалтын vед Жамба маань сумын бага сургуульд галч хийж, хааяа нэг зорьж очсон хvнд нууцаар ном уншиж, сэтгэлийг нь засаад явуулдагсан. Жамба, унаган нутагтаа насан турш аж тєрєн буй тул єєрийн баг сумын сайн, муу тvмэн тvvхийг єгvvлдэг амьд архив бєлгєє. Одоогоос жараад жилийн тэртээ эл хэрэг болжээ. Энд илvv олныг vл нуршин Жамбын биеэр vзсэнийг уншигчдадаа хvргэе.
Жамбын хvvхэд ахуйд, тэдний хошуунд “сарзаан” Дашзэвэг гэгч тагжгар туранхай, бээцгэр бєгтєр биетэй ид дунд насны эр хэзээний л шуугиан тарьчихсан явж байдаг аж.


Єєрийн гэсэн жижиг дєрвєн ханат гэртэй ч дєрвєн цагийн эргэлтэд айлаар хоног тєєрvvлж явна. Мал хуй, эхнэр хvvхэд гэх юмгvй болохоор санаа зовох юмгvй бvр зэргэлдээ хошуунд цагаачилж євлийг барах нь ч бий. Vс толгойгоо янзалдаггvй, хувцас хунар гэж салбайсан юм хэсvvчилж явдаг болохоор “сарзаан” хоч авсан гэдэг. Залуудаа хань ижлээ алдсанаас хойш ийнхvv тэнvvлч болсон гэж манай хошууныхан ярьдаг байж билээ. Удам угсаа хєєвєл баруун аймгийн хvн. 1926-1927 оны vед цагаантнуудтай нvдэлдэж яваад манай нутгийн басгантай ханилан сууж, нэг мєсєн суурьшсан гэдэг. Харин тэднээс хvvхэд шуухад гарсангvй. Гэргий нь гэнэт нас барж, хамтрал коммун хамаг малыг нь хамж авснаас толгой хоргодох дєрвєн ханаттайгаа vлджээ. Тvvнийг хамтралынханд хараал хийж хамгийг нь сvйрvvлчихээд манай хошуунд ирсэн гэж хууцчуул ярьдаг. Єєрєє Ламын гэгээний хийдийн зоч ламын хvv гэж нэг бус удаа ярьж байсныг нь би сонссон юмдаг.

http://www.freewebs.com/satansgraphix/Black%20Goat%20With%20Red%20Eyes.gif
Иймэрхvv яриа, явдлаас ч болсон уу сарзаан Дашзэвэг гуайг хараал жатга хийдэг гэсэн яриа амнаас ам дамждаг байлаа. Тиймээс манай нутгийнхан тvvнээс жийрхэн айж болгоомжилдогсон. Нутгийн зон олон vг яриа єдєєд байхгvй, зайгаа барьдаг. “Хараалч хvн хар алаг хэлтэй байдаг юм гэнэ лээ. Хэл нь хар алаг байх нь гарцаагvй. Уур уцаарыг нь хєдєлгєвєл юу ч болж мэднэ” хэмээн єєр хоорондоо ярилцах боловч яг таг хараал хийгээд хэн нэгнийг цааш харуулчихсныг нь vзсэн, хар алаг хэлийг нь харсан хvн нэгээхэн ч vгvй билээ. Тэр цагт ногоон малгайтнууд сvм хийдийг vрэн таран хийж, шашингvйн vзлийг тулгаж байсан цаг болохоор хараал хийдэг гэж ярих юм бол мунхрууллаа, шашныг сурталчиллаа гээд шоронд хийчихдэг тул хvмvvс итгэдэггvй дvр vзvvлдэгсэн. Тэр шашингvйчvvдийн нэг нь “багалзуур” Дирангаа гэдэг барга эр байж билээ. Эцэг эх нь мал хуй, бурхан шvтээн гээд буян хураасан хvмvvс атлаа багалзуур Дирангаа цэргийн алба хааж ирснээсээ хойш “бурхан” гэдгийг улан дороо дэвссэн нэгэн байлаа. Сумын тєвийн золбин нохойг устгах том аян манай суманд явагдаж билээ. Цэрэгт явсан, сайн бууддаг гээд Дирангааг саналаар нь тэр ажилд томилжээ. Дирангаа калибрь буугаа сумлаж, туслах хоёр бандиа дагуулаад сумын тєвєєр мєн ч олон хоног нохой агнасан даа.

http://www4.picturepush.com/photo/a/1780967/480/Black-%2526-White-and-Sepia/Coombs-Goat.jpg

Манай сумын ноход дуусч зэргэлдээ Баян-Уул сум руу орж нохой агнахдаа айлын дєрвєн нvдтэй хоточ банхарыг хvртэл буудаж олноос онцгойров. Дирангаа нохой агналтын баатар болж, сумаас жижиг эрээн цаасан баярын бичиг, 20 тєгрєгєєр шагнагдсан гэдэг. Дирангаа нохдыг ямагт багалзуурт нь тулган буудаж, тарчлаан алдаг байсан учир тvvнд дургvйцсэн нутгийн зон олон “багалзуур” хэмээн хочилж билээ. Манай суманд ийм хоёр аварга байх. 1946 онд улс хувьсгалын 25 жилийн ой манай суманд сvр дуулиантай болов. Тэгтэл бєєн хэрэг мандав. Сумын дарга нарын асарт тавиатай байсан цагаан идээ, чихэр боовноос сарзаан Дашзэвэг хvн харахааргvй бохир гараараа самардан ам руугаа чихэж байхад нь багалзуур Дирангаа тааралдаад тvvнийг асраас чирч гарган зодож нvджээ. Дирангаа тэгэхдээ “ Чи муу тэнэмэл. Хараал хийдэг гэж зон олныг айлгадаг гэл vv. Алив надад хараал хийгээч. Чиний хараал хийдэг хэлийг чинь харъя” хэмээн агсран дайрч давшлан муу Дашзэвэгийг алчих шахахад нь наадамчид арай гэж салгажээ.
Цус нєждєє хутгалдсан сарзаан Дашзэвэг мєчєєгєє єгєлгvй “ Чамайг би гурван сар тарчлааж байж ална даа. Чам шиг юманд хайран хэлээ тоож харуулахгvй. Харин энэ хvмvvст харуулна” гээд vгэнд дурлаж шавсан хvмvvст хэлээ гарган харуулжээ. Тvvнийг харсан зон олон vг сvггvй тал тал тийшээ тарж одохдоо “ямар аймаар хар алаг хэлтэй юм бэ” гэцгээжээ. Тэгээд сарзаан Дашзэвэг явахдаа “Чи муу долигнуур сул толгой их зовж vхнэ дээ” гэж хэлээд зvvн хойшоо бєєцєгнєн явахдаа зvvн мєрєн дээгvvрээ эргэж хараад нулимахад нь яагаад ч юм багалзуур Дирангаагийн элдэв муу зангvй морь нь гэгээн цагаан єдрєєр, наадамчин олны нvдэн дээр vргэж бусган хєлийг нь хугалж орхижээ. Дирангаа ганцхан сарын дотор амьдаараа ємхийрч vхдэгийн даваан дээр нэгэн орос эмч хєлийг нь тайрч амийг нь аварсан аж. Гэвч Дирангаад бас л харуусалтай явдал тохиолдлоо. Энэ нь юу вэ гэвэл Дирангаагийн эцэг Жалбуугийнд нvгэл нvvрлэх болжээ. Араатан амьтан vзэгддэггvй Жалбуугийн намаржаанд гэнэтхэн чоно ульж, хоттой хонь нь vргэж хуйлран хашаагаа эвдчих шахав. Vvдэнд идvvрээ долоож зогссон зуумхай банхар нь хуцаж боргож, гаслан гийнан гэрийнхээ хатавчинд шигдэн наалдчихлаа гэнэ. Ингэхvйд Жалбуу євгєн хvvгийнхээ нохойд барьдаг калибрийг сумлаад гарчээ.
Гэтэл яах аргагvй нэг єлєгчин чоно хойт толгой дээр нь ульж байх юм гэнэ. Тэр даруй муу совин татангуут хий буу тавьж орхитол єнєєх чоно толгойн цаад руу далд оржээ. Шєнє нь элдэв юм болсонгvй тайван єнгєрєв. Маргааш нь ч ойр орчинд онц юм мэдэгдсэнгvй. Айл саахалтынхан ч ийм тийм юм ярилцсангvй. Харин Жалбуу нэлээд сvсэг бишрэлтэй хvн болохоор юутай ч Жалбийжамц гэлэнгээс асууя гэж бодоод урьд нь Угтамын хийдэд шавилан сууж байгаад баригдаж ял эдлээд эргэж ирсэн євгєн ламынд сэмхэн очжээ. Жалбийжамц шоо хаяж, эрхи тоолон мэргэ буулгаад “Хэцvv л юм нvvрлэж дээ. Хэн нэгэн хараал, жатга хийж байна даа. Би яаж ч аргалах билээ. Тэгээд ч танай хувьсгалч Дирангаа мэдчихээд ногоон малгайтнуудад хов хvргэж орхино. Тэд намайг гєлєг шиг л буудаж орхино шvv дээ” гээд хєдєлсєнгvй. Ийм юм дуулаад цочирдсон Жалбуу сэтгэлээр унаж, яахаа ч vл мэдэв. Хэд хонож байтал хєгшин нь ухаан алдаж мєн л Жалбийжамцийг залж байгаад ухаан оруулсан хэдий ч хэвтрийн хvн болов. Ийнхvv Жалбуу євгєн амьдрал ахуйгаа гаргуунд нь хаяж гансран суухаас цаашгvй болжээ. “Багалзуур” хочит доголон Дирангаа ээжийгээ хэвтрийн болж, аав нь харуусан суухаас цаашгvй болсонд гутран архинд нэвширтлээ оров. Ингэсээр хєхєє євлийн хvйтэнтэй золгож, идэр ес эхэлмэгц хэдэн мал нь хиараад эхлэх нь тэр. Нvдэн дээр нь болоод байгаа нvглийг Жалбуу євгєн тэвчиж чадалгvй хvv Дирангаагаа архидаад явчихсан хойгуур хєгшнийхээ амийг барьчихаад хониныхоо хоосон хашаанаасаа єєрийгээ боомилчихсон байжээ. Нутаг усныхан ч Дирангааг хараад сарзаан Дашзэвэгийн дургvйг хvргээд ингэчихлээ гэж хєєрєлдєх болов. Дээлтэйгээ хатсан Дирангаагийн нєгєє шашин сvсэг бишрэлгvй нь ч яалаа. Бvр хээгээ алдаад Жалбийжамц ламд очиж, гай барцадаас зайлуулж єгєєч гэж євдєг сєхрєн уйлж, гаднаа vлдсэн саалийн ганц тугалтай vнээгээ хєтєлж авчран єргєл єгчээ. Хvний зовлонг хараад тэвчиж чадаагvй хєєрхий ламтан баахан ном уншиж, мэргэ тєлгє болсноо “Чи сарзаан Дашзэвэгийн хамраас цус гаргах л vлдэж дээ. Тэгвэл илааршина” гэж айлджээ.
Багалзуур Дирангаа айлын хvvхдийн найран дээр сарзаан Дашзэвэгийн мєрийг мєшгин зориуд хєєж очжээ. Тэгээд зориуд vг сєрєн хэрvvл vvсгэж, хот айлын гадаа сарзаан Дашзэвэгийг барьж аваад дороо хийж учир зvггvй толгой нvvр рvv нь цохиж гарав. Харин сарзаан Дашзэвэг “Та минь ээ, амь авраарай” гэж орилж, найрынхан согтуу Дирангааг салгаж авчээ. Дашзэвэг “Та нараас боллоо. Жалбуужамц ламтан хамрыг нь цуслаад нvvрийг нь угаавал Сарзааны хараал тонилно” гэж хэлсэн гээд нус нулимсандаа холилдон уйлжээ. Харин сарзаан Дашзэвэг тvvний тэгж хэлснийг огт дуулаагvй мэт цайны ямаа хэмээн хєтєлж явдаг хар ямаагаа хєтлєн vдшийн бvрэнхийд бєгцєгнєн алга болжээ. Тэгтэл єрєєсєн хєлгvй, шал согтуу сарзаан Дашзэвэг тэр шєнєдєє багалзуур Дирангаагийн бєгцєгнєн давсан тэр хєтлийн цаад хєндийд мориндоо чирэгдэн нас барсныг саахалтынхан нь олжээ. Тvvнээс хойш Дашзэвэгийн сураг алдарч, хаашаа алга болсныг бvv мэд. Харин Жалбуужамц ламд гай нvvрлэснийг айл хотлоороо мэдсэнгvй. Ламтаны бие гэнэт чилээрхэж, айлынх нь банди цай хоолыг нь дєхvvлэн тусалж байв. Нэг vдэш ламд шєл цайг нь хийж єгчихєєд бандийг тэднийхээс гарахад нэг хар ямаа учир зvггvй майлж байх аж.
Залуу эргэж ороод харагдаж vзэгдээгvй хар ямааны тухай Жалбуужамц ламд хэлэхэд ламтан залуугаар дэмнvvлэн явсаар хар ямааг барьж аван нєгєє зvг рvv нь эргvvлэн харуулаад бариад зогсоод байж гэнэ. Тэгтэл хар ямаа баахан майлж байснаа vхэтхийн унажээ. Залуу, Жалбуужамц ламын тохойноос яаран тvшиж автал хар ямааны гэдэс нь хагараад цувчихсан байжээ. Vvнд гайхсан залуу эр Жалбуужамц ламаас учрыг магадлахад “Цаг цєвvvн байна. Євгєн ах нь дахиад шоронд суухыг хvсэхгvй байна. Чи хэл амаа хамхиж яваарай. Сарзааны хараал нь єєртєє тусчээ” гээд гэртээ оржээ. Хачирхалтай нь маргааш нь хонь хариулж явсан жаалууд гэдэс нь хагарчихсан сарзаан Дашзэвэгийн цогцсыг vзсэнээ мэл гайхан ярьцгаажээ. Бас адуу, малд явсан томцуул ч харсан гэдэг. Ардчилал ялж, шашин шvтлэг чєлєєтэй болсон хойно Жалбуужамц ламтан хэлэхдээ “сарзаан Дашзэвэг хар ямаагаар дамнуулан хараалаа хийдэг байсан нь нvгэл нvдээрээ гарсан нь тэр дээ” гэж билээ. Монголын хар домын хараалч нар дээр vеэс хар ямаагаар дамнуулан хараал жатга хийдэг байсныг нvдээрээ vзсэнээ Жамба євгєн ийн хуучилсан билээ.

† Японд нэг удаа....†

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн teka



Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

†Сатаны үнэн †

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн teka

Та бүхэнийг Сатанизмийн талаар тодорхой мэдлэгтэй байхыг хүсэж байна. Сатанизмийн талаар "Энэ сатанизм ямар зорилготой юм бэ?" "Яагаад Сатан өөрөө Ямаа толгой юм бэ?" гэсэн асуултууд хамгийн гол асуултууд байдаг.

1. Сатаныг Христийн с
үмийнхэн өөрсдөө санаанаасаа зохиосон гэдэг. Христийн шашин бүхэл түүхийнхээ явцад хар хүч, муу муухай, анти-христ, тэрс үзэл гэсэн юмыг олж усгах тэмцлийг хийсээр ирсэн гэдэг. Сатаны нууц ёслол дээр онгон охины цусаар тахидаг, сатаны боол болохын тулд хүмүүс анх төрсөн хүүхдээ өргөлд өгдөг, гал тойрч нүцгэн шалдан бүжиглэж замбраагүй секс үйлдэж цусаа ойртуулдаг.... гэх мэтийн энгийн хүмүүсийн ой гутмаар зүйлсийг нэгтгэн сатаны хэмээн тодотгоод эртний мөргөлтэй хүмүүс эсвэл мэргэлдэг хүмүүс, бөө удган, эмч домч хүмүүсийг мөшгин, ард олны өмнө шатаадаг байжээ. -Нүгэлгүй цэвэр ариун хүний сүнс бол Сатанд өргөж болох хамгийн үнэтэй гэж тооцдог тул шинэ төрсөн хүүхдээр өргөл барьдаг гэнэ. Энэ Сатан нь Анти-Христ зорилготой гэнэ.

2. Сатан яагаад ч юм бэ ямаан толгойтой байдаг. Сатан гэсэн нэр бол эртний Перс
үүдийн нарны бурханы нэр байжээ. Перс гэж өнөөгийн араб лалуудын өвөг дээдэс юм. Лал хүн шинэ орон цууд бариад түүнийгээ ямааны цусаар будаж мялаадаг ёстой, өнөө хүртэл ийм байгаа. Эртний пэрсүүд нарны бурханаа тахихдаа ямааны толгойг өргөл болгож тавьдаг байжээ. Элдэв өргөл барьц нь халуунд өтөөд өргөлийн сав суулга нь дүүрэн өтөөр арвалзаж, өмхий үнэр хаа сайгүй ханхалдаг байжээ. Үүнийг харсан Христийн номлогчид Энэ САТАН гэдэг чинь ёстой чөтгөр байна гэсэн гэдэг. Тиймээс Сатан гэж ямааны толгойтой хүн хэлбэртэй нэгэнийг зохиожээ. Үүнээс гадна эртний грекүүдийн хот тосгоны бууринаас бүрээ үлээсэн ямаан биетэй баримлууд олддог байв. Түүнийг зугаа цэнгэлийн бурхан байсаныг Христийн сүмийнхэн хүний оюун санааг эргүүлдэг чөтгөр мөн гэж үзсэн гэдэг.


3.МЭ 5 зуунаас Христийн нэрээр эртний ромчууд Ром хотноо байсан олон арван нарны, галын ...зэрэг элдэв эртний бурхадынхаа сүмийг галдан шатааж, анхдугаар байхаа Константин хаан нь христийг эзэнт гүрний шашин хэмээн тунхаглаад, олон улс үндэстнийг дарлах болжээ. Яг энэ үед Тэнгэрийн Ташуур, Марс бурханы сэлэмээр гэсгээн цээрлүүлэгч Атилла хаан гарч ирсэн. Ром түүний цохиолтоос хойш сэргээгүй.
4. 13-р зуунд Ерт
өнцийн эзэн, Тэнгэрийн элч нэрээр Чингис хаан гарч ирээд Христ Лал ялгахгүй түүнийг эсэргүүцсэн болгоныг гэсгээх болсон. Тэрээр энэ бүхнээ Мөнх Тэнгэрийн зараалаар хийж байна гэж байсан шүү дээ. 13-н тоог христүүд чөтгөрийн тоо гэдэг.


5.Тэр христүүд
биднийг зэрлэг балмадууд, тэд усгахаас өөр юү ч мэдэхгүй гэж бүх түүхийнхаа туршид бичсээр ирсэн гэдгийг хэн ч мэднэ. Нэг хэсэг АНУ-д өрнөсөн Хиппичүүдийн урсгалын нэг тэргүүн хэн гэдгийг нь мартсан байна, "Мөхөн сөнөж байгаа монголчуудын соёлын төлөө хэн ч үг хэлэх ёсгүй" гэж тунхаглаж ч байсан.

-Монгол х
үний онцлог бол өөрийнх нь соёлыг хүндэлж байвал тэдний соёлыг өөрчилхийг хүсдэггүй, шашин шүтлэг нь мунхаг явдал байсан ч зөвшөөрдөг байсан.

6.Бас Адльф Гитлерийг Антихрист гэдэг. Гэтэл тэр Христийг үүсгэсэн Ромын Италичуудтай холбоотон байсан ш дээ. Түүний авсан сүлд бол Монгол-Төвдийн хас, тэнгэрийн тамга.

Америкчууд сүнстэй хамтран амьдардаг

2010 оны 06-р сарын 19 Нийтэлсэн teka
Бүх гэhttp://stat.gogo.mn/news/2009/11/10/castleapparition2-middle.jpgгээнтнүүдийн баярын өдрийн өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгчийн ордон хуучин оршин суугчдынхаа сүнсээр дүүрдэг гэсэн мэдээ байна.

Энэ үеэр Цагаан ордонд хонох боломж олдсон хүмүүс дараа нь янз бүрийн аймшигтай дуу чимээ, нохой хуцах, хүн хөхрөх сонсогдож байсан гэж ярьцгаадаг. Ордны хонгилд ихэвчлэн Авраам Линкольны сүнс тааралддаг гэнэ.

Энэ янзаараа америкчууд тун удахгүй "сүнсний эх орон" гэсэн титмийг Англиас булаан авах бололтой. Учир нь зөвхөн Кентакки мужид л гэхэд наад зах нь арав орчим "сүнстэй байшин" байдаг ажээ.

Жишээ нь мужийн нийслэл Франкфурт дахь "Либерти Холл" музейг нутгийнхан Буурал Хатагтайн Байшин гэж нэрлэдэг. Энэ байшин XVIII дугаар зууны сүүлээр баригдсан бөгөөд анхны эзэн нь сенатын гишүүн Джон Браун юм. Тэдний гэр бүлд сенатын гишүүний эхнэр юмуу эсвэл авга эгч нь болох Маргарет гэдэг эмэгтэй байсан нь хатгалгаа тусч нас баржээ.

Тэгээд анх удаа өнгөрсөн зууны дунд үеэр гарч ирсэн байна. Тэр үед байшин хувийн эзэмшилд байжээ. Тэнд хонох болсон зочин шөнө дунд гэнэт сэрж эртний загварын даашинзтай эмэгтэй шалан дээгүүр гулсан явахыг харна. Зарим сайн харсан хүмүүс нь түүнийг залуу хүн биш, харин буурал үстэй, эмэгтэй байсан гэцгээдэг.

Буурал Хатагтай одоо хүртэл энэ байшиндаа байдаг гэнэ. Музей болсон уг байшинд ажилладаг тайлбарлагч Ширли Таппер түүнтэй олон удаа тааралддагаа өгүүлжээ. Музейн захирал Картер Лавли сэтгүүлчдэд хандан, Буурал Хатагтай заримдаа тавилгын байрлал өөрчлөгдөх зэрэгт дургүйцсэн үедээ мөрөн дээр минь гараа тавих ч тохиолдол гардаг гэж хэлсэн байна.

Тэр ч бүү хэл "Маргарет"-ийн байдгийг нотлох эд мөрийн баримт ч байдаг ажээ. 1965 онд музейд зочилсон нэг хүн түүний зургийг авсан нь шатаар өгсч яваа урт даашинзтай эмэгтэйн утаа мэт дүрс гарчээ.

Тухайн орон нутагт сүү зөөдөг байсан нэг хүн "Либерти Холл"-ын хажуугаар өнгөрөхдөө цонхоор нь танихгүй эмэгтэй харж байхтай тааралдаж  байсан болохоор энэ тухайгаа сургуулийн байгалийн ухааны багшид ярьжээ. Цонхон дээр туссан сарны туяанд л тэгж харагдсан байх гээд эхэндээ тоогоогүй багш юу ч гэсэн шалгаж үзэхээр шийдэн музейн захиргаатай тохиролцож жижүүрлэх болжээ. Хэдэн шөнө дараалан юу ч болсонгүй. Гэвч нэг удаа тэргэл сартай шөнө буйдан дээр дугхийж байсан багш өөрт нь хүрсэн мөс мэт хүйтэн гараас цочин сэржээ. Өмнө нь настай хатагтай зогсож байх агаад түүний үнсэн саарал царай сарны гэрэлд хөх туяатай харагдав. Хатагтай багш эрийг зүгээр л ширтсээр байжээ. Маргааш өглөө нь цал буурал болсон толгойтой багш ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдан удалгүй тэр хотоос явсан байна.

Гэхдээ энэ байшинд ганцхан Буурал Хатагтайн сүнс байдаггүй ажээ. Байшин дотуур тоос, шороонд дарагдсан гуталтай цэрэг эр тэнүүчлэн гадаахи цэцэрлэгт нь нэгэн бүсгүй гүйж явснаа нүдэн дээр уусан алга болдог гэнэ. Энэ тухай домогт өгүүлснээр 1862 онд энэ хотод цэргүүд байрлаж байсан бөгөөд нэг цэрэг нь Брауны гэр бүлийн нэгэн бүсгүйд дурлажээ. Гэвч хосуудын дурлал удаан үргэлжилсэнгүй. Хөөрхий цэрэг дайнд амь үрэгдэж, сүйт бүсгүй нь энэ тухай олж мэдээд галзуурч нас баржээ. Тэгээд л хөөрхий цэргийн сүнс хайртай бүсгүйгээ хайн байшингаар тэнүүчилж, галзуу бүсгүй харин хайртыгаа хүлээн гадуур тэнүүчлэх нь энэ ажээ.

Байшинд эдгээртэй холбоотой олон хачин зүйлс болдог. Гэнэт хэн нэгний гар хүрэх мэт эгшигт хайрцагт хөгжим уянгалж, зарим эд зүйлс унаж, хэн нэгэн хаалга нээж хаах, тавилгыг зааж хөдөлгөх, хананд өлгөөтэй эртний хуанлийн хуудсыг таслах гэх мэт үзэгдэл болно.

Хэдийгээр байшинг бүхэлд нь видео төхөөрөмжөөр хянадаг ч бичлэгт ямар ч хүний дүрс байдаггүй гэнэ.

Кентакки мужийн өөр нэг хот Луисвиллд 1928 онд баригдсан "Палас" гэдэг театр ажилладаг. Өнгөрсөн зууны 1930-аад оны үеэс эхлэн тэнд нэгэн хээнцэр залуугийн сүнс оршиж байна. Хэн нэг нь тэр сүнсэнд Бернард гэдэг нэр хайрлажээ. Бернард заримдаа гэрэл унтраах, гэрэлтүүлэгчийг өөр зүг чиглүүлэх, видео бичлэгийг арчих зэргээр сахилгагүйтнэ. Ялангуяа янз бүрийн засварыг үзэн ядна.

Нэг удаа. дээвэр дээр цахилгааны шугам сольж байсан ажилчин өөрийг нь нэг хүн аймаар хүйтэн харцаар ширтэж байхыг мэдрээд эргэн хартал эртний загвараар хээнцэр хувцасласан залуу зогсож байв. Цахилгаанчин гэнэтийн явдлаас айн цочирдож, хөдөлж чадахаа болиход сүнс уусан алга болжээ.

Дэлхийн 3-р дайн юунаас болж гарах вэ?

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka


    Хүйтэн дайн төгсгөл болж, Өрнө-Дорнын хоорондох түгшүүрт байдал намжсан  нь дэлхийн тавцан дээр цоо шинэ нөхцөл байдал бүрдүүлсэн ч урт хугацаанд далд байсан үндэстний, шашны, эдийн засгийн гэх мэт мөргөлдөөнүүдийг ил болгосон гэж улс төр судлаачдын нэлээд нь үздэг юм.

Их гүрнүүдийн мөргөлдөөн олширчээ.
    Судлаачдын тооцоолсноор 1998 оны байдлаар дэлхий дахинд 38 зэвсэгт мөргөлдөөн болсны ихэнх нь газар нутгийн болон мөргөлдөөн үндэстэн хоорондын зөрөлдөөнөөс улбаатай байна.
    Мөргөлдөөний тоо олшроод зогсохгүй уг мөргөлдөөнд татагдан орогчдын хэрэглэж буй зэр зэвсэг сайжирсан нь илүү ноцтой байдалд хүргэж байна.

1991 онд дэлхийн хөгжиж буй наймхан улс л бие дааж байлдааны онгоц , зөвхөн зургаа нь танк , нисдэг тэрэг үйлдвэрлэх боломжтой байсан бол 2000 он гэхэд хөгжиж буй хориод улс дээрхи зэр зэвсгийг төдийгүй байлдааны пуужин үйлдвэрлэх чадалтай болжээ.

Мөн АНУ-ын технологичдын үзэж байгаагаар Иран , Ирак зэрэг хөгжиж буй зургаан орон 43 төрлийн шинэ зэвсэг үйлдвэрлэж байгаа аж. Бүс нутгийн болон орон нутгийн мөргөлдөөний голомт болсон Ойрхи Дорнод , Африк , Арабын зэвсэгт бүлэглэлүүд дэлхийн зах зээлээс шинэ төрлийн зэр зэвсэг ихээхэн авч байна.
    Руанда , Сомали , Ливан , Палестин ,Косово , Босни , Индонез , Чечень зэрэг олон газар үндэстэн хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна.
    Орчин үеийн мөргөлдөөний үндсэн эх үндэс угсаа , шашин , эдийн засаг , хүн амзүйн зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөж байна.

Хятад гэхэд л хүн амзүйн асуудлаасаа болж ирэх зуунд ихээхэн бэрхшээлтэй учрах бололтой.

Өдгөө нэг тэрбум 300 саяд хүрээд байгаа Хятадын нэг хүнд 0.9 га газар ногдож байгаа нь эрүүл ахуй болон эдийн засаг , экологийн шаардлага хангахгүй байгаа юм.

Мөн өнөөдөр хүн амаа хүнс тэжээлийн хувьд бүрэн хангаж чадаж байгаа ч , ирээдүйн 50 жилд энэ байдал өөрчлөгдөх гэнэ. Улаанбуудайн ашигтай талбай дутагдаж , хүнсний нөөц хүрэлцэхгүй болно хэмээн таамаглаж байна.
    Судлаачдын зарим нь ундны ус хүрэлцэхгүй болох , цэвэр агаар дутагдах , газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх экологийн хүчин зүйл нь ирээдүйд дэлхий дахинд үүсэх мөргөлдөөний эх үүсвэр болж болохыг үгүйсгэхгүй байна.    

Мөн нефтээс өөр хүртээмжтэй ашигтай , хямд эрчим хүчний эх үүсвэр олохгүй бол хүн төрөлхтөн эрчим хүчний хямралд орж газрууд нь ихээхэн тогтворгүй , мөргөлдөөнт бүс нутагт байдаг нь бусад улсын хувьд аюул учруулж болзошгүй ажээ.






www.trafficpolice.gov.mn


Би чамд хайртай
1. English - I love you
2. Afrikaans - Ek het jou lief
3. Albanian - Te dua
4. Arabic - Ana behibak (to male)
5. Arabic - Ana behibek (to female)
6. Armenian - Yes kez sirumen
7. Bambara - M'bi fe
8. Bangla - Aamee tuma ke bhalo aashi
9. Belarusian - Ya tabe kahayu
10. Bisaya - Nahigugma ako kanimo
11. Bulgarian - Obicham te
12. Cambodian - Soro lahn nhee ah 1
3. Cantonese Chinese - Ngo oiy ney a
14. Catalan - T'estimo
15. Cheyenne - Ne mohotatse
16. Chichewa - Ndimakukonda
17. Corsican - Ti tengu caru (to male)
18. Creol - Mi aime jou
19. Croatian - Volim te
20. Czech - Miluji te
21. Danish - Jeg Elsker Dig
22. Dutch - Ik hou van jou
23. Esperanto - Mi amas vin
24. Estonian - Ma armastan sind
25. Ethiopian - Afgreki'
26. Faroese - Eg elski teg
27. Farsi - Doset daram
28. Filipino - Mahal kita
29. Finnish - Mina rakastan sinua
30. French - Je t'aime, Je t'adore
31. Gaelic - Ta gra agam ort
32. Georgian - Mikvarhar
33. German - Ich liebe dich
34. Greek - S'agapo
35. Gujarati - Hoo thunay prem karoo choo
36. Hiligaynon - Palangga ko ikaw
37. Hawaiian - Aloha wau ia oi
38. Hebrew - Ani ohev otah (to female)
39. Hebrew - Ani ohev et otha (to male)
40. Hiligaynon - Guina higugma ko ikaw
41. Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
42. Hmong - Kuv hlub koj
43. Hopi - Nu' umi unangwa'ta
44. Hungarian - Szeretlek
45. Icelandic - Eg elska tig
46. Ilonggo - Palangga ko ikaw
47. Indonesian - Saya cinta padamu
48. Inuit - Negligevapse
49. Irish - Taim i' ngra leat
50. Italian - Ti amo
51. Japanese - Aishiteru
52. Kannada - Naanu ninna preetisuttene
53. Kapampangan - Kaluguran daka
54. Kiswahili - Nakupenda
55. Konkani - Tu magel moga cho
56. Korean - Sarang Heyo
57. Latin - Te amo
58. Latvian - Es tevi miilu
59. Lebanese - Bahibak
60. Lithuanian - Tave myliu
61. Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
62. Malayalam - Njan Ninne Premikunnu
63. Mandarin Chinese - Wo ai ni
64. Marathi - Me tula prem karto
65. Mohawk - Kanbhik
66. Moroccan - Ana moajaba bik
67. Nahuatl - Ni mits neki
68. Navaho - Ayor anosh'ni
69. Norwegian - Jeg Elsker Deg
70. Pandacan - Syota na kita!!
71. Pangasinan - Inaru Taka
72. Papiamento - Mi ta stimabo
73. Persian - Doo-set daaram
74. Pig Latin - Iay ovlay ouyay
75. Polish - Kocham Ciebie
76. Portuguese - Eu te amo
77. Romanian - Te ubesk
78. Russian - Ya tebya liubliu
79. Scot Gaelic - Tha gradh agam ort
80. Serbian - Volim te
81. Setswana - Ke a go rata
82. Sign Language - ,,,/ (represents position of fingers when signing'I Love You') 83. Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
84. Sioux - Techihhila
85. Slovak - Lu`bim ta
86. Slovenian - Ljubim te
87. Spanish - Te quiero / Te amo
88. Swahili - Ninapenda wewe
89. Swedish - Jag alskar dig
90. Turkish - Seni Seviyorum
91. Tagalog - Mahal kita
92. Taiwanese - Wa ga ei li
93. Tahitian - Ua Here Vau Ia Oe
94. Tamil - Nan unnai kathalikaraen
95. Telugu - Nenu ninnu premistunnanu
96Thai - Chan rak khun (to male)
97. Thai - Phom rak khun (to female)
98. Ukrainian - Ya tebe kahayu
99. Urdu - mai aap say pyaar karta hoo
100. Vietnamese - Anh ye^u em (to female)
101. Vietnamese - Em ye^u anh (to male)
102. Welsh - 'Rwy'n dy garu
103. Yiddish - Ikh hob dikh

Хүний нас төрсөн өдөр мэдэх арга

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

Таалгаж буй хvндээ дараах асуултуудыг тавина.


- Тєрсєн сарынхаа дугаарыг 100-аар vржvvл

- Гарсан тоон дээр тєрсєн єдрийнхєє дугаарыг нэм
- Нийлбэрийг нь хоёроор vржvvл
- Vржвэр дээр нь наймыг нэм
- Тэгээд таваар vржvvл
- Гарсан тоон дээр дєрвийг нэм
- 10-аар vржvvл
- Дахин дєрвийг нэм
-Дээр нь насаа нэм. Тэр
хvний хэлсэн тооноос 444-ийг хасна.



www.trafficpolice.gov.mn


Гарах тооны сvvлийн хоёр орон нь тухайн хvний нас, дараагийн хоёр орон нь тєрсєн єдєр, vлдсэн нь тєрсєн сарынх нь дугаар байна.


Жишээ нь: 23066-444= 22622 эндээс хоёр сарын 26-нд тєрсєн 22 настай.

Домог заримдаа баримт өгүүлдэг. Аливаа улс үндэстнүүд өөр өөрийн онцлогтой үлгэр домог, дурсамжаар хоорондоо холбогдож байдаг байна.

Түүн лүгээ монгол, японы ард түмний аж амьдралыг холбосон домог дурсамж хууч яриа зөндөөн байх юм. Япончууд ч домог ярих дуртай хүмүүс бололтой.

Жишээ нь "Японд, дээр үед нэг дийлдэшгүй хүчтэй самурай байж байгаад гэнэт алга болжээ.
Тэр хүн Монголд очоод Чингис хаан болсон" гэсэн домгийг Хашимото Ерөнхий сайд байхдаа монголчуудад ярьсан байдаг.

Япончууд энэ домгийг хэд хэдэн хувилбараар ярьдаг, домогт гардаг гэх үйл явдал хэдийгээр Чингис хаан, тэр самурай хоёрын амьдарч байсан цаг үеийн хооронд олон жилийн хол заагтай, чухамдаа үлгэр домог гэдгийг япончууд сайн мэддэг ч ярих, дурсах их дуртай байдаг юм байх.

Энэ нь цаанаа манай хоёр орны ард түмэн, хамгийн сайн сайхан, түүхэн үйл явдал, алдар нэртэй хүмүүсээрээ холбогдож байх учиртай гэсэн санаа агуулж байдаг болов уу.

Монгол нутагт эрт цагт болсон нэгэн түүхийг энд товч тэмдэглэе хэмээн бодлоо.
Энэ бол домог биш бодит баримт юм.

Одоогийн Дорноговь аймгийн Ноён хутагт Д.Данзанравжаагийн түүхийн музейн эрхлэгч, түүхч, судлаач З.Алтангэрэл бидэнд монгол, японы эртний уламжлалт харилцаа, Монгол, Япон хүмүүсийн эгэл жирийн нөхөрлөлийн тухай үнэнхүү болсон явдлын тухай нэгэн сонин түүх ярьсан юм.

Монголын их соён гэгээрүүлэгч, төр шашны нэрт зүтгэлтэн,   хөгжмийн   зохиолч,   зураач,   урлаг   судлаач "Говийн Ү догшин ноён хутагт" хэмээн түүхэнд алдаршсан Дулдуйтын Данзанравжаа 1845-1846 оны үед Бээжинд явж байгаад нэгэн Япон хүнтэй танилцжээ.

Гэтэл тэр япон "Би тантай хамт Монгол газар очиж, Таны их эрдэм номоос жаахан ч гэлээ сурч гэгэээрье" гэж гуйжээ.

/Д.Данзанравжаагийн бүтээлийг НҮБ-ийн соёл боловсрол, шинжлэхухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО 2006 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан юм.
Д.Данзанравжаагийн жанч халсны 150 жилийг ЮНЕСКО, Монгол Улстай хамтран 2006 оны наймдугаар сард тэмдэглэсэн болно.
 Данзанравжаа хэдийгээр хуврага хүн байсан ч элдэв эрдэмд гаргууд хүн байжээ. Тэр, үлгэрлэн хэлвээс одоогийнхоор ердийн "СD"-ний тал шиг, тал саран хзлбэртэй, хутга шиг иртэй төмрийг шидэж, нисч яваа бор шувууг дундуур нь хуваадаг хүн байсан юм байх.
Мөнөөх япон эр гол нь тэр эрдмийг нь сурч авах зорилготой байсан гэдэг./

Данзанравжаа хүсэлтийг нь зөвшөөрчээ. Тэгээд л мань япон эр, хутагтыг даган Хамарын хийдэд ирж хоёр жил гаруй хугацаатай амьдарсан юм билээ.

Тэр Монголд байхдаа Данзанравжаагаас сурах гэсэн эрдмээ ч сурч, бас хажуугаар нь янз бүрийн ажил хийж амьдарч байсан юм байх.

Нэг сонин баримт бол Хамарын хийдээс зүүн хойш арваад километрийн зайд орших Равжаа хутагтын номын агуйн ойролцоо, нэн эрт цагт, галт уулын дэлбэрэлтээс үүссэн ан цав хавцал дунд Монголд байдаггүй нэгэн бутлаг ургамал одоо хэр нь ургасаар байдаг байна.

Түүнийг нутгийн өвгөчүүл саяхан болтол "Япон мод" гэж нэрлэдэг байжээ. Тэр мод, дөрөвдүгээр сарын төгсгөл тавдугаар сарын эхээр цэцэглэж, нэг их сайхан цэцэг ургаад долоохон хоноод цэцэг нь үгүй болдог.


Үүнийг зарим хүмүүс, японы алдарт сакура цэцэг гэж байхад нөгөө нэг нь монголын бүйлс, японы сакура хоёрын дундаас гарсан эрлийз ургамал гэж үздэг гэнэ.

Мөнөөх самурай нутаг буцахдаа Данзанравжаад нэгэн сэлэм бэлэглэжээ. Тэр сэлэм өнөө хэр Дорноговь аймгийн Д.Данзанравжаагийн музейд хадгалагдсаар байна.

Харин Япон Улсаас Монгол Улсад 1996-1999 онд сууж байсан Элчин сайд Ш.Кубота 1998 оны намар оройхон музейн эрхлэгч  Алтангэрэлд хандан "Өөрийн музейд хадгалагдаж байтаа, самурайн гэх сэлмийг бололцоо байвал бидэнд авчирч үзүүлнэ үү" гэж хүсчээ.

З.Алтангэрэл хүсэлтийгбиелүүлж уг сэлмийгЯпоны Элчин сайдын яаманд авчирч Ш.Кубота нарын дөрөв таван японд үзүүлсэн байна.

Кубота нар сэлэмний ишийг задалж, дотор нь бичсэн бичгийг уншаад "Энэ бол Морито гэдэг самурайн сэлэм байна" гэж батлажээ.


Тэд сэлэмний ишийг буцаан хуучин байсан байдлаар нь болгож өгсөн юм. Самурай нар сэлэмнийхээ бариулыг ямар нэг утаслаг зүйлээр маш нямбай ороож хийдэг аж.

Гэвч Кубота нарын япончууд тэрхүү сэлэмний ишийг хуучин байсан шигороож хараахан чадаагүй ч олзуурхууштай нь Морито гэдэг самурайн сэлэм мөн гэдгийг хэлж өгсөн явдал юм" гэж ярьж билээ.

Япон Улсын хан хүү Фумихито 2002 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Хамарын хийд, Данзанравжаагййн музейд зочлон, мөнөөх сэлмийг сонирхон үзэж байх үеэр түүний бараа бологсдын нэг нь

"Тэрхүү самурайн Монголд ирж байсан цаг үе бол Япон Улсын гадаад байдал хүндхэн, харийн түрэмгийлэгч халдан довтолж болзошгүй гэж болгоомжилж, Японоос хэнийг ч гадагш нь гаргадаггүй, мөн гадаадаас хүн оруулахыг хатуу хориглосон үе байлаа. (1639-1868 оны үед Япон Улс дэлхий дахинаас үндсэндээ бүрэн тусгаарлагдаж байсан гэдэг.)
Энэ хүн, тийм хэцүү цаг үед Японоос гарч Хятадаар дамжин Монголд ирсэн байх. Бас сонин түүх төдийгүй монгол, японы хүмүүс нэн эртнээс найрсаг харилцаатай байсныг батлах чухал баримт юм"

гэж ярьж байсан гэнэ.

Хан хүү Фумихитод Хамарын хийдийг үзүүлсэн үндэслэл нь тэр Бурхны шашныг гүнзгий судалсан сайн мэддэг, түүний дотроос улааны чиглэлийг онцлон сонирхож судалдаг талыг харж үзсэн бололтой юм билээ.

Бас мөнөөх Хамарын хийдийн хувь заяанаас улбаатай (Өнгөрсөн зууны гуч дөчөөд онд гарсан байж болох) сонин яриа ч байх юм.

Тухайлбал, Хамарын хийдийг Монгол, Зөвлөлтийн тусгай албадынхан өнгөрсөн зууны гучаад оны үеэс сонирхож, улмаар тус хийдийг "Японы тагнуулын эртний үүр, хувьсгалын эсэргүү харгис хүчний түшиц газар байж болзошгүй" хэмээн үзэж Зөвлөлтийн 17-р армийн дайчдаас оруулан цэргийн хүчээр устгаж, уг хийдийг газрын хөрстэй тэгшилсэн.

"Хамарын хийдийн туйр одоо ч япончуудын сонирхлыг татсаар байдаг. Энд ямар нэг учир бий байх" гэсэн таамаглал өнөө хэр нь байдаг гэнэ.

Гучаад онд Монголын олон зуун сум хийдийг устгасан хэдий ч Хамарын хийдийг устгасан шиг, цэргийн хүчээр устгасан өөр баримт байдаггүй юм билээ.

Бас өөр нэг сонин баримт бол нэгэн япон эр 1910-аад оны үед Монгол орноор тэнүүчилж яваад хаврын тарчиг цагаар даарч хөрснөөс болж ямар нэг өвчин туссан байна.

Тэгээд хөдөөгийн малчин айлд олон сар хэвтэж эмчлүүлсээр эдгэрсэн гэдэг. Нөгөө айлынхан тэр японыг зөвхөн гүүний саам, айргаар эмчилсээр эдгээснийг мань хүн ихэд гайхаж "Энэ гүүний сүүгээр хийсэн ундаанд л нэг учир байна" гэж бодоод хэрдээ судлаж ажиглажээ.

Япондоо очоод гүү барьж, саамаар нь нөгөө ундаагаа хийх гэтэл цаг агаар ч таараагүй юм уу, өвс ургамлын найрлагаас ч болсон уу ямар нэг шалтгаанаар айраг болсонгүй, монголчуудынхаар бол сүү нь багадсан цийдэм шиг цэхэр шингэн болоод байж.

Мань хүн тийнхүү айраг хийх гэсэн оролдлогоо бүтэхгүй болохоор нь нөгөө ундааг, японыхоо цай ундааны амт, хольц найрлагын онцлогт таарсан зүйлээр амталж, мөн янз бүрийн жимс холин засч сайжруулсаар нэгэн төрлийн ундаа бий болгож чаджээ.

Түүнийгээ "Калпис" гэж нэрлэсэн байна.

Калпис нь одоо Японд хүүхэд хөгшидгүй дуртай уудаг ундаа болж алдаршжээ.
Сүүлдээ "Калпис" нэртэй компани хүртэл байгуулсан, одоо ч ажилласаар байгаа гэнэ.

"Калпис" компани бас үхэр, адууны сүүгээр монголын үндэсний шимийн архи маягийн зүйл хийж, түүнийгээ дахин нэрж өөр нэг төрлийн архи үйлдвэрлэдэг болсон байна. Тэр нь монголчуудын хийдэг арз, хорз, хэмээх хартуу архитай төстэй юм байх

Ховсдох нь

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

Эхлээд ардын эмнэлгийн тухай товч өгүүлье.



Та бүхний зарим нь "цусыг шившдэг" тухай сонсож л байсан биз. Гүнзгий шархнаас цус олгойдож, бүр гожигдож байхад домч дээрээс нь нь тонгойж, үл мэдэгдэх юм шивнээд л шарх нь хув хуурай болж цус нь тогтдог


Бас "шүд шивших"  гэгч юм байдаг даа. Энэ бол Польш, Беларусын ер нь нийт оросын тосгодод эрт цагаас, одоо ч гэсэн ер шүдний эмчгүй байснаас л үүссэн зүйл байх. Харин шүдийг эмнэхдээ шившдэг л байжээ.

Домч эмгэн юм уу эр ирээд л ямар нэгэн юм шивнээд л бие нь мурилзаж элдэвлэж байгаад л байгаад шүднийх нь өвчнийг нь намдаачихна.

Ингээд л гүйцээ. Үнэндээ бол шүд өвчнөө мэдрэхээ больж байгаа нь л тэр.

Гайхмаар байгаа биз. Энүүнд ид шид гайхамшиг ер байхгүй. Аливаа далдын хар, цагаан хүч оролцдог юм биш. Ердөө л ховсын нэг хэлбэр.

Би өөрөө ямар ч цуут домч нараас дутахгүйгээр шүд домнож, толгойн өвчин арилгаж чаддаг болохоороо энэ тухай ингэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Тэгэхдээ харин элдэв шившлэг, шивнээ байхгүй шүү. Тийм юм хэрэггүй.  Би шүд нь өвдсөн хүний өөдөөс хараад л өөрийнхөө огт эрүүл шүд, эрүү буйлаа бодоод л болдог юм. Энэ зууртаа өнөөх хүнтэй өвчин зовиурынх нь талаар ярилцана. Тэгээд л шүд нь өвдөхөө болино. Үүнийг хийхэд энэ догол мөрийг унших хугацаа л хангалттай...

Мөн энэ аргаар толгойн өвчнийг анагаана.

Дундад Азийн домч табиб гэгч нар могойд хатгуулсан хүнийг ингэж л эдгээдэг байх. Би өөрөө үзээгүй болохоор л байх гэж байна.

Харин шүд юм уу толгойгоо өвдөхөөр надад ч юм уу домчид очих хэрэггүй. Би ухаандаа өвдөлтийг нь арилгаж орхиод таныг гарцаагүй эмнэлэгт очих байсныг нь болиулчихаж магадгүй. Домч бол өвдөлтийг л мэдэгдэхгүй болгодог. Эмч бол өвчнийг ул мөргүй анагаадаг. Өвдөлт гэдэг чухал зүйл шүү, биед чинь ямар нэгэн юм болохоо болиод байгааг мэдүүлдэг эд.

Ховсыг би сэтгэхүйн өвчтэй хүнд хэрэглэж байснаа дурьдваас буруудахгүй биз. Үүнийг би тэртээ эрт ховсын мөн чанарын талаар юу ч мэдэхгүй, шинжлэх ухааны зөвлөмж энэ тэрийг  үзээгүй байхдаа ердөө л хар зөнгөөрөө хийж байсан юм л даа.

Дээр үед болсон явдал:

Польшийн нэг гүнтэн өвчилж ойр дотныхондоо таагүй хачин өвчин тусаж гэнэ.  Тэр гүнтэн өөрийнхөө толгойд шувуу үүрлээд, тагтаа өндөглөчихсөн гэж үглээд дийлдэхээ больж. Ерийн тагтаа л гэнэ л дээ.

Солиорлын нэгэн хэлбэр...

Эмчид очиж гэнэ. Гүнтэн ааш муутай, эмчлүүлэхгүй гээд зүтгэчихэж. Цаадуул нь гүнтэнг элдвээр ятгаж мэхлээд толгойд нь хагалгаа хийж, тархийг нь 2 хуваах гэж байгаа мэт санагдаад болохгүй байж гэнэ.

Тэгээд надад иржээ.

Би түүнд элдэв сөрөг юм ярьсангүй. Яалаа гэж толгой дотор шувуу үүрлэх вэ? энэ тэр гэсэнгүй. Эхлээд л үзэхээр очихдоо гурван хөлтэй гялалзсан урт дуран шиг эрэг шураг тоногтой юм авч очоод л дэргэд нь зоож толгойг нь дурандаад

 - За тийм байна даа. Гүнтэн минь одоо яана. Таны тархин дотор шувуу үүрлэчихэж. Зөндөө олон тагтаа байна. Өндөглөөд үржээд... Бүр бүхэл бүтэн сүрэг болсон байна гэлээ.

 - Би үүнд огт эргэлзэхгүй байгаа юм аа. Бүр тэгээд байгаа юм. Бүр нэг удаа үүр лүү нь муур гэтэж очоод тагтаануудыг үргээж сүйд хийсэн гээч. Цаадуул нь далавчаа дэвээд пид пад хийлгээд ер амар заяа үзүүлэхгүй байгаа гээч. Тархи дэлбэрчих гээд ... гэж байна.

- Би таны гавал доторх ер бусын зочдыг зайлуулж бүр нэгмөсөн явуулж өгч чадна аа.

- Аштай юу. Гялайж дээ. Ачийг чинь мартахгүй.

Бид дахин дурандаж"тагтааны тооллого" явуулж яаж хөөх аргаа боловсруулж хэлчихээд харив.

Маргааш өглөө нь эрт гүн над руу хүн явуулж "Тагтааны өндөгнүүд хагараад ангаахай дэгдээхэй гаргачихсан шүү" гэж байна.

Дахиад л дурандлаа. /Дуран маань шилгүй шүү дээ/ Ангаахай нэмэгдсэнийг нотлов. Нөгөөдөр нь гүн гуайн гавлыг тагтаанаас бүр мөсөн цэвэрлэх ажил хийхээр товлоод буцлаа.

Гэрийнхэнтэй нь зөвшиж цэцэрлэгийнх нь хашаанд гурван туслахдаа амьд тагтаа бариулаад суулгачихлаа.

Өвчтөнөө нүдийг нь боочихоод хөтөлж гадаа гарав. Миний дохиогоор нэг туслах маань тагтааг тавиадахлаа.

Би гүнтний улаан нүүрэндээр нь хий буудчихаад түрүүнд нь алаад бэлдчихсэн байсан тагтаагаа өврөөсөө гаргаж гарт нь бариулав.

За энэ нэг нь. Агаарт нисэнгүүт нь алаагүй бол нисэж явчихаад буцаад үүрлэчихэж магадгүй шүү. Одоо тэгнэ байхаа та нар. Буудаад алчихлаа. Дахиад 2 удаа буудав.  Дараа нь буун дуунаас үргэсэн тагтаанууд аяндаа гарч зугтаагаад өнөөх ангаахай нь үхээд алуулаад дуусах нь тэр гэлээ.

Тэгээд гүнгийн нүдний боолтыг нь авч тэр миний харан байтал сүглэгэр том модны ёроолд нүх ухаж хөөрхий шувуудын үхдлийг өөрийн гараар булав.

Хэдэн жилийн хойно нь гүнг бүрэн эдгэрсэн гэж санаад нэг дотно танил нь нууцыг задалж өөрт нь ярихыг хүртэл гүнтний гавал шувуугүй цэвэр сайхан байсан билээ.  Үнэн учрыг дуулангуутаа тэр гүн орь дуу тавьж толгойгоо барьж авсан гэнэ лээ. Тэр мөчөөс эхлээд гавал дотор нь тагтааны жигүүр пажигнаж байх болсон аж. Тэгээд насан өөд  болтлоо тагтаатайгаа дууссан. Түүнийг дахиад тагтаанаас нь салгаж авна гэж байхгүй байхдаа гэж санадаг юм.

Энэ жишээг юу гэх вэ?

Энэ бол ховс. Итгүүлэг. Би ердөө л тэр хүний ухамсрын зохих түвшинд нийцүүлэн өөрийнх нь мэддэг ойлгодог тэр түвшинд чадвараа тааруулж өвчнийг нь арилгаж өгсөн. Угтаа бол хөөрхийг өвчингүй эрүүл гэж итгүүлж өгсөн юм. Тэр надад итгэсэн. Өөд болтлоо эрүүл яваад байж болох л байсан.

Би бас ховсдож архи тамхи, аливаа мансуурах донгоос хүнийг хагацуулж чадна.

Харин намайг дандаа үүнийг хийдэг гэж санаад над руу цувчихаж болохгүй.  Эмчилгээ эрхэлдэггүй шүү дээ. Архинаас гаргах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа бол эмчид хандаарай. Цаадуулд чинь хамгийн архаг архичныг ч эдгээчих үй түмэн шалгаад туршаад үзчихсэн олон сайн эм бий...

Харин тамхиа хая гэж байгаа бол зүгээр л хаячих. Тэгээд л гүйцээ. Хамаг сэтгэлээ хөвчлөөд амандаа ганц ч янжуур зуулгүй ганц жил болж ч чадахгүй хүн ертөнцөд байдаг гэж би лав үнэмшихгүй.

Ингэсэн хойно та дахин тамхи татсан ч ер сайхан санагдахгүй. Ердөө л тамхинд дасахгүй байвал л болоо шүү дээ.

Архи тамхинаас бол би ойр дотны хүмүүстээ л тохиолдлын маягаар л гаргаж байсан хэрэг.

Хүнийг архинаас гаргах захирамж өгч эмнэхдээ өөрөө бүтэн сараар спиртийн үнэр ч авч чаддаггүй юм.  Тэрхүү жигшүүлэг нь эхлээд намайг бүр эзэмдчихээд зовоодог. Тэгсэн хойно нь түүнийг би нөгөө хүнд дамжуулдаг юм.

Тэгээд жигшүүлэг хийх хугацаа дууссан хойно л өөрөө сая дарс амсаж болохоор болдог.

Харин надаар эмчлүүлсэн он жилээр тэсдэг билээ.  Энэ нь бол өөрөөс нь хамаарна шүү дээ.

Би тамхи их татна аа. Бас хүнийг тамхинаас гаргах жигшүүлэг хийхээрээ өөрөө тамхины утаа үнэрлэнгүүт чичирч салганаад сүйл болно.  Тэгснээ эмчилгээ хугацаа дуусахаар нь дахиад л өөрөө манаруулж өгнө дөө.



Ховсын тухай ингээд өндөрлөе. Гэхдээ дээр өгүүлсэн ярьснаа дахин хэлмээр байна.

Ховс гэдэг бол тун гайхалтай атлаа бага судлагдсан салбар юм.  Гэхдээ судлахад маш гайхамшигт бололцоог нээж өгөх салбар юм. Энд би өөрт хамаагүй нэг салбарыг жишээ татсугай.

Хэдэн жилийн өмнө тэр үед огт дуулаагүй байсан гипнопеди гэгч үг хэвлэл дээр тааралдах болсон билээ.  Энэ нэрээр ховсын нэгэн өвөрмөц төрлийг ашиглан нойрондоо ном сурах аргыг хэлдэг болжээ.

Энэ тун хялбар зүйл. Ухаандаа та англи хэлийг сурах хэрэг гарж л дээ.  Ер нь бол хэл сурна гэдэг тун ярвигтай, ялангуяа томчуудад бол бүр ч төвөгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.

Хамгийн бэрх нь үг тогтоох буюу цээжлэх. Харин гипнопеди гэдэг арга нь энэ бэрх асуудлыг хөнгөлж өгдөг.  Үг цээжлэх тамын ажлыг нойрон дундаа  амжуулдаг болгоно.

Хэл сурч байгаа хүнийг нойрсуулж унтаа байхад нь дуу хураагчаар цээжлэх ёстой үгийг нь намуухан хэлээд давтаад байна. Хэдэнтээ давтан хэлж өгнө. Хүн харин нам унтаад л байна. Тэр ч байтугай зүүдлэх ч үгүй. Харин өглөө нь сэрээд санахад өнөөх цээжилбэл зохих үгийг цөмийг мэддэг болчихсондоо өөрөө ч гайхдаг.

Өнөөгийн байдлаар нэг шөнө хийх хичээлийн үгийн тоо 30-40 байх ёстой гэж нэг юмнаас уншсан боловч гипнопедийн мэргэжилтнүүд нэг шөнөдөө 300 үг цээжлэх нь ер нь боломжийн хэмжээ гэж үздэг аж.

Аливаа харь хэл сурч байгаа хүнд 300 үг цээжлэнэ гэдэг том асуудал шүү дээ. тэгвэл дээрх аргаар 1 шөнө л сурч болох байна.

Гипнопеди гэгч юу вэ?

Бас л ховсын нэг муухан судлагдсан төрөл гэж би баттай бодож сууна.

http://4.bp.blogspot.com/_3_V9mcbLi_8/SaXYxvVeYgI/AAAAAAAABk8/qIpGl4vRotg/s400/mirror.jpg
Цайрдсан гадаргуутай, мeнгeлeг eнгeтэй, юмыг байгаагаар нь харуулж чаддаг толийг хvн тeрeлхтeн эртнээс мэддэг байсан толь бvхий л цаг vеийн туршид хvмvvстэй хамт байсаар ирсэн болов ч eнeeг хvртэл нууцлаг байдлаараа бидний сонирхлыг татсаар. Толинд далдын ямар нэг хvч байдаг тухай хvн тeрeлхтeн янз бvрийн таамаг дэвшvvлдэг.

Харамсалтай нь бид хайхрамжгvй зангаасаа болоод тэр таамаглалууд амьдралд хэрхэн биелэлээ олдгийг огт анзаардаггvй аж. Єрнийн тeлeгчид тольны хvч чадлыг eргeн хэрэглэдэг. Хуучны толь vе vеийн туршид хvний энергийг eeртee шингээн авч vлддэг гэж тэд vздэг учраас зуун дамжиж ирсэн толь бол бараг амь орсон эд гэж vздэг. Толь нь хэрэглэж ирсэн хvнийхээ амьдралын байнгын гэрч юм. Хvн хамгийн сайн сайхан хvнд хэцvv vедээ тольтой харьцах нь элбэг байдаг байна.

Ялангуяа эмгэнэлт vйл явдлын vед бий болсон муу энерги толинд гойд шингэж vлддэг гэж тeлeгч нар vздэг. Толины eмнe аймшигт хэрэг vйлдэгдсэн бол толь тvvнийг дараагийнхаа эзэнд тэр чигээр нь бэлэглэдэг гэсэн яриаг батлах олон адал явдал бидний eмнe тохиолддог. Монголчууд эртнээс нярай хvvхдийг толинд харуулахыг цээрлэж ирсэн нь битvvхэндээ дээрх яриатай холбоотой. Уйлж байгаа хvvхдийг толинд харуулахад цочих мэт алмайран ширтэх буюу гэнэт чангаар инээдэг нь хачирхалтай биш гэж vv?

Тэдний нvдэнд толинд туссан eeрийнх нь дvрс урд насных нь амьдралыг сануулдаг тeдийгvй энэ нь учир мэдэхгvй нялх хvvхдийг цочролд оруулдаг гэнэ. Зeвхeн хvvхэд ч бус томчуулыг хvртэл vзмэрч, экстрасенсvvд толинд удаан харахыг цээрлэдэг. Харин vvний тайлбарыг Германы эрдэмтэн Р. Карл толин дахь тусгалууд нvдний харцнаас буцан ойж тухайн хvний бие махбодид сeргeeр нeлeeлдeг хэмээн тайлбарлажээ.

Тиймээс толины тусгал харагдахуйц бодитой юмсын зvг vл vзэгдэгч аюулт эрчим хvчийг илгээдэг гэсэн нотолгоонууд гарч ирсээр байна. Энэхvv эрчим хvчийг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Жишээ нь хэрвээ сeрeг эрчим хvч айл гэр, албан тасалгаанд гаднаас орж ирнэ гэж vзэж байгаа толийг гадагш харуулан тавихыг зeвлeдeг.

Толиноос ойдог муу эрчим хvчийг доод астралл гэж нэрлэдэг байна. Хамгийн олон удаа тольддог учраас эмэгтэйчvvд эрчvvдээс тvрvvлж хeгширдeг гэсэн таамаг эндээс гарчээ. Магадгvй юм. Бидний эрчим хvч толинд ойгоод буцахдаа хамгаалалтын бvрхvvлийг маань гэмтээдэг байж болзошгvй. Єeрeeр хэлбэл хvний эрчим хvчийг сордог гэсэн vг. Тиймээс хэдий их тольдоно, тэр хэрээр эрчим хvчээ алдах магадлалтай ажээ. Хэрвээ eвчин эмгэг салахгvй байгаа бол та орлуугаа харуулж тавьсан толины байрлалыг солих хэрэгтэй.

Учир нь шeнийн цагаар тольноос унтаж буй хvн рvv муу туяа цацардаг байна. Тийм ч учраас дорнын зарим оронд нас нeгчих гэж байгаа хvний орны дэргэдэх толийг хeшгeeр далдлах, нeгчигсдийг тvр хадгалж байгаа eрeeний тольнуудыг хадгаар бvтээдэг. Энэ нь зeвхeн тухайн хvнийг тольноос хамгаалаад зогсохгvй ой ухаан мэт сeрeг энергийг байнга eeртee шингээж тvvгээрээ vлдсэн цаг vеэ хордуулж байдаг толиноос хvний сvнсийг нууж байгаа хэлбэр юм. Толь нь бидний мэдэхгvй eeр нэг хуурамч орон зайг сvнснvvдэд харуулдаг тул нас нeгчигсдийн сvнс толь, жинхэнэ амьдрал хоёрын хооронд гацаж орхидгоос хvн удтал дараагийнхаа тeрлийг олж чаддаггvй гэж дорно дахины шашны номлогчид vздэг.

Гэхдээ толь бас дандаа муу энерги илгээж байдаггvй бололтой. Удтал хvндээр eвчилсeн хэвтрийн хvнд гадаад ертeнцийг толиор дамжуулан харуулбал дулаан энергиэр цэнэглэгдэж, eвчнee ялах сэтгэлийн тэнхээтэй болдог байна. Ингэхийн тулд толио тэнгэр, гол ус, ногоон тал зэргийг харагдаж байхаар бодолцож 45 хэмийн буланд байрлуулах хэрэгтэй гэнэ. Толь хvнээс сорон авсан сайн эрчим хvчээ тодорхой хугацааны дараа буцаан илгээж бидний ухамсарт нeлeeлдeг аж.

Тухайлбал толинд сэтгэл дундуур ч юм уу, eнгe зvсгvй, дорой байдлаа харуулж, тvvнтэй харьцаж гомдлоо тайлбал хэсэг хугацааны дараа тэр гуниглалыг чинь танд дахин илгээдэг байна. Єeрeeр хэлбэл толь таны гутралыг eeртee шингээж vлдээд хожим тэр бvхнээ эргээд тантай хуваалцдаг. Хэдий тавгvй байлаа ч толь руугаа инээмсэглэн харж, аль болохоор толины eмнe eeрийгee буруутгахгvй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг сэтгэл зvйчид байнга зeвлeдeг нь оргvй зvйл биш бололтой.

Толь бидний гоо сайхны хэм хэмжээг тодорхойлж eгдeг боловч мeн дотоод эрчим хvчийг маань хэлбэлзvvлж байдаг хогшил юм. Хэрвээ та eeртee итгэлгvй, амьдрал тань ямар нэг завсрын байдалтай байгаа бол толиноосоо хариултыг нь авах хэрэгтэй.

Гэхдээ тухайн агшинд толь та хоёрын хэн дийлсэн нь илvv эрчим хvчийг хуримтлуулж чадна. Толинд ойсон таны дvрс таалагдахгvй байгаа нь мэдээж. Гэвч та eeртee тэрхvv дvрсийг таалагдаж байна гэж итгvvлэх нь чухал. Яагаад гэвэл толинд ойсон таны тусгал мeн л тан шиг амьд биет бeгeeд тэрбээр яг таны адил шаналж, баярлаж, тайвширч, нvднийхээ харцыг хувиргаж чаддаг. Хэн нэгэн хvн гэнэт хvрч ирээд бидний сайн сайхан чанарыг маань vнэнээсээ тоочиж, урам хайрлахад баярлаж урам ордог шvv дээ. Яг тvvн шиг та ч бас eeрийнхee толин дахь хувилбарт урам хайрлавал тэр энерги толинд сайнаар хуулбарлагдан vлдэж, эргээд танд эерэг нeлee vзvvлэх болно гэдгийг санаж яваарай. Тэгэхээр болж eгвeл тольтойгоо болгоомжтой бас хvндтэтгэлтэй харьцаж, тvvнийг амьд биет мэт анхааран халамжилж байх нь зvйтэй гэнэ шvv.

†Хараал шингэсэн кинонуудаас...No2†

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

http://www.ypgd.org/npics/2007/horor-film-d.jpg

 


"Аймшгийн кино"-нд итгэж ч болно итгэхгүй ч байж болно. Гэвч баримт л бол баримт байдаг. Хэлсэн үг бүрт биелэх боломж байдаг гэгддэг шүү дээ. Тиймээс л жихүүдэс хүрэм аймшигт явдлыг зөгнөх маш аюултай гэдгийг мэдэх үү? Холивудад аймшгийн киноны эртний уламжлал хүртэл байдаг бөгөөд тэд, тэр дундаа үл тайлагдах хүчнүүдийн тухай кинонууд нь ер бусын соронздох чадвартай байдаг. Зарим тохиолдолд, жишээлбэл Тарковскийн "Сталкер" киноны жүжигчдэд тохиолдсон эмгэнэлт явдал нь өмнө нь гаргасан зарим алдаанаас болсон. Харин Брюс Лигийн хүү Брендан Лигийн үхэлтэй төстэй дүр зургийг тодорхой хүмүүсийн азгүйтэлтэй холбон тайлбарладаг. Энэ мэтийн гэнэтийн болоод эмгэнэлт үхлийг ихэвчлэн тухайн киног дэлгэцэн дээр гаргахыг хүсээгүй муу сүнсний дуудлагаар ирдэг гэж үзэх явдал их байдаг.Ингээд жишээнүүдээс......


1.Rosemary's Child


http://cameocinema.allcapslock.com/images/rosemary.jpg

Розмаригийн хүүхэд" (1968)

Роман Поланскийн 1950-иад оны дэлгэцийн бүтээлүүд ямар нэгэд далд хүчийг илэрхийлдэг байснаараа онцгой. Жирэмсэн эмэгтэйн хүүхдийг төрмөгц нь ад чөтгөрт тахил болгохоор улайрдаг тухай өгүүлдэг энэхүү киноны үйл явдал 1996 оны 8 сард Роман Поланскийн амьдралд биелэлээ олсон байдаг. Энэ нь түүний жирэмсэн эхнэрийг Чарльз Мэнсон хөнөөсөн явдал юм.  Ер нь 1965 оноос хойш Поланскийн уран бүтээл, Мэнсоны амьдрал  хоёрын хооронд далд холбоо үүссэн гэлтэй. Энэ жилүүдэд алуурчин,  найруулагч 2 оккультизмийг зэрэг сонирхож байжээ.

http://www.abc.net.au/reslib/200803/r232250_928894.jpg

Энэ хараал Жон Леннонд ч нөлөөлсөн гэж үзэх үндслэл бий. Учир нь Мэнсон болон түүний дагалдагч нар өөрийн аллагуудаа "Helter Skelter" гэсэн Битлзийн нэг дууны нэрээр нэрлэдэг байсан бөгөөд Жон Ленон “Розмаригийн хүүхдүүд” киноны зураг авалт хийгдсэн Нью Йорк дахь “Дакота” байшингийн дэргэд алуулсан байдаг.


2.Poltergeist


http://cinematropolis.files.wordpress.com/2009/06/poltergeist25big.jpg

Шотланд, Герман, АНУ-д тохиолдож байсан ер бусын үзэгдлүүдийн тухай баримтан дээр тулгуурлан хийгдсэн Стивен Спилбергийн "Полтергейст" кино мөн л их эвгүй түүхтэй ажээ.

Уг кинонд тун чадварлаг тоглосон 6 настай О' Рурк шөнө болгон хар дарж сэрдэг байсан ажээ. Зураг авалтын үеэр тэрээр дотроос нь сүнснүүд бууж гарч ирдэг аврага том сэнснүүдээс үхтлээ айдаг байсан байна.

За ингээд дараа нь "Полтергейст" кинонд тоглосон 4 жүжигчин 6 жилийн дотор өнгөрснөөр чөтгөрийн "аллага" эхэлсэн байна. Эхний золиос нь гол дүрийнх нь эгчийн дүрд тоглосон, Холливудыг өсвөр үеийн од Хезер байсан бол Доминик Дюнийг нууц амраг нь боож алсан байна. Харин хамгийн анхаарал татсан нь арван хоёрхон настай О' Руркийн үхэл байлаа. Тэрээр ханиад гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэснийхээ маргааш зуурдаар таалал төгссөн байна. Эцэст нь 60 настай Джулиан Бекийн амийг гэдэсний хорт хавдар авч явсан юм. Эмийн санч болсон Уилл Сэмпсон 53 настайдаа буюу зураг авалт дууссанаас жилийн дараа уушигны дутагдлаар хорвоог орхисон байна. Зураг авалтын үеэр жинхэнэ хүний араг яс ашигласан нь үхэгсдийг хилэгнүүлсэн гэж зарим хүмүүс үздэг байна.

http://granadamovieposters.com/photos/poltergeist_2.jpg

1984 оны хавар  «Полтергейст-2» киног Брайен Гибсон найруулсан бөгөөд энэ удаад үхэгсдийн тухай Энэтхэгийн домог дээр тулгуурласан байна. Ийм сэдвээр хийх санааг чөтгөрийн дүрийг бүтээсэн Джулиан Бек гаргасан бөгөөд зураг авалт дууссанаас хойш хэдэн 7 хоногийн дараа гэхэд тэрээр хорвоогоос хальсан байсан юм. Харин Хезе О'Рурк ахин сүнс чөтгөртэй 3 кинонд тоглосныхоо дараа ходоодны хагалгаанд орж, нас баржээ.


3.The Crow


 http://www.hauntedshop.co.uk/images/crow1.jpg  

 "The Crow-Хэрээ"

Брендан Ли-г тулааны урлагийн домог болсон эцэг Брюс Лигийн адилаар зураг авалтын талбайд зуурдаар үхнэ гэж сургуулийн нөхөд нь нэгэнтээ муу амлаж байжээ. "Хэрээ" киноны зураг авалтын үеэр гал гарахаас эхлээд олон азгүй тохиолдол гарсан бөгөөд бичлэг дуусахаас 8 өдрийн өмнө болсон түүний үхлийг "гэр бүлийн хараал" гэж үзэж байгаа аж. Түүнийг зураг авалтынх нь үеэр төдийгүй түүний бүтээх дүрийн амиа алддаг яг тэр газарт нь буудсан байна. Энэ үхэл “Хэрээ”-ний хараал байвал яах вэ? Түүнээс гадна энэ цувралын зураг авалт ч дуусаагүй байхад өндөр туршлагатай ерөнхий орлон тоглогч Марк Акерстримын толгой дээр дэлбэрэлтэд шидэгдсэн юм унаж амийг нь авч оджээ.


4.The Superman

 http://www.supermantv.net/superman/dvds/superman-molemenposter.jpg

"Супермен" (1951 оноос хойш)

"Супермен" киноны  “хараал” ихэвчлэн гол дүрийн жүжигчдэдээ хамгийн хүчтэй хүрдэг. Албан тушаалаа алдаж, хамгийн бүтэлгүй бүхэнтэй учрахыг  хүссэн хэн бүхэн энэ киноны эерэг дүрийг бүтээхэд хангалттай гэхэд болно. Хараалын хамгийн алдартай золиос бол Жорж Ривз, Кристофер Рив нар юм. Жордж Ривз 1950-иад оны супермены нүүр царай болж байсан юм. Түүний суманд сэглүүлсэн цогцсыг 1959 онд хурим болох ёстой байсан өдрөөс нь 8 өдрийн өмнө олсон бөгөөд оньсого мэт энэ явдлын талаар Бэн Афликийн тоглосон “Голливудлэнд" киног ноднин бүтээсэн. Харин Кристофер Ривийн хувьд 1995 онд мориноос унаснаар саатай болж , 2004 онд зүрхний шигдээсээр өнгөрчээ.

http://www.foxnews.com/photoessay/photoessay_6878_images/0326091046_M_cursed_superman_450.jpg

3- дахь суперменийг ч аз жаргал хүлээсэнгүй

Лоис Лейн-ий дүрд тоглосон Марго Киддер одоо маш хүнд өвчтэй байгаа бол Супермэний эцгийн дүрийг амилуулсан Марлон Брандо киноны дараа шоронд орж, хүү Кристианаа үүрд алджээ.

3- дахь супермен Ричард Прайор галзуурч, дараагийн суперменууд болох Кирк Аллен, Дин Кейн хоёрыг ч аз жаргал хүлээсэнгүй харин ч хамаг нэр хүнд, эд хөрөнгөө алдсан байна.

Киноны найруулагч байсан Джерри Сигел, Джо Шустер нар бага цалиндаа хорсож хараасан гэж зарим хүмүүс үздэг байна

 

5.The Exorcist



 http://www.reallyscarymovies.com/wp-content/uploads/2009/06/exorcist.jpg

Холивудын "Хараал хүрсэн" кинонуудийн жагсаалтыг 1973 онд хийгдсэн "Экзорцист" буюу "Чөтгөрийн ангуучин" кино тэргүүлдэг. Дэлгэцэнд гарахаас нь өмнө уг киноны багийнханд азгүй явдлууд ар араасаа даган тохиолджээ. Чухам хар хүчин л өөрийг нь хальсанд буулгасных нь төлөө тэднийг цээрлүүлсэн гэмээр байж. Энэ нь 1949 онд 14 настайдаа чөтгөртэй тулгарсан Вашингтон мужийн нэгэн хүүгийн бодит түүхээс сэдэвлэсэн кино байсан бөгөөд өнөөдөр тэр хөгшний алдар нэр, амьдардаг газрыг нь чанд нууцалдаг ажээ: Хамгийн эхэлж Жон Макгоуран, бүтээсэн дүрийнхээ нас бардаг хэсгийн зураг авалтаас яг 7 хоногийн дараа хүндээр өвчлөн тэнгэрт халисан байна. Зураг авалт эхлэснээс хойш 2 цагийн дараа Макс фон Зюдов ахыгаа өнгөрсөн тухай зурвас хүлээн авсан бол зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин Линда Блэрийн өвөө нас баржээ.

http://www.citypaper.net/blogs/clog/wp-content/uploads/2007/07/exorcist-head-spin.jpg

Хоёрдугаар хэсэгт тоглодог Джейсон Миллерийн 5 настай охин авто осолд орж ясандаа хүнд гэмтэл аван, ухаан орохгүй байсаар амиа алджээ. Бүр найруулагчийнх нь нарийн бичгийн дарга хүртэл шинжлэх ухаанд нээгдээгүй нэгэн төрлийн сэтгэл мэдрэлийн өвчний улмаас номхруулдаг цамц өмсөөд галзуугийн эмнэлэгт хэвтсэн байх юм.

Найруулагч Фридкиний ярьснаар: "Зураг авалтын кадрууд хүртэл бидний бүтээлийг өдөөн хатгаж байсан, хальсны мөрүүдэд чөтгөрийн бах таваа хангаж байсан охины царай давхардсан дүрсээр гарсан"  гэжээ.

 


http://beehivehairdresser.com/wp-content/uploads/2007/11/exorcist.jpg

"Чөтгөрийг ангуучлагч" кино театруудад хүртэл гай тарьсан нь зарим үзэгчид энэ киног үзэж байх үедээ ухаан алдах юмуу хий юм харсан тохиолдол их бүртгэгдсэн байна.

 Италийн "Метрополитан театрт" киног театрт гарч байх үед Ромын 400 жилийн настай загалмайг аянга ниргэсэн ажээ.

 

6.The Amityville Horror


 http://2.bp.blogspot.com/_URIAyVxY7ZI/RwiJx8kUQSI/AAAAAAAAAVs/XxhYm2rwwlc/s400/The+Amityville+Horror+(1979).bmp


1979 онд хийсэн " Амитивиллийн аймшиг" киноны түүх их сургамжтай.  Зохиолч Джей Энсоны номоор хийгдсэн энэ кино хананаас нь бохир юм гоожиж, оршин суугчид нь агаарт жингүйдэн явдаг муу ёр шингэсэн хачин байшингийн тухай байжээ. Зохиолч номныхоо гар бичмэлийг найз бүсгүйдээ бэлэглэсэн нь түүнийг хүүхдүүдтэй нь хамт гэртээ шатаж үхэхэд хүргэсэн "үхлийн гэрээ" болсон гэмээр. Мөн шинэхэн номныхоо дээжийг зар сурталчилгааны газар өгснийх  нь дараа зохиогчийн машингэнэт шатжээ. 


http://www.wrongsideoftheart.com/wp-content/gallery/stills/amityville_horror_1_09.jpg


Дээрх зохиолоор бүтээсэн киноны жүжигчдийг ч гай дайрсангүй. Бяцхан Жо-д тоглосон хүү хорт хавдраар өнгөрч, Картрайтийн дүрийн амилуулснаасаа яг 13 жилийн хойно Дэн Блокер нас барсан бол тогоочийн дүрийг бүтээсэн хятад залуу  Виктор Шенг Янг хийнд угаартаж амь хорлогдсон байх юм. Уушиг нь гэнэт задарснаас болсон энэ киноны жүжигчин Лоран Гриний үхэл ч олныг айдаст автуулж анхаарлыг нь татсаар байгаа билээ.

†Монголын Хараал шингэсэн кинонуудаас...No3†

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

1.Ядуугийн Зовлон

 

Монгол киноноос хараал хүрсэн кино гэвэл Ядуугийн зовлон байна.Үнэхээр аймшигтай.....Кино хийгдэж арай гэж нэг юм дууслаа.Бүх л жүжигчид тайвширлаа.Хүрлээ,Эрдэнэ заан,Адилцэцэг,Сэндэр эмгэн-Сэлэнгэ агсан,Сүнс эмгэн-Нарантуяа бүгд л кино зураг авалтын үеэр шөнө унтаж чадсангүй.Хараал идсэн киног хурдан дуусгахыг л бодно.Кино хийгдэж дууссаны дараа аймшигт хальс давтагдалт болно гэж хэнч тааварлаагүй байх.

http://res.aiax.mn/movie/movie/2867.jpg

Сэндэр эмгэний дүрд гайхалтай тоглосон жүжигчин Сэлэнгэ нэгэн жүжгийн бэлтгэлийн үеэр тайзан дээрээ яаг л энэ кинондээр  гардаг шиг духандаа банзтай хадаас зоож алтан амиа алдсан юм билээ.Хараал хүрсэн кино гэж энэ л байх.Муу муухайгаар ямар нэг зүйл ёрловол тэр үйл нь ямар нэг байдлаар амьдралд биетээр хэрэгждэг ч юм шиг байгаа юм.

2.Сэрэлт

http://www.miniih.com/miniiblog/film/files/Cerelt.jpg

Бас нэг аимшигт биеллээ олсон киноны хараал бол С.Зориг агсаны үхэл.

http://stat.gogo.mn/news/2008/10/1/zorig_10-middle.jpg

Түүний ээж Доржпалам гуай залуудаа Сэрэлт хэмээх сайхан кинонд орос эмчийн дүрд тоглож анх ард түмэндээ хүрсэн билээ.Гэтэл.Тэр кинондээр Ардын жүжигчин Ц.Цэгмид гуай хутга барин орос эмч рүү орилж чарлуулан дайрдаг хэсэг.

Үүнээс болж ямар нэг нууцлаг зүйлийн хараал амьдралд биелж тэр хүний үр удамд нөлөөлсөн байх гэж бодогдмоор.

Вүүдүү хүүхэлдэйг яаж хэрэглэдэг вэ?

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

Voodoo doll

Чи юу хүсч байна? Эртний ид шидийг ашиглаж хайр, аз, эсвэл эд хөрөнгөтэй болмоор байна уу?
Бүр дайснаа харааж, алдсан хайраа буцааж авмаар байна уу? Дургүй хүрсэн хүнээ азгүйтүүлэхийг ч хүсч байж болох юм.
Вүүдүү хүүхэлдэйг хүмүүс зүү хатгахаар л төсөөлж явдаг, гэхдээ чи хатгасан зүүний өнгө өөр өөр утга илэрхийлдгийг мэддэг үү? Хэрэв үгүй бол 7 төрлийн зүүг яаж хэрэглэхийг зааж өгье.

1. Зорилгодоо нийцсэн өнгөтэй зүүг эхлээд сонго. Өнгө бүр өөр өөр утгатай
    Шар-Мөнгө
    Ногоон-амар амгалан
    Цэнхэр-Хайр
    Нил ягаан-зөн билиг
    хар-Өвчин,тарчилаан,муу бүхэнтэй холбоотой
    цагаан- сайн зүйлийг зөгнөнө
    ягаан-Үхэл
2. Дотроо бодсон зүйлээ амьдрал дээр биелж байна гэж төсөөл. Жишээлбэл, шар зүүгээ бариад хүссэн амжилт чинь биелсэн гэж төсөөл
3. Сайн төсөөлснийхөө дараа зүүгээ вүүдүү хүүхэлдэйнхээ зүрх эсвэл гэдэсний хэсэгт зоо. Учир нь энэ хэсэгт зоосноор зүрх сэтгэлийн чинь бодлыг нэмэгдүүлэх юм. Эсвэл толгойд нь зоож мэдлэг хүсч ч болно
4. Энэ бүх дарааллыг зүү болгон дээр давтана
5. Төгсгөлд нь ертөнц чиний хүслийг биелүүлнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Энэ ёслолд хүлээцтэй байдал хамгийн чухал гэтгийг санаарай.

Зөвлөгөө
Ёслолыг үйлдэж байхдаа лаа асаавал хүчийг илүү нэмнэ гэж үздэг. Зүүнийхээ өнгөтэй адил өнгийн лааг сонгох хэрэгтэй.
Вүүдүү хүүхэлдэй нь оюун санаагаа төлөврүүлэхэд ихэвчлэн ашигладаг. Хүмүүс ихэвчлэн вүүдүү хүүхэлдэйг хэн нэгнийг гэмтээх, хар хүчний төлөө ашигладаг. Гэвч сайн зүйлийн төлөө ашиглахыг санал болгож байна.

Анхааруулга
Вүүдүү хүүхэлдэйн ёслол шинжлэх ухаан, болон хэнээр ч батлагдаагүй болохоор үр дүнгүй байж болно.
вүүдүү хүүхэлдэй нь хэрэглэж байсан хүнийхээ энергийг сордог учраас өөр хүний вүүдүү хүүхэлдэйг хэрэглэж болохгүй
вүүдүү хүүхэлдэйг муу зүйлд ашигласан бол үйлийн үрээр /карма/ чамд ч гэсэн муу зүйл тохиолдож болно.
Вүүдүү хүүхэлдэйг хэрэглэхдээ өөрийн чинь шашинд харшлахгүй байгаа гэдгийг шалгах хэрэгтэй.

†Ад чөтгөрийн библи†

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

http://www.charlesyarbrough.com/alifestory/wp-content/uploads/2008/10/satanic-bible.jpg

Ламтан нэгэн номд бvхэл бvтэн ертєнцийн талаархи эрдмийг багтаахыг амлажээ. Амласан амандаа хvрч чадахгvй болохоор ад чєтгєрийн тусламжийг хvсчээ.

Ийнхvv дэлхий дээрх Вельзевулын талаар хамгийн том гap бичмэл vvссэн тvvхтэй. Далан таван кг-ийн жинтэй 312 пергаментан хуудас бvхий уг номонд хамгийн муу муухай ертєнцийн талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зєвхєн тэр vеийн эрдэмтэн мэргэд мэддэг хэлээр ном бvтжээ. Тэр vед сvм дуганууд эрдэм номын цорын ганц єргєє байлаа. Тэнд л эрт дээр vеийн гар бичмэлvvдийг судлаж, дараачийн vедээ vлдээх захиасаа туурвидаг байлаа. Codex Gigas буюу латин хэлнээс орчуулбал зvгээр л "аварга том" ном гэсэн утгатай ном Чехийн Богемид байдаг. Уг номны єндєр нь 89,5 см, єргєн нь 49 см, зузаан нь 22 см гэнэ. Vсэг бvрийг шувууны єд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгvй vнэт єв болгодог юм.


http://farm1.static.flickr.com/55/137296554_e74e4caf05.jpg
Шинэ гэрээнээс гадна уг номонд 14 латин текст, «Этимология» Исидора Севильскийн«Этимология», Иосиф Флавиян « Antiquitates Judaica » болон дундад зууны Косьмы Пражскийн Chronica Boemorum » байдаг гэнэ. Эртний бичмэлийн зєвхєн єчvvхэн хэсгийг нь хэвлэсэн бєгєєд бусдыг нь гараар бичсэн нь тvvнийг "Ад чєтгєрийн Библи" гэж нэрлэхэд хvргэсэн. Хуудас бvрийг нь эргvvлэхэд гайхан уулага алдах нь энvvхэнд, яагаад гэвэл номны vсэг vг бvр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр ,
бичигдсэн гэнэ.
http://www.puppiesandflowers.com/blogimages/sept07/devilsBible2.jpg
Ном бvтсэн домгоо ярьвал сvм дуганы дvрэм зєрчсєн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шєнийн дотор ном бичиж сvмийнхээ нэр алдрыг мєнхєлнє гэж амлажээ. Шєнє дунд єнгєрсний дараа тэрбээр єєрєє явж чадахгvй гэдгийг ойлгож Ад чєтгєрийг дууджээ.

Тэр нь ч нvд ирмэхийн зуур гарч ирж, тусынхаа хариу болгож ламын сvнсийг авахаар болжээ. Гэрээгээ тэд тамгалан баталж, тэр л шєнєдєє нvгэлт лам номоо дуусгаж талархан Ад чєтгєрийн хєргийг хавтсан дээр нь зурж єгчээ. Хэрэв энэ тvvх домог бол ад чєтгєрийн хєрєг бол vнэн баримт юм.


http://www.kb.se/bilder/Codex/Textill/tafelX,m,1.jpg

Номны 209 дvгээр хуудсан дээр Люциферийн хєрєг бий. Уг хуудасны ємнєх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байна. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан байжээ. Хэн ийм зvйл vvлдсэн талаар хэн ч мэддэггvй. Энэ бол энэ номтой холбоотой аймшигт нууцын нэг. Єнєєдєр Сатаны хєрєг бvхий уг номыг Прага хотын Klementinum галлерейд сум нэвтэрдэггvй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведууд номыг авсан бєгєєд удахгvй номыг Стокгольм руу буцаана. Зєвхєн Шведийн хааны номын мэргэжилтнvvд уг номыг унших эрхтэй бєгєєд vvнийхээ ємнє заавал бээлий ємсдєг гэнэ.

Ад чөтгөрийн БИБЛИ

2010 оны 06-р сарын 18 Нийтэлсэн teka

Ламтан нэгэн номд бvхэл бvтэн ертєнцийн талаархи эрдмийг багтаахыг амлажээ. Амласан амандаа хvрч чадахгvй болохоор ад чєтгєрийн тусламжийг хvсчээ.


Ийнхvv дэлхий дээрх Вельзевулын талаар хамгийн том гap бичмэл vvссэн тvvхтэй. Далан таван кг-ийн жинтэй 312 пергаментан хуудас бvхий уг номонд хамгийн муу муухай ертєнцийн талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зєвхєн тэр vеийн эрдэмтэн мэргэд мэддэг хэлээр ном бvтжээ. Тэр vед сvм дуганууд эрдэм номын цорын ганц єргєє байлаа. Тэнд л эрт дээр vеийн гар бичмэлvvдийг судлаж, дараачийн vедээ vлдээх захиасаа туурвидаг байлаа. Codex Gigas буюу латин хэлнээс орчуулбал зvгээр л "аварга том" ном гэсэн утгатай ном Чехийн Богемид байдаг. Уг номны єндєр нь 89,5 см, єргєн нь 49 см, зузаан нь 22 см гэнэ. Vсэг бvрийг шувууны єд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгvй vнэт єв болгодог юм.

Шинэ гэрээнээс гадна уг номонд 14 латин текст, «Этимология» Исидора Севильскийн«Этимология», Иосиф Флавиян « Antiquitates Judaica » болон дундад зууны Косьмы Пражскийн Chronica Boemorum » байдаг гэнэ. Эртний бичмэлийн зєвхєн єчvvхэн хэсгийг нь хэвлэсэн бєгєєд бусдыг нь гараар бичсэн нь тvvнийг "Ад чєтгєрийн Библи" гэж нэрлэхэд хvргэсэн. Хуудас бvрийг нь эргvvлэхэд гайхан уулага алдах нь энvvхэнд, яагаад гэвэл номны vсэг vг бvр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр ,
бичигдсэн гэнэ.

Ном бvтсэн домгоо ярьвал сvм дуганы дvрэм зєрчсєн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шєнийн дотор ном бичиж сvмийнхээ нэр алдрыг мєнхєлнє гэж амлажээ. Шєнє дунд єнгєрсний дараа тэрбээр єєрєє явж чадахгvй гэдгийг ойлгож Ад чєтгєрийг дууджээ.

Тэр нь ч нvд ирмэхийн зуур гарч ирж, тусынхаа хариу болгож ламын сvнсийг авахаар болжээ. Гэрээгээ тэд тамгалан баталж, тэр л шєнєдєє нvгэлт лам номоо дуусгаж талархан Ад чєтгєрийн хєргийг хавтсан дээр нь зурж єгчээ. Хэрэв энэ тvvх домог бол ад чєтгєрийн хєрєг бол vнэн баримт юм.


Номны 209 дvгээр хуудсан дээр Люциферийн хєрєг бий. Уг хуудасны ємнєх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байна. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан байжээ. Хэн ийм зvйл vvлдсэн талаар хэн ч мэддэггvй. Энэ бол энэ номтой холбоотой аймшигт нууцын нэг. Єнєєдєр Сатаны хєрєг бvхий уг номыг Прага хотын Klementinum галлерейд сум нэвтэрдэггvй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведууд номыг авсан бєгєєд удахгvй номыг Стокгольм руу буцаана. Зєвхєн Шведийн хааны номын мэргэжилтнvvд уг номыг унших эрхтэй бєгєєд vvнийхээ ємнє заавал бээлий ємсдєг гэнэ.

Зэрэгцээ ертөнцөд нэвтрэх хаалга байдаг уу?

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Саяхан Британийн сvнстэй харьцагч хэмээгддэг Дама Форсайт "Зэрэгцээ ертєнц руу очих гарц оллоо" гэж мэдэгдэн английн олон нийтийг алмайруулжээ.

Энэ мэдэгдлийн ємнє Кент хот дахь инээдмийн байшингаас єсвєр насны хvvхдvvд удаа дараалан алга болжээ. 1998 онд дєрвєн хvvхэд тийшээ ороод сураг тасарсан гэнэ. Гурван жилийн дараа ахиад хоёр хvvхэд алга болжээ. Цагдаагийнхан байдгаараа хичээсэн ч хvvхэд хулгайлагчийн ул мєрийг илрvvлж чадсангvй. Тус хотын мєрдєгч Шон Мерфи


-Энд олон юм битvvлэг байна. Жишээлбэл, алга бологчид бvгдээрээ бие биетэйгээ танил. Тэгэхдээ цємєєрєє л сарын сvvлийн долоо хоногт алга болсон гэжээ. Мерфи хэрэгтэн ямар нэг нууц хаалгаар инээдмийн байшин руу нэвтэрдэг гэж vзэж, шуурхай хэсгийнхэн тийм зvйл эрж хайсан ч илрvvлсэнгvй. Энэ нууцлаг байшингийн vйл ажиллагааг хаасны дараа л хvvхэд алга болох явдал зогсчээ.



Гэтэл сvнстэй харьцагч Форсайт "Инээдмийн байшин дахь нєлєєт толинуудын нэгэнд єєр ертєнц руу гарах хаалга байна. Тvvнийг нєгєє талаас vйл ажиллагаанд оруулдаг. Хэн нэг нь тохиолдлоор тvvнийг нээхэд зэрэгцээ нь байсан алга бологч тvvн руу орсон. Дараа нь урхинд орсон тэр єєрийнхєє найзуудыг зэрэгцээ ертєнц руу аваачсан" гэжээ." Vvнтэй тєстэй зvйлийг Эрнст Мулдашев ажиглаж, тэгш гадаргатай "Толь" хэмээн нэрлэсэн хагас дугуй, хонхор, гvдгэр олон аварга хад чулуунуудын дунд шинжилгээний ангийн гишvvдийн бие тааламжгvй болж байсан тухай бичиж байжээ.

Атавизм илрэлтэй хүмүүс

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Хvн тєрєлхтний дээд євєг буюу биднээс биологийн ємнєх шатны амьтдаас хvнд удамшиж хоцорсон шинж тэмдгийн илрэлийг атавизм (уг удмаа дуурайх) гэдэг. Ойролцоогоор зуу гаран атавизм байдаг ажээ. Хvний ахар сvvл бол сармагчны сvvлээс vлдсэн илvvц эрхтэн гэж vздэг ч зарим хvн сvvлтэй тєрєх тохиолдол гарчээ. 1848 онд Германд 10 см урт сvvлтэй хvv тєржээ. Хvvг уйлж, хашгирч, уурлахад сvvл нь яг амьтных шиг хєдєлдєг байв.

 

 

Мотоциклоор зөөхийн гайхамшигаа гэж

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Ачаагаа хэтрүүлсэн машинууд

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Тамын ертөнцийн аймшигт нохой

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Нүдэнд зэвүүн муухай, хамгийн аймшигтай, сэтгэлд хүйтэн харагдах гаж амьтдыг шалгаруулах наадам жил болгон Америкийн нэгдсэн улсад болдог. Энэхүү наадмын хамгийн муухай амьтанд олгодог тэргүүн байрын цолыг "Sаm" хэмээх доберман үүлдрийн нохой гурван жил дараалан хүртжээ.



Гадаад төрх нь яг л аймшгийн кинонд гардаг тамын ертөнцөөс ирсэн юм шиг харагддаг. Эрлэг тамын элч, махчин араатанг санагдуулам хөөрхий нохой 2005 онд 14 настайдаа хүний хорвоогоос хальжээ. Гэвч түүний сэтгэлд хүйтэн дүр төрх одоо хүртэл хүмүүст мартагдахгүй хэвээр байгаа ажээ.

 

Цуст Мэри

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka


Цуст Мэри гэдэг нь Европд ихэд дэлгэрсэн сүнс, шуламын тухай аман зохиол юм. Түүний нэрийг 3 удаа дуудахад тэрээр толинд харагддаг гэж энэхүү ярианд гардаг. Бусад адил аймшигийн ярианд түүнийг Баян Мэри, Мэри Волтингтон, Тамын Мэри гэх зэргээр нэрлэсэн байдаг.
    Энэхүү аймшигийн яриаг хүүхдүүд амьдрал дээр ихэд туршиж үздэг бөгөөд, бие биенийдээ хонохдоо болон элдэв тоглоом наадмынхаа үеэр Мэриг дуудах нь элбэг байдаг ажээ. Мэриг харанхуйд толинд дуудах хамгийн түгээмэл арга нь түүний нэрийг 3 удаа дуудах юм.  Өөр аргууд байдаг нь: түүний нэрийг нь 100 дуудах, дороо эргэх, нүдээ таглах, ус гоожуулах эсвэл лаа бариад түүний нэрийг 13 удаа хэлэх гэх зэрэг юм.  Бусад домгуудад " Цуст Мэри,би чиний хүүг алсан" эсвэл " Би чиний хүүхдийг алсан" гэж хэлэх хэрэгтэй гэдэг бөгөөд энэ тохиолдолд хүүхдээ алуулсан эсвэл хулгайлуулсанаас болж сэтгэлээр унан амиа хорлосон хөөрхий залуу эхийн сүнс гарч ирдэг гэдэгт хүмүүс итгэдэг.

 

                                 

Харин олон хүн амьдрал дээр энэхүү цуст Мэриг хүүхэдтэй нь холбон дуудах уламжилал нь Английн хатан хаан I Мария Теодортой холбоотой гэж үздэг. Тэрээр олон удаа ард түмэндээ хүүхэдтэй болсоноо зарлаж байсан ч хүүхдээ алдаж байсан ба энэ нь үнэндээ тэрээр хэн нэгнийг хуурсан эсвэл азгүйгээр хүүхдээ алдаж байсан биш харин хладимын гаралтай бөөрний хүнд өвчтэй байсанаас болж байжээ.Бөөрний хурц дутагдал болох бvртээ хэвлийн хөндий нь усаар дvvрч, Мария гэдсээ томрохыг жирэмсэн болсон хэмээн эндvvрч байжээ. Мария хатан хаан чухамхvv яг энэ хламидын гаралтай бэтэгнээсээ болж насан эцэслэсэн байна.
    Тvvний тушаалаар 300 орчим протестанчуудыг тогоонд амьдаар нь чанасан. 3000 нь нутаг заагдсан. Энэ нь түүний "Цуст Мэри" нэрний учир нь юм. Тvvний нєхєр Филипп нь єєрєєс нь 11 дvv байсан бєгєєд ямарч эрх мэдэлгvй нэгэн байжээ.

                                                                    

Дэлхийн хамгийн сонирхолтой шорон топ 10

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

ДЭЛХИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ШОРОНГУУДААС ТАНИЛЦУУЛЪЯ.

 

1. Bolivia  Д БАЙДАГ ШОРОН

Bolivia  САН ПЕТРОД БАЙДАГ ЭНЭ ШОРОН НЬ ЯМАР Ч ХАМГААЛАГЧ ЦАГДАА БАЙХГҮЙ БА ШОРОН ГЭЖ НЭГ ЖИЖИГХЭН ХОТХОН ШИГ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА. ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР Л НИЙГЭМТЭЙ ХАРЬЦАХ БОЛОМЖГҮЙ БОЛОВЧ ЭНЭ ШОРОН ДОТОР ХООЛНЫ ГАЗАР, ГОО САЙХАН, ЗОЧИД БУУДАЛ ГЭЭД БҮГД БАЙДАГ БА ЭНЭ ЖИЖИГХЭН ХОТХОН ДОТРОО ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ОЛЖ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА.

2. Austria  Д БАЙДАГ ШОРОН

Austria Д БАЙДАГ ЭНЭХҮҮ ШОРОН НЬ 5 ОДТОЙ ШОРОН ЮМ БАЙНА. ЯГ Л ЗОЧИД БУУДАЛ ШИГ БАРИЛГА БАЙШИН НЬ МАШ ЦЭВЭРХЭН САЙХАН ГЭНЭ. ЭНД ГОЛДУУ ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮМҮҮС ОРДОГ ГЭНЭЭ.

3. ОРОСЫН ШОРОН

ОРОСД БАЙДАГ ЭНЭХҮҮ ШОРОНГИЙН УГ БАГТААМЖ НЬ 3000 ХҮН ОРОХ БОЛОМЖТОЙ БОЛОВЧ ХҮНИЙ ТОО НЬ ХЭТЭРЧ 10 ГАРУЙ МЯНГАН ХОРИГДОЛ ХОРИГДОЖ БАЙЖЭЭ. ОДОО ӨӨР ГАЗАР ЛУУ НҮҮЖ УГ БАРИЛГЫГ ӨӨР ЗҮЙЛД АШИГЛАЖ БАЙГАА ГЭНЭ.

4. АНГЛИД БАЙДАГ ШОРОН

АНГЛИЙН ДЭЭРХИ ШОРОН НЬ БАГА ХАМГИЙН ЖИЖИГХЭН ШОРОН БА ЭНЭ ЖИЖИГХЭН ХАЙРЦАГ ШИГ БАЙШИНД 2 ХҮН Л ОРОХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА. АНХ 1856 ОНД БАРЬЖ АШИГЛАСАН БА ОДОО Ч АШИГЛАСААР БАЙГАА ГЭНЭЭ.

5. Филиппиний ШОРОН

ЭНЭ ШОРОНГ БҮЖИГ БҮЖИГЛЭДЭГ ШОРОН ГЭЖ НЭРЛЭДЭГ БА ШОРОНД ХОРИГДОЖ БАЙГАА НИЙТ 1500 ХҮН БҮГД ӨГЛӨӨ БҮР YOUTUBE -Р ГАРДАГ ДУУГ СОНСОН БҮЖИГЛЭДЭГ ЮМ БАЙНА.

6. АМЕРИКИЙН ШОРОН

АМЕРИКИЙН КОЛАРАДУД БАЙРЛАДАГ УГ ШОРОН НЬ ХАТУУ ДЭГЛЭМТЭЙГЭЭР АЛДАРТАЙ ЮМ БАЙНА. ХОРИГДОЛУУД БҮГД ГАНЦААРАА НЭГ ӨРӨӨНД БАЙХ БА ӨДӨРТ ЗӨВХӨН 9 ЦАГ Л ГАДАА ГАРАХ ЭРХТЭЙ БАЙДАГ ЮМ БАЙНА.

7. ИСПАНИД БАЙДАГ ШОРОН

УГ ШОРОН НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ГЭР БҮЛСЭГ ШОРОН БА УГ ШОРОНД ОРСОН ГЭР БҮЛТЭЙ ХОРИГДОЛУУД ШОРОН ДОТРОО ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТ АМЬДАРЧ БОЛДОГ ЮМ БАЙНА.

8. НОРВИГИЙН ШОРОН

БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ХАМГИЙН ХОР НӨЛӨӨГҮЙ ШОРОН НЬ НОРВИГИД БАЙДАГ БА УГ ШОРОНД БАЙДАГ 1000 ГАРУЙ ХОРИГДОЛУУД ӨӨРСДӨӨ НОГОО ТАРЬЖ ТҮҮНИЙГЭ ЗАРЖ АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.

9. МЕКСИКОД БАЙДАГ ШОРОН

МЕКСИКОД БАЙДАГ ШОРОН НЬ ХОРИГДОЛУУД ХООРОНДОО ЯМАР НЭГЭН АСУУДЛААР ЗӨРЧИЛДӨХ ЮМ БОЛ ТЭР ЗӨРЧИЛДӨӨНИЙГ НЬ БОКСООР ШИЙДВЭРЛЭЖ ӨГДӨГ ЮМ БАЙНА. РИНГИН ДЭЭР ХОРИГДОЛУУДЫГ ГАРГАЖ БОКСДУУЛЖ  МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ ГЭНЭЭ.

10. АМЕРИКИЙН КАЛЬФОРНИД БАЙДАГ ШОРОН

АРАЛЫН ШОРОН ГЭХЭЭР ДЭЛХИЙД АЛДАРТАЙ УГ ШОРОНД КИНО ЗУРАГ АВАЛТ ИХ АВАГДДАГ ЮМ БАЙНА. УГ ШОРОН НЬ ӨӨР ГАЗАР ЛҮҮ НҮҮЖ ОДОО АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ГАЗАР БОЛОН ӨӨРЧЛӨГӨЖЭЭ.

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 мафи

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

 

 

10. Jamaica АНГЛИЙН Yardie МАФИ-  ЖАМАЙКАГААС АНГЛИД ДҮРВЭЖ ИРСЭН Yardie-Н БҮЛЭГЛЭЛ. ЭНЭ МАФИЙН ТҮҮХ НЬ 1950 ОНООС ЭХЛЭЛТЭЙ ЮМ БАЙНА. ИХЭВЧИЛЭН ХАР ТАМХИ, БУУДЛАГА ЦОХИОН ХИЙДЭГ.  

9. Albania МАФИ-ЭНЭ МАФИЙН ТҮҮХ НЬ 15-Р ЗУУНЫ ҮЕЭС ЭХЛЭЛТЭЙ БӨГӨӨД АМЕРИК ЕВРОП ЗЭРЭГ ОРНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ. 1980 ОНООС ЭХЛЭН ДЭЛХИЙН ОЛОН ОРОН ДАЯАР ТАРХАЖ ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМАА, ХҮЧИРХИЙЛЭЛ ХИЙДЭГ МАФИ ЮМ БАЙНА.

8. Serbia МАФИ-ЭНЭХҮҮ МАФИ НЬ ГЕРМАН, АНГЛИ, ФРАНЦ, АМЕРИК ЗЭРЭГ 10  ОРОНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ. УГ МАФИ НЬ ДОТРОО 40 ХУВААГДАЖ МАШ ОЛОН ЖИЖИГ САЛБАР МАФИТАЙ БӨГӨӨД  ХАМГИЙН ТОМ САЛБАР МАФИ НЬ VOSDOVAC, SURCIN, ZEMUM ЮМ БАЙНА. ЭНЭ МАФИ НЬ ГОЛДУУ АЛЛАГА, ХАР ТАМХИ, ХАКЕР ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ.

7. Israel МАФИ- ЭНЭ МАФИ НЬ ГОЛДУУ ТЕРОРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БӨГӨӨД ХҮМҮҮСИЙН ЯРИАГААР АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ ГЭСЭН ЯРИА БАЙДАГ ЮМ БАЙНА.

6. Mexico МАФИ- ЭНЭ МАФИЙН ТҮҮХ НЬ 1950 ОНООС ЭХЛЭЛТЭЙ БӨГӨӨД АНХ ШОРОНГИЙН ХОРИГДОЛУУДЫН ҮҮСГЭСЭН МАФИ ЮМ БАЙНА. ЭНЭ МАФИЙН ГИШҮҮД АСАР ОЛОН БӨГӨӨД ЗӨВХӨН АМЕРИКТ Л ГЭХЭД 30,000 ГИШҮҮН БАЙДАГ ГЭНЭ. ЭНЭ МАФИЙН ГОЛ БЭЛЭГ ТЭМДЭГ НЬ Mexico-Н ТУГИЙГ НУРУУН ДЭЭРЭЭ ШИВСЭН БАЙДАГ БАЙНА.

5. yakuza МАФИ-ЯАКУЗА ЯПОНЫ МАФИ НЬ 17-Р ЗУУНЫ ҮЕД АНХ ГАРЧ ИРСЭН УРТ НАСТАЙ МАФИ БӨГӨӨД ОДОО 110 МЯНГА ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ 2500 БҮЛГЭЭС БҮРДСЭН ТОМ МАФИ ЮМ БАЙНА.

4. Hongkong МАФИ- ХОНГ КОНГИЙН МАФИ НЬ ГОЛЧЛОН АЗИД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛААД ЗОГСОХГҮЙ АМЕРИК, ЕВРОП ЗЭРЭГ УЛСУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЮМ БАЙНА.

3. Colombia МАФИ- ЭНЭ МАФИ НЬ ХАР ТАМХИ ХУДАЛДААЛДАГ ХАМГИЙН ТОМ МАФИ БӨГӨӨД 1980-1990 ОНЫ ХООРОНД АСАР ХҮЧИРХЭГЖИЖ АВСАН ЮМ БАЙНА.

2. Sicily МАФИ- ЭНЭХҮҮ МАФИЙН ТҮҮХ НЬ 18-19Р ЗУУНЫ ХООРОНД ИТАЛИЙН Sicily- Д АНХ ҮҮССЭН БӨГӨӨД ГОЛЧЛОН ХАР ТАМХИ, ХҮН НАЙМАА ЗЭРЭГ ХИЙДЭГ ЮМ БАЙНА.

1. ОРОСЫН  МАФИ-ЭНЭХҮҮ ОРОСЫН МАФИ НЬ МАШ ХҮЧИРХЭГ МАФИ БӨГӨӨД 15-16Р ЗУУНЫ ҮЕД АНХ ГАРЧ ИРСЭН БӨГӨӨД СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА ХИЙДЭГ БАЙСАН. ХАР ТАХИ, ХҮН НАЙМАА, АЛЛАГА ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЮМ БАЙНА.

МАФИ НЬ НИЙТ 5600 БҮЛЭГТЭЙ БӨГӨӨД НИЙТ 100 МЯНГА ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ. ОРОСЫН GNP -Н 40 ХУВИЙГ НЬ ЭНЭ МАФИ ОЛДОГ ЮМ БАЙНА.

Cүнc Aймшиг <10 Зураг >

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

http://z.about.com/d/paranormal/1/0/4/D/track_ghost25.jpg

Ghost 1

http://z.about.com/d/paranormal/1/0/4/S/myrtle_ghost.jpg

ghost 2

http://www.bibleprobe.com/ghost13.jpg

ghost 3

http://library.thinkquest.org/TQ0313187/ghosts/Ghost1.gif

ghost 4

http://www.moonslipper.com/images/romanian-ghost.jpg

ghost 5

http://www.crowleyhallghosts.com/ghost-photos/ghost-pic.jpg

ghost 6

http://static.squidoo.com/resize/squidoo_images/-1/draft_lens2237903module12120713photo_1224385264The-Brown-Ghost.jpg

ghost 7

http://www.texplorer.de/images/uploads/bilder/ghost.jpg

ghost 8

http://www.freewebs.com/free-offers/baby_ghost_famous_ghost_picture_photo_383-501x348.jpg

ghost 9

http://www.mysticalblaze.com/GhostLady.jpg

ghost 10

http://www.angelsghosts.com/sitebuilder/images/unbelievable_ghost_photo_56-462x309.jpg

Аварга том харх

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka


Хятадын Тайрин гэх тосгонд 9кг жинтэй 60-80см урт харх байдаг гэнэ ээ.
Энэ амьтан бүүр том болвол яана. хүн барьж иддэг болно доо тиймээ
Та нар саак аас харбургерын талаар зургийг олж харсан уу үнэхээр балиар байгаа би з

muurХэн нэг талийгаачийн зуурдад гацсан төрлөө олоогүй сүнс орчлон хорвоогоор тэнүүчлэн гэр орноороо эргэлдэх юм уу энд тэндэхийн эзгүй байшин саванд хоргодоод амьтан хүн айлгах нь элбэг. Тэр ч байтугай биежиж хүч орсон сүнснүүд эгээ л амьд ахуй үеийнх шигээ хувцаслаж, хооллон айл хэсч хоол цай идэн, яриа хөөрөө дэлгэж явдаг хэмээн лам нар ярих нь бий.
Хориод жилийн өмнө Өмнөговьт болсон нэгэн сонин явдлын талаар тодорхой өгүүлье. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нанзад гэгч эр ээлжийн амралтаа аваад аймгийн төвөөс хоёр зуугаад километрийн зайд мал малладаг нагац эгчийндээ долоо хоног амрахаар очжээ. Нагацындаа ирээд ингэний хоормог уусан шиг, хонь гаргуулж хорхог хийлгэж идээд хоёр хонож байтал нэг өдөр хүргэн ах нь айл руу яваад ирэхдээ урьд өмнө үзэгдээгүй хол газрын бололтой дөчөөд насны туранхай, өндөр биетэй, бор царайтай залууг мориныхоо ард сундлан хамт иржээ.
Тэгээд тэр “Энэ хүн хэдэн тэмээгээ алдчихаад бүр энэ хүртэл хайж яваа гэнэ. Хол газар хоол ундгүй унаа малгүй хэцүүдэж яваа юм байна. Ядарч яваа хүнд аяга хоол идүүлье дээ. Сайхан амраад яв гээд аваад ирлээ” гэсэн байна. Шинэ зочин ч орж ирэнгүүтээ бүгдэнтэй нь амар мэнд мэдэлцээд гэрийн баруун талд сууж нагац эгчийнх нь хийж өгсөн цайг хоёр гардан авч ам руугаа явуултал энэ үед эгчийн нь тэжээдэг муур гэрийн хаяагаар шурган орж ирмэгцээ муухай чарлан гэрийн тоонон дээр үсэрч гараад тоононы цамхрааг хумсаараа маажин зочныг таг ширтээд архиран гийнаж гарчээ.
Тэгтэл ч өнөөх зочин залуу гэнэт хачин болж учиргүй сандран, цайгаа алдаж унагах шахам газар тавьснаа “За би их яаруу яваа юмаа. Одоо ингээд эртхэн замаа бодъё” гээд үг хэлхийн завдалгүй шуртхийн гараад явчихжээ. “Эргэн тойрон эзгүй хээр газар явган нүцгэн яаж явах гэж байгаа юм бэ” гэсээр хүргэн ах нь араас нь ухасхийн гараад хартал өнөөх үл таних хүн газрын гав руу орсон мэт үзэгдэх бараагүй алга болсон байж. Харин тэр орой нагац эгчийн нь бие гэнэт муудан дэмийртэл халуураад болохоо байсан тул Нанзад мотоциклийнхоо араараа сундалдан аймгийн эмнэлэг бараадуулсан юмсанж.
Тэрнээс хойш сар гаруй эмнэлэгт хэвтсэн ч бие нь дээрдэх нь байтугай улам дордож, онош нь тогтоогдохгүй хүндэрсээр сүүлдээ Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх юм болжээ. Тэгтэл үүнтэй зэрэгцээд бага хүү нь мориноос унаж, сүрхий хүнд бэртэн бас л хэвтэрт орсон байна. Энэ үеэс нэгийг санасан Нанзад ээждээ “Энэ нэг л биш ээ. Зүв зүгээр байсан хүмүүс ингэж бөөн бөөнөөрөө хэвтэрт орно гэж байхгүй. Та таньдаг мэддэг лам хардаа үзүүлсэн нь дээр байх. Эртээд намайг очоод байхад их эвгүй хүн орж ирээд гарсан” гээд болсон явдлыг хэлжээ.
Тэгтэл ч ээж нь Нанзадыг дагуулан Дундговь аймагт амьдардаг залуудаа Дуутын хүрээнд сууж шаггүй ном сурсан гэдэг Ломбо гэгч хөгшнийд очжээ. Наян нас хэдийнэ хэвийж нүд чих муудсан ч өвгөн лам тэдэнд тохиолдоод байгаа зовлонг сонсоод эрхи гүйлгэж үзүүтээ “Энэ айлд буг ороолон өөрийн биеэр орж иржээ. Биежсэн сүнс их хүчтэй байдаг. Тэд амьд хүн шиг ярьж, тамхилж, тэр байтугай хоол унд ч идэж ууна. Тэр айлд байдаг нэг тэжээвэр амьтан уг сүнсийг хөөж явуулаагүй бол бүр ч муу юм болох байж” гэхэд Нанзадын ээж “Тийм гэсэн. Манай дүүгийнх нэг тэжээвэр мууртай юм.
Сарын өмнө манай энэ хүү тэднийд очоод байтал манай дүүгийн нөхөр нэг танихгүй холын бололтой хүнтэй гаднаас орж ирсэн гэсэн. Дүү тэр хүнд цай хийж өгтөл өнөөх хүн уух гэж байснаа тоонон дээр тэжээвэр муур гаслан дуугараад эхлэнгүүт аягатай цайгаа орхиод гарсан байна лээ. Араас нь гараад хартал газрын гав руу орсон юм шиг алга болсон байсан гэсэн.
Тэр оройноос хойш дүү маань өвдөөд одоо бага хүү нь бас гэмтээд ийм боллоо. Аргалж янзлах боломж байна уу” гэж хэлээд уйлсан юмсанж. Ломбо ламтан “Би өөрөө очиж засал хийж өгөхгүй бол болохгүй” гэсэн тул тэр даруй унаа машин хөөцөлдөн өвгөн ламыг залж аваачжээ. Өвгөн нэг данх дүүрэн цай, тавагтай идээ том аягатай бэлдүүлээд өдөржин шөнөжин ном уншихад данхтай цай, тавагтай идээг ямар нэг үл үзэгдэгч зүйл ууж идсэн мэт юу ч үгүй болсон байж. Хамгийн сонирхолтой нь энэ явдлын дараа Нанзадын нагац эгчийн бие гэнэт сайжирч эмнэлэгээс гарсан төдийгүй хэвтэрт орсон хүү нь ч зүв зүгээр болсон юмсанж.
Тэрнээс хойш эдний ах дүүс муур тэжээх дуртай болж, тав зургаан мууртай болсон байна. Мөн “Муур эзнээ үхээсэй гэж хараадаг харин нохой эзнээ мөнхрөөсэй” гэж ерөөдөг гэсэн үг худлаа юм байна. Харин ч элдэв муу юм гэрт нь орж ирэхэд тэжээвэр муур л таньж хөөж гаргадаг юм байна. Лав л эзнээ үхэх аюулаас авардаг  юм байна  гэсэн яриа   одоо хүртэл тэр нутагт явдаг ажээ.

Толь хагарах муу гэж үү

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

Ер нь толинд олон харах муу, үүдрүү харуулж толь байрлуулдаггүй гэх мэтчилэн олон яриа байдаг. Манай Монолчууд ч хүн нас бархаар гэртээ байгаа тольнуудыг юмаар хаадаг шүү дээ. Энэ нь нас барсан хүний сүнс толинд нь шингэдэг гэж үздэгээс улбаатай юм. Иймээс ч толь нь хүний муу энергийг өөртөө шингээж авч үлддэг гэдэг.  Харин оросууд толь хагарахыг үхэл хагацал дагуулж мэдэх, үгүйрч хоосрохын тэмдэг гэж үзэн ихэд цээрлэдэг. Ирж буй гай тотгорыг зайлуулахын тулд зүүн мөр рүүгээ эргэж харан нулимж “надаас холуур өнгөр” гэж хэлдэг. Дараа нь гэрийн шүүрээ усаар шүршиж, толины хэлтэрхийг хогны хутгуур дээр бус цаасан дээр хаман авч гэрээсээ үтэр түргэн гаргаж хаяна. Мухар сүжиг түүнийг хариулах үйлдэлтэй холбоотой юм даа. Санаа дагаад ч юмуу зарим тохиолдолд үнэхээр гай зовлон ирэх нь байна. Ингэснээр хүмүүсийн сүсэг бишрэл оргил үедээ хүрч, элдэв гай түтгэрийг зайлуулахын тулд лам, үзмэрч мэргэдийг хайгаад гүйчихдэг. Зөвхөн тохиолдол төдий зүйл гэдэгт хэн ч итгэхгүй.


Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл толь өөрөө эерэг, сөрөг энергийг хуримтлуулж байдаг хүчин зүйл. Толь хагарах нь тэр хүний (гэр бүлийн) энерги, хамгаалах бүрхэвч нь тодорхой хэмжээгээр алдагдаж байна гэсэн үг л дээ. Энерги алдагдахаар хүн өвчлөх, азгүйтэх, тэр байтугай нас барах ч тохиолдол байдаг. Тэгэхээр мухар сүжиг, түүнд хандах хандлаг, арга барил нь аар боловч басчиг үнэнээс зөрөхгүй байгаа нь ажиглагдана.

Гэхдээ л хэн хүнгүйл бүгд толинд хардаг шүү дээ. Толинд харахгүйгээр бид өөрсдийнхөө царай зүсэнд яаж анхаарал тавих ч билээ.  Тиймээс толинд харах бүрдээ өөртөө сайн сайхан амжилтыг хүсэж байгаарай.

Хайр хичнээн агуу вэ?

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka

                                           Хайрын түүх

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал , Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх л мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон Тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

Хайр үргэлж бүхнээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр , "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга гэлээ".

Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул ганцаар баймаар байна " гэв.

Хажуудаа байсан уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явъя " гэхэд хариуд нь "Өө хайр минь би үнэхээр их гунигтай байгаа учраас ганцаараа баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя". Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийг азтайд тооцон баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгөө мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусласан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ?Яагаад надад тусласан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир  нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог" гэжээ.

♫.♪♪... НИМБЭГНҮҮДЭД ЗОРИУЛАВ ♫.♪♪...

2010 оны 06-р сарын 17 Нийтэлсэн teka
Би харсан,
Чи зөрсөн
Өдөр болгон бодсон

Чамд зориулсан,
Дуу дуулсан
Чи инээмсэглэж байсан
...Инээмсэглэлд чинь

Би дурласан,
Бас танилцсан
Цаг хугацаа явсаар

Миний хүсэл,
Чиний үнсэлт
Би жаргалтай байсан
...Жаргалтай өдрүүд

♫♪...

Нэг л өдөр дууссан
Чи уурласан, би уусан
Юу ч болоогүй ээ
Чи ойлгоогүй ээ
Нэг л өдөр дууссан
Чи уурласан, би уусан
Юу ч болоогүй ээ
Чи ойлгоогүй ээ ♫♪...

Чи уйлсан,
Би гарсан
Тамхиа асаагаад алхсан

Үүл уйлсан,
Би норсон
Гунигаар дүүрсэн хот минь
...Жаргалтай өдрүүд

♫♪...

Нэг л өдөр дууссан
Чи уурласан, би уусан
Юу ч болоогүй ээ
Чи ойлгоогүй ээ
Нэг л өдөр дууссан
Чи уурласан, би уусан
Юу ч болоогүй ээ
Чи ойлгоогүй ээ ♫♪...

Хий үзэгдэл, сүнстэй уулзаж учирч, тэр байтугай хөөрөлдөж явсан хүмүүсийн яриа олон байдаг боловч тэр болгон хэр үнэн болохыг бид мэдэхгүй. Харин үнэнийг тодорхой хэмжээгээр нотлож чадах зүйл бол фото зураг юм. Баримтад нотолгоо болох хий үзэгдлийн дүр зургийг фото хальсанд хамгийн анх 1862 онд буулгасан байдаг. Энэхүү зургийг Америкийн эгэл жирийн зурагчин Мемлер хэмээн залуу авсан байна. Тэрбээр ням гаригийн нэгэн өдөр найзынхаа фото студид хальс боловсруулж байхдаа гэнэт өөрийнхөө зургийг авах санаа төржээ.


Авсан зургаа угаатал зурган дээр өөрөөс нь гадна бас нэг дүрс байхыг анзаарсан байна. Мемлер тухайн үед сүнс, хий үзэгдлийн тухай элдэв ярианд огт итгэдэггүй нэгэн байсан юм. Тиймээс өнөөх хоёр дахь дүрсийг зурагтай хальсанд буулгаж угаасан учраас давхардсан гэж боджээ. Ингээд хэд хэдэн шинэ хальсанд буулгаж угаасан болов ч хоёр дахь дүрс хэвээр байв. Ингээд өнөөх зургаа найз нөхөддөө харуулж, тэдний зөвлөснөөр хий үзэгдэл, сүнсний зураг тусгайлан авдаг “спиритизм” зурагчин болохоор шийджээ. Гэсэн ч Мемлерийг хүмүүсийг мунхруулан залилагч гэсэн атаархагчдын хэл ам тасрахгүй байв.
Аз болоход түүний зурагнуудад мэргэжилтэнгүүд тусгайлан шинжилгээ хийж дүрсийг  давхардуулан хуурамчаар буулгаагүй гэдгийг хэд  хэдэн шинж тэмдгээр тогтоосноор хэл ам намжсан юм.


2003 онд Оросын нэрт спиритизмын мэргэжилтэн,  зурагчин Егор Усачевд ганц бие эмэгтэй өөрт тохиолдсон зүйлдээ зөвлөгөө авхаар хандсан юм. Тэрбээр сэтгэлийн ганцаардлаа арилгахын тулд олон жилийн туршид алдартай хүмүүсийн сүнсийг дуудаж ярилцдаг байжээ. Гэтэл нас бараад удаж байгаа нөхрийнх нь сүнс хоёр жилийн өмнөөс дуудаагүй байхад нь ирдэг болсон гэнэ.
Нөхрийнх нь сүнс түүнийг хаа сайгүй
дагадаг бөгөөд эхний үед хайраа илчилдэг байсан бол сүүл рүүгээ бэлгийн харьцаанд орохыг шаардах болсон  байна. Эцэст нь эмэгтэй Усачев дээр ирэхэд нь хүртэл нөхрийнх нь сүнс дагаж ирсэнийг хэлсэн юм. Онцын шаардлага байхгүй бол сүнс дуудаж харилцдаг явдлаа  болихыг эмэгтэйд зөвлөжээ. Усачевын тайлбарласнаар удаан хугацааны турш нөгөө ертөнцтэй холбоо тогтоохгүй байвал сүнс харах, мэдрэх чадварын хүч сулардаг ажээ. Ингээд дараа нь эмэгтэйгээс зөвшөөрөл авч өрөөний зургийг авсан юм. Зурган дээр эмэгтэйн ойролцоо утаа мэт үл мэдэгдэм хүний дүрс гарсан байв. Гэхдээ сүнс, хий үзэгдэл  нь зөвхөн фото хальсанд ч дүрсээ үлдээдэггүй байна.
1923 онд Английн Оксфорд дахь Христосын нэгэн сүмийн хана дээр толбо үүссэн байжээ. Яваандаа өнөөх толбо хүний дүрс болон хувирсан аж. Тэр дүрс 1989 онд насан өөд болсон тус сүмийн хамба лам Лиделлагийнх болохыг сүмийнхэн таньжээ.  Эрдэмтэд энэ бүх  явдалд тодорхой тайлбар хараахан өгч чадахгүй байгаа ч аливаа сүнс, хий үзэгдэлтэй тоглоом,  шоглоом хийж болохгүй гэдгийг анхааруулсан юм.

2010-04-03 01:27

Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир нь “Уйлж буй жаалхүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү”-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай.

Тайлагдашгүй нууцаараа алдартай англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ. Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ. Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбар олдох нь тэр. Гал сөнөөгчид өмнө нь өөр нэг нурангиас энэхүү зургийг олж байжээ. Энэ бүхнийг харсан гал сөнөөгчөөс Peter Hall “гунигтай алаг нүднээс нь дусах нулимс хацрыг нь даган урсах” бяцхан хүүг дүсэлсэн эл зураг харагдаж буй шигээ гэмгүй эд биш хэмээн таамаглажээ. Энэ таамаглалаа ахдаа ярихад түүнийг шоолж мухар сүсэгтэн хэмээн шоолжээ. Түүгээр ч үл барам утгагүй таамгийг нь няцаах гэж өнөөх зургийн хуулбарыг авч ханандаа өлгөсөн байна. Маргааш нь Peter Hallийн ахийнх нь байшинд гал гарч юу юу ч үгүй шатсан нурман дотроос бүрэн бүтэн “Уйлж буй жаалхүү” г олжээ. Үүний дараагаар нь тэр “SUN” сонины редакц руу утасдаж энэ талаар ярижээ. Түүний дараа олон хүн сонины редакц руу утасдаж үүнтэй адил зүйлийг ярьжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зургаа хаяцгаажээ. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусласан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. “SUN” сонины редакцид “Уйлж буй жаалхүү” зургийг хуулбар олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй “SUN” сонины байранд их түймэр гарсан гэдэг. “Уйлж буй жаалхүү”гийн зургийг нууцыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлбарлаж чадаагүй. Гоц мэргэжилтэй хүмүүс урлагийн бүтээлүүд бүтээгчийнхээ энэргийг агуулдаг гэж үздэг ч энэ энэрги нь хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөс биш түймэр гарах боломжгүй гэж үздэг. 1980аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилло хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Олон хүний амь нас авч одсон аймшигт түймрээс амьд гарсан хүүгээс тосгоныхон цэрвэж түүнийг шидтэн хэмээн нэрлэдэг болжээ. Католик сүмийн санваартан Браголинд тэжээвэр хүүгийнх нь тухай ярьж түүнийг сэрэмжлүүлсэн боловч мухар сүсэг гээд тоогоогүй гэнэ. Түүнээс хойш Браголины урлан шатаж үгүй болоход тэрбээр жаалхүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг харагүй гэнэ. Тэр цагаас хойш тэр явдал тэгсхийгээд намдсан боловч Европт зураачын бүтээлтэй холбоотой эмгэнэлт явдлууд гарах болжээ.

Нүд хуурсан зурагнууд

2010 оны 06-р сарын 16 Нийтэлсэн teka

Хөдлөөд байгаа юм шиг харагдаж байгаа ч сайн харахад хөдлөхгүй

kимоногийн хараал‡

2010 оны 06-р сарын 16 Нийтэлсэн teka
Kimano - Template for Photoshop

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

 Өмнөд туйлд хүйтний хэм -89,6 болсныг Антарктика Восток станц тэмдэглэжээ. Гэвч хамгийн сонирхолтой нь Өмнөд туйл жилийн 4 улиралд цасаар хучигдсан байдаг ч хур тунадасны хэмжээ нь хамгийн бага байдаг цөлөөс ч илүү хуурайшилттай байдаг гэнэ . Хур тунадасны хоорондын зай нь хол хугацаатай байдаг ч орсон тунадас шууд хөлддөг учраас хайлахгүй хадгалагдаж цасан бүрхүүлтэй болдог . Өмнөд туйлын дундаж хэм нь -49 байдаг бол Хойд туйл нь өмнөдөөсөө 2 хэмээр дулаан байдаг байна . Учир нь өмнөд туйл нь далайн түвшнээс илүү өндөр юм . Дэлхийн бүх мөсний 90 хувь нь Өмнөд туйлд байдаг бөгөөд гүний хэмжээ нь далайн түвшнээс доош 600 м юм . Харин Хойд туйл нь доороо ямар ч хуурай газаргүй далай дээр хөвж буй том мөс юм . Хойд туйл дээр байдаг бүх чулуу нь сансраас унасан чулуу байдаг . Дэлхий дээр хэмжиж болох хамгийн эцсийн хүйтний хэмжээ нь -273 хэм юм . Учир нь үүнээс хүйтэн болоход молекул хөдлөх шинж чанараа алдах учраас үүнийг “Зайлшгүй тэг”гэдэг . Хэрэв дэлхийн дундаж дулаан 5-10 хэм нэмэгдвэл Гринланд болон Антаркитын мөс хайлж , далайн түвшин 100 м –ээр нэмэгдэх бөгөөд дэлхийн газрын зурагт нилээн өөрчлөлт орно гэсэн үг . Дэлхийн хамгийн өндөр халуун 19922 оны 9 сарын 13 –нд Ливийн Эль-Азизиа хотод болсон бөгөөд дулааны хэмжээ нь +58 хэм байжээ .

Толгойгүй морьтон бодит хүн ‡

2010 оны 06-р сарын 16 Нийтэлсэн teka

Тархи хүний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг гэдэг нь худлаа бололтой. Анагаах ухааны мэргэжилтнүүд хэтэрхий яаран ийм дүгнэлт гаргасан ажээ. Хүний тархи маш хүнд бэртэл авсан ч амь тасардаггүй. Цаазаар авах ялыг гүйцэтгэгч нэгэн ярилцлага өгөхдөө хуулийн дээд хэмжээ авсан хүнийг ар дагз уруу нь буудаж болохгүй хэмээн захижээ. Ингэхэд хүн тэр дороо нас бардаггүй юм байна. Харин бид та бүхэнд нэгэн сонин тохиолдлыг өгүүлье.
Хөлөг онгоц гүүрэн доогуур гарах гэж байхад усан цэрэг далбаагаа чангалсан эсэхээ шалгахаар дээшээ авиржээ. Онгоц гүүрэнд тулж ирсэнийг харалгүй цохигдож нүднээс дээш хэсэг нь юу ч үгүй болсон байна. Хэдэн цагийн дараа усан цэргийг эмнэлэгт хүргэж эмч шархыг нь цэвэрлэж байхдаа амьд үлдэнэ гэж төсөөлөөгүй аж. Орон дээр хэвтэж байсан өвчтөн гэнэт нүдээ нээж юу болсныг асуужээ. Эмч толгойг нь боож өгөхөд нь өвчтөн босч гэртээ харимаар байна хэмээн гарахыг завдсан байна. Мэдээжийн хэрэг түүнийг хааш нь ч явуулаагүй аж. Түүнээс хойш усан цэргийн толгой хааяа эргэдэг болсныг эс тооцвол эв эрүүл байжээ.

Энэ хэрэг нэлээд дээр үед болсон тул итгэхэд хэцүү. Тэгвэл бас нэгэн түүхийг сонирхуулахад, 1935 онд Нью-Иорк хотын гэгээн винсентийн эмнэлэгт тархигүй хүүхэд төржээ. Хүү 27 хоног эрүүл хүүхдээс ялгаагүй уйлж, хөхөө хөхөж байв. Биеийн хөдөлгөөн нь хүртэл хэвийн байсан бөгөөд мэс засал хийхээр гавлыг нь нээхэо тархи байгаагүй нь эмч нар ихэд гайхсан байна. 1957 онд Америкийн сэтгэл мэдрэл судлаачдын нийгэмлэгийн гишүүдэд доктор Ян Брюэль, Жорж Олби нар нэгэн ер бусын явдлын талаар ярьжээ. Тэд 39 настай хүнд мэс засал хийж тархиных нь баруун хэсгийг авчээ. Өвчтөн асар богино хугацаанд эдгэрээд зогсоогүй урьдын адил сэтгэж бодож байжээ. 1940 онд Ортиза хэмээх эмч толгой нь эргэж тэсэхийн аргагүй өвддөг байсан 14 настай хүүхдэд мэс засал хийхээр гавлын ясыг нь нээхэд тархи нь тэр аяараа хавдарт автсан байв. Энэ хүү нэлээд удаан хугацааны турш тархигүй байснаас ялгаагүй юм.

Эдгээр хүмүүс бүгд тархигүй болсон мөртлөө амьд яваад зогсохгүй бусдын адил бодож сэтгэж байсан нь гайхалтай. Анагаах ухааны үүднээс бол тархигүй хүн амьд явахгүй гэдэг. 1936 онд хаан Людвиг бослого гаргасан Дица Фон Шаунбэрг гэгчийг дөрвөн шадар хүнийх нь хамт цаазлах ял оноосон байна. Дица Фон Шаунбергийн хамгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр асуухад бүгдийг нь хоорондоо найман алхмын зайтай зогсоож хамгийн эхэнд өөрийнх нь толгойг авахыг хүсчээ. “Ингэхэд би бусдыгаа тойрч гүйнэ. Үнэхээр ийм юм болбол та бусдынх нь амийг өршөөгөөрэй” хэмээн хаанаас хүсчээ. Үүнд огтхон ч итгээгүй хаан инээмсэглэн хүслээр нь болгохыг амлав. Бүгдийг нэг эгнээнд найман алхмын зайтай зогсоож хамгийн түрүүнд толгойг нь авахад Дица Фон Шаунберг гүйж гарчээ. Айсан хаан яахын аргагүй чөтгөрийн нөлөөлөл гээд бусдынх нь амийг өршөөсөн гэдэг.

19-р зууны эхээр англичууд Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад нэгэн офицер эсрэг талынхаа цэргийн толгойг цавчин унагажээ. Гэтэл толгойгүй болсон цэрэг буугаа гарган ахмадын яг зүрх рүү буудсан байна. Энэ бүхний хариултыг өгөхөөс өмнө хэдэн зуун жилийн турш материалист болон идеалистуудын хооронд өрнөсөн маргаанд хариулахыг оролдъё. Идеалистуудын үзэж байгаагаар оюун ухаан анхдагч, байгаль орчин хоёрдогч хэмээн үзжээ. Харин материалистууд үүнийг үгүйсгэдэг юм. Тиймээс ч өнөөдөр шинжлэх ухаан бурхан байдаг эсэхийг дахин авч үзэхэд хүрсэн. Орон зай, цаг хугацаа, шалтгаан, харьцангуйн онол зэргийг авч үзэхэд дэлхий гэдэг бурхангүй өөрөө бий болсон зүйл биш бололтой. Амьдрал хаанаас бий болсон бэ? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж эрдэмтэд энэ бүхнийг бүтээгч нэгэн бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн сүнс байдаг гэдэг нь ч 100 хувь батлагдаад байна.

http://blogs.southtownstar.com/money/woman-long-hair.jpgЭмэгтэй хүн амьдралынхаа туршид25 тн хүнсний бүтээгдэхүүн, 37000 литр шингэн хэрэглэдэг бол эрэгтэй хүн 22 тн хүнсний бүтээгдэхүүн,33000 литр шингэн хэрэглэдэг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийг бодвол арай өндөр байдагтай холбоотой аж.

Тэгвэл хүний хэлний урт 9 см, жин нь 50гр байдаг гэнэ. Хэл нь 17 багц булчинтай тул гайхалтай уян хатан байж чаддаг байна.

Үсний ширхэг бүр дундажаар 1,-3 сая орчим. Хүн амьдралынхаа туршид тогтмол үсээ тайрулдаг гэвэл 9-10 метр орчим үс тайруулсан гэсэн тооцоо гарчээ.

Хүний зүрх амьдралын туршид дундажаар 3 сая удаа цохилдог байна. Зүрх 30гр орчим жинтэй, түүний булчингууд нийтдээ 200000км урт судсан хонгилоор цусыг хөөрөгдөн шахдаг юм.

Амьдралынхаа туршид хүн 4500 орчим удаа бэлгийн харьцаанд ордог гэсэн тооцоо гарчээ. Нас ахих тусам бэлгийн харьцаанд орох тоо багасдаг. аж. Сексийн оргил үе нь 25-40 нас. Энэ үед хүн жилдээ 200 орчим удаа бэлгийн харьцаанд орох чадвартай байдаг гэнэ


Ian Boynton хэмээгч 42 настай Англи эр өөрийнхөө 13 шүдийг өөрөө бахиар суга татаж авсан байна. Сурвалжлагч учир шалтгааныг лавлахад тэрбээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйгээс гадна , сүүлийн 8 жилд 30-аад шүдний эмч дээр очисон боловч шүднүүдийг нь авахаас татгалзсан хэмээн хэлжээ. Ингээд л тэрбээр өөрөө өөртөөн анхаарал тавьж 13 шүдээ суга татжээ. Би хувьдаа энийг солиоролын хөнгөн хэлбэр гэж хэлэх юм байна. Харин та юу гэж бодож байна?



Сүнсний дүрс буусан фото зургууд‡

2010 оны 06-р сарын 16 Нийтэлсэн teka

Фото зургуудад сүнсний дүрс буух нь мэр сэр байдаг.

http://www.fullhalloween.com/blog/wp-content/uploads/2009/01/cubicle-ghost.jpg


http://www.crowleyhallghosts.com/ghost-photos/ghost-pic.jpg



http://www.bibleprobe.com/andrews-ghost.jpg

http://images.publicradio.org/content/2008/10/29/20081029_son_33.jpghttp://www.skeptiseum.org/images/exh/spiritpic_2.jpg

Дэлхийн хамгийн том нүхнүүд‡

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka
хийн хамгийн том нүхнүүд‡


Дэлхий ертөнц дээр элдэв хачин зүйлс их л байх юм. Тэгвэл дэлхийн хамгийн том нүхнүүдийн зургийн орууллаа.



Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые большие 
дыры планеты


Самые 
большие дыры планеты


Самые 
большие дыры планеты
Зиак энэ мэдээ-г олон улс орон ситэ блог-оор дүүрэн тархчээ.тэгээд би юугаар дутхав гэж бодоод тавилаа.....

Нас барах үедээ Майкл Жексон бараг халзарч биед нь шархгүй газар харагдахгүй болж, ердөө 51 кг жинтэй байжээ. Британийн “Сан” гэдэг шар сонинд бичихдээ, поп хөгжмийн одын ходоодонд шахмал эмүүд л байсан бөгөөд харин гоо сайхны наад захын 13 удаагийн мэс заслаас үлдсэн өч төчнөөн шарх сорви түүний биед байсныг дурдсан байна.
Тариурын зүүний тоймгүй олон ором байсан нь Жексон өвчин намдаах бэлдмэлд донтох болсны уршиг бөгөөд тэр олон жилийн туршид өдөрт гурван удаа өөрөө өөртөө ийм тариа хийдэг байжээ. Жексон хиймэл үс өмсдөг байсан бөгөөд энэ нь поп хөгжмийн хааны толгой дахь харахад эвгүй “ноолуур” шиг бүрзгэр юмыг нуудаг байсан байна гэж эмгэг анатомичид хэлжээ. 50 настай дуучин 6 сарын 26-ны орой Лос-Анжелос хот дахь гэртээ зүрхний өвчнөөр нас барсан байна. Үнэндээ дуучны байдал ямар байсныг харвал, Майклын гэр бүлийнхэн болон түүнийг бишрэн шүтэгчдэд айдас төрнө гэж нэрээ нууцлахыг хүссэн нэг хүн “Сан” сонины сурвалжлагчид хэлжээ.
Майкл Жексоны гадаад төрх байдал үнэхээр аймаар байсан ч, арьсны хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа түүний бие амархан засал авсныг урьдчилсан экспертиз харуулжээ.

эх сурвалж-www.sonin.mn ADmIN CuRseZ

†‡Гайхмаар юмаа†‡

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka







‡Дэлхийн хамгийн гаж талхнууд‡

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

gachtalahnuudaa

Энэхүү дэлхийн хамгийн гаж талх нь Тайлан улсад байдаг юм байна.

Эдгээр талхнуудын гаднаас нь харахад хүний биеийн хэсэгүүдийг тасдаад авсан мэт харагддаг. Яасан амттай харагдаж байна уу? Маш сайн мастер шатны талхчин эдгээр хөл гар гэх мэт биеийн хэсгүүдийг хийж Тайландын дэлгүүрээр худалдаалж байна. Тэрээр анх өөрийн чадвараа ашиглан талх биш уран баримал хийдэг байжээ. Уг талхыг хийх тун амархан байдаг гэнэ. Талхны орцонд зуурсан гурил, үзэм, мөнх ногоон бутлаг мод, шоколад ордог.

2 жилийн өмнөөс интернэтээр хаа сайгүй “E bay-ийн аймшигт зураг” гэдгээр шуугиж эхэлжээ. Энэ тухай Гавин Бэвис судалсан байна. Одоо хаа сайгүй интернэтээр энэ зурагны тухай аман яриа шиг яригдах болжээ.

E bay бол дэлхий даяар алдартай өөрийн хүссэн юмаа үнэ хаяж худалдаж авах болон өөрт байгаа зүйлээ үнэ хаялцуулж зарах вэб сайт билээ. 2000 оны 2 сард, үл мэдэгдэх E bayгийн нэгэн худалдагч залуу “Аймшигт Зураг” гэдэг зургийг зарахаар тавьсан байсан.

Худалдагч энэ зурагны тайлбар хийсэн байсан ба үүнд: тохиолдолж болзошгүй ер бусын хүчнүүдийн тухай болон энэ зургийг өөрөө худалдаж авснаас хойш жилийн дотор түүний амьдралд ямар өөрчлөлт гарсан тухай хэсэгхэн зүйл бичсэн байсан байна.

Мөн тэрээр өөрийн зарах хуудсандаа зурагны шөнө хэрхэн өөрчлөгдөж буйг вебсамераар авсан бичлэгээ нэмсэн байна.

Тэрээр энэхүү зургийг зарах суртчилгаагаа оруулсны хэдхэн цагийн дараа энэ зурагны тухай мэдээлэл дэлхий даяар интернэтээр цацагджээ.

Хүмүүс түүнрүү энэ зургийг анх нээж хараад сонин содон зүйл тэд нарт тохиолдож байгааг мэдээлж эхэлсэн байна. Энэ зургийг үзсэн хүмүүс огцом харгис хэрцгий болох эсвэл ухаан алдаж унах мөн үзсэн жоохон хүүхдүүд орилж хашигарах гэх мэт шинж тэмдэгүүд үзүүлж байжээ.

Гэхдээ энэ бүхэн үнэн эсэхийг хэн ч баталж чадахгүй бөгөөд харин энэ зурагны үнэ энэ зургийг E bay-д байрлуулснаас хойш огцом өссөн нь үнэн билээ.

Анхны үнэ хаялцал 199 доллар байсан бол 30 хоногийн дотор зурагны үнэ 1050 доллар болтлоо өссөн байна.

Энэ зургийг худалдагч өөрийгөө үл мэдэгдэх хэвээр нь байлгахыг хүссэнээр сонин содон явдалын тухай бичдэг сайтад зурагтай холбоотой түүнд тохиолдсон зүйлүүдийн тухай ярилцлага өгч байжээ.

Энэ зурагны тухай сурвалжлагчдын мэдээлж байгаагаар тэд нар хүмүүс анх энэ зургийг хараад хэрхэн тэд нарт нөлөөлсөн тухай дэлхийн өнцөг булан бүрээс майл авсан байна. Мөн нэг хүн мэдээлэхдээ “Анх энэ зургийг нэтээс хуулбарлаж аваад принтэрээр хэвлэхээс оролдсон боловч принтэр нь гацаад энэхүү зургийг юу ч үгүй болтол нь хэсэгчлэн хуваасан” гэсэн байна.

Эцэс төгсгөлд нь энэхүү зургийг худалдагч этгээд зургийг зарахаа болихоор шийдэн харин хуулбарлаж дэлхий даяар тараахаар шийдсэн байна.

Р.Рагу: Монголын иргэн болохоос татгалзахгүй

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

UBS телевизээс зохион байгуулж буй  “Universe best songs” уралдааны шүүгч Р.Рагутай ярилцлаа
-”Pro-Sounds” студийн талаар яриагаа эхэлье. Та энэ студид ямар албан тушаал хашиж байна?

-Хөгжмийн инженерээр ажилладаг. Манай студийн захирал поп дива хатагтай Ж.Алтанцэцэг. Өмнө нь дуучин Л.Болдтой хамтран ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байна. Би анх “Камертон” хамтлагийн гэрээгээр Монголын шоу бизнест хөл тавьсан түүхтэй. Одоо манай студид дуучин Эгшиглэн, Quiza нар ээлжит уран бүтээлийнхээ ажилд орсон. “Pro-Sounds” студийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам өргөжиж байгаад сэтгэл өндөр байдаг.
-Таныг Энэтхэгт төрж, Сингапурт өссөн гэж сонссон?

-Сингапур миний төрсөн эх орон. Харин аав, ээж маань энэтхэг хүмүүс. Гэхдээ би Энэтхэгт очиж үзээгүй. Сингапурт дунд сургууль төгсч, дараа нь Лондон хотын хөгжмийн их сургуульд боловсрол эзэмшсэн. Жааз хөгжмийн чиглэлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа таван жил мэргэжлээрээ ажилласан. Хүүхэд насны дурсамж гээд бүх зүйл маань Сингапуртай салшгүй холбоотой.

-Ингэхэд та продюсер уу, хөгжмийн найруулагч уу?

-Намайг ихэвчлэн продюсер гэж нэрлэдэг . Бас хөгжмийн найруулагч ч гэдэг. Миний хувьд бол хөгжмийн инженер гэж дуудуулах дуртай.

-”Universe best songs” уралдааныг шүүх явцад янз бүрийн яриа гарч байна уу. Тэр залууг л дэмжээрэй гэдэг ч юм уу?

-Янз бүрийн санал ирдэг. Тэгэхээр нь би “нэрийг нь хэлчих, дараагийн шатанд тэнцүүлэхгүй шууд хасаад өгъе” гэдэг юм. Өөр хэлэх үг олдоггүй шүү.

-Таныг Монгол Улсын иргэн болооч гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Надад монгол найз олон байгаа болохоор татгалзах зүйл алга. Тэгээд ч Монголд миний бүх зүйл байна. Тэр дундаа миний хамгаас хайртай эхнэр маань Монгол Улсын иргэн.

-Эхнэртэйгээ хэрхэн танилцсан бэ?

-Миний эхнэр багшийн охин. Сайн аав, сайхан ээж, эгчтэй. Эхнэрийг маань Н.Өнөржаргал гэдэг. Нью-Йорк хотын их сургуульд суралцдаг. Сая нэгдүгээр дамжаагаа төгсөөд ирсэн. Манай хүн бүх хичээлдээ “А” суралцдаг, онц сурдаг оюутан байгаа юм. Биднийг Hi-Fi хөrжмийн их дэлгүүрийн Нацагдорж ах танилцуулж байлаа.

-Монголд авъяастай, сайн дуучин байна уу. Та үнэнээр нь хэлэхгүй юу?

-Би хүмүүст худлаа хэлж, тал засах дургүй. Юмыг байгаа байдлаар нь үнэлдэг. Монголд Т.Ариунаа, Л.Болд нарын авъяастай, сайн дуучид байна. Гэсэн хэдий ч уучлаарай, Монголд сайн дуучин алга. Үүнийг бөөрөнхийлсөн асуулт гэж хайнга хүлээн авч болохгүй шүү. Харин сайн гитарчин, бөмбөрчин байна. Амьдрал сайхан байгаа учраас сайн дуучин төрнө гэдэгт итгэж байна.

-Хамтлаг, дуучид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохын тулд яах ёстой вэ?

-Монгол хэлийг дэлхий даяар мэдэхгүй болохоор энэ талаар хэлэхэд амаргүй байна. Ингэлээ гээд уйтгарлаад сууж болохгүй. Гол нь шинэлэг санаа, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй.

-Монгол хэл сурахад хэцүү байна уу?

-Хэцүү байлгүй яахав. Англи хэлээс тэс ондоо юм. Сайн ярьж, бичиж сурахын төлөө хичээж байгаа. Монгол хэлд уйгагүй шамдан суралцах нь миний үүрэг.

-Монголчууд гадуур явахад Рагуг яаж хүлээж авдаг вэ?

-Янз бүрээр хүлээж авдаг. Яаж хүлээж авах нь чухал биш. Чанартай дуучин, уран бүтээлч бэлтгэх нь миний туйлын зорилго. Түүнээс биш бусдад таалагдах гэж сайн хүний дүрд хувирах нь утгагүй.

-Та студидээ олон цагийг өнгөрөөдөг юм байна. Ажлынхаа өрөөний цонхоор харах зав байх уу ?

-Ажлын өрөөний цонхоор харах зав үнэндээ байдаггүй. Бичлэг дуусангуут ажилчидтайгаа ярих гэж яардаг. Гадаа дулаан цаг айлчилсан болохоор шороон шуургатай бас хуурайшилт ихтэй байна. Хүмүүс ч ядарсан царайтай байна. Сингапурт ч мөн адил ийм л байгаа. Энд буцалдаг амьдрал тэнд ч адил.

-Та манай хамтлаг, дуучдын дуунаас хэр сайн мэддэг вэ?

-Мэднэ. “Камертон” хамтлагийн бүх дууг мэднэ. Энэчлэн өөрийн ажилласан ихэнх дууг дуулахыг зорьдог.

-Та өнөөдөр үдийн цайндаа ямар хоол идсэн бэ?

-Цуйван идсэн. Жаахан тостойг нь эс тооцвол сайхан амттай байлаа. Миний идэх дуртай хоолны жагсаалтад цуйван ордог. Манай ажилчид мэднэ дээ. Өдрийн хоолны цаг болохоор “Рагу хамтдаа цуйван захиалах уу” гэдэг. Цуйвангаас гадна халуун ногоотой, байцаатай хуушуур идэх дуртай.

-Та монгол бичиг сурах гэж байгаа гэл үү?

-Монголчуудыг би монгол бичгээрээ бичдэггүйг нь гайхдаг. Ийм сайхан бичигтэй байж хэрэглэх хэрэгтэй.Надад монгол бичиг сайхан мэдрэмж төрүүлдэг. Цаашид ганц ч болтугай үг бичиж суръя гэж боддогоо нуугаад яахав. Монгол бичгийн түүх, соёл гайхамшигтай юм билээ.

-Та “Universe best songs”-ын оролцогчдод мэдрэмж алга, гэхдээ чи муу дуучин биш гэх мэтээр хэлдэг. Таны энэ үг гадуур моодонд орсон байна лээ?

-Шууд сайн, муу гэж дүгнэх хэцүү. Харин гэхдээ, учир нь гэх мэт үг хэрэглэвэл уралдааныг чимж өгөөд зогсохгүй зөөллөж байгаа юм шиг санагддаг.

-Шилдэг 25 оролцогч шалгарсан. Та хэнийг дзмжиж байгаа вэ?

-Сайн дуулж байгаа хэрнээ бас уйтгартай, сандарч байгаа дуучид цөөнгүй байдаг. Сайн дуулчихаад дараагийн шатанд дууны сонголт муу байгаагаас болж хасагддаг. Тиймээс оролцогч бүр авъяастай байх төдийгүй сандрахгүй байх нь чухал. Бүгдийг гала тоглолт шийдэх болохоор шилдэг 25 оролцогч чанартай, шилдэг тоглолт үзүүлэх хэрэгтэй.


-Өнгөрсөн жилийн “Universe best songs” уралдаанаас энэ жилийнх чанар чансааны хувьд хэр болов.Ялангуяа оролцогчдын ур чадвар ямар дүн тавих вэ?

-Энэ жилийг дүгнэн хэлэхэд хэцүү байна.

-Яагаад?

-Өнгөрсөн жил 300, энэ жил 800 оролцогч оролцсон. Ялангуяа тоомжиргүй дуучид их байлаа. Тэнцсэнгүй гэж хэлэхэд өмнөөс “Рагу баярлалаа” гэж хэнэг ч үгүй хэлээд гараад явж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Харинч өөдрөг байгаа юм биш үү. Таныхаар бол яах ёстой байсан юм?

-Үнэн сэтгэлээсээ уралдааныг зорьж ирээгүй нь үүнээс харагдаж байна. Сэтгэлээсээ оролцсон хүн хэзээ ч баяртайгаар баярлалаа гэж хэлдэггүй юм. Түмэн бодол тээгээд гардаг. Дараагийн уралдаануудад чадварлаг дуучид олон ирээсэй гэж хүсч байна.


-Та их зарчимч уу?

-Манай студийнхэн сайн мэднэ. Ажлын шаардлагыг хатуу тавьдаг. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг чин сэтгэлээс хийдэг. Хийсэн ажлаа дуусч байж санаа амардаг. Надад халтуурдана гэсэн үг ажлын зарчимд байдагтүй. Ажилдаа чин сэтгэлээсээ хандсан хүнд дуртай. Түүнчлэн ажлын цагаар хэнтэй ч уулздаггүй сул талтай. Магадгүй өнөөдөр хатуу, маргааш зөөлөн байж болно. Энэ бол хэнд ч байж болох зарчим чанар шүү дээ.

Тэгвэл хэр сайн аав болон хань вэ?

-Эхнэр маань оюутан учраас бид одоогоор хүүхэдтэй болж амжаагүй. Ихэнх хүмүүс надаас охинтой бил үү гэж асуудаг. Учир нь нэг сонин дээр охинтой гэж бичсэн юм шиг байна лээ. Юуны өмнө эхлээд эхнэр маань сургуулиа амжилттай төгсч, сайн баталгаатай ажлын байран дээр очих хэрэгтэй. Харин дараа нь хэдэн ч хүүхэдтэй болж болно.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Би 16 хүүхэдтэй болно гэж төсөөлдөг.

-Баяр хүргэе. Өнөр айл болох нь ээ?

-Тоглосон юм шүү. Хэдэн хүүхэдтэй болох нь манай эхнэрийн сонголт. Түүнээс биш би шууд амаараа шийдэж болохгүй асуудал. Нөгөөтэйгүүр хүүхэдтэй болох нь хариуцлага. Энэ тал дээр сайн бодож төлөвлөх учиртай.

-Уучлаарай, таныг монголчууд “Universe best songs” уралдааны шүүгч гэдгээр сайн танина. Сингапурт хөгжмийн хүрээнийхэн хэр мэдэхвэ?

-Сингапурт хөгжмийн буюу урлагийн хүмүүс намайг танина. Гэхдээ би шоу болгонд оролцоод байдаггүй байсан учраас Монголд таньдаг шиг хүн болгон мэдэхгүй ээ. Мэргэжлийн  хүрээнд бол танигдсан.

-Манай уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад бэрхшээлтэй зүйл бий юу?

-Цаг баримталдаггүй нь бухимдуулдаг. Одоо очлоо гээд таван цагийн дараа ирэх жишээтэй. Өөр талаар бол хамтарч ажиллахад бэрхшээлтэй зүйл үгүй. Аливаа ажлын амжилт цаг баримтлахаас эхэлдэг гэдгийг мартах учиргүй.
http://images.paraorkut.com/img/pics/glitters/t/thunder-9895.jpgАНУ-ын Виржини муж улсын Рой Саливан гэгч ойн цагдаа байсан хүний тухай өгүүлье. Аянга түүнд, харин тэр аянганд татагддаг нь түүний дагнасан мэргэжил байсан гэлтэй. Аянга, тэр хоёр наад зах нь 7 удаа учирч, энэ бүхний дараа Рой амьд үлдэж, харьцангуй эрүүл явсан бөгөөд тэр ч байтугай Гиннессийн номонд ороод авчээ. Тийнхүү, энэ бүх явдлыг дурдъя:

-1942 Ройг түймэр ажиглах цамхаг дээр гараад зогсож байхад, түүний хөлийг аянга цохиж, ингэхдээ эрхий хурууных нь хумс тасран унажээ.

-Уулын замаар унаагаар явж байхад нь аянга бууснаар 1969 онд Ройн хоёр хөмсөг түлэгдэж, ухаан алдсан байна.

-1970 онд аянганд дахин цохиулснаар зүүн мөр нь бэртэж, ингэхдээ тэр талын гар нь саажжээ. Энэ явдал өөрийнх гэрийн хашаан дахь зүлгэн дээр болсон байна.

-1972 онд ойн аж ахуйн захиргааны байшингийн дэвсгэрт аянга бууснаар Саливаны үс түлэгджээ. Энэ явдлын дараа тэр савтай ус байнга авч явдаг болжээ.    

-1973 оны наймдугаар сарын 7-нд  Ройг өөрийнхөө хариуцдаг ой модыг эргэн машинаар явж байхад түүний толгой дээр аянга буусан байна. Ингэснээр түүний үс дахин түлэгдэж, ойн цагдаа машинаасаа шидэгдэн, гутал нь тайлагдсан байжээ.

-1976 оны зургадугаар сарын 5-нд майхнуудын дунд явж байхдаа зургаа дахь удаагаа аянганд цохиулснаар, хөлнийхөө шагайн хавьд сүрхий бэртсэн байна.

-1977 оны зургадугаар сарын 25-нд буусан аянганд цээж, гэдсэндээ түлэгдсэн Рой Саливан эмнэлэгт хэвтжээ. Тэгэхэд тэр зүгээр л загасчилж явсан байна.

-Түүний эхнэр нь ч хашаанд угаасан хувцас хунараа өлгөж байхдаа бас аянганд цохиулж байжээ.

Тийнхүү энэ хүн аянганд дийлдээгүй нэгэн ажээ…Харин тэр 1983 оны есдүгээр сарын 28-нд өөрийгөө буудсанаар 71 настайдаа нас барсан байна. Төрөл төрөгсдийнх нь хэлснээс үзвэл, бүтэлгүй дурлалаас болж ингэжээ. Долоон удаа аянганд цохиулаад амьд үлдсэн мөртлөө, сэтгэлийнхээ шаналалыг даагаагүй байна....Мөн сонин хүн байгаа биз.

Picture43.png image by dirty_dead

1980-аад оны уед Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчны алдрыг хүртсэн гэдэг. Хyмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдхан нуугддаг байж. Гэлээ ч хэнбугай ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар алчихдаг байж. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангууны дэргэдэх толинд өөрийгвө удтал  харан зогсчээ.  Чухамхүү энэ тохиолдол 

л түүний цаг бус ухлийн шалтгаан болсон байна. Юу гэсэн уг вэ? Өөрийнхөө харцнаас болж ухлээ гэж үу? гэсэн хачин асуулт эндээс урган гарна.

Итгэхэд бэрх ч ийм жишээ баримт цөөнгүй. Үзмэрч төлөгчид толинд олонтаа харахыг цээрлэн номлодог. Яагаад тэр вэ? Толины тусгал дахь нудний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн бие махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан немцийн эрдэмтэн Карл Ренбахын эөв юм болов уу? Басхүү, толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгуй үл узэгдэх аюулт эрим хүчийг ч ойлгодог гэж узэх боллоо. Толины энэ гайхалтай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Праны маш хучтэй урсгалууд хүмүүсийн эрчим хучинд шахалт узүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин уусгэж ч болно гэж энд уздэг. "Эрчим хучний ийм урсгал"-ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байнэ. Жишээ нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юм уу цонхоор орж ирнэ гэж узвэл тухайн газруудад толийг гадагш харуулан өгөхийг зөвлөдөг гэнэ.

Манайх шинэ тавилга авлаа. Гэтэл эмээ маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гээд углэх юм. Үүнд итгэж болох уу? хэмээн нэгэн уншигч асуужээ. Хөгшний зөвлөгөөг дагасан ч болох юм. Толь нь доод астрал хэмээн нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь ор луу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүу муу зугийн туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагуй бол шөнө ямар нэг зуйлээр хучихад илуүдэхгуй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг.

Унтаж буй хүмүүсийг толиноос хамгаалах өөр арга ч байдаг аж. Эртний Хятадад орны хөшиг юм уу туүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан нь муу сүнснүүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга агуулдаг байна. Үүнээс гадна толины тусламжтайгаар "муу" төдийгүй "сайн" эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэм. Тухайлахад хэвтэрт ороод босч чадахгүй ахул толь өвчтөнийг гадаад эрчим хучээр хангаад зогсохгүй тааруу ажиллагаатай эд эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үуний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр. ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь зүйтэй гэнэ.

"Толиор дамжуулаад өөрийнхеө энергиэр өөрийгөө цэнэглэж, эмчилж болно гэцгээх юм. Энэ үнэн үү?" гэсэн бас нэг уншигчийн асуулт байна. Болноо. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хучийг дуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал. Толь арай ойр эсхүл хол байвал бидний эриим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гэнэ.

"Эмэгтэйчүүд илүү их тольддог болохоор эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг гэсэн нь үнэн үү?" Ийм асуулт ч байна. Тун ч магадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус. харин хамгаалалтын бүрхүүлийг маань "иддэг" байж ч болох юм. Өөрөөр хэлбэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг. Иймд их тольдох хэрээр өнгө чалхаа төдий чинээ алдах магадлал өндөр.

Тольтой тун болгоомжтой харьцдаг Оросууд "энэхүү шулмын бэлэг" нь өөрийн муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түунийгээ бусдад халдаадаг хэмээн цээрлэдэг байж. Догшин Иван Грозный өөрийн хатан Мария Иагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү голиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн эмэгтэйчүүдийг жирэмсэн юм уу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугацаанд тольдохыг эрс хориглодог Славян уламжлал ч байдаг.

Германд жирэмслэлтийн сүүлийн сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Энэ бүхнээс гадна толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг /нөхөн тусдаг/ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддогоо сана даа. Үс, толгой, царай зүс өрөвгөр. хувцас хунар үрчгэр байдаг биз. Сэтгэл санаа тун маруухан амьтан толиноос санаа алдан холддог щүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж улдчихээд хожим тэр бүхнээ "хуваалцдаг" гээд бодогтун. Иймд та сэтгэл зүйн гоо сайхиы мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толины өмнө өөрийгөө харааж зүхэхийн хэрэггүй биз дээ. Хэдий муу муухай харагдлаа ч дор хаяад инээмсэглээд холдогтун. Эцэст нь хэлэхэд уй гашуу, үхэл хагацал тохиолдоход толио бараан өнгийн материалаар хучдаг нь 'сүнс" толинд үлддэг гэдгийг мэддэгээс болдог гэнэ. Төгсгөлд нь хэлэхэд толийг зүй зохистой хэрэглэж байхгүй бол чөтгөр шулмас, ад зэтгэр. сүнсний хорлолд өртөх нь байна шүү.

666 гэдэг ёр удсан чөтгөрийн тоо мөн vv?

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

2006 оны зургадугаар сарын 6 христийн шашин шvтдэг олон хvний сэтгэлийг тавгvй болгожээ. Он тооллын хуанлид гурван зургаагийн тоо зэрэгцэн тохиовол муу явдал болохын шинж гэсэн нэгэн хачин сvсэг бий болоод уджээ. Английн байгалийн vзэсгэлэнт газар амьдардаг нэгэн айлд Чарли хэмээх хvv төржээ. Чинээлэг, сурвалжит тэр гэр бvл өв залгамжлах хvvтэй болохсон гэж хvсдэг байсан юмсанж. Тэд хvvтэй болсондоо баярлан их найр хийжээ. Цагийн жамаар жаалхvv өсч, царайлаг сайхан залуу болов. Гэвч тэр эрийн цээнд хvрсэн хойноо санаанд оромгvй явдал vйлдэж эхэлжээ. Мөнөөх залуу жижиг хотын мухлагийн эзний охиныг хvчиндэж орхисон байна. Сурвалжит удмын хvн хэзээ ч ийм муухай зvйл хийж байгаагvй тул ганц хvvгийнхээ шившигт явдлаас болж сэтгэлээр унасан эцэг нь зvрхний шигдээс өвчнөөр өөд болжээ. Чарлигийн ээж гэр бvлд нь тохиолдсон аймшигт зvйлээс ичиж зовсондоо гадагшаа ч гарч чадахаа байв. Энэ vед Чарли дахиад бас нэг хэрэг vйлдэж орхив. Тэр шоронгийн хvмvvстэй нийлэн, зоогийн газрыг дээрэмдэж, тэндхийн манаач, vйлчлэгчдийн хvзvvг тахиа алж байгаа юм шиг хугалж орхисон аж. Тэр өдрөөс хойш Чарли болон тvvний ээжийг эдлэн газрынх нь ойр хавийн оршин суугчдын хэн нь ч олж харсангvй гэнэ. Харин Чарлийг төрсний дараа угаал vйлдэж загалмай зvvлгэсэн эх нь тvvний нуруун дээр 666 гэдэг тоо байсан. Чарли хvн дvрстэй чөтгөр байсан байж магадгvй гэж ярьжээ. Тэр цагаас хойш Чарлигийнхны аж төрж байсан харшид хэн ч орсонгvй. Одоо болтол эзэнгvй байдаг гэсэн яриа байдаг. Өөр нэг хачин явдал Оросын алс дорнодын нэг тосгонд болжээ. Нас дээр гарсан Маша эмээг хvн бvр л хайрладаг байлаа. Тосгоныхон тvvнд ус авчирч, галыг нь тvлж, гэр орны нь цэвэрлэж өгдөг. Маша эмээ ч идэр залуудаа тусархуу өглөгч нэгэн байсан гэдэг. Харин тvvнийг тус тосгонд хэзээ ирсэн, яагаад энд амьдрах болсныг нь хэн ч мэддэггvй байв. Маша эмээ тосгонд анх ирэхдээ л хань ижил, vр хvvхэд, төрөл садангvй ганц бие байсан. Тэр чигээрээ л насыг элээжээ. Тосгоны нэг саваагvй залуу тvvнийг “онгон” эмээ гэж дооглосон удаатай. Харин мөнөөх залууг өндөр настай хvнээр доог тохуу хийлээ гэж бvгд зэмлэн загнасан байна. Удалгvй Маша эмээ нvд аньж, тосгоныхон тvvнийг хөдөөлvvлжээ. Харин Маша эмээгийн байшингийн шалан доорх хонгилоос олдсон баадантай юман дотор жижиг хvvхдийн араг яс, “чөтгөрийн хvv 666” гэсэн бичиг хоёр гарч ирсэн гэдэг. Маша эмээ залуу зандан цагтаа тосгоныхоо нэг дархантай суужээ. Тэр дархан дуулдаг хуурддаг авьяаслаг сайхан залуу байж. Тосгоны олон хvvхэн дундаас Машаг сонгон суусан мөнөөх залуу хуримаа хийгээд гурав хоносны дараа шөнө дундын vед орон дээрээ суугаа чигээрээ чоно болон хувирчээ. Харин тэр Машад, хэрэв чи надаас хvvхэд олсон бол тvvнийг битгий төрvvлээрэй гэж хэлээд амьсгаа хураасан байна. Маша энэ явдлын дараа галзуурч золтой л vхсэнгvй. Эмнэлэгт удтал хэвтэж байгаад гарангуутаа тосгоноосоо явжээ. Өөр тосгонд очсон хойноо хөл хvндтэй болсноо мэдээд дарханы захисанаар хvvхдээ төрvvлэхгvйг хичээсэн боловч гэдэс нь нэгэнт томорсон байж. Тэр хvvхдээ ойд гаргаад амыг нь барих гэсэн боловч чадсангvй, хөхvvлтэл бяцхан нярай эхийнхээ хөхний толгойг шууд хазсанаа амьсгаа хураажээ. Маша тэр хvvхдийг даавуунд боож, гэртээ vхдэгийн даваан дээр иржээ. Тэр дахиад л өөр тосгон рvv нvvв. Харин хvvхдийн цогцосыг байшингийнхаа хонгил дор хадгалжээ. Маша эмээд тохиолдсон аймшигт явдлыг мэддэг байсан нэг хvн энэ тухай бусдад “гурван зургаагийн тоо давхцсан өдөр Машагийн нөхөр төрсөн юм” хэмээн ярьжээ. Энэ бvхэн ам дамжсан зохиомол яриа, аль эсвэл бодит зvйлийн аль нь болохыг хvмvvс сонирхдог. Ер нь 666 гэдэг тоо vнэхээр ид шидтэй, аюултай зvйл vv. Хэдхэн хоногийн өмнө 30 настай Мелисса Паркер гэдэг хөл хvндтэй англи бvсгvй амаржих газрын эмчээс төрөлтийн явцаа удаашруулах тариа хийж өгөөч гэж гуйжээ. Учир нь тэр 666 гэсэн гурван зургаагийн тоо давхцсан өдөр төрсөн хvvхэд чөтгөр болж хувирдаг гэсэн ярианд итгэдэг аж. Эрдэмтэд сэтгэл зvйчид “666”-тай уялдуулан сонирхолтой судалгаа хийжээ. 

Тухайлбал тэд 1096 оны зургадугаар сарын 6-нд байгалийн маш ширvvн vзэгдэл болсныг тэмдэглэсэн байна. Тэр vед тахиа донгодож vvр цайхаас эхлээд vдшийн бvрий болтол салхи дэгдэж шороо шуурчээ. Үvний хамт цахилгаан цахилж, тэнгэрийн vй тvмэн одод харваж байсан гэнэ. Харин байгалийн энэ аймшигт vзэгдлийн улмаас хvний амь сvйдэж хохироогvй аж.

Ийм vзэгдэл 1836 оны зургадугаар сарын 6-нд давтагдана гэж vзэж байжээ. Гэвч байгалийн гамшигт явдал болсонгvй. Эрдэмтэд бас дэлхийн тvvхт хvмvvсийн амьдралыг судалж vзжээ. 1956 оны зургадугаар сарын 6-нд одон бөмбөгийн аварга тамирчин Бьерн Борг төрсөн бол 1996 оны зургадугаар сарын 6-нд цуст дарангуйлагч Пол Пот Камбожийн ширэнгэн дунд байдаг цэргийн бааз дээрээ нас баржээ. 

Энэ мэтчилэн, мянган жилийн хугацаанд гурван зургаагын тоо давхцсан өдрvvдийг судалж vзээд, хvн төрөлхтөний тvvхэнд “чөтгөр шулмын хорлол” болсон аймшгийн онцгой явдал тохиогоогvйг нотолжээ. Оросын зурхайч, одон оронч, Павел Глоб “666” гэдэг тооноос эмээх нь мөн vvнийг Христийг хөнөөсөн домогтой холбох нь бvр ч утгагvй зvйл” гэж vзсэн байна. 

Тэр ч байтугай, Библийн сударт гурван зургаагийн тоо давхцсан өдөр баясаж цэнгэх ёстой хэмээн өгvvлсэн байдаг аж.

Сүнс эргэж төрдөг, бас төөрдөг

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

“Тун удахгүй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно” гэсэн үгийг хэн нэгэн солиотой хүн биш бидний сайн мэдэх алдарт үзмэрч Ванга эмгэн амьд сэрүүн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр үеэс хойш хараагүй үзмэрчийн хэлсэн энэ үгийг тайлах гэж олон хүн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хүн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ.  

Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л сенсаац хөөсөн сониныхны ээлжит шоу хэмээн үзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт үгийг цөөн бус хүн тов тодорхой санаж байлаа. Үзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бөөн бөөнөөрөө тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хүмүүс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдүгээ Ванга эмээгийн үг биелэлээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийг дорх нийтлэлд дэлгэж байна.

“Миний нөхөр, охин хоёр зүгээр үү, тэд амьд уу? “ 

Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргүүд зодож дээрэлхэн, дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид “уламжлагдаж” ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хүмүүс санаж буй биз ээ.

 Одоо ч олон орны армид хүмүүсийн харьцааны хамгийн гаж  үзэгдлийн нэг хэмээн үздэг энэ явдал амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд зарим дарга нар ч  иймэрхүү дэг байх ёстой гэж үзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах тангараг өргөсөн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илүүлж буйтай адил хэмээн даналзах хүн ч байдаг нь үнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хүүрнэх гэсэн билээ.

 Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргийг хотоос нэлээд зайтай орших ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг өөрсдийнхөө халааг хүлээж, бас хэдэн сар уйдсан цэргүүд зугаагаа гаргах юмтай болж, үдэш орой шинэ дайчдыг дуудаж тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргүүцэн, халагдах цэргүүдтэй ана мана  үзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагүй тэрбээр “ах” нартаа нэвширтэл зодуулан, тархиндаа хүнд гэмтэлтэйгээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

 Өөрийн гэсэн ухаангүй хүргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтүүлж, яаралтай мэс ажилбар хийн, тархинд нь хуралдаж бөөгнөрсөн цусыг нь хусаж авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижүүрийн эмчээс “Миний нөхөр, охин хоёр яасан бэ, зүгээр үү. Тэр хоёр маань амьд уу” гэж асуужээ. Мэдээж эмч энэ үгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хүн эхнэр, хүүхдээ асууна уу гэхээс өөр юу асуухав. Тиймээс нөхөр сүүдэр ярьсан цэргийн үгэнд эмч огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерөнхий эмчдээ “Цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг ” гэсэн үгийг утсаар хүргэжээ.

Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч, бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерөнхий эмч энэ үгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс “ Чиний нэрийг хэн гэдэг вэ” хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч түгдрэлгүйгээр, “ Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нөхөр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мөргөлдсөнөөс өөр юу ч санахгүй байна” гэжээ. Мөн түүний ярианы өнгөнөөс үзвэл уг осол түүний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.

“Япон л машин юм даг, ямар маркийнх болохыг санахгүй байна”

Олонх эмч залуугийн сэтгэхүйд өөрчлөлт орсон учир солиорч байна гэж үзжээ. Харин ерөнхий эмч нь дотроо өөр зүйл бодсон ч түүнийгээ хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцсангүй. Цэргийн эрүүл мэндийг өөрийнхөө хяналтад авсан ерөнхий эмч түүний ярьсан, хэлсэн бүхнийг шалгаж үзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг өглөө нөгөө залуу гэнэт баруун гараа харснаа “Хөөе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бөгж алга байна шүү дээ” хэмээжээ. 

Энэ үгийг сонсоод ерөнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлүүлж буй “солиот” нөхрийн ярьсан хотын ойролцоох зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсчээ.

Удалгүй хариу авлаа. “Таны хүсэлтийн дагуу шалгаж үзлээ. Тэр өдөр Йоханнесбургийн төв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орсноор буруу талдаа залууртай “Тоёота” маркийн машинтай мөргөлдөж, улмаар жолоочийн зүүн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бүсгүй амь үрэгдэж, уг машиныг жолоодож явсан түүний нөхөр, арын суудалд явсан охин хүнд гэмтэл авсан байна” гэсэн товч мэдээлэл ирсэн байлаа. 

Ийм хариу авсан эмч өөрийгөө галзуураагүй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битүү боолттой хэвтэж байгаа “Сюзаннад” та аль хэдийнэ нас барчихсан шүү дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангүй. Туршилт цааш үргэлжлэв. Эмч энэ удаа, “Та тэр өдөр ямар маркийн машин унаж явснаа санаж байна уу” гэсэн өдөөн хатгалт маягтай асуулт тавьжээ. “Сюзанна” огтхон ч түгдрэлгүйгээр, “Ямар маркийнх болохыг сайн санахгүй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа залууртай” хэмээжээ.

Ийнхүү ерөнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргүй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн өнгөрүүлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагүй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт “Сюзанна” болон хувирдаг билээ гэсэн асуулт түүнийг үнэнхүү гайхахад хүргэжээ.

“Надад толь өгөхгүй юу, өөрийгөө нэг хармаар байна” 

Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зүйл яриагүй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Харин хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Халагдах цэргүүдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, түүний биед тэртээ алсад ослоор нас барсан Сюзанна бүсгүйн сүнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас өөр гарцгүй болоод байсан юм. 

Байлдагчийг тусгай өрөөнд оруулж, тайвшруулах тариа байнга хийх боллоо. Түүнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгүй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч түүнийг бараг өндийгөөд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж үзэхээр шийджээ.

“За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу?” хэмээн асуув. “Гайгүй болж байна аа. Харин бүх бие аймаар хөндүүр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зүйл байхгүй л юм шиг. Мөн энэ бие минийх биш юм шиг муухай бодол төрөөд байх юм. Та надад толь өгөхгүй юу, би өөрийгөө нэг хармаар байна” гэжээ. 

Эмч түүнд өөр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, “Та өөрийгөө толинд хараад нэмэргүй дээ. Учир нь танд бүх үнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхүү ослын улмаас нас барчихсан шүү дээ” гэлээ. Мөн, “Та арай ч нөгөө ертөнцөд хараахан очоогүй. Гэхдээ огт өөр хүний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зөвхөн бурхан тэнгэр л мэдэх байх” хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.

Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгүй сууснаа “Энэ явдал хэр удаан үргэлжлэх бол ? Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна” хэмээн асуухуйд эмч, “Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцья гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал үргэлжлэхийг үнэндээ мэдэхгүй. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна. Ямартай ч таны өмнө хоёрхон зам үлдсэн. Юуны өмнө та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгүй гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл хайртай нөхрийнхөө эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч үгүй гэсэн үг. Хамгийн гол нь энэ бүх бодлоо толгойноосоо бүрмөсөн арчиж хаях хэрэгтэй. Харин нөхөр, охин хоёртоо захидал бичиж болно гэж бодож байна. Уг захиа яах аргагүй танаас иржээ гэдэгт тэд бүрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж үзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, түүнд чухам юуг өгүүлсэн байхыг та өөрөө бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн ч харин уулзах боломжгүй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө хамгийн дотно хүмүүст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагүй хэмжээгээр нимгэлэх болно. Харин би эмэгтэй хүн, бас нөхөр хүүхэдтэй гээд зүтгээд байвал өөрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж үзээд, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлчихнэ. Нөгөө зам нь гэвэл та өөрийгөө дөнгөж 20 хүрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мөн та тархи нугасны хүнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Залуугийн эцэг эх, төрөл төрөгсөд ч хүүгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой” гээд гарчээ.

“Би чинь Ерөнхийлөгч байсан шүү дээ” 

Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бүхэндээ хуучилъя. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн төлөөлөгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт алагдсан байлаа. 2002 онд анхны европ хүн Арраанутай уулзсан бөгөөд тэр үед мань эр 38 нас хүрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр өгүүлсэн “Сюзанна” мөн л 38 настай байсан. Мөн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илүүдэхгүй байх. 

Шинэ Гвинейд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хүний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагүй хэрнээ АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар агуу мэдлэгтэй байсан нь түүний анхаарлыг эрхгүй татжээ. Тэгээд бүтэн хоёр сарын турш түүнийг судалж, элдэв асуудлаар яриа хөөрөө өрнүүлэн, улмаар Жон Кеннедийн хойт дүр болохыг яах аргагүй тогтоосон аж. Хожим Арраанутай Австрийн эртний хүн судлаач Бернард Хок бас уулзсан бөгөөд Арраану түүнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бүү хэл улс орныг хэрхэн удирдаж, улс төрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хүнийг гайхахад хүргэжээ. 

Иймэрхүү жишээ тун олныг дурдаж болно. Өөрөөр хэлбэл нас барсан хүний оюун ухаан өөр хүний биед шингэх үзэгдэл тийм ч ховор биш гэсэн үг. Хамгийн гол нь эмэгтэй хүн эмэгтэй хүний, эсвэл эрэгтэй хүн ижил хүйстэй хүнийхээ биед “хувилж” байвал чухал гэж үздэг байна. Харин эмэгтэй хүн эрэгтэйн, эсвэл эрэгтэй хүн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хүний амьдрал тийм ч сайн сайхнаар үргэлжилдэггүй бөгөөд “хорлогдсон” эсвэл “муу юм шүглэсэн” гэх нэр хоч зүүж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дүгнэлт гаргасан байна. Дээхнэ үед иймэрхүү хүмүүсийг европчууд хотынхоо төв талбай дээр шууд л шатаачихдаг байсан түүх бас бий.

“Манай өвөө эргээд ирсэн…”

Манайхан иймэрхүү юм ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагүй явдал ч мэр сэр тохиолддог.  Ингэхэд Америкт эдүгээ жилд төрөх 16000 хүүхэд нөгөө ертөнцөд одод удаж буй хүмүүсийн сүнсийг өөрийнхөө биед тээн ертөнцөд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн сүнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед төрдөг бөгөөд эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хэмээн үзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хүний суултаар суун бие засах зэрэг үзэгдлийг чухам үүнтэй холбон тайлбарлах болжээ. Монголд ч иймэрхүү амьдралтай эрэгтэй хүн байсан шүү дээ. Мөн нэг биед хэд хэдэн хүний сүнс ирж “суурьшсанаар” тэдгээр нь хоорондоо зөрчилдөж улмаар эмэгтэй хүн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хүрсэн хүн яг хүүхэд мэт ая зантай болох, тэр ч бүү хэл гэнэтхэн өөрийгөө боомилж хөнөөх зэрэг үйлдлийг хийдэг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ.   Ямартай ч иймэрхүү хүмүүсийн гаргаж байгаа зан араншин, үйл хөдлөлийг бурхан шашинтай холбож үзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшүүлэх болсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зүүдтэй холбон тайлбарлах болсон байна. Хүний зүүд нь урьдаас төлөвлөн найруулсан дэгийн дагуу  явагддаггүй бөгөөд түүнд оролцож байгаа нөгөө талын хүмүүс таны хувьд хэзээ ч санаандаа төсөөлж байгаагүй нэгэн байх нь элбэг. Энэ бүхнийг мөн л нөгөө ертөнцөөс илгээж буй нэгэн төрлийн “захидал” хэмээн үзэх болсон гэдгийг та бүхэнд дуулгахад сонин байна. Манай монголчууд өвөө, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хүний сүнс хэмээн ярих нь элбэг шүү дээ. Бас эрт дээр үеэс хутагт хувилгаадынхаа хойт дүрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор үндэсгүй зүйл биш байсан гэдгийг та бүхэн таамаглах болсон байх. Алдарт үзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л өдөр гудамжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хүнтэйгээ тааралдахад эдүгээ та нэг их гайхаад байхааргүйгээр өнгөрсөн хугацаанд элдэв долоог  дуулсан билээ.























2 нүүрт

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka









арын ємнє 8 ихэр хvvхэд тєрvvлж гайхашруулж байсан эмэгтэйг заналхийлж сvлдvvлсэн олон зуун захидал, утасны дуудлага ирээд байгаа бєгєєд vvнийг цагдаа нар шалгаж байгаа аж.
33 настай ажилгvй, ганц бие эх учраас 14 хvvхдээ єсгєхийн тулд олон нийтийн туслалцааг авахаас єєр аргагvй байгаа тvvнийг vvрэг хариуцлагаа vvрэх чадваргvй мєртєє ийм олон хvvхдийг vр тогтоох замаар суулгаж тєрvvлсэнд нь олон нийтийн зvгээс маш ихээр дvргvйцэж байгаа юм.

Гол дургvйцлийг тєрvvлж буй зvйл нь тvvнийг улсаас тусламж авч болдог Америк орны системийг ашиглан vр суулгаж єгсєн эмчтэйгээ нийлж залилан хийж байх магадлалтай гэж vзэн, мєн жирийн нэгэн татвар тєлєгчид тvvний 14 хvvхдийн мєнгийг яагаад тєлєх ёстой гэж бодож байгаа явдал юм. Зарим хvмvvс бvр хvvхэд тэжээх боломжгvй мєртєє гаргаж байгаа эмэгтэйчvvдэд хvvхдийн хязгаарлалт тогтоож єгсєн ч болно гэж vзэж байгаа ажээ.

Nadya Suleman-ны хэвлэлийн тєлєєлєгч Mike Furtney цагдаа нартай дургуйцсэн хvмvvсийн янз бvрийн захидал утасны дуудлагын талаар уулзаж ярилцсан байна. Мягмар гаригийн єглєєний байдлаар л гэхэд 500 гаруй e-mail хvлээн аваад байгаа юм байна."Бид энэхvv заналхийлсэн зурвасуудыг шалгаж байгаа бєгєєд одоогоор LA-н Цагдаагийн тасагтай эдгээр зурвасуудыг хэрхэн зохицуулах талаарх зєвєлгєєг авч байгаа" гэжээ. 14 хvvхдийн эх одоогийн байдлаар нууцлагдмал байгаа бєгєєд 8 ихрийн хувьд тэд нэлээн хэдэн долоо хоногийг эмнэлэгт єнгєрєєх шаардлагатай байгаа гэнэ.
Гэвч утасны дуудлага болгон уурласан ,заналхийлсэн, сvрдvvлсэн байгаагvй бєгєєд нэг гэр бvл тэднийг єєрийн фирм дээрээ урьсан байна. Тvvгээр ч барахгvйгээр зарим хvмvvс хоол унд хувцас хунар зэрэг хэрэгцээт зvйлсээр туслая хэмээн санал болгоод байгаа аж.
Suleman-ны 6 хvvхдийг Food Stamp Program-буюу бага орлоготой гэр бvлд хоол хvнсээр тусладаг байгууллагаас сар бvр 490$-г олгож ирсэн бєгєєд мєн 3 багад нь 2,379$-г нийгмийн халамжийн тэтгэмжээс тус тус олгодог аж.

Калифорнийн эмнэлэгт мэндэлсэн 8 ихрийн эмнэлгийн тєлбєр одоогоор гараагvй байгаа бєгєєд ойролцоогоор дутуу тєрсєн нэг хvvхдийн тєлбєр 164,273$ байдаг гэж тооцвол нийт 8 хvvхдэд 1,3 сая ам доллар болж байгаа юм. Тvvний ихрvvдтэй болсон процесс гэхэд л $100,000 болж байна.
Америкийн Хєдєє аж ахуйн хэлтэсээс гаргасан судалгагаар ганц бие эх 14 хvvхдийг 17 нас хvртэл нь єсгєхєд 1,3-2,7 сая ам доллар шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

‡† Хамгийн том хvнсний ногоо †‡

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka











Муу ёрын ад чөтгөр

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

Аливаа гаж үзэгдэл Холливудын кино зохиолчдын халаасыг зузаалж, "аймшгийн” зүйлс бүтээх бас нэг алхмыг бий болгодог. Гэхдээ тэд ихэвчлэн эдгээр киногоо бодит баримт дээр тулгуурласан байдаг онцлог бас бий. Тухайлбал, "Экзорцист” кинонд Уильям Питер Блэтти хүүгийн оюун ухаанд муу ёр шүглэдэг бөгөөд үнэхээр бодит амьдрал дээр ийм тохиолдол гарсан гэлцдэг.

Хэдийгээр сэтгэл судлаач эрдэмтэд үүнийг боломжгүй хэмээн үгүйсгэдэг боловч хүний оюун ухаанд муу ёрын хүч шилжин сууж болохыг баталсан олон арван баримт байдаг юм.

Эдгээрээс хамгийн ойрын жишээ гэвэл Америкийн Мид-Уэст хотын иргэн нэгэн эмэгтэйд тохиолдсон явдал юм. Түүний нэрийг хүндэтгэх шалтгаанаар хэзээ ч нийтэд зарладаггүй. Тэрбээр католик шашинтай агаад хүүхэд байхаасаа л сүмд очдог нэгэн байлаа. Гэвч насанд хүрэх үед нь түүний дотроос нэгэн ер бусын хүн элдэв зүйл шивнэх болж, улмаар мөргөлийн үед байж болшгүй нүгэлтэй үйлдэл хийхийг тулгах болжээ. Охиныг олон эмчид үзүүлсэн ч сэтгэл мэдрэлийн өвчтэй гэх. Мөн нас нь ахих тутам түүний оюун ухааныг эзэмдсэн муу ёрын хүчин улам идэвхжиж, ямар нэгэн эмчилгээ огтхон ч тус болохгүй байв.

1928 онд тэрбээр 40 нас хүрч, өөрийнхөө биеэс муу ёрын сүнсийг зайлуулах уншлагыг Францын Айове сүмд үйлдүүлэхээр сая зөвшөөрлөө. Уг мөргөлийг эцэг Жозеф Стейжер, эцэг Теафиль Рейсингер /60 настай/ нар гүйцэтгэнэ гэхэд тэрбээр зөвшөөрсөн байна.

Түүний биед шүглэсэн муу ёрын шулмыг хөөх уншлагыг энэ хоёр лам тун сайн мэддэг төдийгүй нэг бус удаа ийм ажиллагаа хийж байжээ. Тиймээс ядарсан бүсгүйд тусалж чадна гэдэгтээ тун итгэлтэй байсан юм.
Ингээд Мэри бүсгүйд зориулан нэгэн томоохон танхим бэлтгэв. Мөн хоёр ламд туслахаар нэлээд хэдэн гэлэнмаа ирсэн байлаа. Энэхүү уншлага дом хийх өглөө Мэри ухаангүй, бараг галзуурсан мэт байдалд орсон байв. Муу ёрын шулам түүний бүх л бие сэтгэлийг эзэмдсэн нь илэрхий болж, бурхан шүтээнээ хараан улмаар 12 хүн түүнийг арайхийн тогтоон барьж байлаа.

Нэлээд хэд хоног ямар ч хоол идсэнгүй. Харин зогсоо, чөлөөгүй бөөлжиж байв. Тэрбээр хамгийн гайхалтай нь ургамал навч, нохой, шувууны өд үс зэрэг түмэн жорын юмаар бөөлжиж байсан тул гэлэнмаа нар айсандаа түүнийг орхин зугатаажээ.

Гэвч лам нар уншлагаа үрэлжлүүлсээр л байв. Ингээд түүний биеэс бяцхан шулмууд гарч ирэн Бельзебуб, Мина гэх зэргээр өөрсдийгөө нэрлэв гэнэ. Улмаар урьд насандаа өөрийнхөө дөрвөн хүүхдийн амь насыг хөнөөсөн хэмээн хэлсэн бол дараачийн шулам өөрийгөө Иуда хэмээгээд Мэрийг амиа хорлоход хүргэх байсан гэжээ. Эдгээр шулмууд хүнд харагддаг агаад Мэригийн сэтгэхүйд дүрслэгдэн үзэгдсэн зүйл биш аж. Мөн Бельзебуб эцэг Стейжерт хандан ирэх долоо хоногийн баасан гаригт танд муу явдал тохиолдоно гэв. Үнэхээр тэр өдөр гүүрээр гарч явсан түүний машин гэнэт онхолдож, Стейжер хөнгөн гэмтсэн ч Бельзебуб шулмын хэлснийг санаад үхтэл айжээ. Мөн түүнийг гэртээ ирэхэд Бельзебубын хоолой дахин сонсогдож түүнийг тун зэвүүнээр тохуурхан инээсэн байна.

Ямартай ч Мэри бүсгүйн биед муу ёрын шулам шүглэсэн гэдгийг сайн мэдэв. Харин хичнээн хүчтэй уншлага мөргөл үйлдсэн ч тэднийг Мэрийн биеэс хөөж чадсангүй. Гэтэл арван хоёрдугаар сарын 23-ны оройн 21.00 цагийн үед Мэри барьж буй хүмүүсийн гараас гэнэт мултран таазанд тулаад, хэсэг байзнаснаа ямар нэг зүйлээс салав уу гэлтэй орон дээр унаж улмаар нүдээ нээн, үл ялиг инээмсэглээд "Баярлалаа, Исусын алдар бадартугай” хэмээн аяархан шивэгнэжээ.

Энэхүү гайхалтай түүхийг сйнсоод хүний биед гадны хүч оршин байсныг гэрчлэхгүй гэж үү? Олон эмч, эрдэмтэн, мэргэд иймэрхүү зүйлийг мухар сүсэгтэй холбон тайлбарлах нь бий.

Мөн хүний ийм нөхцөл байдлыг эпилепс, истерик, шизофрени хэмээн үздэг.
Ер нь шизофрени өвчин туссан хүмүүс хэн нэгний өмнөөс яриад буй мэт загнаж, огт өөр хэлээр, тэс ондоо амьдралыг дурсах зэрэг үйлдэл хийх нь бий. Гэвч муу юмны хорлол хүрсэн нэгэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хооронд асар их ялгаа бий.

Истерикзэр өвчилсөн хүн таван минут орчим солиордог бол муу ёрын хорлолд өртөгсөд нэг хоёр хоног бус нэлээд хздэн долоо хоног ийм байдалд ордог. Мөн сэтгэл зүйн талаас Тайлбарлахын аргагүй шинж тэмдгүүд муу ёр шүглэсэн хүнд илэрдэг байна. Тухайлбал чичрэн салганах, өвчин мэдрэхгүй байх, үе мөч нь санаанд багтамгүйгээр нугарах, ер бусын их хүч чадал гарах зэрэг шинж тэмдгүүд ажээ.

Мэри яг ингэдэг байсан. Мөн үүнтэй адилхан бас нэгэн жишээ бий. Ямартай ч сэтгэл зүйн талаас тайлбар өгөх арга байхгүй хэмээн эрдэмтэд үздэг ажээ.
Өмнөд Африкийн Дурбинаас 50 милийн зайд орших Узминто хотын шашны сургуулийн гэлэнмаа, католик шашинтан, 16настай Клара Герман Сили 1906 оны долдугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө найз охидууд руу гэнэт дайрчээ. Түүнээс хүний санаанд оромгүй их хүч гарч, орны пүрш тас татан, зэрлэг араатан маягийн дуу гаргаад ямар нэг амьтантай хүч үзэж буй бололтой байв гэнэ. Охиныг нэгэн өрөөнд тусгаарлан хорилоо. Гэвч өдөр ирэх бүр түүний бие ирж байдал хүндэрсээр түүнд муу ёрын хүчин шүглэсэн болох нь илт мэдэгдээд иржээ. Тэрчлэн Кларад өгсөн аягатай рашаан гэнэт оргилон буцалж, түүн рүү ойртуулсан модон загалмай дүрэлзэн шатах нь тэр.

Үүнийг нүдээр харсан хүмүүсийн ярианаас үзвэл Клара агаарт 3-5 фут хөөрч, хэсэг хугацаанд босоогоороо таазны орчим тогтсон гэнэ. Мөн түүний бие яг могойг санагдуулам нугарч, хүзүү нь айхтар сунан улмаар нэг удаа гэлэнмаагийн хөл рүү яг могой мэт хатгасан нь тэднийг ухаангүй айлгахад хүргэжээ.

Ингээд түүний биед шүглэсэн ад зэтгэрийг хөөх уншлага хурал 1906 оны есдүгээр сарын 10-ны өдөр болж, уг мөргөлийг эцэг Эразмус үйлдэж, түүнд эцэг Мэнсунт тусалжээ.

Кларад яг Мэрид тохиосон шиг зүйл давтагдаж уг сумд байсан 170 мөргөлчин амьд гэрч боллоо. Уг ёслолын үеэр сүмийн ханыг хүчтэй зүйлээр битүү нүдэх мэт чимээ гарч, түүний биед ат чөтгөр шүглэснийг үнэхээр илтгэж байсан аж. Чухамхүү ийм л жишээ энэ дэлхий олон арван сая үзэгчийг өөртөө татдаг аймшгийн кино бүтээх гол шалтгаан нь болдог юм.

Гитлер ад чөтгөрийн холбоотон байжээ

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

Адольф Хитлер өөрөө австри хүн хэрнээ аричуудыг шилмэл, дээд гэж өргөмжлөн бусад үндэстнийг устгахыг оролдсон. Тэр бүтэлгүй зураачаас яруу илтгэгч, бага дарга Шикльгруберээс агуу фюрер болж хувиран, цагаан хоолтон хэрнээ сая сая хүний мах цусаар ундаалсан этгээд. Иймээс нацистуудын үзэл баримтлал нь улс төрийн үзэл гэхээсээ Муу ёрын сүнстэй илүү холбоотой гэж зарим эрдэмтэн үздэг. Францын зохиолч Луи Повель, Жак Бержье нар Гитлерийг хий юманд итгэж, түүнд зүтгэдэг байсан гэсэн бол Фрэнсис Кинг “Ад чөтгөр ба загалмай” номондоо нацизмыг өөр, бүр аймшигтай үзэл суртлын халхавч гэжээ.

Гитлер ба III рейхийн онолчид “Манай соёл иргэншлээс өмнө дэлхий дээр Хүн-бурхад байсан. Дэлхийд гамшиг болж, Атлантид сүйрсний дараа тэд дорно зүгт газрын агуйд нуугдсан. Тэд далдын увидастай, ухамсрын хүчээр байгалийн болон нийгмийн үзэгдлийг удирддаг, сансарт ч нөлөөлөх шидтэй” гэж итгэдэг байв. Тэгээд нацистууд тэднийг ирэхэд бэлдэн төгс шилмэл ари үндэстний нийгэм байгуулахыг зорьжээ. Зөвхөн нууц мэдлэгийг эзэмшигчид атлантчуудтай холбоо тогтоох ба бусад нь боолчлогдох буюу газрын хөрснөөс арчигдах юм байх. Германы нууц нийгэмлэгүүд, СС-н шилмэл ангиудад чухам ийм зорилгоор сэтгэхүйн хүчний тусгай дасгалуудыг хийлгэж, хар дом хэрэглэдэг байжээ. СС-н элдэв ёслол, дэг жаяг нь Муу ёрын чөтгөрийн сектүүдээс хуулбарласан мэт, тэгэхээр хар хүчинд зүтгэдэг нь үнэн бололтой. Гитлер далд ертөнцийн хар хүчтэй холбоо тогтоосон бололтой. Түүний зарим нэг гоц чадварыг үүгээр тайлбарлаж болох юм. Тэр бөмбөг дэлбэрэхийн өмнөхөн гэнэт байраа сольдог, мөн олон хуйвалдаанаас амьд гарсан. Нэг бол бөмбөг дэлбэрэх ёстой хуралд хоцордог, эсвэл яг хажууд нь бөмбөг дэлбэрэхэд амьд үлддэг. Ёстой Ад чөтгөрийн хүч түүнийг хамгаалдаг мэт. Гитлер их зөнч байсан, Рузвельтийн нас барахыг, Парисыг эзлэх өдөр, Бордо хотын өлсгөлөн дуусах хугацааг яг хэлсэн. Түүний илтгэл онцгой бус ч хүмүүст шидтэй мэт нөлөөлж, нэг ёсондоо тэднийг ховсдож, хөөрлийн байдалд оруулдаг. Гэхдээ фюрерийн бусдыг бишрүүлж, өөртөө татдаг хүч гаднаас ирээд гэнэт яваад өгдөг гэнэ. Гитлерийн хэвлэлийн нарийн бичгээр 12 жил ажилласан Г.Раушнинг “Тэр яг медиум мэт. Гитлер бол Ад чөтгөрийн түр зуурын орогнол, өмсгөл” гэж хэлсэн байдаг. Медиум бол ертөнцүүдийг холбогч зууч аж. Дээд ариун сүнс хүмүүстэй харьцахдаа түүнийг ашигладаггүй. Харин Харанхуйн хүч материаллаг ертөнцөд нэвтрэхдээ бусдын сүнсэд хувилах чадвартай медиумыг ашигладаг аж. Гитлер алдар нэрэнд шунаж, санасандаа хүрэхдээ чөтгөр шулмуудад төлөөс төлсөн байх. Түүний нууц хүч өөрт нь захирагдахгүй, харин түүнийг эзэмдэж, улмаар дэлхийг захирахыг оролдож байсан бололтой. Гитлер шөнө хий юм үздэг байв. Раушнинг “Тэр өрөөн дотуур холхиж, хэн нэгнээс айн дэмийрдэг. Нэг удаа “Бидний дунд шинэ хүн бий. Би түүнийг харсан. Тэр эрэлхэг бөгөөд харгис, аймшигтай” гэж хэлсэн” хэмээн өгүүлжээ. Шөнө дөлөөр түүн дээр ирдэг хүн нь Атлантидын шидтэн буюу төгс хүн байж болох юм. Гэхдээ Харанхуйн хар хүч яагаад дэлхийн амьдралыг сонирхдог юм бол? Үүнд тайлбар бий. Зарим шашин “Манай материаллаг ертөнц энергийн эх үүсвэр. Амьдралын энерги нөгөө ертөнцөд чухал баялаг” гэж үздэг. Ариун гэгээнтнүүд өөрсдөө энерги ялгаруулдаг бол хорон санаатай, амиа хичээгчид бусдын энергээр амьбол вампир. Тэд хүний ухамсрыг эзэмдэж, амьдралын энергийг сордог. Хүн ердийн бус үхлээр өнгөрөхөд сансрын орон зайд амьдралын энерги асар ихээр ялгардаг тул хар хүчнүүд авах гэж улайрдаг. Хүмүүс нэг ёсондоо донор аж. Хар хүч байнга ийм энерги авахын тулд дарангуйллын дэглэмийг тогтоохыг эрмэлздэг. Дайн, байлдаан, хэлмэгдэл, хоморголон устгах, их цус асгарахад хар хүч тэжээл авдаг. Нацистуудын сүрлэг ёслолууд Ад чөтгөрийн шүтлэгтнүүдийн цуст тахил өргөх уламжлалыг санагдуулдаг. Фашистууд ямар ч шалтгаангүй, учир утгагүй сая сая хүмүүсийг устгасан нь үүнтэй холбоотой байх. Засгийн эрхийг атгасан ганц медиум чөтгөр шулмын хэдэн арван сект, хар домын хэдэн зуун дугуйлангийн чадаагүйг амжуулжээ. Ад чөтгөрийн орогнол түр зуурынх. Гитлер, Сталин, Нерон, Калигула ч яваад өгсөн. Харин тэднийг өмсөгч Аймшигт төгс хүн яваагүй. Тэр газар доор цагаа хүлээж байгаа, тэр найдаж байгаа. Фашизм цэргийн марш, хурал цуглаанаас эхлээгүй. Тэр үзэл суртлаас эхэлсэн. Тэр үзэл суртал оршсоор байна, тэр бүү хэл орчин үеийн улс төрийн зарим нам, хөдөлгөөний удирдагчдын биед шингэж тэдний биеийг өмсчээ. Тэгэхээр аюул арилаагүй. Р.Б.Адольф Гитлер (1889.04.20-1945.04.30) Германы Үндэсний социалист намыг үндэслэгч. Тэр Германд фашист дарангуйллын дэглэм тогтоож, дэлхийн II дайныг эхлүүлжээ. Тэрээр цэргийн олзлогсод болон жирийн иргэдийг бөөнөөр хоморголон устгагчдын нэг. Берлинд Зөвлөлтийн цэрэг орохын өмнөхөн амиа хорложээ.

Энэхүү хадгалагдан үлдсэн шарилыг жинхэнэ ад чөтгөрийнх гэх үндэслэл бий. 1997 оны нэгдүгээр сарын 21-нд хуучин барилгыг буулгасан ажилчдын олж гаргасан тэрхүү хатаж хатингаршсан шарил ямааных шиг эвэр, туурайтай, гүн шархтай байжээ. “Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны хамгийн ер бусын олдворуудын нэг. Бид ад чөтгөр үнэхээр биед хувилдагийг гэрчлэх баримт оллоо” гэж профессор И.Терранова тэр хачирхалтай зүйлийг харсныхаа дараа хэлжээ. Жирийн чулуун австай чөтгөрийн цогцос яагаад Ариун Антоны католик сүмийн дор байгааг археологчид тайлбарлаж чадсангүй. Эрдэмтэд тэр олдворыг ойролцоогоор 600 жилийн настай гэж дүгнэжээ. Тэрхүү шарилын эм хүнийх шиг урт сормуусыг хүртэл энгийн нүдээр харж болохоор дүр төрх нь маш сайн хадгалагдсан аж. Гавлын ясыг судлахад эвэр болон соёо нь түүнийг насанд хүрсний дараа хожим үүссэн байв. “Энэ бүхэн түүний бие махбодь гэнэт, маш их өвдөж, өөрчлөгдсөнийг нотолж байна. Тэхээр эхлээд жирийн л хүн шиг амьдарч байгаад 25 нас хүрсэний дараа түүний бие ад чөтгөрт хувилсан байж болох юм” хэмээн профессор Терранова ярьжээ. Одоо эрдэмтэд цогцосны хүзүүнд зүүлттэй байсан зэс гуун дээрхи бичгийг тайлж уншихаар оролдож байна. Судлаачдын үзэж буйгаар энэхүү гууг тухайн хүний өөрийнх нь зөвшөөрлаөр зүүсэн байх магадлалтай. Эсвэл түүнийг юу ч мэдээгүй байхад хүчээр зүүлгэн золиосолж ад чөтгөр болгон хувиргасан, хэрэв тийм бол энэ нь муу ёрын сахиус бололтой. Гэхдээ Мехикогоос олдсон уг олдвор ад чөтгөр хүний төрхөнд хувирсан анхны баримт биш юм. 1995 оны сүүлчээр АНУын Өмнөд Дакотагийн Уайт Риверийн ойролцоо, индианчуудын оршуулгын газраас хатингаршсан эвэртэй цогцос олдсон гэдэг. Индиан ад чөтгөрт харин Мексикийнх шиг аз таарсангүй бололтой. Тэрээр Сиу омгийн дайчдын гарт үхэн үхтлээ тарчилсан байсан гэнэ. Христийн шашинтнууд Ертөнцийн Эзэн Назарын Ийсусын төрхөөр ганцхан удаа харагдсан бол ад чөтгөр хүн төрөлхтний түүхэнд олон зуун биед хувирч байсан гэж үздэг. Мексикээс олдсон ад чөтгөрийн шарилын нас АНУ-ын индиан чөтгөрийнхөөс 300-гаар ах байв. Хэрэв түүний биед хувилах хугацааны хоорондох энэ зай өөрчлөгдөхгүй бол гурав дахь мянганы эхэн гэхэд ад чөтгөрийг хүлээн авахад бэлдэх хэрэгтэй болох нь ээ… Энэ аймшигт зөн билгийн тухай гэрчлэх баримт бий. Ад чөтгөр өөрийн итгэл үнэмшлээсээ татгалзсан баримтыг Ватиканд шилжүүлэн өгсөн 1566 оноос хойш бусад ижил төрлийн бичиг баримттай цуг хадгалдагдсаар ирсэн ажээ. Ад чөтгөрийн зөн билэг Библид өгүүлдэг таамаглалуудтай яв цав таардаг боловч нэг ялгаа бий. Библид ер бусын үйл явдлууд өрнөж, тарчлан зовж, тэмцсэний эцэст Ариун сүнс Харанхуйн хүчийг бүрмөсөн дарж ертөнц дээр бурханы хаанчлалыг тогтоно гэж зөгнөдөг. Харин Тамын эзний зөн билэгт энэ тухай эсрэгээр тодорхойлогддог. Аймшигт болон эмгэнэлт үйл явдлууд ээлжилсэн ертөнцийн дайн, алан хядлагад Хар хүч нь Ариун сүнсийг дийлж, дэлхийг там болгон хувиргаж мөнхөд захирна гэжээ. Эдгээр 10 зөн билгээс тав нь биелжээ. Чухам энэ л шалтгааны улмаас Ватикан 1999 он хүртэл энэ тухай үг цухуйлгаагүй байсан байна. Бусад гол хар хүчний таван зөн билэг 2000 он гэхэд биөлэх учиртай байсан ч хүн төрөлхтөнд аз таарчээ. Эдгээрт Дэлхийн нэг, хоёрдугаар дайн болон Адольф Гитлерийн муу ёрийн хүчинд сүнсээ худалдаж засгийн эрхэнд гарах тухай хүртэл дурьдсан байсан юм. Мөн дэлхий ертөнцийг эмгэнэлт байдал нөмөрч, хар тамхи, садар самуун, ёс суртахууны уналт газар авахыг зөгнөсөн байдаг аж. Ад чөтгөрийн зөн билэгт геологчдын XX зууны 80-аад оны сүүлээс л батлан тодорхойлдог болсон дэлхийн цаг уурын ноцтой өөрчлөлт явагдах, газар хөдлөх, галт уул дэлбэрэх зэрэг байгалийн гамшиг тохиолдох талаар өгүүлсэн байдаг. Эдгээр бүх аймшигт явдлууд 1999-өөс 2000 онд биелэхээр зөгнөсөн боловч одоог хүртэл ад чөтгөрийн зөгнөл биелээгүй билээ. Гэхдээ энэ нь хар дарсан зөгнөлийн тухай мартах хэрэгтэй гэсэн үг биш юм. Эдгээр бүх аймшигт явдлууд хожим ч гэсэн биелж болзошгүй. Ад чөтгөрүүд өөрийн төлөвлөгөөнөөсөө нэг бус удаа хазайж байсан ч тэдгээрийг гүйцэлдүүлэх гэсэн оролдлогоо хэзээ ч орхиж байгаагүй. Сүүлийн 1000 жилд хүн төрөлхтөн ертөнцийн төгсгөлийн талаар олон түүхэн баримт бичгүүдийг харж, их ч айж байна. Ертөнцийн мөхлийг зөгнөсөн он тооллоос дурьдвал : МЭ 900 он, 1000, 1666, 1900, 1910, 1992, 1993, 1994, 1996, 1998, 1999, 2000, 2002, 2003, 2017, 3797.

† Ад чөтгөр дарах аргуудаас †

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka


Чөтгөр шулам чөөгий сүнстэй учирсан тохиолдол дэлхийн ямар ч оронд байдаг. Ид шид хар домын тайлагдашгүй нууцууд гэдэг номноос энэ тухай уншиж үзлээ. Юмыг яаж мэдэх вэ? Та нар ч гэсэн мэдэж байхад илүүдэхгүй болов уу.

Хөхийг нь оролдоод шулмасыг хөнөөв

Хуучнаар 27-р баазад ажиллаж байсан жолооч Д. Шаарий гуайд доорхи үйл явдал тохиолджээ. Тэрбээр 1981 оны хавар Баянхонгор аймгийн нутаг Байдрагийн голын орчим явж байгаад машин нь гэнэт унтраад зогсчихжээ. Харуй бүрий болох дөхөж байсан учраас копутаа сөхөөд өчнөөн төчнөөн ухаж төнхсөн авч оношийг нь тогтоож чадсангүй. Харин бүр гэнэтхэн дугуйных нь хий гарах нь тэр. Ямар ч учир шалтгаангүйгээр ийм явдал болсонд ихээхэн гайхаж байсан хэдий ч төв замаас салаад жим маягийн замаар орсонд мэл гайхаж цэл хөхөрчээ. Гэтэл эмэгтэй хүн тачигнатал инээх нь сонсогдсон бөгөөд эргэж хартал тохой урт хөхөө унжуулсан нүцгэн эмэгтэй байв. Уруул дээрх ховил буюу "хүн" нь байхгүй учраас эм шулмас гэдгийг нь гадарлаад ухаан нь самуурчээ. мөнөөхөн шулмас түүнрүү хүрч ирээд хацарт нь гараа сунгахад мань эр өмнө нь сонсож байснаа бодоод баруун хөхийг нь мөрөөр нь давуулан шидэж орхижээ. Тэгэнгүүт мөнөөхөн шулмас гэв гэнэтхэн алга болов. Тэр даруйдаа дугуйгаа хийлэн /хагараагүй байсан аж/ машинаа асаан их замд нийлж оджээ. Шаарий гуай энэхүү аргыг Ренчинлхүмбэ сумын харьяат эцэг Довдон гуайгаас багадаа сонсож байжээ.

Ад зэтгэрийг шээж хөөх арга

Энэ аргыг хүмүүс нилээд мэддэг учраас түүхийг нь бичихээ болилоо. Ямартай ч зарим гүйдэлтэй газар морь нь чөдөрлөгдөхөд мориноос буун дөрвөн хөл рүү шээхэд морь хөдөлгөөнд ордог. Энэ нь шалгарсан арга гэнэ шүү.

Өргөстэй харганаар хий үзэгдлийг дарав

3-р хороололын шинэ байр авсан П. Жанцан гуай нэг л жир бусын ертөнцөд орсноо мэдэрчээ. Шөнө болонгуут л ханан дээр нь сэгсгэр үстэй эмэгтэй хүний сүүдэр тусахыг харах болов. Эхэн үедээ хий юм харж байна гээд өөрийгөө зэмлэсэн ч бүхэл бүтэн сар харсандаа өөрийн эрхгүй итгээд уг байрыг судалж эхэлжээ. Гэтэл уг байрыг барьж байсан засал чимэглэлийн ажилчин бүсгүй нөхөртөө гомдохдоо тагтнаас үсэрч амиа хорлосон нь тодорхой болов. Тиймээс хоосон зүйл хараагүйдээ итгэсэн Жанцан гэвш лам Сундуй агсан дээр очиж болж буй үйл явдлыг өгүүлэв. Ламтан гэрт нь ирж ном уншиж тотго буюу хаалганых нь дээр өргөстэй улаан харгана хадуулснаар уг хий үзэгдлийг хөөж чаджээ. Буг чөтгөр биегүй хоосон мөртлөө харганаас айдаг нь үнэн гэнэ шүү.  

Ганц эвэрт ба загас охин

2010 оны 06-р сарын 15 Нийтэлсэн teka

Дэлхийн домог ярианд хагас эмэгтэй-хагас загас мэтийн далайн гүний хуурмаг амьтадын тухай их гардаг. Тэр ч бүү хэл Хүүхэлдэйн болон Уран сайханы кино хүртэл хийгдсэн байдаг. Эдгээр домог яриа өдий хүртэл “амьд” байгаа нь бас их сонирхолтой. Эртний Вавилоноос гаралтай энэхүү домгийн дүрийг орчин үеийн сэтгэл судлаачид: “Өөрийгөө устгал руу авачдаг секс хүсэл”-г билэгддэг хэмээн үздэг.

1890 оны дулаахан зуны өдөр Ионро багш Шотландын гүнгийн мэдэлд байх Кейтнесс-д наран шарлагын газраар зугаалж яваад тэнгисээс цухуйсан чулуун дээр сууж байгаа нүцгэн хүүхэн шиг амьтаныг харсан байдаг. Тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ талаар дурссан байдаг байна. “ Толгой нь хүрэн өнгийн үстэй, яг орой дээрээ жаахан бараандуу, дух нь товгордуу, нүүр нь булцгар, хацар нь улаавтар, нүд нь цэнхэр, ам болон нүд нь хүнийхтэй адил байсан. Шүдийг нь харин харж чадаагүй ба гэдэс болон хэвлий, гар болон хуруу зэрэг нь бүгд хүнийхтэй адил байсан. Тэр чулуун дээр суун өөрийн гялалзсан үсээ санаж байсан” хэмээн дурссан байна. 

Ийм зүйл үнэхээр байсан байж болох таамагийг дэвшүүлсэн зураг...

Ер нь загсан охинтой учирсан учралууд, үнэн худал нь мэдэгдэхгүй домог ярианууд далайчдаас гаралтай байдаг. Алдарт аялагч Христофер Колумб, Английн Гудзон зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан аялагч нарын тэмдэглэлд загсан охины тухай маш олон баримтууд байдаг. Тэр бүү хэл I Петр хаан хүртэл загас охины талаар сонирхон судалж байсан түүхтэй. Загас охины энэ олон баримт, домгуудтай нэгэн зүйл байнга хамт яригдаж ирсэн. Тэр бол “далайн нохой”. Учир нь олон сар хоногоор далайд гарсан далайчид эмэгтэй хүнийг хүсэх хүсэл нь ихсэж далайн нохойг загас охин мэтээр харах нь элбэг байсан хэмээн сэтгэл судлаачид үздэг.

Айсан хүнд аргал хөдөлдөгийн адилаар Олон сар далайд аялсан эрчүүдэд энэ...

 

...иймэрхүү маягаар харагддаг байж болох л юм.

 

Скандинав, Шотланд, Ирландад далайн нохой болон хувирдаг хүний домог байдаг ба өөрсдийгөө тэр амьтанаас үүсэлтэй хэмээн үздэг ард түмэн ч байсан байна. Гэхдээ одоо загас охин байдаг гэдэгт итгэх хүн цөөн ч гэсэн тэрээр ямар нэгэн хуурмаг, бодит бус байдлыг бий болгон хүнээс хүнд яригдсаар л явна.

Яг үүнтэй адил “ганц эвэрт” байдаг. Үлгэрийн мэт эдгээр амьтад нь олон төрлийн амьтан дээр хувирдагч (Жишээ нь Ганц эвэртэй, морь, могой, ямаа гэх мэт…) тэднийг нэгтгэх зүйл зөвхөн “ганц” эвэр байдаг. Дорнодод ганц эвэртийн тьалаар олон янзын ойлголт эртний улсуудад маш их тархсан байдаг. Тэр бүү хэл Ганц эвэрт бол эрчүүд болон тэдний хаанчлалын билэг тэмдэг гэж үзэх үе байж. МЭӨ 398 онд Грекийн түүхч Ктесигийн Энэтхэгийн тухай номонд дурьдагдсан байна.

Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд 1933 оны 3-р сард Америкийн биологч Франклин Дав Мен Штатын Их сургуульд төрөөд ердөө нэг өдөр болж буй тугалд операци хийжээ. Тэрээр тугалны эвэрний үүсвэрт угсруулан дээр дээр нь суулгаж тэд нар ургах явцадаа ганц эвэртийн эвэр шиг нэгдэж “нэг” болох туршилтийг амжилттай хийсэнээр үлгэр домгийн амьтаныг бий болгож чадсан түүхтэй. Тэрхүү үхэр нь өсөх явцадаа энгийн үхэрнээс  тэс өөр ааш зантай болсон нь тэрхүү үлгэр домогт гардаг амьтадын ерөнхий зан характерийг “тоймлох” боломжтой болгосон аж.

Овоо босгоогүй бол шаазгай суухгүй нь тодорхой. Загас охин, Ганц эвэрт үнэхээр байсан юм болов уу? Эсвэл зүгээр л хүний дүрслэн бодох гайхалтай чадварын “үр бүтээл” юм болов уу?    

Яст мэлхий нь бага насны хүүхдэд аюултай!!!!!!!

2010 оны 06-р сарын 14 Нийтэлсэн teka
Хүүхэддээ эцэг эхчүүд бүгд л хөөрхөн амьтан авч өгч баярлуулахыг боддог шүү дээ.Гэхдээ тэдэндээ зөв амьтанг нь сонгоход дараах зөвөлгөө туслана гэдэгт найдаж байна.
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг судлаачид тогтоосон байна.Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тээгч гэнэ. Таваас доош насны хүүхдийн дархлааны систем нь арай бэхжиж чадаагүй байдаг ба ийм төрлийн амьтдаас халдвар авах магдлал нь энэ насны хүүхдүүдэд их байдаг аж. Ялангуяа гүрвэл, яст мэлхий мэтийн амьтад сальмонелл нэртэй бактерийг тээдэг гэж халдварт өвчин судлалын мэргэжилтэн Larry Pickering-ийн өгүүлэлд тэмдэглэгдсэн байна.
Сальмонеллезээр халдварласан тохиолдолын 11% нь эдгээр амьтантай шууд харьцсанаас үүдэлтэй байна. Сальмонеллезийн бусад эх үүсвэр нь усан гахай, дэгдээхэй гэж эрдэмтэн тамдэглэжээ. Зараа ч бас бактер тараадаг ба үүнээс болоод өндөр халуурах, гэдэс өвдөх, арьс цочрох зүйл ажиглагддаг байна.
Статистик судалгаанаас үзэхэд 4 сая орчим америк гэр бүл гэртээ дээрх амьтадыг тэжээдэг байна. Ерөнхийдөө энэ нь ч ихсэх хандлагатай байна. Тав хүртлэх насны хүүхэдтэй эцэг эхчүүд эдгээр амьтадыг тэжээхээсээ өмнө малын эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй ба бодит аюулыг ухаарах хэрэгтэй гэж америкийн өвчин судлалын академийн төлөөлөгчид мэдээлж байна.

Аквариум:

2010 оны 06-р сарын 14 Нийтэлсэн teka
г жимс өгөхөд гэмгүй.

Аквариум: Яст мэлхийний хоргонд шүүлтүүр, халаагч (ус нь 28 C байвал зохимжтой) хүссэн үедээ гарч хэвтэх хуурай газартай байх хэрэгтэй. Хуурай газрын дулаан 32-33C байна.

Petshop-т зарагддаг яс хатууруулагчыг авахгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд түүний оронд өндөгний цагааныг давсгүй усанд чанаад өндөг чанасан уснаасаа усанд нь нэмэх, чанасан өндөгний цагаанаа яст мэлхийндээ өгөх зэрэг арга хэмжээ авч болно.

Нарлах: Яст мэлхийнүүдээ өдөр бүр 15 орчим минутаар нийт 1,5-2 цаг хуурай саванд хийн нарлуулах хэрэгтэй. Энэ маягаар нарлуулах үйл ажиллагааг хийснээр яс нь зөөлрөх гэмээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нарлуулах явцад байнгын анхаарал халамж тавиж чадахгүй бол яст мэхийнүүдээ хагас устай саванд хийн сүүдэртэй газар тавина. Нарны шууд тусгал чухал.

Ичээ: Байгаль дээр тэд ичдэг ч гэрийн нөхцөлд эднийг ичээхгүй байх нь чухал. Учир нь гэрийн тэжээвэр яст мэхийнүүдийг фермийн аргаар төрүүлсэн байдаг тул дархлаа нь дорой байдаг. Тиймээс тэднийг ичээвээс сэрэхгүй байх магадлал буй, онцгойлон 4 доош насныхан. Яст мэлхийнүүдээ ичээхгүйн тулд усыг нь тогтмол 24-28 градуст байлгах хэрэгтэй байдаг.


Миний яст мэлхийнүүд

* мөн Red Eared Slider төрлийнх.

* өндөгний цагаан чанаад өгөхөөр их дуртай идэгээдэг. Хальсласан огурцы, алим, гадил, черри гээд элдэв жимнүүдэд бас дуртай. Байцаанд нэг их дуртай биш.

* өвөлдөө хөдөлгөөн нь багасаад хоол ундандаа муу болоод байгаа юм шиг ажиллагддаг.

* тэжээгээд таван жил болж байна. Хоргонд нь халаагуур, шүүлтүүр зэрэг тансаг хэрэглээ байхгүй. Усы нь завтай болоод хэрэгтэй гэж үзсэн үедээ л сольдог.

Яст мэлхий (Red Eared Slider)

2010 оны 06-р сарын 14 Нийтэлсэн teka



Гэрийн тэжээвэр яст мэлхийнүүд ихэнхдээ Red Eared Slider төрлийх байдаг. Энэ төрлийн яст мэлхий гэрийн нөхцөлд 70 орчим насладаг.

Идэш: Зулзаган яст мэлхийнүүдийг уураг ихтэй хүнсээр тэжээвэл зохино. Хөгшрөх тусам нь ногоогоор тэжээх хэрэгтэй.

Юуны түрүүнд Sera, Tetra зэрэг брэндийн яст мэлхийний хоолыг ГОЛ ХҮНС болгон авна. Үндсэн хүнсний хажуугаар хатаасан сам хорхой, чанасан өндөгний цагаан зэргээр холлоход тохиромжтой. Махан төрлийн хоол өгөх нь зоримжтой биш. Зулзагууд өдөр бүр толгойныхоо дайтай хоол идэх хэрэгтэй байдаг. Хэт их хоол өгсөн тохиолдол хэт таргалдаг бөгөөд яст мэлхийний хэт таргалалтыг эмчилэхэд ярвигтай байдаг.

Насанд хүрсэн яст мэлхийнүүдэд өдөр алгасан шахмал тэжээл өгөн идхийх нь хэрээр ногоо (байцаа, бууцай, салат навч) өгөх хэрэгтэй. Хааяа гүзээлзгэнэ, гадил зэрэг жимс өгөхөд гэмгүй.

Яст мэлхий хэрхэн тэжээх тухай

2010 оны 06-р сарын 14 Нийтэлсэн teka

Яст мэлхий 250 сая жилийн өмнө хорвоод бий болсон гэдэг. Тэр үеэс хойш хоёр баг болж арванхоёр бүлд хуваагдсан 230 орчим төрлийн яст мэлхий манай дэлхийн тэнгис далай, хуурай газар аж төрдөг болжээ.Түүний хуяг гайхалтай нууцлаг бөгөөд хэн хүний анхаарлыг байнга татдаг аж. Ялангуяа далайн яст мэлхийн хуяг хуурай газрынхаас бүр том, хоёр метр урт, 900 гаруй кг хүнд. Хэвлээр явагч энэ болхи амьтны хуягийн хэлбэр дүрс амьдралынх нь хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал, хуурай газрын яст мэлхийн хуяг босоо өндөр бол цэнгэг усных хавтгай хэлбэртэй. Хуяг нь түүний хэтэрхий зөөлөн арьсыг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас яст мэлхий айхаараа хуягандаа нуугддаг. Түүний хуяг нь дээд доод хоёр хэсгээс бүтдэг бөгөөд хоорондоо ясаар холбогддог байна. Яс мэлхийн хуяг нь наслах тусам хатуурдаг гэдэг.

 Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан хэмээн үзэж хүмүүс яст мэлхийг хүндлэн шүтэж, тэр ч байтугай зарим нь гэртээ тэжээдэг юм.Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Энэ чанар нь хүнийг өөртөө татдаг ч байж болно. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.

Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нилээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ усны төвшингөөс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны темпаратур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 н хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй (гэрлийн хүчин чадал нь 50-100 вольт байна). Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.

 Хамгийн чухал зүйл нь усыг өдөрт солих хэрэгтэй. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг.
Мөн бохир усан дээр хийсэн хоолноос идсэнээс амархан өвдөх шалтгаан болдог. Хоолыг нь усаа солисоны дараа аль болох цэвэрхэн байх үед нь өдөрт нэг удаа өгөхөд хангалттай.

 Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байвал зүгээр. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог.Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно. Мөн Д витамин өгч бяслаг, усан үзэм, шийгуа, алим, чанасан төмс, ургамлын навч, борооны дараа гарсан нойтон өтөөр хооллож байвал насыг нь уртасгана. Хэрэв мэлхийгээ арчилж тордож чадахгүй бол түүнийг гэрийн тэжээмэл амьтан болгох гэж яарсны хэрэггүй.

Эр яст мэлхий нь хуягнаасаа илүү гарсан урт сүүлтэй мөн доод талын хуяг нь илүү их хонхор байдаг. Энэ нь эм мэлхийтэйгээ нийлүүлэгт ороход зохицолдсон юм.

Эм мэлхий нь богино сүүлтэй хуягнаасаа ил гараагүй мөн доод хэвлийн талын хуяг нь хавтгай байдаг.


Яст мэлхийг зориулалтын хоолоор хооллох хэрэгтэй. Зориулалтын хоолны хугацаа нь дууссан бол тэжээллэг болж чаддаггүй харин махыг кальцтай хольж өгвөл илүү дээр байдаг. Мөн навчлаг ногоон ургамал өгнө (байцаа).
Ямарч амьтан тэжээж байгаа үед бид нарт ямар нэгэн хэмжээгээр өвчин халддаг. Жишээ нь: нохой гэхэд л арьсны янз бүрийн халдвар элбэг. Мэлхийнээс цусан суулга өвчин халдах боломжтой. Ялангуяа бага насны хүүхдүүд гараа сайн угааж байх хэрэгтэй.

 Яст мэлхийний үржил төллөлт нь ямар төрлийн мэлхий гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг. Гэхдээ жилд нэг удаа өндөглөдөг. Өндөгтөө зориулж үүр бэлтгэдэг өндөг гарснаас хойш дунджаар 60-80 хоног болоод мэлхий болдог. Нэг сонирхолтой мэдээлэл гэвэл өндөгнүүдийг гарсны дараа 20 юмуу 30 градусын хэмд тогтмол байлгахад бараг 100 хувь нь эр мэлхий болдог. Харин 24-26 градусын хэмд байлгахад бараг 100 хувь нь эм мэлхий болдог гэсэн судалгаа байдаг.

Амьдрах орчин
Усны яст мэлхийг устай саванд тэжээнэ. Гэхдээ усны түвшинг зарим чулуу ил гарч байхаар тохируулах ётой. Ингэснээр яст мэлхий байнга сэлэхээс сэргийлж хааяа чулуун дээр гарч амрах боломжтой болж байгаа юм. Тэд агаарт гарч амьсгалдаг тул амьсгалах хуурай газар байх хэрэгтэй. Хуурай газрын яст мэлхийг усанд байлгаж болохгүй. Харин хуурай хайрцганд (үүрэнд) байлгана.

Тэжээл
Яст мэлхий голчлон 3 төрлийн хоол иддэг. Мах, ногоо, кальцийн төрөл. Эдгээрийг агуулсан хоолыг амьтны дэлгүүрээс авч өгөх хэрэгтэй. Хэрвээ ийм хоол өгвөл та амьтныхаа бүхий л хэрэгцээтэй зүйлсийг хангана гэсэн үг. Харин та зориулалтын хоолоор нь тэжээх боломжгүй бол зөв хооллож байгаа эсэхээ нягтлан зөвлөгөө авах хэрэгтэй. Ногоо мах хоёрыг нийлүүлж хэрчээд салат маягаар бэлдэнэ. Кальцийг нь нөхөх зорилгоор өндөгний хальсыг нухаад бэлдсэн мах ногоон дээр хийнэ. Гэрийн тэжээмэл биш зэрлэг яст мэлхий шавьж ялаагаар хооллодог. Зуны улиралд хэрвээ та ялаа барьж чадвал ялаагаар хооллоход илүү тохиромжтой. Усны яст мэлхий сэлж байхдаа ус уудаг учраас ус өгөх шаардлаггүй.Харин хуурай газрын яст мэлхийд устай сав хажууд нь байнга тавина.

Анхаарах зүйл
Хэт таргалахаас сэргийлж жинг нь байнга үзэх хэрэгтэй. Хүйтэн байвал дулаан газар байлгах, Температур 20*С-ээс дээш байвал гадагш гаргаад хэсэг хугацаанд наранд байлгавал их сайн.


Яст мэлхийнд тохиолддог өвчнүүд
Арьсны халдвар Хөл хэсэг газар улаан өнгөтэй харагдах мөн хуягны доор хөхөрсөн байна. Хэрэв халдвар болсон бол хуяг нь зөөлөрсөн байдаг.

Кальцийн дутагдал.Хэрвээ хангалттай кальцаар тэжээгээгүй бол хуяг зөөлрөх, биеийн өсөлтөөс хуягны хэмжээ бага болдог.

А витамины дутагдал А витамины дутагдал болсон тохиолдолд яст мэлхийний нүд томорч, цайрч ирдэг.

Гэмтэл.Яст мэлхий заримдаа ямар нэг зүйлд шахагдах, бяцлуулах эсвэл нохой хазаж гэмтээх тохиолдол байдаг. Ингэснээр хуяг гэмтдэг бөгөөд эмнэлэгт авчирахдаа хагарч унасан хуягны хэсгийг эмчид авчирч өгөх хэрэгтэй.

Чацга алдах.Хэд хэдэн шалтгаанаас болж чацга алдаж болно. Хоолны дэглэм, орц өөрчилөгдөх, эсвэл гэдэсний шимэгч хорхой байж болно.

Хоол идэх дуршил буурах.Хэд хэдэн шалтгаанаас болж яст мэлхий хоол идэх дуршил буурдаг. Идэх дуршлыг нь нэмэгдүүлэхийн тулд витамин тарьж өгч болно.


Хэрвээ та дээр дурдагдсан зүйлүүд таны яст мэлхийд ажиглагдвал малын эмчид үзүүлэх хэрэгтэй

Муухай зүүд зүүдэлвэл

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн teka

Хүн бүхэн муухай зүүд зүүдэлчихээд битгий биелээсээ гэж хүсдэг шүү дээ. Хэрвээ та муухай зүүд зүүдэлсэн бол зүүд чинь биелэхгүй байх дом зааж өгье.

Үүрээр зүүдэлсэн зүүд биелэдэг гэдэг юм гэнэ лээ.

Та өглөө сэрээд муухай зүүдээ санаж байгаа дариудаа хажуудаа байгаа хэн нэгэнд ярих хэрэгтэй харин тэр хүн зүүдийг чинь зүгээрэй гоё зүүд байна гэж хэлвэл таны муухай зүүд биелэхгүй байх болно.Харин эсрэгээр нь ямар муухай зүүдэлсэн юм бэ гэвэл биелчихнэ шүү.
 
Тиймээс тэр хүндээ ярихаасаа  өмнө гоё зүүд байна гэж хэлээрэй гэж байгаад ярих хэрэгтэй. Энэ үнэн гэдэгт би бат итгэлтэй байдаг юм аа.

Би нэг болсон явдал яръя:

Манай ангийн нэг охин найз бандитайгаа муудалцаад хоорондоо тавчиг шидэлцэж байна гэж зүүдэлсэн гэнэ тэгээд өглөө нь найз даа хэлсэн чинь найз нь ямар муухай зүүд зүүдэлдэг юм бэ? гээд хэлсэн гэнэ л дээ.Тэгээд удаагүй найз бандитайгаа муудалцсан гэсэн яг ч тавчиг шидэлтсэнгүйг нь санахгүй байна аа.

Хэрвээ таньд зүүдээ ярих хүн байхгүй бол миний блогт зүүдээ бичээрэй би дуртайя таны зүүдийг домнож өгнө өө.

Харин та гоё биелээсээ гэсэн зүүдээ хэнд ч битгий яриараа тэгэхгүй бол биелэхгүй шүү.


Бурхан, шашин

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн teka

Бурхныг харсан зүүд ямар ч сайн сайхан зүйлийг агуулдаггүй. Зоргоороо туйлдаг нэгэн эмэгтэй таныг эрхэндээ оруулж магад. Хэрвээ зүүдэндээ та бурхантай ярьж байвал шүүмжлэлд орж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Ажил хэрэг ч бүтэлгүй байх бололтой. Энэ: зүүд нь эрүүл мэнд муудах, зуурдаар нас барж болзошгүйг харуулж байна. Залбирч байгаа бурхныг зүүдэндээ харвал хийсэн үйлдэлдээ харамсан гэмшинэ. Хэрвээ танд бурхан өгөөмөр хандаж байвал та нэр хүндтэй хүний ивээлд багтаж амжилтанд хүрнэ.

бөөгийн тухай

2010 оны 06-р сарын 10 Нийтэлсэн teka
 
 
Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь тотемизм болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болно. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм. 

Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Тэр үеийн бөө мөргөл нь үндсэндээ тотемизмийн үргэлжлэл байсан ба шинэ нөхцөлд политеист буюу хүн луугаа адил чанаруудыг агуулсан бурхадын нийтлэгийг шүтдэг байв. Мэдээж тэр үеийн бусад ард түмнээсээ нэг их ялгаатай байгаагүй. Хамгийн хүчирхэг дээд бурханаа (тэнгэрээ) тэр үеийн монголчууд “дээр” буюу тэр үеийн дуудлагаар “тэнгэр” гэж нэрлэжээ. Тэр хүчирхэг тэнгэрээ тэд эртний герегүүдийн Ураны нэгэн адил дээрхи тэнгэртэй шууд адилтган үздэг байв. Энэ үзлийн цуурай эртний сумерүүд (тэдний тэнгри нэртэй бурхан), нанхиадуудад (тиан – тэнгэр, тианшихуан – тэнгэрийн хүү) хүртэл ажиглагддаг. Сонирхолтой нь мөн монголчуудын дунд эртний персүүд буюу аричуудын “Ахура Мазда - Хурмаст” хэмээх тэнгэрийн нэрийдэл явж байдаг. Энэ нь тэр үед хол хол орших ард түмэнүүд бие биентэйгээ оюуны эрчимтэй солилцоо хийдэг байсныг гэрчилнэ.

Энэхүү олон тэнгэр, асуудтай бөө мөргөл нь нилээн урт хугацаанд монголчуудын сүсэг бишрэлийн болон сэтгэхүйн хэрэгцээг хангаж чадаж байжээ. . Тэр хооронд харин бусад иргэншлүүд политеизмийг хуучруулан хаяад хорвоо ертөнцийн бүтэц, зохион байгуулалтын талаар илүү боловсронгуй ойлголтуудыг бий болгож байжээ. Энэ нь тэр үедээ хамгийн их хөдөлгөөнтэй, бусдын талаар мэдээлэл сайтай байдаг байсан нүүдэлчин монголчуудын анхаарлаас зугтаагүй нь мэдээж. Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.

ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэрстэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.

Ямар ч байсан тэр үеэс хадгалагдан ирсэн (энэ нь монголчуудын ч гавъяа биш юм) ганц баттай эх сурвалж болох “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.

Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ. Монголчууд тэр үеийг хүртэл хүчтэй бичгийн соёл боловсруулаагүй байсан нь үүнд нөлөөлсөн байж болох. Ямар ч байсан Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Бүр Монголдоо хүртэл олон тэнгэртэй бөө мөргөл уруугаа эргээд орчихсон бололтой. Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд баяртайгаар хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв. Ийм хүмүүст боловсронгуй кодексчлогдсон сүсэг бишрэл байтугай хууль цааз ч хэрэггүй байв. Тиймээс эдгээрийн аль аль нь байсан ч үгүй. Чингисийн Мөнх Тэнгэрийн шүтлэгээс өдгөө бидэнд “Монголын Нууц Товчоо”-ноос гадна аман яриа, үлгэр домогт бага сага үлджээ. Жишээ болгон “Тэнгэр минь! (аль нэгэн тусгай тэнгэр биш, тэнгэрүүд ч биш яг харин Тэнгэр минь)” хэмээн уулга алддаг, хонгоны хөх толбоо дээд Тэнгэрээс заяатайн шинж гэж тайлбарладаг зэргийг дурдаж болох юм. Мөн өөрсдийгөө их онцгой, маш чадалтай хүмүүс гэж тооцдог бахдал нь үүнээс үүсэлтэй мэт.

Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ.

“Мөнх тэнгэрийн төгс гэгээрлийн шид бөө онгон шүтээн төв”-ийн тэргүүн Б.Зоригтбаатар ингэж өгүүлэв. “Бөөг зарим хүмүүс бүжиг төдий л ойлгодог шиг байгаа юм тэгвэл бөөгийн гол ид шид нь анагаах чадалдаа байдаг. Хүмүүсийг өвчин зовлон саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчиныг нь анагаах хэрэгтэй. Ингэснээр бие мах бод өвчин үүсгэгч вирус үүсэх нөхцөлгүй болж болно. Хүмүүс дээрх тайлаг тахилгад улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмсөж ирвэл миний хүч илүү хүрэх болно. Хар өнгийн хувцастай хүнд миний хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж тэрбээр ярьж байсан юм.
Бөө нарын бөөлөх зэрэг зан үйлээ үйлдэж байгаа үед бөөтэй харьцаж байдаг нэг гол зүйл бол онгод юм. Бөөгийн шашны нэгэн танигдаагүй нууц нь бөө онгодын харьцаа, онгодын тухай асуудалд л байдаг бололтой. Бөөгийн шашны энэ нууцтай эрдэмтэд олон жилийн өмнөөс тулгарчээ.

1960 онд Унгар улсын эрдэмтэн Вильмош Диосеги монгол бөөгийн шашин судлалын ажлаар Монгол Улсын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд явж байхдаа тус сумын 3-р багийн харьяат цагаан хуулар ясны долоо дахь үеийн бөө Жүгдэрийн Чагдар /1901-1975/ зааринтай уулзаад судалгаа хийж байтал заарингийн онгод орохоор болжээ. Тэгэхэд тэрээр биеэ барьж сэтгэлээ жолоодон чадсанаар заарин онгодоо оруулалгүй зайлж улмаар нууцаа задлахгүйн тулд зугтааж чадсан байдаг. Гэтэл мөн сумын харьяат хар дархад ясны Дугарын Барий /1898-1970/ удган биеэн барьж сэтгэлээ жолоодож чадалгүй онгод нь орж ухаан алдаж унахад В.Диосеги арцны утаа үнэртүүлж удганыг сэргээж бөөлүүлсэн билээ. Мөн 1960-аад оны дунд үед академич Б.Ренчиныий толгойлсон шинжилгээний анги Хөвсгөл аймагт бөөгийн шашны аман зохиолын цуглуулга хйиж явахдаа Жүгдэрийн Чагдар гуайтай уулзаж түүнээс бөөгийн дуудлагын бичлэг хийж байтал Чагдар гуай ухаан алдан унаж эмнэлгийн тусламж авч сэргэсэн гэдэг. Энэ тухай материал монголын ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй. Чагдар заарингийн ийнхүү унасан явдлыг “Бид Чагдар заарингийн жинхэнэ нууцыг задлахад тун дөхлөө. Энэ бол монгол бөөгийн шашны зайлшгүй судалбал зохих зүйл мөн” гэж академич Ринчен шавь нартаа сургамжлан захиж байсныг тухайн шинжилгээний ангид ажиллаж явсан доктор Б.Сумъяабаатар дурсан ярьсан байдаг. Үүнээс үзвэл бөөгийн шашны дотоод мөн чанарын илэрхийлэл нь бөө нартай харьцаад байдаг “онгод” –ын тухай асуудал мөн. Тэгэхээр онгод гэгч юу хэлдэг болохыг бөө нар өөрсдөө юу гэж ярьдгийг сүүлийн үеийн бас өөрийн сайн мэдэх баримт, болсон явдлуудад тулгуурлан авч үзье.

~Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хоёул аж төрдөг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийлгэхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хйиж өгөхөөр хусан өргөл чимэглээд хуурдаж эхэлтэл удганы голомтын орчимд газар хатгасан өргөл нь дундуураа их чимээ гарган гарган ил харагдахуйц гадны хүчний нөлөөгүйгээр хугарч үзүүр нь газар хатган унав. Тэгмэгц Цэвээн удган “Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр их уурлаж догширчээ” гэж үзээд Өө энэ чинь бүр иймдээ хүрээ юү? За тэгвэл хуяглаад үзнээ гэж хэлээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Тун хүнд байна. Энэ нутагт байгаа цагт үхэх л юм байна. Тийм учраас та охиноо долоо хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёулаа татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу, төрсөн нутаг усаа, хайрт эцэг ах дүү нараа хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдан унажээ. Энэ үед эцэгт нь Цэвээн удган “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар үл барам урт наслах ч юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэж бодож байгаа бол долоо хоног өнгөрүүлээд нулимс асгаруулах нь ээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв.

Гэтэл хэдэн хормын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь үгүй болж харин ч болохнээ түргэн явъя гэсэн эрс бодолтой болсон байлаа. Учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилийг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилаад эмэгтэй хүн учир Сампилийн зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих дур ч үгүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэхүү оёж шидсэн юмыг чи хаанаа л хүрнэ тэр нутагтаа очоод задлаарай, түүнээс нааш задалж болохгүй шүү” хэмээн захижээ. Энэ ёсоор тэр Улаанбаатарт ирснийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийн бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцэг Таживыгаа дэргэдээ авч асрахаар төрсөн нутагтаа очсон боловч таван хоногийн дараачаас хууч өвчин нь хөдөлжбуцаж яюахыг шаарджээ. Тэгээд аавыгаа аваад Төв аймгийн Батсүмбэр нутагт ирснээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь өөр ямар ч эмчилгээгүйгээр эдгэж энх тунх аж төрсөн байна.

~Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат хар дархад ясны Цэвээний Аюур /1898-1948/ заарин тун сүрхий ид шидтэй бөө байжээ. Тэрээр 1944оны намар Балбирагт нутаглаж байхдаа хуш ба хусан хоёр өргөл чимэглэж бөөлөхдөө гэрийнхээ зүүн хоймор /барс зүгт/ завилан суугаад толиндоо нэг юм хэлж шивштэл тооноор нь зулзган хуш хус үндэстэй шороотойгоор орж ирэхээр нь үндсийг нь тайрч хоёр өргөл болгон бөөлөөд тооноороо гарган төвьчихсан нь тэр шөнөдөө өргөлүүдийг нь ямар нэг далдын юм аваад явчихсан байжээ. Бас тэр намар Балбирагт суудаг Гунагарын Жамбал гэгч айлд бөөлөх гэж байхад нь Дотоод явдлын яамны хэсгийн төлөөлөгч Лувсан гэгч Сандаг Балдан нарын хамт ирч Аюураас бид таныг яах ч үгүй. Хатгалын дунд сургуулиас манайхны гурван хүүхэд оргоод олдохгүй болчихлоо. Цасан шууганд төөрчих шиг боллоо. Үзэж өг гэхэд заарин үзээд “Ууржуулын даваа шиг байна. Нэгэн их цастай давааны өвөрт гурвуулаа өөд болчихсон байна. Сандаг та түрүүлж тэднийг үзэх юм байна. Айж цочиж уйлж унжиж болохгүй. Тэгвэл өөрт чинь муу юм болох нь ээ” гэтэл Сандаг өөрийн нь хүүхдийн цогцос эхлээд таарахад ихэд цочиж уйлж сүйд болжээ. Түүнээс хйош удалгүй Сандаг нь сэтгэцийн өвчтэй бас хэлгүй болж яваад өнгөрсөн гэдэг.

Гадаад их далайгаас алс хол Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг их голуудын эхэнд тэгэхдээ дэлхийн дээвэрт биш дунд хаьд буюу өөрөөр хэлбэл эрс тэс газрын уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүсч бүрэлдсэн нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг үзэл санаа нь одоогоос 5000-7000 жилийн тэртээ үүссэн монгол бөөгийн шашин байв.энэ шашин МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч “тэнгэрийн хүү”-г орой дээрээ тахисан нүүдэлчдийн анхны төрийг бүрэлдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс нь болжээ. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаад /Чингис, Өгөдэй, Гюүг, Мөнх нар/ аливаа шашныг огт ялгаварлалгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашныг огт ялгаварлахгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашны тэргүүнийг нэрлээгүй зэргээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол шашин нь бөөгийн шашин хэвээр байсан ба Чингис хаан хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зааринг УЛСЫН ИХ БӨӨ болгож цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг УЛСЫН ИХ ЗУРХАЙЧ бэхид өргөмжлөх зарлиг буулгаж байжээ. Ийнхүү бөөгийн шашин төрийн гол шашин байсан тул “Монголын нууц Товчоо”-г бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үүднээс түүний онол сургаалийн үндсэнд тулгуурлан бичсэн.

Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоос 2000 жилийн тэртээгээс Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Бөөгийн шашин нь хүн амьтад нэгэн насаараа нарт хорвоод амьдраад өөд болмогц амин сүнс нь харанхуйн оронд туяа цацруулан дэгдэж тодорхой хугацааны дараа мөн тийм туягаар хүний хувьд хүнд, бөөгийн хувьд онгод болж нарт хорвоогийн хүн, түүний амьдралыг бүх талаас нь харж хамгаалдаг гэж үздэгээрээ Бурхны шашны “хойд нас” –ны сургаалийг үгүйсгэдэг.

Монголчууд ямар ч тохиолдолд бурхны шашинд илүүтэй итгэдэг учраас хүн амын дийлэнх нь христ болон бусад шашныг хүлээж авах нь цөөн байдаг. Бөөгийн хувьд бол орчин үед шарын бөө хэвээр байсаар байгаа учираас хүмүүс шарын шашин гэдэг ойлголтоор нь хүлээн авахаас бус бөө гэж ялгаж салгаж ойлгохгүй байгаа учраас бөө мөргөлийг бараг байхгүй устсан гэж үздэг.
Бөө гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх их эрчим хүч БИОТОК бөгөөд бөөгийн үйл ажиллагаа өргөсөх тусам онгодын орон буюу БИОПОЛЕ улам нягтран биоток идэвхждэг байна. Өөрөөр хэлбэл бөө хүн онгодтойгоо улам зузаарч харилцдаг гэсэн үг юм.
Бусад шашинг бодвол бөө мөргөл нь энгийн хүн болоод амьдралд ойрхон цаг уур байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдэг нь дээр дурдсан бүх зүйл /жишээ, монголын нууц товчоонд дурдагдсан зүйлс, түүх/ зэргээс тодорхой бизээ.
Бурхны шашны нөлөөнд орсоноос хойш монголчуудын хувьд бурханд итгэх үзэл нь хүчийг олж шарын бөөг шарын шашин хэмээн эндүүрэх болсноор бөө мөргөл устсан гэсэн ойлголтыг бий болгожээ.
Миний бие ч гэсэн уг шашны түүх гарлыг судалж уншиж эхлээгүй байхдаа мөн адил тэгж боддог байсан бөгөөд одоо ялгаатайг нь мэдсэн хэрэг. Үүгээрээ уг тэмцээнд орсны ач холбогдол гарч ирлээ гэж бодож байна
Өнөөдөр миний бие Шар хадны эцэст байдаг, бөө найзынхаа дүү дээр очлоо. Жинхэнэ гайхамшигтай зүйл боллоо. Манай найзын сахиус буюу онгод нь буугаад бөө хүний гайхамшигийг мэдрүүллээ. Тэр гэрт байгаа бүх хүний оюун бодол санааг уншиж чадаж байгаа нь гайхалтай. Би өөрөө хүртэл туршиж үзээд итгэлээ. Эхлээд бөө хүн онгод сахиусаа дуудахын тул идээ будаа бэлдэж, зул асаадын байна. Тэгээд бөөгийн бүжигээ хийж онгод сахиусаа дуудахаас өмнө онгод нь гэр доторх хүний оюун бодол санаа хэлж ярьж байгаа зүйлийг сонсож байдаг юм шигээ. Мөн гэрт дотроос гарч болохгүй гэдийн байна. Яагаад гэвэл онгод сахиус-ийн нь дуудахад муу юмнууд гэрийн гадуур цуглардаг юм шиг санагдсан.
Хэнгэргээ дэлдээд л амандаа дуу шиг юм аялана. Тэгээд 3-н Түшээ буюу удахгүй бас бөө болох хүмүүс нь Онгод сахиус нь түшиж тусалдийн байна. Ирэхдээ бие нь сонин найгаад л хөгшин хүн шиг Хэнгэргээ дэлддэг юмаараа газар тулаад их л хөгшин хүний хоолойтой болоод, 3-н Түшээ нь морио аваа гээд л тэгээд л Онгод нь хүрж ирээд л Олбог хаана байна гээд л их л хөгшин хүний хоолойгоор хэлээд л.. Тэгээд л Сайхан аагтай цай уухыг хүсээд Хөөргөөрөө тамхилнаа гээд төд удалгүй бөө хэлж байнаа. Энд юун Балчирс цугларсан юм гээд л намайг асууж байгаа бололтой. Чи их миний талаар их мэддэг гэлүү гээд л их л ууртай нь аргагүй асуулаа. Би шууд л шоконд орж байгаа юм чинь хэхэ. Онгодыг нь буухаас өмнө би Бөө гэж юу юм бөөгийн хувцас эд нарын тухай уншсан юмаа л хэдэн найздаа ярьсаныг минь мэдсэн байгаа юм чинь Тэгээд л их л хуучны яриагаар яринаа. Эхнэр хүнийг Хатан гэж ярьна. Бид нарыг болон бид нараас хөгшин хүнийг балчирс гэж ярина. Мөн гялгар уут шаазан юманд хүрж чадахгүй их л хилэгнэдийн байнлээ. За тэгээд л хүмүүс нэр овгоо төрсөн жилтэйгээ хэлэнгүүт л нөгөө амьдралын хүүрнэн өгүүлнэдээ хэхэ. Би ч бүр шоконд орцон амьтан гайхаад л... За тэгээд л 76-н тогооны хөө 3-н чимх шороо аваад 3-н хуруу архиндаа хий гэж байна. За тэгээд энэ өргөө цагаан гэрээс эргэж харалгүй 76 алхам яваад эргэж хараад хамаг муу муухай бүхнээ бодоод суугаад зүүн суган доогуураа асга гэнэ. Тэгээд л бас 3-н ширхэг нөгөө юу гэдэг билээ гээд л амьхандаа шүдэнз гэж хэлж мэдэхгүй. Аргагүй л дээ их дээр үеийн онгод сахиус юм болохоор хэр барагтай бидний яриагаар биш нэг л их хуучны яриагаар ярина. 3-н шүдэнзээ зураад гээд муу муухай бүхнээ бодоод хаяаарай л гэнэ. Тэгсэнээ надруу харсан Их мэдэхээ гэж хэлсэнээ чиний энийг мэдэхүү би одоо юу хийжийнэ гээд л би ч бүр дахиад л шоконд ороод л дуу гарахгүй тэгсэн чинь хэл дугараач гээд л тэгэхээр нь л муу муухай юм зайлдаг байх гэж уншсан гэсэн чинь л чи мэдэхгүй байна. Чи буруу мутарласан зүйл уншсан байна гээд л. Би ч дуугүй суугаад байлаа. 3-н түшээ нь намайг шоолсон чинь 3-н балчир Дээдсээрээ наадах гээ юу гээд л дуугай болгож байналээ. Бөөгийн ёс заншил гэдэг агуу зүйл юмаа. Манай найз тэгээд юу ч мэдэхгүй байжээж л бөөлөөд хүн амьтан шавхуурдаж ч мэдэхгүй шдээ. Би ч дотроо хамрын тамхинаас нь нэг татчих юмсан гээд л бодсон чинь шууд л тэр зүүн хойд талд сууж буй балчир миний тамхинаас тамхилах гээд байх шиг байна гээд л за тэгээд дахиад гүн шоконд ороод явчиж байгаа юм чинь айж ичсэндээ хамрын тамхинаас нь тамхилаагүй хэхэ. Намайг тэгээд их мэдэх гэж бөө найзын маань онгод сахиус нэрлэлэээ хэхэ. Үүнээс хойш би бөөгийн талаар зөв мутарлах болноо гэж дотроо бодож байна хаха. Халх бөөгийн Малгай нь дээгүүрээ онгорхой биш харин дээлнийх нь 2 суга нь онгорхой байдаг энэ нь хүний муу муухайг сордог гэж Онгод сахиус нь надад хэлж өгсөн. Мөн Хэнгэргэн дотор нь 12-н жилийн амьтдын дүрс зураастай байдийн байнлээ. Мөн гадна тал дээр нь хадан дээрээс ульж буй чоно сарыг зурсан нь ховор хүчтэй бөө л хэнгэргэн дээрээ тийм байдаг гэж тайлбарлаж өгсөн. Мөн нар зурсан байдаг нь Гэрлийн хүчийг агуулсан бөө юм байнаа. За тэгээд өнөөдөр миний гайхамшигтай өдөр байлаа. Онгод нь явах буюу мордсоных нь дараа нь найз маань миний сахиус чамайг байнга хамгаалж байх болно гэж хэлсэн шүү хэхэ.
Эцэст нь хэлэхэд БИД ЭРТ ДЭЭР ҮЕЭЭС МӨНХ ТЭНГЭРИЙГ ШҮТДЭГ БӨӨГИЙН ШАШИНТАЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ. ТУН УДАХГҮЙ МОНГОЛ ТУУРГАТАНГУУДИЙН ХАЛХ, БУРИАД гээд л бөө нарын цугларалт болохын гэнэ тэнд л хүчийг үзэлцэнэ гэндээ.
Дахиад олон POST хийх болно зуны амралт дуусах хүртэл бөө найзыгаа онгод сахиусын дагаад л яваад байхаас хэхэ. Үнэхээр үнэн юм байна шүү!!!!!!!

адолф хитлерын зурсан зургууд

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

 III РЕЙХИЙН ТЭРГҮҮН АДОЛФ ХИТЛЕР АГУУ УДИРДАГЧ, АЙМШИГТ ДАРАНГУЙЛАГЧААС ГАДНА ОВОО ЗУРААЧ БАЙСАН БАЙНА. ХИТЛЕРЫН ЗУРСАН ЗУРГУУДЫГ ХАРААД ЗУРААЧ БАЙСАН БОЛ ГАЙГҮЙ Л ЗУРААЧ БАЙХ БАЙЖЭЭ ГЭЖ БОДЛОО.

Хитлер солонгос хvн байжээ, харин Буш хятад хvн гэнэ! Vvнийг сонсоод хvмvvс гайхаж магадгvй, vнэн "юм шиг" байна лээ.
Юу ч гэсэн энэ нийтлэлийг эхлvvлэе. Чингис хааныг олон улс булаацалдаж байгаа, ямар улсууд ямар vндэслэл дэвшvvлээд байгаа талаар судлаач Д.Ганхуяг тодорхой бичсэн байгаа. Саяхан манай нєхдvvд нэг зvйл олж тогтоолоо, юу вэ гэхээр БНХАУ-н одоогийн ерєнхийлєгч Ху жин тао Орос хvн гэдэг нь бараг "тогтоогдсон" юм. Ху жин тао орос гуняад дуртайгаар барахгvй, секс хийж байхдаа "Даваая, даваая" гэж орилдог бєгєєд орос водканаас татгалздаггvй учир тvvнийг орос гаралтай хvн гэсэн таамаг дэвшvvлэн судалгаа шинжилгээний ажил эхэлсэн юм. Судалгааны явцад vзэхэд дэлхийн 2-р дайнд тvvний эмээ нь нэгэн жижиг тосгонд амьдардаг байсан нь Япончуудад нэгэнт эзлэгдээд байсан Хуан хэ юм. Хуан хэ орчмын япон цэргvvдийг гуядан хєєхєд оросын зэвсэг, техник хэрэгсэл болоод цэргийн хvч нилээд тус дэм болсон байдаг. Энэ vед Ху жин тао-н эмээгийн гэрээр нэгэн япон цэргийн дарга байнга эргэлддэг байсан тохиолдол байгаа боловч японоос чєлєєлєх дайны vед орос цэрэг тэдний гэрээр мєн л эргэлдэх болсноор Ху жин тао-н эмээ хєл хvнд болсон байдаг. Ингээд судлаад, шинжлээд vзэхэд Ху жин тао япон гаралтай байж болох ч Орос байх магадлал арай єндєр байгаа юм.
Гэх мэт галзуу хvний єдрийн тэмдэглэл шиг зvйлvvд маш ихээр хэвлэгдэн нийтлэгдэж, зарим нь бvр ном болон гарсаар байгаад харамсалтай байна. "Чингис хааны нууц тvvх" номыг уншсан нэг нь мэдэх л байх, уншаагvй нэгэнд нь тайлбарлаж єгєхєд Чингис хаан бэлгийн гаж донтойгоор барахгvй, ор хєнжлийн асуудалдаа фашист байдлаар ханддаг гэж дээрхи номонд бичсэн байдаг. Тэв тэнгэр Гvvтэй хурьцаж таашаал авдагаар барахгvй нэг шєнийн дотор 10, 20н эмэгтэйг "хашраадаг" байсан мэтээр бичжээ. Хэдийгээр vvнийгээ "уран зохиол" хэмээн тайлбарлаж байгаа боловч заавал шvтэн биширч явах учиртай хvнийхээ нэрийг ийнхvv доош нь хийснийг vл ойлгоно. Тэнгэрийн гэсгээлээр ч тэр vv, тохиолдлоор ч юм уу энэ номыг бичсэн хvн нас барсан. Монголд Чингис хааныхаа нэрийг хэдэн халтар цаасаар хэмжиж элдэв янзаар нь бичигсэд олширсоор байхад хажуу хавиргын улс орнууд Чингис хааныг єєрсдийн хаан байсан хэмээн єргємжилж, тvvний гарал vvсэлд зохиомол дvгнэлт хийж байгаа ч Монголчууд биднээс хавьгvй дээр тvvнийг хvндлэн биширч байна. Салтаа саамны тухай бичсэн сонин хэвлэлvvд хангалттайгаар барахгvй дооз нь хэтрээд байгаа, бvр ор хєнжлийн талаар бичдэг халуун хvйтэн сонин гээч ч байсныг санаж байгаа байх. Vvнийг хєршийн улсууд санхvvжvvлдэг байсан тухай яригддаг. Ер нь Монголчууд бидэнд шvтэж биширдэг хvн яагаад байж болдоггvй юм бэ? Хэн ч хэзээ ч эцгийнхээ намтарт ямар байрлалаар секс хийдэг байсан талаар оруулдаггvй биз дээ? Ажилд орох анкетанд хэдэн насандаа анх гар хангалга хийдэг талаар бичдэггvй биз дээ? Юм болгонд хэмжээ хязгаар гэж бий, архи уухаараа Чингис хаан мину гэж цээжээ дэлдэнэ, залхсан vедээ "Чингис хааны нууц тvvх" номыг дуустал нь уншиж тархиа устгана. Монгол тvмний тархийг сульдаатай болгох бодлогууд олон байгаа, тvvний нэг нь хэвлэл мэдээлэл, сонин хэвлэл юм. Бодонгууд Зоригт нэгэн зvйлийг сануулж байсныг энд дурдах нь зvйтэй болов уу, сонин сэтгvvлийн нэг нvvрийг 18-с доош насныханд зориулсан мэдээллээр дvvргэх ёстой гэсэн санаа юм. Чингис хаан хэмээх шvтээнээс татгалзах, тvvнд итгэх итгэл vнэмшлийг vгvйсгэн эргэлзээ тєрvvлэх бодлого яваад байна шvv ард тvмэн минь. Уран зохиол байна уу, кино зохиол байна уу бидний тvvх соёл, шvтээнийг доромжлох ёс vгvй. Сэдэв мундсан биш сергеи бодров яагаад Чингис хааны тvvхийг мушгин гуйвуулав?!, "Чингис хааны нууц тvvх" хэмээх сексийн гаж зуршлыг сурталчилсан номыг хэн хэвлэлтэнд гаргахыг зєвшєєрєв? Албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, идэж шамшигдуулсан дарга нарын талаар ном хэвлvvлэхэд багагvй саад бэрхшээлтэй учирна даа? Энэ олон vзэл суртал, шашин шvтлэг, элдэв мэдээллvvд нэг л єдєр таныг Монгол хvн, Монгол улс гэдгээс чинь жигшvvлж орхихвий!!

Алдартай сүнснүүд

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

Ертөнцөд тайлагдашгүй нууц олон. Сүнс чөтгөр байдаг тухай, бидний эргэн тойронд тэд амьдарсаар байдаг талаар санаанд оромгүй хачин сонин таавар дэвшүүлдэг хүмүүс бий. Дэлхийд алдартай, нэрт хүмүүсийн сүнс аль нэг эд юмсдаа хоргодон өнөө ч бидний дунд оршин буй тухай хүмүүс шивэр авир ярилцах нь бий. Доорх таамгууд танд нэгийг бодогдуулах байх.
Жон Леннон
1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо буудуулсан. Одоо байгаа байршил: Пол Маккартнигийн бичлэгийн студи Маккартни түүнийг одоо ч бидний дэргэд бий гэж үзэх болсон. 1995 онд Ленноны “Шувуу шиг эрх чөлөөтэй” дууг шинэчлэн бичих үеэр энэ бодол түүнд орж ирсэн гэнэ. Бичлэгийн студид хачирхалтай зүйл болж, техник хэрэгслүүд нь байж боломгүй дуу чимээ гаргасан хэмээн тэр дурсдаг. Маккартни “Тэр үед яагаад ч юм Леннон тэнд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн” гэж ярьжээ.
Орсен Уэлс
1985 оны аравдугаар сарын 10-нд зүрхний шигдээсээр нас барсан. Одоо байгаа байршил: Хуучин гэртээ Домогт жүжигчин Уэлсийг өөрийн хуучин байшин болох Лос Анжелес хотын Мелрос Эйв 8360 тоотыг одоо ч эргэсээр буй гэлцдэг. Махлаг кино одын сүнсийг харсан хүмүүс хар юүдэнгээ чангахан уясан, тамхиных нь утаа ойр орчимд нь униартсан, нэртэй дэлгүүрийн үнэтэй брэнд ханхлуулсан төрхтэй харагддаг гэлцдэг.
Мэрилэн Монро
1962 оны наймдугаар сарын 5-нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан. Одоо байгаа байршил: Толь Нас барагсдын сүнс толинд шингэдэг гэсэн мухар сүсэг өрнийхөнд ч, дорныхонд ч тэр байдаг. Мэрилиний хувьд Лос Анжелес дахь Рузвелтийн зочид будлын толинд сүнс нь хоргодсон гэх таамаглал байдаг. “Гүйдэлтэй” толь өдгөө ч Рузвелтийн буудлын хананд өлгөөтэй бий. Тус буудалд байрласан нэлээд хэдэн хүн тэр толиноо шаргал үст бүсгүйн тусгал тусахыг харсан гэдэг бөгөөд тэд бүгд л гашуудалт Мэрилиний сүн уг толинд хоргодсон гэж үздэг. Тэрбээр цахлгаан шатаар гарах бүртээ л толинд хардаг байснаас тэд ийн итгэцгээдэг байна.
Жон Вэйн
1979 оны зургадугаар сарын 11-нд уушги, ходоодны хорт хавдраар нас барсан. Одоо байгаа байршил: Завь “Зэрлэг нугас” нэртэй түүний хайртай завин дээр нь Жоныг нас барснаас хойш олон удаа харсан гэдэг яриа бий. Гэвч түүнийг харсан хүмүүсийг хий юм харах сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзэх болсон аж. Магадгүй Жоны дуртай газруудын нэг болохоор энэ яриа үүссэн байж ч болох юм.
Рудольф Валентино
1926 оны наймдугаар сарын 23-нд цусны өвчнөр нас барсан. Одоо байгаа байршил: Хуучин гэр нь Түүний судасны лугшилт Холливуд дахь гэрийнх нь унтлагын өрөөнд байгаа хүмүүст одоо ч мэдэгддэг гэнэ.
Грейс Келли
1982 оны есдүгээр сарын 14-нд замын ослоор нас барсан. Одоо байгаа байршил: Хөгжмийн өрөө Монокогийн гүнж Стефани ээжийнх нь сүнс түүнд уран бүтээлээ туурвихад нь нөгөө ертөнцөөс тусалдаг гэж итгэдэг аж. Америкийн алдарт жүжигчин ээж нь хөгжмийн өрөөндөө орох бүрт түүнтэй хамт байгаа мэт санагддаг гэж гүнж ярьжээ.
Элвис Пресли
1977 оны нэгдүгээр сарын 8-нд зүрхний шигдээсээр нас барсан. Одоо байгаа байршил: Морины зүчээ Рокн роллын хааны гэргий Приссилла нөхрөө эргэн ирнэ хэмээн итгэсээр байсан гэнэ. Тэрбээр нэгэн удаа Грэйсланд дахь гэрийнхээ зүчээнээс ямар нэгэн чимээ сонсож учрыг нь сонирхохоор хүрч очтол Элвисийн хайртай морь нь хажууханд гэрэлтэх зүйлээс үргэж байсан гэнэ. Мэдээж Приссилла түүнийг нөхрийнхөө сүнс хэмээн бат итгэж, дахин түүнтэйгээ уулзана гэж горьдсоор байжээ.
Фредди Меркюри
1991 оны арваннэгдүгээр сарын 24-нд ДОХ-оор нас барсан. Одоо байгаа байршил: Фэнүүдийнх нь сэтгэл оюунд. Фредди үнэнч бишрэгчдийнхээ амьдралд бэрхшээл тулгарах бүрт нь дээд ертөнцөөс бууж ирэн тусалдаг гэлцдэг. “Queen” хамтлагийн дуучны шүтэн бишрэгч Мелина Ричмонд өөрийн сэтгэл зүйчдээ Фреддитэй хамт байсан тухайгаа бахархан ярьжээ. Тэрбээр “Фреддигийн дуу хоолой надад үнэхээр итгэл үнэмшил төрүүлсэн. Би түүнийг урьд насандаа таньдаг байсан юм шиг санагддаг” гэжээ. Энэ тухай сэтгэл зүйч нь “Би тэнэг хүн шиг санагдаж магадгүй л дээ”. Гэхдээ би түүнийг худлаа ярьж байна гэж бодохгүй байна” хэмээжээ.
Майкл Хатченс
1997 оны арваннэгдүгээр сарын 22-нд амиа хорлосон. Одоо байгаа байршил: Кэли Миноугийн байшин Кэли одоо ч хуучин найз залуу Майклийг нөгөө ертөнцөөс өөртэй нь холбоотой гэж итгэдэг аж. Дуучин бүсгүй найз залуутайгаа өөрийнхөө гэрт уулсанаар барахгүй түүнтэй үг сольсноо ч баталдаг. Кэли энэ нь Майклтай болзож эхэлснээс хойш тэдний харилцаа тун хүчтэй болсонтой холбоотой гэж таамагладаг.

ДЭЛХИЙН СҮНСТЭЙ ГАЗРЫН ШИЛДЭГ ТАВАН АЯЛАЛ

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka
Дэлхийн сүнстэй газрын шилдэг таван аялал

Сүнсний аялалд оролцсоноор сүнстэй тааралдахгүй байж магад, гэхдээ сүнсний талаар жихүүцмээр түүхийг сонсдог. 2006 онд хийсэн судалгаагаар оролцогсдын 36 хувь нь тухайн газруудыг сүнстэй гэж бодсон, 20 хувь нь тэд нас барсан хүмүүстэй харилцаж болох юм гэж бодсоноо хэлжээ.

Сүнсний аяллын аймшгийн зүйл нь жуулчин юу хүсч байгаагаас шалтгаалдаг. Хөтчийн ярих түүхийг сонсох эсвэл өөрийн биеэр тулах хоёрын алийг нь ч сонгож болно. Жишээ нь Чарльстоны аяллын үед жуулчид шорон дотор сүнсээ зайлтал айсан, хүзүү рүү сүнснүүд амьсгалж байх шиг санагдсан гэжээ. Тэдний зарим нь аяллыг орхиж, зарим нь ухаан алдах шахсан байна.

Сүнсний аялал ихэнхдээ өнгөрсөн үеийн түүхийн томоохон төв болох газар, хүн ам олноор аюулд өртөж үрэгдэж байсан газруудыг сонгосон байдаг.  

1. Сүнсний ертөнцөөр аялах топ таван аяллын эхнийх нь Чарльстон хот.
Чарльстоны сайтар хадгалагдсан түүхэн уран барилгын дурсгал нь сүнсний харагдах байдалд төгс хөшгийг бий болгодог. Америкийн цөөхөн хотууд Чарльстон шиг сайхнаа хадгалж үлдсэн. Энэ хот Америкийн өмнө зүгийн нийслэл, томоохон улстөрч, чинээлэг хүмүүсийн төрөлх хот төдийгүй ойролцоохи Суливан арал америкийн боолуудын 40 хувийг оруулах нэвтрэх боомт байсан. Чарльстонд хийх аялал хуучин хотын шүүх, шорон, оршуулгын газруудаар явна.



Юнитариан сүмийн оршуулгын газар хотын хамгийн эртний оршуулгын газар. Зүүн эргийн гудамжин дахь хуучин валют арилжааны байр байсан шорон XVIII зууны үеийн далайн дээрэмчдийн олонхийнх нь эцсийн хувь заяаг шийдсэн газар. Олон дээрэмчид тэнд дүүжлүүлжээ. Мөн хажууханд нь боолын зах ажилладаг байсан байна. Энд ирсэн жуулчид ууртай сүнснүүд чанга дуу чимээ гаргаж юмс шидэж байдаг шиг аймшигтай байсан гэж ярьдаг байна. Хуучин шүүхийн байр 1802-1939 онуудад байсан газар нийтдээ 10 мянга орчим хүн тэнд нас барсан гэсэн тоо байдаг.

2. Америкийн иргэний дайны үед Пеннсилвани мужийн Геттисбург хот тоймгүй олон хүний үхэл, сүйрэл гамшгийн гэрч болсон газар. Хөлбөмөгийн нэг цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх хэмжээний буюу ойролцоогоор 51 мянган хүн гурван өдрийн компанит ажлаар шархдаж, алагдсан аж. Геттисбургийн эргэн тойронд цахиурын найрлагатай боржин чулуу их байдаг.

Тэдгээр чулуу үхэгсдийн энергийг шингээснээс энд ер бусын сүнсний үзэгдэл тохиолддог гэж хүмүүс итгэдэг байна.

Геттисбергийн сүнснүүдийн тухай мянга мянган домгийг цуглуулж судалсны дараагаар Марк Несбит Теттисбергийн сүнснүүд" нэртэй алдартай зургаан цуврал хэвлүүлжээ. Сүнснүүдийн батальон зэрэг баримтжуулсан үзмэрийн тухай ч номдоо бичжээ.

3. Чех улс. Зохиолч Анжело Рипело нэг удаа далд нууц оньсогоны талаар өөр үг хайсаар цорын ганц үг л олдог, тэр нь Прага гэжээ. Чехийн нийслэл Прага хот эртний Богемийн нийслэл үнэн хэрэгтээ сүнснүүдийн үлгэр түүхэнд яг тохирох оньсого шиг ид шидийн хот. Прагийн харанхуй, сүлжилдсэн нарийн гудамж, эртний гүүрүүд Европ дахь сүнснүүдийн төрөлх гэр гэж яригддаг. Жуулчдыг хамгийн ихээр татдаг алдартай газар бол үзэсгэлэнт Чарльзийн гүүр. Витава голын дээгүүрх энэ гүүр XIV зуунаас эхтэй . Гүүр гатлагчдыг ивээдэг гэгдэх гэгээнтнүүдийн хөшөөтэй залгаа байдаг.



Гэгээнтэн Непомукийн Жонд IV Венцеслас хааны хатан Жоанна нүглээ наманчилжээ. Гэгээнтэн түүний наманчилсан нүглийг хаанд хэлэхээс татгалзсан байна. Венцеслас хаан санваартныг тамлан эрүүдээд гүүрэн дээрээс шидчихжээ. Домог яриагаар гэгээнтний сүнс дараагийн 300 жилийн турш буюу XVII зуунд түүний хөшөө баригдах хүртэл тэнүүчилсэн байна. Непомукийн Жоны тэнэмэл сүнсэн дээр нэмээд дундад зууны үед алагдсан арван лордын сүнс гүүрэн дээгүүр явдаг гэж ярьдаг байна. Лордуудын толгойг гүүрний шонгоос өлгөсөн байжээ. Шөнө дунд гүүрээр гарч явахад тэндээс гунигийн баллад дуулах сонсогддог гэж ярьдаг гэнэ. Гүүрээр гараад дараагийн үзэх газар бол Литл Квартер энд 30 жил үргэлжилсэн дайны үед толгойгоо авахуулсан Сведа морь унаад толгойгоо уутанд хийсэн барьсан явааг нь харсан гэсэн яриа гарчээ.

Мөн хамгийн эртний еврейн оршуулгын газар энэ хотод байдаг нь1439-1787 он хүртэл ашиглагдаж байсан 100 мянга гаруй хүний булштай, сүнсээр дүүрсэн газар гэнэ. Нацистууд энэ оршуулгын газрыг устгахыг оролдсон ч Гитлер тэднийг хэвээр нь үлдээхийг тушаажээ. Тэр бүх еврейг хоморголон устгасныхаа дараа Прагад Еврейн музей барихыг хүсч байсан гэж үздэг байна.

4. Шотландын Эдинбург хот. Шотландын зүүн өмнөд хэсэгт байдаг энэ хот сүнсний үзмэрт газруудаараа зартай. Олон зууны турш Шотландын соёл, улс төрийн томоохон төв байсан Эдинбург хот аллага, тахал, тамлан зовоолтын өвөөрөө зартай. Энд Өмнөд гүүрний доор байрлах сүнстэй бунхан Роял Майл XVIII зууны эцсээр баригджээ. 1830-аад онд бунхнууд орхигдож 200 жил өөрчлөгдөөгүй үлджээ. XVIII зууны Эдинбург хүн ам ихээр суурьшсанаас цонх, агааржуулагчгүй унтлагын өрөөний дайтай орхигдсон бунхнуудад айлууд суудаг болсон байна.



Хүн ам ихээр суурьшсанаас тахал, халдварт өвчин хяналтгүй тархаж хүмүүс олноороо үхэж байжээ. Энд Адам Смит зэрэг алдартай шотланд хүмүүсийн сүүлийн амрах байр болсон оршуулгын газраар аялдаг. Мэс засалчдын сургуульд зарахаар нас барагсдыг хулгайлдаг цогцос хулгайлагчдын түүхийг бас сонсоно.

5. Италийн Венеци хот. Венец хайр дурлалын хот гэгдэхийн зэрэгцээ нуугдсан сүнснүүдийн хот. Энэ хотод хийх сүнсний аялал Риалто гүүрнээс эхэлнэ. Ассасины гудамж нэртэй олон тооны аллага үйлдэгдсэн газраар аялна. Замдаа Венецийн үрэлгэн баяны бариулсан өргөөндөө орохын тулд морь унаж өгсдөг Бовологийн шатыг үзэж сонирхоно.



Марко Пологийн дурсгалд зориулсан Милионе нэртэй газраар орж эхнэрийнх нь эмгэнэлт түүхийг сонсоно. Поло 25 жил аялснаас 17-г нь Монголын их хаан Хубилайн дэргэд өнгөрүүлсэн байдаг. Албан ёсоор нотлогдоогүй ч Венецчүүдийн яриагаар Марко Поло Хубилай хааны охин Хао Данд хайртай болж удалгүй гэрлэжээ. Венецид тэд эргэж ирсний дараа Хао Дан венецчүүдээс өөр харагддаг гэж сэжиглэгдэж эхэлжээ.

Тэр өөрийгөө сайн дураар хорьж өрөөндөө түгжээтэй байх болсон байна. Католик сүмээс Марко Полог христч биш хүнтэй гэрлэсэн хэргээр шоронд хорьжээ. Марко Пологийн эгч Люсиа Хао Данд түүнийг нас барсан гэж хэлснээс тэр хувцсандаа гал тавиад цонхоор суваг руу үсэрчээ. Энэ өдрөөс хойш сувгийн эргээр Хао Даны гашуудлын дуу сонсогдож, шөнийн цагаар хөх гал барьсан дүрс харсан гэж яригдах болсон байна.

Сүнсний дайралт

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

Эргэн амилах гэдэг нь үхсэн хүний сүнсэн бие нь амьд хүний биед орж тэр амьд бие махбодийн эзний үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Сүнсэнд эзлэгдсэн хүн тухайн сүнсний нөлөөнд бүрэн автана. Ингэхэд тэр эргэн амилсан сүнс нүгэлгүй хүнд золгүй амьдралыг авч ирдэг байна. Амиа егүүтгэх нь хүний амьдралын хамгийн адгийн сонголт. Үүнээс илүү азгүйдэл гэж үгүй. Өөрөө өөд болсон газраасаа явж чадахгүйгээр барахгүй хэн нэгэн хүнийг уруу татаж байна гээд бодоод үзээрэй, Хэн нэгэн хүн амиа хорлосон тэр хүний төлөө золиос болж тэр газарт нь ирж осол гаргаж нас барахаар болгож байна.

Тэгэхээс нааш тэр газраас чөлөөлөгдөж чадахгүй. Тэгээд тохиромжтой харилцагчаа олбол түүний биеийг эзлэн суудаг. Чөтгөр нь биед орж тухайн биеийн эзэн сүнсийг нь хөөн зайлуулж өөрөө тэр биеийг эзэлнэ. Түүнчлэн бие дотор тухайн биеийн өөрийн сүнс ба орж ирсэн сүнс хоорондоо тэмцэлдэх тохиолдол ч гардаг бөгөөд энэ нь галзуу хүн эсвэл мэдрэлийн өвчтэй хүний байдлаар илэрдэг Чөтгөр тэр хүнийг золгүй явдалд учруулна. Сүнс орсон хүнийг сүнсэнд ноёлуулсан, дайруулсан хүн гэдэг.

Сүнсэнд дайруулсан хүн өөрийн дотор орсон сүнсний нөлөөгөөр заримдаа галзуурч, зарим тохиолдолд мэдрэлийн өвчин тусч, осол гаргаж, бүр амиа ч хорлодог. Энэ нь өөрөө хийж буй үйлдэл бус түүний дотор орсон сүнсний нөлөө болой. Амиа егүүтгэснээрээ бүх зүйлийг шийдвэрлэх гэсэн бодол нь аймшигт төөрөгдөл юм. Сүнсний эргэн амилалт мэдрэлийн өвчнийг эрс өсгөж байна Өнөөдрийн энэ дэлхий маань цаг бусаар үхсэн, өдөөн хатгасан сүнсээр дүүрэн байна.

Тэр амьгүй үхсэн сүнснүүд өөрсдөдөө тохирсон харилцагч хүнээ олж сүнсэнд автсан хүмүүсийг дэлхий даяар бий болгож байна.Өнгөрсөн зуун жилийн турш анагаах ухаан ер бусын хөгжилд хүрсэн. Хиймэл зүрх хүртэл шилжүүлэн суулгажбайна. Тэгэлээ гээд эмнэлгүүд өвчтөнгүй болж амралтын байдалтай байна уу? Үгүй ээ. Харин түүний эсрэгээр эмнэлэг бүр өвчтнөөр дүүрч багшралдаж байна. Энэ нь орчин үеийн анагаах ухааны буруу биш ээ. Хүмүүс эрүүл мэндээ хайхрахгүй байгаагаас ч бас биш юм. Үүнд нүдэнд үл харагдах сүнсний учир шалтгаан бий. Өөрөөр хэлбэл сүнс эргэн биед орох үзэгдэл, "сүнсний аюул" аймшиг болж байгаа юм. Энэ дэлхий бүхэлдээ сүнсэнд хучигдсан байна гэвэл хэтрүүлэг болохгүй байх. 20-р зууны сүүлээс 21-р зууны эхэн хүртэл хамгийн ихээр илэрч байгаа нь мэдрэлийн өвчин болно. Муу сүнснүүдийн сайн гэж үзсэн үзэл нь өөрөө мууг чиглэсэн байдаг.

Тэд муу үйлээс л баяр баясгалан болон сэтгэл ханамжийг мэдэрдэг. Тэд сайн санааны үүднээс хүнд туслаж байна гэдэг боловч тэр нь муугийн үйл буюу. Муу сүнс нь муу гэж юу байдгийг мэддэггүй.Тэд өөрсддөө баяр баясгалан сэтгэл ханамжийг өгч байвал түүнийгээ сайн гэж боддог. Тэд шударга зүйл, сайн зүйл, ариун зүйл, мөн тийм хүнтэй тааралдвал тэр даруйдаа царай нь улайж үзэн ядалт, өшөө авалтын өширхсөн сэтгэл дүрэлздэг. Тийм учраас муу сүнснүүдтэй адил хэмжээний сайн сүнснүүд тэдний дайралтаас хүнийг хамгаалж байдаг юм.

Сайн сүнсний хамгаалалт үгүй бол энэ дэлхий хормын төдийд л самуурах болно. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилдэг маш олон сүнс байдаг. Амиа егүүтгэж үхсэн хүнээс гадна ослоор нас барсан, гэмт хэргийн улмаас нас барсан, дайнд өөд болсон, улс төрийн аллагад өртөгсөд гэх мэт бүгд энд хамаарагдана. Харин үүнтэй адилаар газарт хорогдсон сүнснүүд бүгд нийлсэн тул өнөөгийн дэлхийг муу сүнс эзэгнэсэн дэлхий гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй байх. Харин ийм муу сүнснүүд дунд байсан ч гэсэн хүний хандлага, ухамсар муу сүнснүүдийн хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй л байвал тэд хүнд халдаж чадахгүй. Үүнийг чанд сахин хамгаалж байдаг оршин тогтнол бол сайн сүнснүүд билээ.

Үүсэл хөгжил

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka
Хаббл дуран авайгаар авсан Гурван маралын оддын орд дахь гараг хөврөлийн мананцрын зураг. Хэмжээгээрээ хэдэн гэрлийн жил хүрэх энэхүү мананцар нь манай Нарны аймаг бүрэлдсэн тэрхүү эртний мананцартай төсөөтэй юм.
Гараг хөврөлийн дугуй мананцар зураачийн төсөөлснөөр

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй [1].

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар [2] хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. [1] Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU[1] [3][4] орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. [5][6] Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. [7] Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. [8] Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ. [9]

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ. [10]

Николас Кейж сүнстэй байшин худалдаж авчээ

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

Холливудын жүжигчин Николас Кейжэд өнгөрсөн онд ер бусын зүйл тохиолджээ. Тэрээр Шинэ Орлиан дахь франц хороололд орших хэд хэдэн сүнс хорогдсон гэх “LaLaurie Mansion” хэмээх домогт харшийг 3,5 сая доллараар худалдан авсан юм байх. Харш 170 жилийн настай бөгөөд хий үзэгдэлтэй гэдгээрээ АНУ-д хамгийн алдартай юм байна. Кейж харш худалдан авч байхдаа энэ харштай холбоотой яриаг мэдэж байжээ. Түүнд өмнө нь энэ байшин таваас зургаан хий үзэгдэлтэй гэж урьдчилан сануулсан аж. Гэхдээ одоохондоо Кейж ч, түүний гэр бүлийхэн ч байшинд хонохоос зүрхшээж байгаа гэнэ. “Бид тэнд очиж оройн хоол иддэг, гэвч хэн ч хонохыг хүсдэггүй. Гэхдээ би зориглоод ганцаараа хонож үзэх санаатай байгаа. Тийм юмыг өөрийн нүдээр харж үзмээр байна. Хэрэв үнэхээр хий үзэгдэл гэж байдаг бол би сүнс судлаачдад тэднийг ашиглах боломж олгохгүй. “Хамтран амьдрагчаа” хүндэтгэн үзэх ёстой шүү дээ” хэмээн Николас хэлжээ.

Сүнстэй байшин

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

ЭНЭ БАЙШИНГ ХАРАХАД ЗҮГЭЭР Л НЭГ БАЙШИН ШИГ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ. БАЙШИНГИЙН ХОЁР ДАВХАРЫН ЦОНХЫГ НЬ ХАРВАЛ ҮЛ МЭДЭГДЭХ ДҮРС ХАРАГДАЖ БАЙНА УУ. ЭНЭ СҮНСТЭЙ БАЙШИНГИЙН ЗУРАГ СҮҮЛИЙН ҮЕД НЭТЭЭР ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ИХ  ТАТАЖ БАЙГАА ТУЛ ОРУУЛЛАА.

ЭНЭ БАЙШИН УРЬД НЬ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ХҮМҮҮСИЙН ЭМНЭЛЭГ БАЙСАН ГЭНЭЭ


Онц сонирхолтой мэдээ: Калифорнийн San Josfi-д уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд түүний тансаг харшид сүнснүүд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ. Түүний байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд маш ихээр харагдах болсон бөгөөд эдгээр цэргүүд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хүссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн үзмэрчээс зөвөлгөө авсан байна.Үзмэрч түүнд сүнснүүдтэй хамт амьдрахыг хүссэхгүй байгаа бол нэмж өрөө барих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй өрөө нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо түүний сүнстэй харшид олон жуулчид зочилдог бөгөөд тэд уг байшингийн сүнстэй гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын хөлсийг чийхруулан үргэлж савж байх, хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд л өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.

Сүнс харсан, сүнстэй учирсан хүн байна уу???

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

Арлын орон япон сүнс ихтэй гэдэг ч  солонгосын тв-р байнга сүнсний тухай нэвтрүүлэг гараад байхаар байхаар энд бас байдаг байх гэж бодоод байх юм,
Цагаан ханбугтэй, урт хар шулуун устэй, цагаан царайтай эмэгтэй хүн хөшигний цаана зогсож байх, эсвэл эргээд харахад өрөөний буланд агаар дээр тогтож байх  дүр зураг бүхий сүнстэй баримтат нэвтрүүлгүүд үзээд байвал их бий. Гэхдээ зарим тохиолдолд сүнстэй таарсан хүний яриаг үнэмшихгүй байхийн аргагүй байдаг ..
Миний танил залуу 3 уулаа шөнө архи ууж байгаад гадаа  гарч ойролцоох нэгэн APT -ны сааданд сууж байсан гэж байгаа юм. тэгээд миний таньдаг залуу зугээр л ойролцоох орц руу хаалгаар нь орж , доош подволын шат руу шагайсан чинь өөдөөс  нь нэг эмэгтэй хүн аймаар муухай чанга хашгирч гэнээ... өөрөө айгаад муухай орилоод хар хурдаараа нөгөө 2 дээрээ ирээд тэнд 1 эмэгтэй хүн аймаар чанга ориллоо гэсэн чинь  нөгөө 2 нь
юу ч сонсоогүй гэж байжээ..Архи нь гарсан тэрээр нэг хэсэгтээ  л айсан гэж ярьж байсан ба 귀신  буюу сүнс гэж байдаг гэж ярьдаг байваа...

солонгост 12 жил амьдарсан , одоо бас япон улсад амьдарч байгаа миний энэ танил худлаа хэлэх хүн бишээ... тэгээд бодохоор сүнс байдаг байх нь.... ээ бурхан минь сүнстэй учрахгүй байж байгаад харих юмсан гэж ...

Сайхан хүүхэн сайн морь хоёр буг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан "Зэрэг нэмэхийн өмнө" кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шунаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.

Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд тохиожээ. 1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг төгссөн тэрээр Ахуйн үйлчилгээний ТМС-д элсэн оржээ. Тэгээд ТМС төгсөх жилээ Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хүүхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав түүний үзэсгэлэн гоо бие цогцос, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хүүхдээ гаргуунд нь гаргаж, үнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгүй.

Д. Сарангэрэл тэр үед аав нь өнгөрөөд удаагүй. Бас ээж нь бие нь муудаад хэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хүнд байсан нь ойлгомжтой. Яг тэр үед нь С. Занданшарав эхнэр, хүүхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихжээ. Д. Сарангэрэлийн ээж нь ухаан нь орон гаран байхдаа " Охин минь, энэ хүн нэг л хүйтэн харцтай юм. Чамайг их л зовоох байх даа" гэж хэлэхэд анхны хайраа өгсөн тэнэгхэн охин нь ямарч ухаарал авсангүй. Тэгээд ч ханиасаа салсандаа сэтгэл санаагаар унасан байсан эх нь тун ч удалгүй өөд болжээ. Тэр цагаас эхлээд хайлсан тугалга шиг л бөмбөрч байсан Занданшаравын ааш зан өдөр ирэх тусам хувирч залуу эхнэрээ хардаж зовоох нь энүүхэнд болов.Сүүлдээ гэрээс ч гаргалгүй гаднаас нь цоожилчихоод явдаг болжээ. Нэгэн удаа эхнэр нь хог асгаж яваад айл асуусан залуутай үг сольсоных нь төлөө зодож, нүдээд зогссонгүй нүүрийг нь эрэмдэглэн хүн харахын эцэсгүй болгожээ. Энэ бүх дарамтнаас зугтах санаа өвөрлөн гэрээсээ оргоод гурван хоног нэг найзындаа бүгэж байгаад нөхөртөө баригджээ. Тэгээд үхтлээ зодуулчихаад гэртээ хагас сар шахам санаа нь орон гаран тарчилж байхдаа нэг л жир бусын болж байгаа нь мэдрэгджээ. Наадмын шөнө тэдний гэрээс " Аллаа, таллаа" гэсэн эр хүний орилох чимээ, эмэгтэй хүний зүрх зүсэм хашгирах дуун сонсогдоход хөршийнх нь айлын цагдаа залуу хаалгыг нь эвдэн ороход Сарангэрэл нөхрөө багалзуурдаад алчихсан тас, тас хөхөрч байв. Хөрш залуу нь тайвшруулах санаатай дөхөж очтол " Энэ яргачинг алахад надад ээжийн минь сүнс тусаллаа. Би одоо жинхэнэ шулмас болсон" гэж хэлээд гадагшаа гарах гэж оролдоход хөрш нь саад болох гэтэл амьд хүнд баймгүй их хүчээр түүнийг хана руу савж хаячихаад хаалгаар гаран оджээ. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилсан авч олдсонгүй. Харин долоо хоногийн дараа ээжийнхээ булшийг тэврээд үхчихсэн байхыг нь оршуулгын газрын манаач олжээ. Түүнийг оршуулахчаан болоход шүд нь ургаад соёо гарчихсан, хөл, гарынх нь хумс яг л баавгайн савар шиг болчихсон байжээ. Хэрэг явдал ч ингээд өнгөрөв. Д. Сарангэрэлийн 3-р хороололд байдаг хоёр өрөө байрыг Хотын захиргаанаас хурааж аван Оёдлын нэгдлийн үйлдвэрт мастераар ажиллаж байсан Ц гэдэг айлд олгожээ. Ц-гийнх байрандаа ороод гурав хонож байтал бага хүүхэд нь юунаас ч юм айж цочиж уйлах болов. Социализмын хатуу чанд үе байсан учраас лам, хар, Гандан хийдээр тэр бүр яваад байх бололцоо байсангүй. Нэгэн үдэш Ц ялимгүй архи балгачихсан учраас бие засахаар 00-ынхоо өрөө рүү дөхтөл сарны гэрэлд коридорын ханан дээр сэгсийсэн эмэгтэй хүний сүүдэр тусахад айн цочиж зогтустал галынх нь өрөөний салхивч онгойн хэн нэгэн ороод ирсэн юм шиг санагдав. Мөнөөхөн ханан дээрх сүүдэр нэг арилан, нэг тодрон байснаа араас нь хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь тэмтрэх болоход айсандаа дуу нь гарахаа болиод хөшиж орхив. Тэгснээ гэнэтхэн чихэнд нь маш зэвүүн хоолойгоор " Би та нарыг авна. эрчүүд бүгд адилхан үхдэл болно" гэж шивнэн хэлэх шиг санагдаад нэг л мэдэхэд ухаан алдчихжээ. Өглөө эхнэр хүүхэд Ц-г ухаангүй коридорт хэвтэж байхыг нь олж хараад эмч дууджээ. Эмнэлэгт очсон авч онош нь тодорсонгүй. Харин нас барахынхаа өмнөхөн нэг удаа ухаан орохдоо эхнэртээ " Би шулмас харсан. Чи хүүхдүүдээ аваад даруйхан гар. Тэр шулмас намайг аваачих гээд байна" гэж хэлээд өнгөрчээ. Эхнэр нь мэдээж тэр байрнаас гаралгүй яахав. Энэ маягаар уг байранд орсон айлын эрэгтэй хүмүүс ёс бусаар өнгөрдөг болсон нь тэр шулмастай холбоотой байх хэмээн ...-р байрны оршин суугчид одоо хүртэл ярьдаг юм. Харин 1990 онд энэ байранд хоёр охинтой эмэгтэй орсноор мөнөөхөн шулмас үзэгдэхээ больж үхэл зогсжээ. Гэвч энд эр хүн амьдарвал дахиад л шулмасын хилэн бадрах байх хэмээн хөршүүд нь ярьдаг юм.

Чимээгүй хотын айдас

2010 оны 05-р сарын 31 Нийтэлсэн teka

Монголчууд нас барсан хүнийг оршуулах уламжлалт ёс заншилтай байдаг. Хаад ноёд, бөө, хутагт хувилгаадын тусгай ба энгийн ардын гэсэн зан үйлийн ялгаатайгаар оршуулдаг. Орчин үеийн Монгол улсад эдгээр ялгаа нэг их ажиглагдахаа байж. Энд оршуулах ёсны талаар биш оршуулсны дараах байдлын талаар дурдах  учир үндсэн сэдэвтээ ороё.

Хотын хэмжээнд авч үзэхэд Даландавхар, Нарангийн энгэр, Алтан-Өлгий, Өлзийт хороо, Орос Япон гээд хэд хэдэн оршуулгын газрууд бий. Эдгээр оршуулгын газруудын ихэнхи нь хараа хяналт байхгүй, хүмүүсийн ойлголтонд буга чөтгөр бэлчсэн газар мэтээр ойлгогдоно. Нас барсан нэгнийгээ бид хүндэтгэн оршуулж, дадал хэвшил болсон зан үйлийг гүйцэтгэдэг боловч энэ нь хэт нэг шашны зан үйлийг даган баримталдаг, мухар сүсэглэдэг тал ажиглагдана. Нас барсан нэгнийгээ санаж дурссан жаахан хүүхдийг  "чимээгүй хотод" очихыг нь хориглож, өдөр судар, жил суудал нь таараагүй хэмээн хориглоно. Энэ мухар сүсгээс болж дотны хүнээ бид "чимээгүй хотод" үүрд мартаж орхисон байх нь ч бий. Ингэж мухар сүсэглэхийн оронд хүссэн үедээ очиж эргэж тойрон, олон түмнээрээ оршуулгын газраа арчилж тордон, хашаа хаалга, цэцэрлэгжүүлэлт хийвэл арай дээр юм шиг. Гэтэл өнөө айхтар өдөр судар харж байж очих ёстой газар маань хэн дуртай нь хашаа татаж, гэр байшингаа барьж байгааг юу гэж ойлгох уу? Оршуулга ухдаг, эд зүйлсийг нь авдаг гаж үзэгдэл гаараад хичнээн ч жилийг ардаа орхив? Ханилж явсан ханиа, хайрлаж явсан үрээ тэнд оршуулчихаад хэн нэгэнд онгичуулах нь "буян" юм уу? Яагаад "чимээгүй хотыг" гэрэл гэгээ цацарсан цэцэрлэгт хүрээлэн болгоод, үр хүүхдээ дагуулан очиж өвөг эцэг чинь ийм гавъяатай, тийм сайхан хүн байсан гээд яриад зогсож болдоггүй юм бэ? Хаа сайгүй хөглрөх авсны таг, хог шороонд хутгалдах тийм л орчинд хайртай хүнээ оршуулах нь шарын шашны ёс уу? Зурхай номлолд толгойгоо мэдүүлэн хайртай хүнийхээ оршуулга дээр хэзээ очихоо хэдий болтол заалгах вэ бид? "Чимээгүй хоттой" хаяа дэрлэн буусан айлуудын айж цэрвэдэг зүйл нь авс ухдаг, тэнд хоноголдог хүмүүс гэнэлээ. "Чимээгүй хотынхноос" айж байхаар "Чимээгүй ирэх харийнхнаас" айж болгоомжлох нь эрүүл хүний ухаан гэлтэй. Оршуулсан нэгнээ харж хандахгүй бол хог дээр хаясантай ялгаа нь юу вэ?



Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна...

Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/

Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.

2010. Дэлхийн III дайн эхэлнэ.

Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.

2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.

2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.

2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.

2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно

2025. Европ мөн л хүн ам багатай байна.

2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.

2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.

2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.

2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.

2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.

2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно.

2084. Байгаль сэргэнэ.

2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.

2097. Хурдан хөгшрөлтийг ялна.

2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.

2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.

2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.

2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.

2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.

2167. Шинэ шашин үүснэ.

2170. Их ган болно.

2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.

2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.

2195. Далай тэнгист сууршигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.

2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.

2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.

2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.

2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.

2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.

2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.

2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.

2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.

2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.

2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.

2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.

2304. Сарны нууцыг тайлна.

2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.

2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.

2371. Агуу их өлсгөлөн болно.

2378. Шинэ хурдан өсч буй арьстан.

2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.

3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.

3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

Ванга 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд буюу 85 насандаа таалал төгссөн байна. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар “Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан юм.

Сүнс гурван грамм жинтэй

2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka
Сүнс гурван грамм жинтэй хэрнээ атомын бөмбөг шиг хүчтэй энергитэйХүн махан биеэс гадна виталь, астраль, менталь гээд олон нарийн биеэс бүрддэг. Гэвч бид өөрсдийн бие организмын оюуны ба биеийн нөөц хүчийг удирдаж чаддаггүй… Сүнс гурваас долоон грамм жинтэй. Нөгөө ертөнцөд одсон сүнсүүд тодорхой нөхцөлд бодит ертөнцтэй харьцах чадвартай…Шашингүйн үзлээр хүмүүжсэн нэгэн үеийн монголчууд хүртэл сүнс бий гэдэгт итгэдэг. Харин одоо үүнийг гадаадын эрдэмтэд туршилтаар баталжээ. Литва улсын эрдэмтэн Эугениюс Кумис “Сүнс бол энергийн бөөгнөрөл буюу астраль бие. Тэрээр заримдаа бие махбодь болон материаллаг эд зүйлст хүчтэй нөлөөлдөг” гэж үзэж байна. Тэр энэ салбарт олон жилийн турш туршилт .хийж байгаа нэгэн. Зарим хүний сүнс амьдад нь биеэ орхиж явдаг (манайхан сүнс нь зайлсан гэдэг), энэ тохиолдолд хүмүүс ухаан санаагаа гээж, бие нь амьд хэрнээ ургамал мэт болдог гэнэ. АНУ-д нэгэн сонирхолтой туршилт хийжээ.
Төхөөрөмжөөс хөнгөн бөмбөлгүүдийг доош унагахад үргэлж хонх хэлбэртэй овоо үүсдэг. Экстрасенс буюу далдыг харах увидастай хүн бодлын хүчээр эдгээр бөмбөлөгт нөлөөлж, өөр хэлбэртэй овоо босгох даалгавар авчээ. Хамгийн хачирхалтай нь туршилтын явцад бөмбөлгүүд үнэхээр түүний хүссэн хэлбэрээр овоорч унаж байлаа. Туршилтыг улам хүндрүүлж, онцгой увидастай хүнийг хэдэн мянган километрийн хол аваачсан ч бөмбөлгүүд түүний дотроо төсөөлсөн хэлбэр дүрсийг л үүсгэж байв. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр бөмбөлөгт астраль бие үйлчилсэн бололтой. Тэд экстрасенсуудын энцефалограммыг судлахаар шийдэв. Тэгээд туршилтанд орж буй хүмүүс өөрчлөгдсөн ухамсрын байдалд орсон үед тархины бичлэг хийлээ. Гэтэл экстрасенсуудын тархины бичлэг нь хэсэгчлэн буюу бүрэн хэмжээгээр ухамсраа алдсан өвчтөнүүдийнхтэй адил байгаа нь нотлогдов. Тэгэхээр туршилтын үед сүнс эзнийхээ биеийг орхин гарч яван, улмаар түүний оюун ухаанаа төвлөрүүлж буй объектод нөлөөлсөн байж болох талтай.
Сүүлийн үед торсионы талбайн онол их яригдах болсон. Тэрбээр Орчлонг нэвт сүлбэн оршдог ба манай ертөнцийн эрчим хүчний төгс үндэс юм гэнэ. Чухам энд л “санамсаргүй” тохиолдлуудын нууц агуулагддаг аж. Үнэндээ бол хорвоо ертөнцөд юу ч санамсаргүй болдоггүй, харин нөгөө ертөнц буюу торсионы талбайн үүсгэсэн хүч нөлөөлдөг гэнэ. Эдгээр үзэгдлийн физик мөн чанарыг тайлахад одоогоор хүний мэдлэг хүрэлцэхгүй байна. Эрдэмтдийн баттай тодорхойлж чадсан ганц юм бол сүнсний жин. Хүн нас барсны дараа биеийн жин нь гурваас долоон грамм буурдаг аж. Тэгэхээр сүнс хэдийгээр нүдэнд үзэгдэхгүй ч гурван грамм жинтэй гэнэ. Кумис бүр Зөвлөлтийн үеэс нууцаар туршилт явуулж эхэлжээ. Удирдлага нь хэрэгт орохгүйн тулд юу ч мэдэхгүй дүр үзүүлдэг байсан аж. Кумис Парисын нэгэн судлаачтай хамтран цуврал туршилт явуулав. Тэд хамтдаа нас нөгчсөн хүмүүсийн сүнстэй харьцаж, магнитофонд бичин баталгаажуулжээ. Финляндын далдыг харагч Мария жилийн өмнө ас барсан Кумисийн эхтэй холбоо тогтоов. Мария зөвхөн эрдэмтний болон түүний эхийн мэдэх юмны тухай ярьж гайхашруулсан ба Кумисийн тавьсан асуултанд нас барсан эх болон бусад хамаатны өмнөөс хариулж байлаа. Кумис “Нөгөө ертөнцөд одсон сүнс тодорхой нөхцөлд ил ертөнцөд үлдэгсэдтэй харьцах чадвар олдог.
Ер нь хүн хэдэн биеэс бүтдэг бололтой. Бидний хардаг бие бол физик бие. Түүнээс гадна өөр нарийн биетүүд бий: виталь, астраль (сүнс), менталь зэрэг. Менталь биед сэтгэх процесс явагддаг” гэж тайлбарлаж байна. Хүний виталь бие онцгой хүч агуулдаг ч бид түүнээ удирдаж чаддаггүй гэнэ. Заримдаа энэ хүч санамсаргүй илэрдэг. Бид гараараа тоосго хага цохиж байгаа хүнийг олон харса ч огт гайхдаггүй, их чадалтай хүн гэж л боддог. Эрдэмтэд энэ үйлдлийг камераар аваад удаашруулан судлав. Гэтэл зарим тохиолдолд гарын алга хүрээгүй байхад тоосго хагарч байлаа. Яг л алганаас ямар нэг хүчтэй энергийн урсгал ялгарч тоосгыг хагалж буй мэт. Өөр нэг сонин тохиолдол дурьдая. Нэг айлд гал түймэр гарахад туранхай, чөргөр эмгэн хүнд сейфээ өргөн гадаа гаргаж тавьжээ. Гэтэл дараа нь тэр сейфийг хэдэн эр арай гэж газраас хөндийрүүлж байв. Тэгэхээр хүний бие организмд оюуны ба биеийн нөөц байдаг аж, харин бид эдгээрийг удирдаж мэддэггүй, чаддаггүй юм байна. “Хэрэв сүнсний дотоод хүчийг хоромхон зуур чөлөөлбөл Хиросимд дэлбэрсэн атомын бөмбөгнөөс дутуугүй хүчтэй энерги ялгарна” гэсэн таамаглалыг зарим эрдэмтэн дэвшүүлжээ.

САТАН ЕСҮСИЙГ НҮГЭЛД УНАГАХААР СОРЬСОН НЬ

2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka
Суурь ойлголт: Сатан Еваг эдэн цэцэрлэгт нүгэлд унахад нөлөөлсөн. Тэр үүнтэй адил замаар Бурханы хүмүүсийг 40 жилийн турш сорьсон бөгөөд тэднийг дахин дахин гэмд унагасан. Сатан бид бүгдийг сорьсон, бас биднийг олнтоо нүгэл үйлдэхэд хүргэсэн. Есүс бас соригдох ёстой байсан, учир нь тэр үнэхээр хүн, мөн хүн төрөлхтний төлөөлөгч байсан.

1.
  • Та нэг сар цөлд юу ч идэхгүй, хэнтэй ч уулзахгүй ганцаараа байна гэж төсөөлж үз. Энэ нөхцөлд хамгийн хэцүү нь танд юу байх вэ?
  • Та 40 өдрийн мацаг барилтын дараах Есүсийн бие ба сүнсний байдал ямар байсан гэж боддог вэ?
  • Өөрт тохиолдсон сорилтуудыг Есүст тохиолдсон сорилтуудтай харьцуул. Ямар ялгаа байна вэ?

    2.
  • Бид ихэнхдээ Ариун Сүнс итгэгчийг хангалуун амьдралд хөтөлдөг гэж боддог. Тэгвэл Ариун Сүнс яагаад Есүсийг диаволд соригдуулахаар цөл уруу хөтлөв (ишлэл 1)?
  • Түүнчлэн Ариун Сүнс яагаад биднийг диаволын сорьдог орчин уруу биднийг хөтөлдөг вэ?

    3.
  • Нэг дэхь сорилт нь бидний өдөр тутамын хэрэгцээтэй холбоотой: өлсөх, цангах, бэлгийн харьцаа болон аюулгүй байдлын хэрэгцээ гэх мэт (ишлэл 3-4). Хэрэв Есүс юм идэхийн тулд чулууг талх бол гэж тушаасан бол юу нь нүгэл болох байв?

    4.
  • Хүн өдөр тутамын хэрэгцээт зүйлс нь бүрэн хангагдахгүйгээр зөвхөн Бурханы үгээр амьдарч чадах уу (ишлэл 4)? Шудрага хариулт ба өөрийн тайлбарыг өгнө үү.

    5.
  • Хоёр дахь сорилт нь бидний Бурхантай харилцах харилцаатай холбоотой (ишлэл 5-7). Хэрэв Есүс сорилтын үед өндрөөс доош үсэрэн бүхнийг төгсгөл болгсон бол дэлхийд юуг батлаж харуулах байсан бэ?
  • Хоёр дахь сорилт нь бидний амьдралд ямар хэлбэрээр ирдэг вэ?

    6.
  • Гурав дахь сорилт нь бидний итгэлийн тусагдахуунтай холбоотой. Сатан ишлэл 9-д үнэнийг хэлж байна уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Хэрэв Есүс сатаны хийлгэхээр сорьсон зүйлийг үйлдсэн бол дэлхий ямар түр зуурын амжилтанд хүрэх байв?
  • Хэрэв бид амьд Бурханаас өөр эзэд ба бурхдыг хүндэлвэл ямар түр зуурын амжилт олж болох вэ?

    7.
  • Есүс диаволтой тэмцэхдээ ямар зэвсэгтэй байв?
  • Та сорилтууд ба нүглүүдийн эсрэг тэмцэхдээ ямар зэвсэгтэй байна вэ?

    8.
  • Есүс Сатаны эсрэг тулалдаанд ялсан. Тэгвэл яагаад тэр зөвхөн тулалдаанд ялагдсан хүмүүст тогтоогдсон үхлийн шийтгэлийг эдлэсэн бэ?
  • Хэрэв Есүс соригдоогүй бол ямар Бурхан байх байв?
  • Хэрэв та соригдоогүй бол ямар Христчин байх байв?
  • Ер бусын зүйлс-24. Далайн ёроол дахь Пирамид

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    Флоридагийн зүүн эрэг орчимд, Куба арлын хойд зүгт 40км, 330м-н гүн далайн ёроолд нэгэн пирамид сүндэрлэсэн байдаг байна. Тэрхүү гүнзгийд хүн шумбаж үзэж чадахгүй тул радараар зураг авалт хийж үзэхэд энэхүү пирамид нь 130м өндөр байжээ.

    (Египт маягийн пирамид)

    Өөрөөр хэлбэл Египтийн пирамидтай ойролцоо өндөртэй гэсэн үг. Хэрэв энэхүү пирамидыг хүний гараар бүтээсэн нь тогтоогдвол, Атлантын далайн баруун хэсэг буюу энэхүү пирамид байсан газар нь Карибын тэнгисийн ёроолд живэн сүйдсэн гэдэг онол нотлогдож, далайн энэ хэсэгээс дээрх нэн эртний соёл иргэншилийн үлдэгдэл болох хот тосгод, тэдгээрийн барилга байшингууд, гудамж талбайнууд, аварга том сүм хийдүүд, өндөр ханан хэрмүүдийнхээ хамт цаашид энэ хавиас олдох ёстой билээ. Энэхүү соёл иргэншил нь ийнхүү далайн ёроолд живэн одсон байгаагаас үзэхэд, тэрээр манай дэлхийн гуравдахь мөстөлтийн үед буюу одоогоос 10000 жилийн өмнө оршин тогтнож байсаныг харуулна. Чухам энэ үед л манай дэлхий дээрхи хуурай газрын хэлбэр дүрс өнөөгийн байдал төрхөө олж тогтсон бөгөөд энэ үед нилээн хэсэг газар далайн ёроолоос өргөгдөн ил гарсан бөлгөө. Далайн түвшин хэдийгээр тэгш тальбуун харагдах боловч далайн ёроол нь хуурай газрын нэгэн адил өндөрлөг хавтгай тэвцэгүүд, уул нурууд, гүн ангал хавцлуудаас тогтдог билээ. Далаад оны үед Жон Хенри хэмээх нэгэн далайчин дээрхи пирамидыг олж нээсэн бөгөөд түүний байршилыг нарийвчлан тогтоосон байна. Энэхүү пирамид нь Бахамын орчим дахь далайн ёроолын тэгш өндөрлөг дээр бус харин Кай Сал хэмээх далайн ёроолын уулын орчимд байх огцом гүн хөндийд орших ажээ. Энэхүү пирамидын орой нь далайн түвшнээс доош олон зуун метрийн гүнд байгаа учир хүн очиж ёудлах боломжгүй. Хэлбэр дүрсийн хувьд Египтийн пирамидуудтай адилгүй, харин эртний Ацтекийн Маяа омгийнхны байгуулж байсан пирамидуудын адил шаталсан хэлбэртэй байдаг байна.

    (Маяа маягын пирамид)

    Сүүлийн үед энэхүү пирамидыг судлах сонирхох явдал улам хүчтэй болж, түүний зургийг тал талаас олон орны эрдэмтэд авахаар оролдож байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ бол далай судлаач Жакус Майол ба Ари Маршал нарын дээрхи төхөөрөмжөөр авсан видео зурган дээрээс уг пирамидын суурь хавьцаанаас хэсэг гэрэлт бөмблөгүүд асч унтран нааш цааш сүлжилдэн давхилцаж байгаасаас тодорхой харагдана.

    Цаг бусаар үхэгсэд хий үзэгдэл болдог

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka
    Бидний уураг тархи өдрийн ачааллаас чөлөөлөгдөх явидаа үе үе нөгөө ертөнцийн үзэгдлийг хулээн авдаг байж мэдэх юм. Эсвэл хүн нойрсохын өмнөхөн өөрийн айдас хүйдэс, хүсэл мөрөөдлийг хий юм болгож хардаг бололтой.

    Эмэгтэй хүн аймшигтай муухай орилох дуунаар бүгд сэрэв. Хижээл насны америк бүсгүй айсандаа чичирч дагжин, гүйлдэж ирсэн хүмүүст юм ярих гэж оролдов. Бүсгүйн орны дэргэдүүр эрэмдэг болтлоо тамлуулсан ламын аймшигт хий үзэгдэл догонцон өнгөрчээ. Франц улсын Сент-Вандрилль хэмээх эртний энэ цайз дээр үеэс л хий үзэгдэлтэйгээрээ алдартай. Харин 1911 онд буюу дээр өгүүлсэн явдлын гэрчүүд нь нэр хүндтэй хүмүүс байснаар хамаг хэрэг дэгджээ. Драмын зохиолч, алдарт “Хөх шувуу”-г бүтээсэн Морис Метерлинк эхнэрийн хамт, мөн тэднийд айлчилж байсан Оросын жүжигчин К.С.Станиславский нар бүсгүйн яриаг судалж үзэхээр шийдэв.

    Урлагийн ихэнх хүмүүс парапсихолог чадвартай гэдэг. Метерлинк ч мөн адил. Иймээс тэд шөнийн хий үзэгдлийн халуун мөрөөр сүнс дуудах ёслол үйлдэв. Тэд америк хүүхнийг айлгасан сүнстэй холбоо тогтооход тэр өөрийгөө Бертран лам гэж нэрлэжээ. Зарим хүн сүнс байдагт итгэдэггүй. Гэтэл дараагийн үйл явдлууд Бертран лам үнэхээр бодит хүн байсныг батлав. Эхлээд Станиславскийн өрөөнөөс хагарч эмтэрсэн хуучин модон самбар олдов. Түүн дээр “Бертран. Амар тайван нойрсоорой. 1693 он” гэж бичжээ. Нөгөө олдвор бүр аймшигтай. Метерланк, Станиславский нар зориуд эрж хайсаар түүнийг олжээ. Хий үзэгдлүүд голдуу гэмт хэрэг үйлдэгдсэн буюу алуулсан газарт, мөн оршуулаагүй цогцосныхоо дэргэд үзэгддэг. Иймээс Метерлинк тус цайзад ямар нэг нууц өрөө тасалгаа байх ёстой гэж дүгнэв. Найзууд цайзын бүх ханыг цохиж шалгаж эхлэв. Тэгтэл нэг газар хөндий дуу гарлаа. Ханыг нураатал цаанаас нь аймаар гэмтсэн араг яс гарч ирэв.

    Араг яс, хохимой толгойн гэмтлүүд нөгөө америк бүсгүйн дүрсэлж хэлсэнтэй таарч байв. Өөр нэг гайхалтай тохиолдол 1940 оны зургадугаар сард Дюнкерк хотын ойролцоо цуст тулааны үеэр болжээ. Ойн бяцхан төгөлд буудалласан шотландчууд руу шөнө гэнэт хий үзэгдлүүд дайрав. Сүүдийсэн сүг сүүдрүүд газар доороос ургах мэт энд тэнд гарч ирэн цэргүүдийг айлгажээ. Эргэн тойрон дүнгэнэсэн чимээ дуулдаж, хүмүүс хоорондоо шивнэлдэх, бас ёолж орилох сонсогдоно. Өдөр нь германчуудтай эр зоригтой, баатарлаг тулалдсан цэргүүд сүнсээ зайлтал айцгаажээ. Өглөө отрядын дарга, дэслэгч Сколлей цэргүүд нь ихэд айж сүрдэн, сэтгэлээр унасныг ажиглав. Шотландчуудын байдал улам аюултай болов. Араас нэмэгдэл хүч ирсэнгүй. Германы мэргэн буудагчид тэднийг нэг нэгээр нь хороосоор л. Ахлах түрүүч бусад цэргийг төлөөлөн даргадаа хандаж “Бид юу ч хийхэд бэлэн байна. Гардан байлдая.

    Ямар ч гэсэн ийм хий үзэгдэлтэй ойд дахиж хонохгүй шүү” гэлээ. Шотландчууд хамаг хүчээ шавхан тулалдсан ч германчуудад аргагүй дийлдэн ухарлаа. Тэд нууцлаг ойг үдшийн бүрийгээр орхин одов. Дараагийн тулаанд үхэх сэхэхээ үзэн тулалдсаар амьд үлдэгсэд нь олзлогджээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч ойн хий үзэгдлүүд Сколлейн санаанаас ер гарсангүй. Дайны дараа Сколлей хий үзэгдэл харагдсан нөгөө газарт очиж, үзэхээр шийдэв. Тэр Дюнкерк хотын номын сангаас эрж хайсаар нөгөө ойн тухай мэдээоллоо. 1415 онд энд францчууд ба англичуудын хооронд цус асгаруулсан байлдаан болж, олон хүн амь үрэгджээ. Дайны үед цэргүүдтэйгээ байрлаж байсан нөгөө төгөлд олон цэргийг оршуулсан гэнэ.

    Сколлей дайны үед өөрийн цэргүүдэд итгээгүй ч олон жилийн дараа тус ойд үнэхээр тайлагдашгүй, нууцлаг явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Хий үзэгдлүүд яагаад голдуу шөнө гарч ирдэг юм бол? Бидний уураг тархи өдрийн ачааллаас чөлөөлөгдөх явцдаа үе үе нөгөө ертөнцийн үзэгдлийг хүлээн авдаг юм болов уу? Эсвэл хүн нойрсохын өмнөхөн өөрийн айдас хүйдэс, хүсэл мөрөөдлийг хий юм болгож хардаг уу? Гэхдээ дээрх хоёр тохиолдлоос үзэхэд хий үзэгдлийг хүмүүсийн санаанаасаа зохиосон дэмийрэл гэж үзэж болохгүй аж. Хий үзэгдэл зарим хүний үзэж байгаагаас хавьгүй ноцтой зүйл бололтой. Хэзээ нэгэн цагт нууц нь тайлагдах биз ээ.

    Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka


    Хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн”-ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор унаган цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг.
    Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ.
    Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов. Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л…. Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.

    National Geographic” сэтгүүлийн редакци 2009 онд археологчдын олж илрүүлсэн хамгийн гайхамшигтай 10 олдворын жагсаалтыг гаргажээ.

    “Алтны солиорол”-ын үед живсэн хий үзэгдэл-усан онгоц

    Живсэн хөлөг онгоцны тавцан дээрээс судлаачид гутал, хоолны газраас нь энд тэндгүй хаясан гал тогооны хэрэгслүүд олсон байна. Энэ бүхэн нь “алтны солиорол”-ын живсэн “AJ Goddard” хөлгийн сүүлчийн хормыг дүрслэх боломж олгожээ. Хөлгийг арваннэгдүгээр сард илрүүлсэн байна.

    Англо-саксын томоохон эрдэнэсийн агуулах

    Английн алт эрдэнэс хайгч нэгэн нөхөр долдугаар сард түүхэнд томоохонд орох англо-саксын эрдэнэсийн агуулах олсон байна. Дэлхий даяар гайхамшигтай уран хийцтэй алтан гоёл, үнэт чулуу, эрдэнэсээр чимэглэсэн зэвсгээр нүд хужирлав.

    Үнэт чулуугаар гоёсон эртний хүний шүд

    Энэ олдвор эртний шүдний эмч нарын уран чадварыг илтгэн харуулжээ. Америкийн уугуул иргэд бүр 2.5 мянган жилийн өмнө шүдэндээ үнэт чулуу суулгаж чаддаг байсан аж.

    Перу дахь “үнэт эдлэлийн хаан”-ы булш

    Түүний авснаас маш олон тооны, олон хийц загвартай үнэт эдлэлүүд гарчээ. Булшны насыг ойролцоогоор 1.5 мянган жил гэж тогтоосон байна. Эрдэмтэд энэ булшийг судалснаар эртний индианчуудын Мохэ иргэншлийн нууцыг тайлж чадна хэмээн найдаж байгаа аж.

    Жеймстаунаас олдсон нууцлаг зурагнууд

    Археологичид 400 орчим жилийн өмнө чулуун ханан дээр зурсан жирийн биш зурагнуудын нууцыг өнөөг хүртэл тайлж чадаагүй л байна. Тэдгээр зурагнуудыг АНУ-ын Виржини мужийн нэгэн суурингийн хуучин худгаас гаргаж авчээ.

    Стоунхенжээс өмнөх үеийн шашны зан үйлийн цогцолбор

    Энэхүү эртний сүмийн үлдэгдэл байсан газрыг зөвхөн өндөрт хөөрч байж л харагдах тал дээр байгаа хачирхалтай дугуй дүрсүүдийн тусламжтайгаар тогтоо жээ. Археологчид тэрхүү газраас олон тооны толгод, хоёр том оршуулга илрүүлсэн байна.

    Дэлхийн II дайны үеийн самурайн усан доогуур шумбагч завь

    Судлаачид Перл Харбор боомтын усан дороос АНУ-ын тэнгисийн цэргийн флотыг Японы агаарын хүч бөмбөгдөх үеэр живсэн хоёр шумбагч завь илрүүлжээ. Тэдний нэг нь аэроплан тээвэрлэж явсан бол нөгөөх нь арай бага, их өндөр хурдтай явдаг байсан бололтой.

    “Хар сахалт” далайн дээрэмчний алт

    АНУ-ын Хойд Каролинагийн эрэг орчмын усанд байдаг хөлөг онгоцны үлдэгдлүүд дотроос эртний сэлэм, жижигхэн алтан гулдмай, зооснууд олжээ. Судалгааны явцад хөлөг онгоц болон эрдэнэс алдарт далайн дээрэмчин “Хар сахалт” гэгчийнх болохыг тогтоосон байна.

    Италиас олдсон “цус сорогч”-ийн гавал

    Археологчид тахлаар нас барсан эмэгтэй хүний гавлын яс олсон аж. Түүний эрүүний ясыг чулууны тусламжтайгаар их том ангайлгасан байжээ. Энэ нь дундад зууны шашны нэгэн зан үйл гэнэ. Тухайн үед цус сорогч гэж үзсэн хүнийг ийн домнодог байжээ.

    Эртний хүмүүсийн хачирхалтай араг яснууд

    Ойролцоогоор чулуун зэвсгийн үеийнх гэж тогтоосон хэд хэдэн булш олдсон байна. Бунхан дотроос нохойн шүд хэлбэртэй алтан чимэглэл, суугаа эмэгтэй хүний араг яс гарчээ. Археологчид Германы төв хэсэгт явуулсан малтлагаар эдгээр булшуудыг олсон аж.

    Тойрог зам хогоор дүүрчихээд байна

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    АНУ-ын Батлан хамгаалахын департамент дэлхийн тойрог замд хаягдсан хиймэл дагуулууд, тэдний мөргөлдөөнөөс үүссэн хог хаягдал хэт ихэссэний улмаас сөрөг үр дагавар үүсэж болзошгүй байгааг анхаарууллаа. Сансрын хөлөг хөөргөх үед гардаг хаягдал биет, хиймэл дагуулууд мөргөлдсөний улмаас үүсдэг хэлтэрхийнүүд одоо ажиллаж байгаа хиймэл дагуулуудыг мөргөсөн тохиолдолд дэлхий дээр харилцаа холбоо, телевиз болон радио сувгууд, цаг уурын мэдээллүүд тасалдаж болзошгүй гэж уг анхааруулгад дурджээ.

    Том хэмжээтэй хэлтэрхийнүүд олон улсын болон олон дахин ашиглах “Shutlle” хөлгүүдэд ажиллаж байгаа нисэгчдийн амь насанд аюул учруулах магадлалтай юм байна. Нөхцөл байдал түгшүүртэй болж байгаа тухай илтгэлийг тус департамент гуравдугаар сард Конгресст илгээсэн агаад тухайн үед олон нийтэд энэ талаар мэдэгдэх хэрэггүй хэмээн үзжээ. Одоогоор дэлхийн тойрог замд 370.000 хог хаягдал “зугаалж” байгааг судлаачид тогтоожээ. ОХУ-ын “Russian Cosmos” хиймэл дагуул 2009 оны хоёрдугаар сард “Communications Inc” компанийн хиймэл дагуултай мөргөлдсөний улмаас тойрог замд цацагдсан 1500 орчим хэлтэрхий секундэд 4.8 бээрийн хурдтайгаар аялж явна. Хятад 2007 оны нэгдүгээр сард ашиглалтаас гарсан хиймэл дагуулаа газраас пуужингаар харван устгаж, хүчээ үзүүлсэн. Үр дүнд нь 150.000 хэлтэрхий цацагдсан.

    Үүний дараа НҮБаас тойрог замд хиймэл дагуул эзэмшдэг орнууд, компаниудад хандан сансрыг энэ мэтээр хог хаягдлаар дүүргэхгүй байхыг сануулаад, уриалга гаргасан. НҮБ-ын мэргэжилтэн Мазлан Отман “Олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль, бодлого шаардагдаж байна. Сансарт асуудал гарлаа гэхэд хүмүүст нөлөөлөхөөргүй тийм тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэй” гэжээ.

    Харь гарагийнхныг бид ямар нэгэн хорлонт амьтад мэтээр төсөөлөн боддог. Тиймээс ч тэднийг орчин үеийн хамгийн өндөр хүчин чадал бүхий техникийн тусламжтайгаар, нэлээд нууцлаг байдалд судалж байна. Зарим хүн, харь ертөнцийн учир битүүлэг “элч” нарыг хүмүүст туслахаар ирсэн хэмээн тайлбарлах нь бий. Үнэхээр тийм гэж үү?

    Бид бүгд л шөнийн тэнгэрт гялалзах оддыг хараад аль нэгэнд нь амьдрал байгаа даа хэмээн боддог нь нууц биш. Одоогоос таван мянган жилийн өмнө бичигдсэн Энэтхэгийн Веда болон Пураны сударт дэлхий рүү хөлөглөн ирдэг амьд биетүүдийн тухай дурджээ. Тэдгээр амьд биетийг хөгжлийн өндөрлөгт хүрсэн тухай тайлбарлан өгүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ведийн сударт өгүүлснээр, манай гараг эрхсийн тогтолцоог зүйрлэвэл өндөг хэлбэрийн гэнэ. Энэ “өндөг” нь дээд долоо, доод долоо буюу нийт 14 гарагаас бүтдэг аж. Огторгуйн энэхүү бүтцийн үүднээс авч үзвэл, манай бөмбөрцөг дэлхий гараг эрхсийн төв дунд нь байрладаг гэнэ. Бидний шөнө дөлөөр хардаг од мичид бол дээд гараг эрхэс юм.

    Огторгуйн тогтолцоон дахь хамгийн дээд эрхсийг санскритаар Сатьялок хэмээн нэрлэдэг. Лока нь гараг гэсэн утгатай. Харин Сатья нь аз жаргал гэсэн үг. Дээд гарагийг тэнгэрийн бурхад хэмээн эртний сударт өгүүлсэн нь бий. Энэ гараг эрхэсийн оршин байх хугацааг 15 480 000 000 000 газрын жилээр тогтоожээ. Түүний доохно хэсэгт мөн 4300 000 00 газрын жилийн настай Махарлока гараг эрхэс бий. Эндээс холгүй орших Сваргалок гараг дээр манай орчлон дэлхийд материаллаг хуулиар нөлөөлж байдаг асурууд оршин амьдардаг байна. Харин түүний доор Бхурлока хэмээх дунд эрхэс бий.

    Тэгвэл дэлхийн дээхнэ Биласварги эрхэс байх бөгөөд эднийг “Диваажингийн эрхэс” хэмээн нэрлэдэг. Ведийн сударт өгүүлснээр бол энэ эрхсийг тойроод чөтгөр шулмас “бүсэлсэн” байдаг бололтой. “Диваажингийн эрхэс”-ийн доор “Тамын орны гарагууд” бий. Эдгээр гарагууд манай дэлхийд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг юм байна. “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гарагуудийн талаар эртний судар бичгүүдэд цөөнгүй тэмдэглэжээ. Аливаа амьд организмын дараагийн амьдрал нь энэ хоёр эрхэс гараг дээр үргэлжилдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх амьдрал “Диваажин”-гийн болоод “Тамын орны” гараг дээр өрнөнө.

    Сатьялок болон Сваргалок гараг эрхэс дээр эцэс төгсгөлгүй аз жаргалтай амьдрал буцална. Гэхдээ тэнд үхэх, төрөх хууль үйлчилдэг аж. Энэтхэгийн йогчид энэ гарагийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг гэнэ. Хэн төгс оюун ухааны төгс чанарт хүрнэ, тэр хүн оюун санаагаар энэ гараг эрхэст очдог хэмээн Ведийн сургаалд өгүүлсэн нь бий. Хэрэв сансрын хөлгөөр тэрхүү ер бусын амьдралт гараг руу очлоо ч юу ч олж харахгүй. “Диваажин”-гийн гараг нь үнэт чулуугаар барьсан орд харш, нүд хужирлам цэцэрлэг төгөл, үзэсгэлэнт охидтой хэмээн Ведчүүд тэмдэглэн бичжээ. Гэтэл “Тамын буюу чөтгөр”-ийн гарагт техникийн хөгжил туйлдаа хүрсэн байдаг гэнэ. Тэгвэл тэр холоос “тамын чөтгөр”-үүд яах гэж манай дэлхийд ирдэг юм бэ? гэсэн асуулт гарч байна. Харь гарагийн урилгагүй зочдыг судалдаг эрдэмтэд, тэднийг дэлхийгээс өвс ургамлын дээжийг авдаг төдийгүй эмэгтэйчүүдийг нь хулгайлж хүүхдүүдээ харуулдаг. Хүүхдүүд нь яг л манай дэлхийн хүмүүс шиг өсч торниод эх дэлхийдээ буцаж ирдэг хэмээн үздэг.

    Ер нь харь гарагийнхан дэлхийгээс хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлдаг гэнэ шүү. Тэднээс цөөнгүй хэсэг нь эх дэлхийдээ буцаж ирдэг ч ой санамж нь арчигдсан байдаг учраас өмнөх амьдралаа санах нь үгүй. Дэлхийд зочилсон дээд гарагийн төлөөлөгчид ихэвчлэн оюун ухааны өндөр чадамжтай, гадаад байдлаараа жирийн хүмүүсээс ялгагдах юмгүй аж. Тэдний царай төрх нь сайхан боловч дотоод сэтгэл нь хорт шулам мэт хорлонтой. Гэхдээ тэд дэлхийд үр удмаа үлдээх чадваргүй учраас энд удаан амьдарч чаддаггүй гэнэ. Тэд, хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн нууцыг судлахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлж, хэвлий дэх үр хөврөлийн хөгжлийг судалдаг бөгөөд ингэснийхээ дараа дэлхийтэй харилцдаг байжээ.

    Манай гараг харь ертөнцийнхний анхаарлыг зүгээр ч нэг татаагүй. Учир нь дэлхий гараг эрхсийн төв тэнхлэгт байрладаг болохоор харийн зочдын хувьд зам ойр бололтой. Ведийн сударт өгүүлснээр, энэ тэнхлэгийн дотор сүнслэг ертөнцөд хүрэх урт “хонгил” байрладаг ажээ. Үүгээр л диваажингийн оршин суугчид орж ирэхийг хичээдэг юм байна. Ер нь сүнсний ертөнцийнхний дамждаг гол гурван газар нь Энэтхэг, Жаганнатхапури, Вриндаван болон Майпур гэнэ. Сүнс энэ гурван “хаалгаар” нэвтрэн харь ертөнцөд очдог байна. Мөн одоогийн Бразилийн газар нутаг дээр “орчлонгийн ёроол” буюу тамын оронд очдог агуй бий хэмээн Ведийн сударт өгүүлдэг. ХХ зууны үед энэ агуйг судлах гэж оролдсон олон хүн агуйд ороод л алга болчихдог байжээ.

    Хүн Оршуулсны дараах байдлын талаар

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    bulsh

    “чимээгүй хотод” очихыг нь хориглож, өдөр судар, жил суудал нь таараагүй..

    Монголчууд нас барсан хүнийг оршуулах уламжлалт ёс заншилтай байдаг. Хаад ноёд, бөө, хутагт хувилгаадын тусгай ба энгийн ардын гэсэн зан үйлийн ялгаатайгаар оршуулдаг. Орчин үеийн Монгол улсад эдгээр ялгаа нэг их ажиглагдахаа байж. Энд оршуулах ёсны талаар биш оршуулсны дараах байдлын талаар дурдах  учир үндсэн сэдэвтээ ороё.
    Хотын хэмжээнд авч үзэхэд Даландавхар, Нарангийн энгэр, Алтан-Өлгий, Өлзийт хороо, Орос Япон гээд хэд хэдэн оршуулгын газрууд бий. Эдгээр оршуулгын газруудын ихэнхи нь хараа хяналт байхгүй, хүмүүсийн ойлголтонд буга чөтгөр бэлчсэн газар мэтээр ойлгогдоно. Нас барсан нэгнийгээ бид хүндэтгэн оршуулж, дадал хэвшил болсон зан үйлийг гүйцэтгэдэг боловч энэ нь хэт нэг шашны зан үйлийг даган баримталдаг, мухар сүсэглэдэг тал ажиглагдана. Нас барсан нэгнийгээ санаж дурссан жаахан хүүхдийг  “чимээгүй хотод” очихыг нь хориглож, өдөр судар, жил суудал нь таараагүй хэмээн хориглоно. Энэ мухар сүсгээс болж дотны хүнээ бид “чимээгүй хотод” үүрд мартаж орхисон байх нь ч бий. Ингэж мухар сүсэглэхийн оронд хүссэн үедээ очиж эргэж тойрон, олон түмнээрээ оршуулгын газраа арчилж тордон, хашаа хаалга, цэцэрлэгжүүлэлт хийвэл арай дээр юм шиг. Гэтэл өнөө айхтар өдөр судар харж байж очих ёстой газар маань хэн дуртай нь хашаа татаж, гэр байшингаа барьж байгааг юу гэж ойлгох уу?

    http://www.agshin.mn/wp-content/uploads/2008/05/img_1142.jpg

    Оршуулга ухдаг, эд зүйлсийг нь авдаг гаж үзэгдэл гаараад хичнээн ч жилийг ардаа орхив? Ханилж явсан ханиа, хайрлаж явсан үрээ тэнд оршуулчихаад хэн нэгэнд онгичуулах нь “буян” юм уу? Яагаад “чимээгүй хотыг” гэрэл гэгээ цацарсан цэцэрлэгт хүрээлэн болгоод, үр хүүхдээ дагуулан очиж өвөг эцэг чинь ийм гавъяатай, тийм сайхан хүн байсан гээд яриад зогсож болдоггүй юм бэ? Хаа сайгүй хөглрөх авсны таг, хог шороонд хутгалдах тийм л орчинд хайртай хүнээ оршуулах нь шарын шашны ёс уу? Зурхай номлолд толгойгоо мэдүүлэн хайртай хүнийхээ оршуулга дээр хэзээ очихоо хэдий болтол заалгах вэ бид?
    “Чимээгүй хоттой” хаяа дэрлэн буусан айлуудын айж цэрвэдэг зүйл нь авс ухдаг, тэнд хоноголдог хүмүүс гэнэлээ. “Чимээгүй хотынхноос” айж байхаар “Чимээгүй ирэх харийнхнаас” айж болгоомжлох нь эрүүл хүний ухаан гэлтэй. Оршуулсан нэгнээ харж хандахгүй бол хог дээр хаясантай ялгаа нь юу вэ?

    Жаран жилийн турш идэвхжих галт уулын дэлбэрэлтийн оргил үе 2030 онд тохионо. Ойролцоогоор 50-80 жилийн үечлэлээр идэвхждэг галт уулын шинэ мөчлөг эхэлж буй аж-

    Хойд Атлант дээгүүрх болон тэр хавийн нислэг ойрын жилүүдэд хийгдэхгүй байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Харин Исланд дахь Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлтүүд болон үнсэн үүлнүүд хэвийн үзэгдэл болж үлдэх гэнэ. Уг галт уул сүүлийн 10 жилийн турш үл анзаарагдам байдлаар сэрсээр байсан аж. Гэхдээ газар доорхи донслолтоор өөрийгөө сануулж байжээ.

    Эйяфьятлайокудлийн зүгээс өдөөсөн сүүлийн газар хөдлөлт 2008 оны тавдугаар сарын сүүлчээр тохиолдсон. Газар хөдлөлт Исландийн нийслэл Рейкьявикаас 50 км-ийн зайд 6.2 баллын хүчтэй болжээ. Тэгэхээр
    галт уул бараг жилийн өмнө идэвхтэй үедээ орсон бөгөөд эцэст нь саяхан буюу дөрөвдүгээр сарын 14-нд дэлбэрчээ.

    Тэгсэн мөртлөө эргэн тайвширч “унтах”-ыг хүсэхгүй байгаа аж. Газар хөдлөлтийн бүхий л баримтуудыг харахад бидний өмнө олон тооны дэлбэрэлт болон томоохон газар хөдлөлт хүлээж буй гэнэ.

    -Исландын газар хөдлөлтүүд ойролцоогоор 50-80 жилийн үечлэлтэйгээр сэрдэг. Сүүлийн 10 жил дэх газар хөдлөлтийн идэвхтэй байдал бид ерөнхийдөө тэсрэлтийн идэвхтэй үетэй золгосон гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс XX зууны хоёрдугаар хагаст чимээгүй байсан гэж Эдинбургийн их сургуулийн мэргэжилтэн, Исландын галт уулын шинжээч Торволдер Тордарсон тайлбарлажээ. 1998 онд Рейкьявик хот дахь Исландын үндэсний их сургуулийн галт уул судлаач Гадрун Ларсен хамтрагчидтайгаа хайлмагийн давхраанаас дээж авч, сүүлийн 800 жилийн түүхийн баримт, тэмдэглэгээг судалсны дүнд Исландын галт уул өндөр ба нам идэвхжлийн үеэ өнгөрөөж буйг тогтоожээ. Түүнээс гадна Ватнаёкуль мөсөн бүрхүүлийн дор Гримсвотн ба Бардарбунг нэртэй маш идэвхтэй галт уулууд нуугдаж байгааг Ларсен багийнхныхаа хамтаар тогтоон сонирхуулжээ. Эдгээр галт уул нь өндөр идэвхтэй байх үеийнхээ 40 жилд 6-11 удаа дэлбэрсэн бөгөөд нам идэвхтэй 40 жилдээ ердөө гурван удаа дэлбэрчээ. Исландын бусад бүс нутагт ч дэлбэрэлтийн ийм үечлэл мөрдөгддөг байна.

    -Өндөр идэвхжлийн үед галт уулын дэлбэрэлт илүү олон хэсэгтэйгээсээ гадна илүү эрчимтэй болдог. Тухайлбал, Исландад тохиолдсон дэлбэрэлтүүдээс хамгийн их хөнөөлтэй нь 1783 оны Лаки галт уулын дэлбэрэлт байсан.

    Дэлбэрэлтийн хайлмагууд урьд хэзээ ч тохиолдож байгаагүй ихээр цацагдан 565 кв.км талбайг бүрхсэн түүхтэй. Үүний уршгаар тус улсын нийт нутаг дэвсгэр дээрх гэрийн тэжээвэр малын талаас илүү хувь нь үрэгдсэн. Энэ нь хүн амыг өлсгөлөнд нэрвэгдэх үндсэн шалтгаан болж хүн амын дөрөвний нэг нь өлсгөлөнгөөр нас барсан юм. Эл сүйрэл Атлантын газрын хагарал дөнгөж эхэлж байхад тохиолдсон. Харин одоо бид илүү идэвхтэй үед эргэн орж байна. Тэгэхээр томоохон дэлбэрэлтүүд тохиолдох магадлал өндөр болж байна гэж галт уул судлаач Тордарсон тайлбарлажээ.

    Саяхан тохиолдсон дэлбэрэлт болон газар хөдлөлтийн идэвхжлийг үечлэн судалсан Тордарсоны хамт олон Исланд шинэ идэвхжлийн үед орж буйг тогтоосон байна. Эл идэвхжил 60 гаруй жилийн турш үргэлжлэх агаад оргил тэсрэлт нь 2030-2040 оны хооронд тохиох аж. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт хамгийн сүүлд 1821 оны арванхоёрдугаар сард оргилж эхэлсэн агаад энэ нь 1823 оны нэгдүгээр cap хүртэл үргэлжилсэн байна. Гэхдээ тухайн үед хүний амьдрал онгоцноос шалтгаалдаггүй байсан болохоор харьцангуй амар тайван байжээ.

    Дэлбэрэлтийн тухай 5 асуулт

    1 .Дэлбэрэлт эрүүл мэндэд хортой юу?
    -Галт уулын дэлбэрэлтээс дэгдсэн үнсэн утаа жирийн хүмүүст хор учруулахгүй. Харин ургамлын тоосны харшилтай хүмүүст сөрөг үр дагавартай. Учир нь агаарт тархан дэгдсэн үнс ургамлын тоосыг хордуулж эрүүл мэндэд аюултай болгоно. Багтраа болон амьсгалын замын элдэв өвчинтэй хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай гэж харшил судлаач, профессор Юрий Смолкин тайлбарласан байна.
    - Хэрвээ галт уулын үнсэнд ямар нэг хүнд металлын хэсгүүд агуулагдаж буй бол хүний төв мэдрэлийн болон дархлааны системд нөлөөлнө гэж мэдрэлийн эмч Виктор Косс ярьжээ.

    2. Гэрийн тэжээвэр амьтдад нөлөөлөх үү?
    -Үнсэн үүл бидний хайртай амьтдад төдийлөн аюул учруулахгүй. Харин мөгөөрсөн хоолойн архаг өвчтэй амьтад тодорхой хугацааны цочрол явагдаж болох юм. Мөн харшилтай муур, нохдод хэцүүхэн байх тул гадаа гаргасны хэрэггүй. Харин салхи үздэггүй загас, тоть мэтийн тэжээвэр амьтдад ямар ч нөлөө илрэхгүй. Исланд улсад фторын аюулт нэгдлүүдийг агуулсан үнсний концентрац харьцангуй өндөр байгаа. Тиймдээ ч бүхий л тэжээвэр малыг хашаа, пүнзэнд хорьж байгаа агаад борооны ус уулгахыг хориглосон.

    3. Автомашиндаа санаа зовних шаардлага байна уу. Эсвэл агааржуулагчдаа ч юм уу?

    -Исландаас тархаж буй үнсэн үүл, утаа, тоос хаа сайгүй дэгдэж байна. эдгээр нь машины энгөлгөөнд ямар нэг аюул учруулахгүй гэдэгт итгэж болно. Орчин үеийн автомашинууд найдвартай шүүлтүүрээр цэнэглэгдсэн. Автомашин болон албан байгууллагад буй агааржуулагчууд ч ямар нэг асуудалгүй ажиллана.

    4. Утсан холбоо, телевизийн нэвтруулгийн чанарт өөрчлөлт гарах уу?
    Их хэмжээний концентрацтай үнсэн үүл цахилгаан үүсвэр хуримтлуулдаг. Тийм болохоор галт уулан дээр цахилгаан цахих узэгдэл элбэг. Гэхдээ үнсэн үүл өөрөө цахилгаантай бус тул радио долгионд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж радио инженер Василий Сыч тайлбарлажээ.

    5. Энэ үед бороо орвол сайн уу муу юу?
    -Бороо агаар цэвэршүүлэх тул мэдээж сайн. Гэхдээ хүчиллэг устай бороо байх аюултай. Галт уулын үнсон хэсгүүд фтор, серийн алементүүд агуулдаг. Гэхдээ борооны ус бага хэмжээний хүчил агуулах тул санаа зовних зүйлгүй гэж цаг уурын мэргэжилтэн Татьяна Позднякова хариулсан байна.

    Галт уул дэлбэрчийн

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    Чилла Чайтэн галт уул дэлбэрч байгаа үзэгдэл. Байгалийн гамшиг аймар ч бас сүртэй гоё ч юм шиг тээ

    3-р хорооллын нэгэн байранд шулмас орогножээ

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    Сайхан хүүхэн сайн морь хоёр буг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шунаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.

    Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд тохиожээ. 1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг төгссөн тэрээр Ахуйн үйлчилгээний ТМС-д элсэн оржээ. Тэгээд ТМС төгсөх жилээ Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хүүхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав түүний үзэсгэлэн гоо бие цогцос, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хүүхдээ гаргуунд нь гаргаж, үнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгүй.

    Д. Сарангэрэл тэр үед аав нь өнгөрөөд удаагүй. Бас ээж нь бие нь муудаад хэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хүнд байсан нь ойлгомжтой. Яг тэр үед нь С. Занданшарав эхнэр, хүүхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихжээ. Д. Сарангэрэлийн ээж нь ухаан нь орон гаран байхдаа ” Охин минь, энэ хүн нэг л хүйтэн харцтай юм. Чамайг их л зовоох байх даа” гэж хэлэхэд анхны хайраа өгсөн тэнэгхэн охин нь ямарч ухаарал авсангүй. Тэгээд ч ханиасаа салсандаа сэтгэл санаагаар унасан байсан эх нь тун ч удалгүй өөд болжээ. Тэр цагаас эхлээд хайлсан тугалга шиг л бөмбөрч байсан Занданшаравын ааш зан өдөр ирэх тусам хувирч залуу эхнэрээ хардаж зовоох нь энүүхэнд болов.Сүүлдээ гэрээс ч гаргалгүй гаднаас нь цоожилчихоод явдаг болжээ. Нэгэн удаа эхнэр нь хог асгаж яваад айл асуусан залуутай үг сольсоных нь төлөө зодож, нүдээд зогссонгүй нүүрийг нь эрэмдэглэн хүн харахын эцэсгүй болгожээ. Энэ бүх дарамтнаас зугтах санаа өвөрлөн гэрээсээ оргоод гурван хоног нэг найзындаа бүгэж байгаад нөхөртөө баригджээ. Тэгээд үхтлээ зодуулчихаад гэртээ хагас сар шахам санаа нь орон гаран тарчилж байхдаа нэг л жир бусын болж байгаа нь мэдрэгджээ. Наадмын шөнө тэдний гэрээс ” Аллаа, таллаа” гэсэн эр хүний орилох чимээ, эмэгтэй хүний зүрх зүсэм хашгирах дуун сонсогдоход хөршийнх нь айлын цагдаа залуу хаалгыг нь эвдэн ороход Сарангэрэл нөхрөө багалзуурдаад алчихсан тас, тас хөхөрч байв. Хөрш залуу нь тайвшруулах санаатай дөхөж очтол ” Энэ яргачинг алахад надад ээжийн минь сүнс тусаллаа. Би одоо жинхэнэ шулмас болсон” гэж хэлээд гадагшаа гарах гэж оролдоход хөрш нь саад болох гэтэл амьд хүнд баймгүй их хүчээр түүнийг хана руу савж хаячихаад хаалгаар гаран оджээ. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилсан авч олдсонгүй. Харин долоо хоногийн дараа ээжийнхээ булшийг тэврээд үхчихсэн байхыг нь оршуулгын газрын манаач олжээ. Түүнийг оршуулахчаан болоход шүд нь ургаад соёо гарчихсан, хөл, гарынх нь хумс яг л баавгайн савар шиг болчихсон байжээ. Хэрэг явдал ч ингээд өнгөрөв. Д. Сарангэрэлийн 3-р хороололд байдаг хоёр өрөө байрыг Хотын захиргаанаас хурааж аван Оёдлын нэгдлийн үйлдвэрт мастераар ажиллаж байсан Ц гэдэг айлд олгожээ. Ц-гийнх байрандаа ороод гурав хонож байтал бага хүүхэд нь юунаас ч юм айж цочиж уйлах болов. Социализмын хатуу чанд үе байсан учраас лам, хар, Гандан хийдээр тэр бүр яваад байх бололцоо байсангүй. Нэгэн үдэш Ц ялимгүй архи балгачихсан учраас бие засахаар 00-ынхоо өрөө рүү дөхтөл сарны гэрэлд коридорын ханан дээр сэгсийсэн эмэгтэй хүний сүүдэр тусахад айн цочиж зогтустал галынх нь өрөөний салхивч онгойн хэн нэгэн ороод ирсэн юм шиг санагдав. Мөнөөхөн ханан дээрх сүүдэр нэг арилан, нэг тодрон байснаа араас нь хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь тэмтрэх болоход айсандаа дуу нь гарахаа болиод хөшиж орхив. Тэгснээ гэнэтхэн чихэнд нь маш зэвүүн хоолойгоор ” Би та нарыг авна. эрчүүд бүгд адилхан үхдэл болно” гэж шивнэн хэлэх шиг санагдаад нэг л мэдэхэд ухаан алдчихжээ. Өглөө эхнэр хүүхэд Ц-г ухаангүй коридорт хэвтэж байхыг нь олж хараад эмч дууджээ. Эмнэлэгт очсон авч онош нь тодорсонгүй. Харин нас барахынхаа өмнөхөн нэг удаа ухаан орохдоо эхнэртээ ” Би шулмас харсан. Чи хүүхдүүдээ аваад даруйхан гар. Тэр шулмас намайг аваачих гээд байна” гэж хэлээд өнгөрчээ. Эхнэр нь мэдээж тэр байрнаас гаралгүй яахав. Энэ маягаар уг байранд орсон айлын эрэгтэй хүмүүс ёс бусаар өнгөрдөг болсон нь тэр шулмастай холбоотой байх хэмээн …-р байрны оршин суугчид одоо хүртэл ярьдаг юм. Харин 1990 онд энэ байранд хоёр охинтой эмэгтэй орсноор мөнөөхөн шулмас үзэгдэхээ больж үхэл зогсжээ. Гэвч энд эр хүн амьдарвал дахиад л шулмасын хилэн бадрах байх хэмээн хөршүүд нь ярьдаг юм.

    Сатан гэж Хэн бэ?

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka
       1. «Сатан» гэдэг нь «дайсан» буюу «эсэргүүцэгч» гэсэн утгатай үг. «Диабол» гэдэг үг нь бусдын тухай хорон муухайгаар худал хэлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нэрийг Бурханы гол дайсан авсан. Анхандаа тэрбээр тэнгэрт, Бурханы дэргэд амьдардаг төгс тэнгэр элч байлаа. Гэвч, хожим нь өөрийгөө дэндүү ихээр бодох болж Бурхантай тэрсэлдэж хэсэг тэнгэр элчүүдтэй Бурханы эсрэг тэнгэрийг хаанчлалыг санаархсан. Гэвч Бурхан тэдгээрийг тэнгэрээс хөөсөн ба уучлаагүй.

    2. Сатан гэгч энэ тэнгэр элч могойг ашиглан Еватай ярьсан. Евад худлаа хэлж, түүнийг Бурханы үгэнд орохгүй байхыг ятгав. Тийнхүү Сатан хүнд атаархан, Бурханы «хэмжээлшгүй эрх мэдэл» буюу Хамгийн Дээдийн байр сууриас хүнийг бас өөртөөгөө адилхан дуулгаваргүй болгон холдуулахаар шийдсэн. Түүнчлэн Бурхан өөрийн албатуудыг зүй зохистой захирдаг хийгээд тэдний төлөө санаа тавьдаг гэдэгт Сатан эргэлзээ төрүүлэв. Тэгээд Сатан ганц ч хүн Бурханд үнэнч үлдэхгүй гэж мэтгэв. Өөрийн ийм зан явдлаас болж Сатан Бурханы дайсан болжээ. Түүнийг Сатан Диабол гэж нэрлэх болсон учир нь энэ (Эхлэл 3:1—5; Иов 1:8—11; Илчлэлт 12:9).

    3. Сатан хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд тэднийг хууран мэхлэхийг хичээдэг (2 Коринт 11:3, 14). Хүмүүсийг төөрөлдүүлэх түүний аргуудын нэг нь хуурамч шашин юм. Хэрэв шашин Бурханы талаар худал хуурмагийг зааж байвал энэ нь Сатаны зорилгод үйлчилдэг (Иохан 8:44). Хуурамч шашныг баримтлагчид үнэн Бурханыг шүтэж байна гэж чин сэтгэлээсээ боддог байж болох юм. Гэвч, үнэн хэрэгтээ тэд Сатанд үйлчилдэг. Тэрбээр «энэ дэлхийн бурхан» (2 Коринт 4:4).

    4. Хүмүүсийг эрхэндээ оруулах Сатаны дараагийн apra бол спиритизм (сүнсний ертөнцтэй харьцах холбоо). Хүмүүс өөрийгөө хамгаалах, бусдыг хорлох, ирээдүйг зөгнөх, гайхамшиг үзүүлэх гэж сүнснээс гуйдаг. Энэ бух үйлдлийн цаана муу ёрын хүч болох Сатан байдаг. Сатанд үйлчлэгч нь Бурханы таалалд нийцэхгүй бөгөөд сатантай хамт үүрд шийтгэгдэнэ гэсэн. (Дэд хууль 18:10—12; Үйлс 19:18, 19 Илчлэлт 20:15).

    Энэ бол хамгийн наад захын мэдэгдэхүүн бөгөөд асуулт болон илүү ихийг Библи болон мэддэг хүмүүсээс чөлөөтэй асуугаарай гэж зөвлөе. Учир нь Есүс дахин ирэх үеийн тэмдэгүүд, эрт цагт Бурханы ариун эш үзүүлэгчдийн амаар айлдсанаар, Библи дээр бичигдсэнээр биелэгдээд эхэлчихсэн байгаа билээ.
    (Хаалтан дотор ногооноор бичигдсэнг та аль ч хэл дээрх Библи дээрээс баталгаа болгон илүү ихийг олж мэдэж чадна)

    Сүнс Хүний Биеийн Хаана нь оршдог вэ?

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka


    Эрдэмтэд энэхүү нууцлаг зүйл чухам хаана оршдогийг одоог хүртэл  бүрэн гүйцэт тогтоож чадаагүй. Сүнс гэж чухам юу



    вэ? Түүний мөн чанар юунд оршдог вэ? Сүнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хүний биед нэвтэрч, хүнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татсаар байдаг билээ.

    Энэ талаар орчин үед хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зүйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хүүхдүүдийг ямар ч албадлагагүйгээр сүнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хүсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгүй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хүртлэхээ зааж үзүүлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа түүнийг тойруулан дүрслэн үзүүлж. Харин хамгийн балчирууд зүрхнээс бага зэрэг зүүн тийш орчмыг хуруугаараа дарж үзүүлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хүүхдүүд нүд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж.


    Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зүйч Пол Пирселл эрхтэн шилжүүлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дүнд “Зүрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дүгнэснээр сүнс нимгэн төдийгүй тархинд бус зүрхэнд оршдог аж. Түүнд хүний хувийн шинж чанартай бүх зүйл программчлагдсан байдаг гэнэ. Сүнс тархины үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дүрэлзсэн хөдөлгүүр”-т кодчлогдсон байдаг гэж Пирсел үзэж байна. Сүнсийг агуулдаг гэх энэхүү “эсийн ой санамж” эрхтэн шилжүүлэн суулгах үед өөр хүнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжүүлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч үүний зөвхөн заримаас нь дурдъя.


    Сүнсэнд хувийн шинж чанартай бүх зүйл программчлагдсан байдаг

    Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зүрхийг шилжүүлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Түүнд урьд өмнө ердөө ч байгаагүй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги үзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрүүлэхүйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ.


    Мөн Коллежийн 24 настай охины зүрхийг шилжүүлэн суулгаж ус уух хувь хүртсэн 35 настай бүсгүй хүйтэн, бүрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бүр эр нөхрөө энхрийлж зүгээр байлгахаа больсон түүнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хүртэл хэлж үзэж. Эхнэрт нь зүрхээ өгсөн тэр оюутан сургалтын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ.


    Английн Принстонд болсон нэгэн үйл явдал зүрхэнд л сүнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгүй тэр тохиолдлоос үзэхэд сүнс зүрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжүүлэн суулгасан 37 настай бүсгүйн араншин танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг. Тэр өмнө нь ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжүүлэн суулгасны дараа ээж маань араатнаас дутахгүй авиртай болсон. Дэмий, аар саар зүйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрүүлэх шахсан.


    Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодог урлагт дурлах болсон. Бүр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж түүний хүү Жозеф ярьжээ.






    Би хамгийн анх д
    өрвөн настай байхдаа сүнс гээчийг харж билээ. Нэг ахтайгаа мотоцикльтой явж байсан чинь хүрэн дээлтэй хүн яг зам дээр цаашаа хараад нуруугаа үүрээд зогсож байсан. Ах ч сигнальдсан чинь тэр хүний толгой яг л шар шувууных шиг бүтэн эргээд /Зүгээр яваарай цус минь ээ/ гээд пал хийтэл авдаг байгаа. Гэхдээ би жаахан байсан болохоор айх нь бүү хэл юу болоод байгааг ч ойлгоогүй. Харин ах маань л салагнаад арай гэж мотоцикльоо жолоодож харьсандаа.

    Хүүхэд уйлах чимээ ойртсоор яг энэ хавьд гэхээр ойрхон ирэхэд чимээгүй болчоод өнгөрөөд явмагц дахиад л уйлах ч бас эвгүй шүү. Тэгээд орой болгон яг замд шүү. Харин энэ явдал 6,7-р ангид байх үед л санагдаж байна.

    Ард тамхи татсан 2 хүн явж байгаа нь харсаар байхад тодорхой байсан ч машины гэрэл тусмагц алга болж гэрэл өнгөрөнгүүт байсан байрандаа байхыг хараад хэл хөл 2 хөшиж байлаа. Харин хамт явсан залууд маань юу ч харагдаагүй гэсэн. 2006 онд.

    23 цаг өнгөрөөд л ажлын маань хаалгыг тогшино. Онгойлгохоор юу ч байхгүй. Тэгээд коридороор хүүхдүүд пижигнэтэл гүйх чимээ нь үүдэнд ирээд л таг болчино. 03 цаг өнгөрөөд л төгөлдөр хууран дээр чихэнд чийртэй ямар чутга учиргүй ая дарж дуулах биш уйлах биш хоёрын хооронд муухай гингэнэнэ. Энэ нь шөнө бүр. Нэг шөнө бүр нэгэн бүсгүй хүнд зодуулсан ч юм уу. Их зовиуртай уйлж гарваа. Тэгээд их ойрхон сонстож байсан болохоор оффисийнхоо бүх өрөөгөөр хайгаад олсонгүй сүүлдээ бүр гадаа гарч үзээд чимээгүй болохоор буцаад өрөөндөө оронгуут л дахиад л уйлах нь тэр. Үүр цайтал ингэж уйлсан нь маргааш нь бас давтагдсан гэнэ лээ. Би маргааш нь ажлаа өөр хүнд даатгаад амарсан юм л даа. Харин өглөө ирэхэд маань нөгөө хүн маань “би дахиад энд ганцаараа хонохгүй” гээд сууж байлаа. Тиймэрхүү юм байдгийг мэддэг байсан болохоор нэг их айгаагүй их л эвгүй байсан юм шиг байна лээ. Харин дараа нь би тэр залуутайгаа хоолонд орохоор гарахдаа гар утсаа өрөөндөө мартаад гарсан байсан болохоор эргээд алхтал “Г” хэлбэртэй урт коридорын буланд байдаг манай өрөөнөөс урт хар цувтай намхан хүүхэн гараад нөгөө булан луу алхачихваа. Бид хэн билээ гэж ярилцаад өрөөндөө орж хүмүүсээс асуухад ямар ч эмэгтэй хүн байгаагүй гэж гайхан ярицгааж байсан билээ. Харин тэр хүүхэн дараа бид хоёрт дахин харагдахдаа цагаан цувтай харагдсан. Энэ явдалууд 2004-2005 онд болсон юм. Харин одоо тэнд ямар ч сүнс гүйдлийн чимээ аниргүй болсон гэсэн.

    Нэгэн сартай шөнөөр алхаж явтал хажууд гэнэт палхийтэл нэгэн үс нь сэгсийсэн охин уйлж гарч ирсэнээ цаашаа холдсоноо гэнэт алга болж оронд нь бөөрөнхий жижиг гал шиг гэрэл намайг зүглэхэд нь би ч зугтлаа тэр ч маш хол намайг хөөсөн дөө. Үнхэлцэг хагарах шахсан амьтан орж ирээд гэртээ ганцаараа байсан болохоор шууд л баахан архи ууж зориг орох аядаад согтоод унтаад өгсөн. Өглөө нь зүүдэлсэн ч юм шиг үнэн ч юм шиг санагдаад гайхаж байсан ч уусан архиныхаа шилийг хараад итгэсэн. Харин тэр гэрэл ганц намайг биш хэд хэдэн залуусыг хөөсөн тухай сонссон. Хэзээ хэрхэн үүссэнийг судалхад нэг охин хэн нэгэн адгуус шиг амьтанд хүчиндүүлээд өнгөрсөн юм билээ. Түүний сүнс гэж ярьдаг. Харин сар гаруйн дараа хэргийн эзэн олдсон ч ухаан солиотой болчихсон байж байгаад 12метр ухсан нүхэнд унаж үхсэн гэнэ лээ. 2005 онд.

    За тэгээд тэр сүнс гүйдэл гээч зүйлтэй учирч тулгарч бараг хамт амьдрах шахам байсан миний хувьд тэдний тухай ном бичвэр, явган яриа олж мэдэж авсанаар тэднийг улам их ойлгодог болсон гэх үү дээ. Би тэдэнд ямар ч муу зүйл хийгээгүй болохоор тэд ч бас надад ямар ч муу зүйл хийхгүй гэдгийг сайн мэддэг боллоо. Үнэхээр зарим үед үнхэлцэг хагармаар гэгчээр аймар байдаг ч тэд намайг айлгах гэж биш ямар нэгэн зүйл хэлэх гэсэн шиг, ямар нэгэн зүйлийн тусламж авах гэсэн шиг л санагддагаа. Үнэхээр тэд өөрсдийгөө амьдаар төсөөлж бидний л адил амьдрахыг хүсдэг болов уу. Харин тэдний амьгүй ч гэлээ амьдран /хорогдон/ үлддэг шалтгаан нь үхэх үедээ хамгийн сүүлд хийж байсан, ярьж байсан, бодож байсан, хайрлаж байсан зүйлдээ бие нь үхсэн ч сэтгэл нь хорогдсоноор л бий болдог. Зарим нэг цөөн хэсэг нь бусдаас хариугаа авах гэж өс санаж үлддэг байх л даа. Тэр нь хүнд хорлогдсон, хэн нэгний буруугаас болж өнгөрөгсдийн л сүнс байдаг байх.

    Харин эмнэлгийн эргэн тойронд үе үе гэнэт гарч ирээд алга болдог зарим аймшигт сүнснүүд бол үхэхийг хүсээгүй ч үхсэн хүний амьд байгаа хэн нэгэнд атаархан гаргадаг авир. Гэхдээ тэд үргэлж биш хаяа л тиймэрхүү аймшигтай авир гаргаад удалгүй алга болдог нь цогцосыг нь оршуулах хүртэл тэр хавиараа тэнэж оршуулангуут л алга болдогтой холбоотой. За тэгээд ер нь хээр талын биш хот х

    үрээ газар гарч ирсэн сүнснүүд хэсэг хугацааны дараа алга болдог нь тэднийг хүн ихтэй газраас аажмаар холдон оддог боловуу гэх бодол төрүүлдэг юм. Харин хөдөө хээр талын сүнс хий үзэгдлүүдийг бол хэн ч оролдож хэн ч дэргэдүүр нь дураараа холхидоггүй болохоор тэд маш удаан оршин тогтнож зарим нь бүр догширч тэр хавиараа үдэш бүрийгээр хүн амьтан явуулдаггүй болж өөрийн сүр хүчийг нэмэгдүүлсээр байдаг. Хот хүрээ газар догширч үлдэгсэд бол мөнхийн өшөө авагч эсвэл хөрөнгөнд шунагчид гэж болноо. Манай их хот УБ-д маань ихэнхи хүмүүс ам дамжин хэлж ярьдаг зарим догшин сүнс гүйдэл үүрлэсэн газар байдаг тухай та бүхэн сонсож байсн биз ээ. Харин тэдний зарим нэгийг сүнсний ангууч буюу буг чөтгөрийг хөөж зайлуулдаг эрдэм номтой лам нар үгүй хийсэн тухай ам дамжин яригдах буюу ном зохиолд тэмдэглэгдсэн байдаг. Ингээд эцэст нь та бүхэнд иймэрхүү сүнс гүйдэлтэй учрах тохиолдол гарвал тэднийг өөрөөсөө холдуулж хөөх хамгийн шилдэг 2 аргыг хүүрнэе.1. Ямар нэг уяа оосор даавууны зүйл ашиглаж гогцоо гаргах:

    Энэ нь тэдэнд өөрсдийг нь дүүжлэх гэсэн дохио болж тэд дариухан л айж холддог гэнэ.2. Улаан

    өнгөтэй өргөстэй харгана.

    Энэ нь ямар шидтэйг мэдэхгүй ч ямар нэгэн газар үүрлэсэн сүнс тэр харганыг хараад салхинд үнс хийсэх мэт бужигнан алхаж алга болдог гэсэн. Энэ аргаар оюутны байранд байсан сүнсийг хөөсөн түүх ч байдаг.

    За ингээд миний амьдралд тохиосон буг чөтгөрүүд хийгээд тэдний талаарх бичсэн бүхэн маань үнэн түүх юм шүү.

    Диваажин

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    Нэгэн эр хорвоо дээрх ганц найз нь болох нохойтойгоо машины ослоор нас баржээ. Нэг мэдэхэд тэнгэрт цав цагаан үүлэн дунд байлаа. Залуу ихэд цангав. Тэгээд жаахан ус олох санаатай алхаж явтал өмнө нь гайхалтай сайхан ордон харагдав. Өнгө өнгөөр алагласан цэцэгсээр дүүрэн цэцэрлэгтэй, алтаар хийсэн хашаатай байх ба тэднийг нэгэн цагаан хувцастай эмэгтэй угтаж авав. Залуу нохойтойгоо эмэгтэйд ойртон: "Өршөөгөөрэй. Энэ хаанах вэ?" гэж асуув. Эмэгтэй инээмсэглэн: "Диваажин байна, ноёнтоон" гэв. Залуу ихэд баярлан:

    -Гайхалтай. Надад жаахан ус өгөөч. Үнэхээр их цангаж байна гэв.

    - Бололгүй яахав. Та дотогшоо ор. Тэнд та хүссэнээрээ ус ууж болно гэж бүсгүй хариулав.

    Залуу нохойдоо хандан "За найз минь дотогшоо оръё" гээд урагшилахад эмэгтэй тэднийг зогсоон "Өршөөгөөрэй, ноёнтон. Та нохойтойгоо орж болохгүй. Амьтан орохыг хориглодог юм" гэв. Тэгэхэд залуу хэсэг бодлогошрон зогссоноо эргээд ирсэн замаараа нохойгоо дагуулан буцав. Хэсэг явсны дараа шавар шавхайтай замд оров. Замын төгсгөлд нурж унах шахсан хашааны үүдэнд уранхай ноорхой хувцастай өвгөн зогсож байв. Залуу өвгөнд дөхөж очин Уучлаарай, надад жаахан ус өгөөч гэв. Өвгөн: Дотогшоо ороод баруун талд нэг гоожуур байгаа" гэхэд залуу Найз минь надтай хамт орж ус ууж болох уу?" гэж асуув. Тэгэлгүй яахав. Гоожуурын хажууд нохой ууж болох аяга байгаа гэв. Залуу хаалгаар ороод гоожуурыг олж харав. Нохойтойгоо уснаас ханатлаа ууж цангаагаа тайлав. Тэгээд үүдэнд зогсох өвгөнд хандан "ус өгсөнд их баярлалаа. Энэ хаанах вэ" гэж асуув. Өвгөн "энэ бол диваажин"! гэв. Залуу үүнийг сонсоод ихэд гайхан "юу гэсэн үг вэ? сая эндхийнхтэй огт адилгүй үнэхээр тансаг нэг газарт очсон. Тэр ч бас диваажин байсан шүү дээ" гэв. Өвгөн "өнгө өнгийн цэцэг алагласан ганган хээнцэр алтан хашаатай газрыг хэлж байна уу? Тэр чинь там шүү дээ" гэхэд залуу ихэд гайхан "Тэгвэл яагаад танай нэрээр хүмүүсийг хуурч байхад уурлахгүй байгаа юм бэ" гэхэд өвгөн инээмсэглээд "Юу гэж уурлах вэ дээ? яагаад гэвэл тэд өөрсдийгөө л бодоод хамгийн сайн найзаа замын дунд орхидог хүмүүсийг л диваажингаас холдуулдаг юм"" гэжээ.

    Цуврал алуурчид

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    Aileen Wuornos /1956-2002 он/

    1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5-д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

    Бага нас:1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу хахир ааш, түүнийг буруушаах хандлага тэднийг үл ойлголцолд хүргэж, охин өсвөр насандаа эмээгийнхээсээ хөөгдөв. Энэ үеэс л Aileen биеэ үнэлж, тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэн, бэлгийн замбараагүй амьдралд орж эхэлжээ. Өсвөр насандаа эргэлт буцалтгүйгээр дээрхи шинжид ордог нөхцөл байдлыг гэм судлаачид “психопат” хэмээн нэрлэдэг бөгөөд ийм зан араншингийн доголдолтой, эмгэг төрхт хүүхдүүд хожмоо онц ноцтой гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байдаг юм. Түүний төрсөн эцэг нь эхээс нь бага байхад нь салсан ба удаан хугацааны туршид нь шоронд ял эдэлж байсан байна. Тэрээр эцэгтэйгээ хэдийгээр нэг ч удаа уулзаж байгаагүй боловч түүний эцэг нь хүүхэд хүчирхийлэгч донтой нэгэн байсан нь тохиолдлын хэрэг биш. Чухам гэмт хэрэгтэн удамшдаг гэсэн нэгэн нотолгоо энэ байж болох юм.

    Залуу нас: Тэрээр гудамжинд бие үнэлэгч болсон цагаас эхлэн элдэв хэрэгт төвөгт орооцолдон, нас биед хүрэх үедээ нилээд хэд хэдэн удаа бусдад буу тулган сүрдүүлсэн, дээрэм хийхийг завдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж, засан хүмүүжүүлэх ажил хийн, хоригдож байв. 1974 онд Wuornos цагдаад согтуугаар 22 калибрийн буутай тээврийн хэрэгсэл унан зугтааж байгаад мөн л баригдан шийтгүүлжээ.

    1976 ондФлоридад тэр дарвуулт онгоцны клубынерөнхийлөгч 70 настай Lewis Gratz Fellгэгчтэй гэрлэжээ. Гэрлэлт 9 долоо хоног үргэлжилж, нөхрийнхөө баарнаас эд зүйл хулгайлсан хэргээр ял шийтгэгдсэнээр салав. Мичиганд эргэн ирсэн боловч гэмт зан үйлээ орхисонгүй гар буу хулгайлсан, зөвшөөрөлгүй авч явсан, дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэргээр 1981-1984 онд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч засрал хүмүүжлийг олоогүйгээр үл барам эрэгтэйчүүдийг буудан алах цуврал аллагаа эхэлсэн байна.

    Гэмт хэрэг:Америкийн Флорида мужид 1989-1990 оны хооронд 7 эрэгтэйг буудан алсан цуврал хэрэг гарч хуулийн байгууллагыг багагүй сандаргаж байсан түүхтэй. Энэ хэргийг үйлдэгч нь эмэгтэй хүн байна чинээ санаагүй хуулийн байгууллагынхан бүтэн нэг жилийн мөрдлөгийн туршид олигтой сэжүүр олж сэжигтнийг барихгүй байсан нь орон гэргүй гэмт хэрэгтэн эмэгтэй Wuornos өөрийн машинтайгаа Флорида мужаар тэнүүчлэн амьдардаг байсантай холбоотой байв. Нийтдээ 7 эрэгтэй хүний цогцос 1989-1990 оны хооронд бүтэн жилийн хугацаанд машиндаа болон гудамжинд, олны хөлөөс зайдуу газар бие болон толгойдоо олон удаа буудуулсан байдалтай олджээ. Мөрдөн байцаалтын явцад Wuornos биеэ үнэлэх, дээрэм хийх замаар өдөр тутмын амьжиргаагаа залгуулдаг байсан агаад ингэх явцдаа хөлсөө төлөөгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд маргаж улмаар буудан хөнөөсөн байна. Тэрбээр сүүлд тайлбарлахдаа хамгийн эхний хохирогч нь түүнийг хүчиндэхийг завдсан гэсэн тайлбарыг өгч байсан удаатай. Түүнээс хойш удаа дараа үйлдэгдсэн аллагууд нь биеэ үнэлэх нэрээр дээрэм хийх гэсэн оролдлогуудаар эхэлж улмаар хохирогчийг буудсанаар төгсдөг байж. Цуврал алуурчин энэ л үедээ харгис хэрцгий авиртай болж , өөрийгөө огт мэдрэхгүйгээр аллагаа үйлдэж, ул мөрөө устган, хохирогчийн цогцсыг эзгүй зайдуу газар өөрийн бага оврын пикапаараа аваачиж хаядаг байв.



    Ижил хүйстэн бэлгийн чиг хандлагатай болсон Wuornos түүнтэй 4 жил хамт амьдарсан Tyria Moore гэгчтэй онцгой харьцаатай байж. Түүнээс нилээд хэд дүү Tyria түүний боол мэт байсан агаад заримдаа түүний дээрэмдэх замаар олж ирсэн мөнгө төгрөгөөр амьдардаг байжээ.

    Америкийн нэгдсэн Улсын сэтгэц гэм судлаач, эмч түүнийг үзсэний үндсэн дээр олдмол шинжтэй хөнгөн хэлбэрийн сэтгэл хуваагдлын хам шинж өвчтэй бөгөөд энэ хүүхэд насных орчин тойронд байсан хүмүүсийн түүнтэй харьцах харьцаа мөн хэт замбараагүй бэлгийн амьдрал, архи, мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэж түүнийгээ амьдралын хэв маяг болгосонтой нь холбоотой гэж дүгнэсэн байдаг.



    Түүний тухай хамгийн алдартай бүтээл бол “Мonster” хэмээх кино бөгөөд энэ кинон 2003 онд бүтээгдэж, цуврал алуурчны гол дүрд Charles Teron, туслах дүрд Christina Ricci нар амжиллтай тогложээ.Тухайн ондооTeron энэ киноны дүрээрээ2003оны Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч байв.Дашрамд дурдахад энэ кинонд тоглохын тулд цуврал алуурчны тухай бүх судалгаа, баримтыг уншиж, чамгүй их жин нэмж, дүрийг бодитой гаргахын тулд ихээхэн сэтгэл зүйн хүнд бэрхшээлийг даван туулсан байдаг. Киноны дараагаар Teron алуурчны сэтгэхүйн хүнд байдлаас гарахын тулд сэтгэл зүйчийн туслалцааг авч хэвийн байдалдаа нилээдгүй хугацаа зарцуулж байжээ.


    Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.

    1. зүйл. Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэлзүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихсэнэ.

    2. зүйл. Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой Эмэгтэй хүн амьдралаа үрэхээргүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь танй хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.

    3. зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар…. Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.

    4. зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай, жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? - Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй - Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй - Тэр тийм ч царайлаг биш - Тэр бас үлгэрийн юм шиг баян биш - Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй - Тэр секс бэлгэдэл биш - Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй - Тэр хэзээ ч сээтэгнэж самбаганадаггүй - Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.

    5. зүйл. Өөдгүй эрчүүдээс хол бай Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.

    6. зүйл. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж яаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.

    7. зүйл. Ганцаараа байх нь зовлон биш Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунидаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдал. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.

    8. зүйл. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.

    9. зүйл. Сээтэгнүүр эр таныг хэзээд хуурна. Хэрвээ дурлалт залуу тань үдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хүүхнүүдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгүй. Хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг.

    10. зүйл. Донжуан сайн эцэг мөн үү? Хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол донжуанууд хамгийн муу эцэг байдаг гэдгийг бүү март. Хэрвээ та ийм хүнтэй ханилвал ханийн түшгийг мэдрэлгүй, амьдралын олон олон нугачаанд ганцаардан бүдрэх болно.

    11. зүйл. Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.

    12. зүйл. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.

    13. зүйл. Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол…. Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.

    14. зүйл. Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.

    15. зүйл. Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.

    16. зүйл. Бурханы бэлэг. Бурхан эм хүнд эр хүнийг гүн гүнзгий таньж мэдэх боломж олгохын тулд “болзоо” хэмээх зүйлийг “зохион бүтээснийг” ухаалаг эмэгтэй мэддэг. Тиймээс тэр бүх юмаа баллачихаас өмнө эр хүний сайн муу талуудыг бүгдийг нь мэдэж авахын тулд болзоонд явж, хэсэг хугацаагаар нөхөрлөн найзалж, хүнийг нь сайн таньж авахыг хичээдэг.

    17. зүйл. Эр хүнийг таних арга. Хэрвээ та эр хүнийг бүрэн гүйцэд танихыг хүсвэл доорх зүйлийг заавал анхаараарай: - тэр ер нь эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байна? - мөнгөнд яаж ханддаг вэ? - гэр бүлийнхээ талаар юу ярьдаг вэ? - ажил албандаа ямар хандлагатай байдаг? - бусадтай сэтгэл доторхоо хуваалцан ярилцах чадвартай юу? - өөрийгөө хэрхэн үнэлдэг? - хэт их биеэ тоосон юм биш биз? - хариуцлага хүлээх чадвартай юу? - түүний дутагдлууд: тамхи татах, архи уух г.м. - үзэл бодол, чиг хандлага таарч тохирч байна уу? “найз нөхөд, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, дуртай дургүй зүйл г.м.” - түүний улс төрийн үзэл бодол? - түүний шашны чиг хандлага? - тэр юунд уурлаж бухимддаг вэ? Уурлаад гаж авир гаргадаг уу? - түрүүчийн найз бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг бол? Хэрвээ та эдгээрийн дийлэнх олонхд нь сөрөг хариулт өгвөл ямар хүнтэй учирсанаа ойлгох биз ээ. Танд тохирох хүн биш байгаа биз?

    18. зүйл. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.

    19. зүйл. Эхнэртэй хүнтэй орооцолдвол…. Ухаалаг эмэгтэй эхнэртэй хүнтэй хэзээ ч орооцолдохгүй. Учир нь далайн эрэгт өнгөрөөсөн жаргалтай ганц өдрийн тухай дурсамж бямба гаригийн орой болгон түүнийг хүлээж, эхнэртэйгээ хэрхэн эрхэлж байгаа бол хэмээн төсөөлөх тэр зовлон гунигийг нөхөхгүй гэдгийг мэддэг.

    20. зүйл. Хуурамч эр. Хэрвээ эр хүн эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг ч бас хуурна. Тийм эрчүүд голлон эхнэр нь түүнийг ойлгодоггүй, эсвэл нөхцөл байдлын улмаас л гэрлэсэн хэмээн буруушаана. Түүний яриаг үнэн гэж бодвол өчнөөн удаан ханилсан эхнэр нь түүнийг ойлгож хайрлахгүй байхад та яаж чадах юм бэ?

    21. зүйл. Эхнэртэйгээ муудалцаад… Эхнэртэйгээ муудалцсан эр хүн сэтгэлээ сэргээхийн тулд тааралдсан ганц бие эмэгтэйг ашигладаг. Эр хүн нууц амраг нь илүү ихийг шаардаад эхлэхэд эхнэрийнхээ “хормойд” нуугддаг.

    22. зүйл. Хаяад явсан эр ирэх үү? Нэгэнт хаяад явсан эр хүн дахиж эргэн ирэхгүй гэдэг гашуун үнэнийг бүү март. Ирсэн ч хагарсан шаазан эргэж эвлэрдэггүй гэдэг үгийг бүү март. Нэг хаяад явж чадсан хүн дахиад явахгүй гэж баталгаагүй.

    23. зүйл. Нууц амраг байх нь тэнэг хэрэг. Ухаалаг эмэгтэй нь “ганцаараа явсанаас хэн нэгний нууц амраг байх, эр хүний дэргэд байсан цагт л эм хүн өөрийгөө мэдэрдэг” гэж бодох нь тэнэг хэрэг гэдийг мэддэг.

    24. зүйл. Байгаа бүхнээ бүү барь. Өөртөө итгэлтэй байхын тулд хайртай залуудаа юуг өгч чадах вэ гэдгээ мэддэг байх ёстой, мөн түүнийгээ юу юугүй гаргаад барьчихаж болохгүй гэдгийг ухаалаг эмэгтэйчүүд мэддэг. Өөрөөр хэлбэл, амьдралаа холбоно гэдэгтээ бүрэн итгэлтэй болоогүй цагтаа тэр эр хүнтэй нэг оронд орохгүй. Нандин бүхнээ насан туршийн ханьдаа зориулах ёстой гэдэгтээ зуун хувь санал нийлдэг.

    25. зүйл. Хөөрхөн хүүхнүүдийн алдаа. Гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд өөрийгөө хүндлэх, үнэхэл чадвар дутагддагаас амьдралыг нь баллах өөдгүй эртэй дотносох нь элбэг байдаг. Ямар ч нөхцөлд бүсгүй хүн нэр төрөө эрхэмлэх чанараа гээж болохгүй.

    26. зүйл. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үнэн үг байдаг. Ханилах хүнээ анх хараад тодорхойлох боломжгүйг бүү март. Эр хүний хэлсэн ярьсан нь батлагдах хүртэл тэвчээртэй хүлээж сур. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн илэрдэг болохоор хүлээцтэй байсаныхаа шагналыг та заавал хүртэнэ.

    27. зүйл. Сайн мууг ялгаж сур. Ухаалаг эмэгтэй хүний сайн, мууг үргэлж ялгах чадвартай байдаг. Мууг нь мэдсээр байж “засрах байх” гэсэн хоосон горьдлогоор өөрийгөө хуурдаггүй.

    28. зүйл. Дэгээдээд авбал зохих эр. Эмэгтэй хүн заримдаа дэндүү харалган байдаг болохоор сайн хүнийг танихгүй алдах нь бий. Хэрвээ таны эргэн тойронд энгийн амьдралтай, шударгаар хөдөлмөрлөн хоолоо олдог, амьтанд хайртай эр хүн байвал дэгээдээд ав. Учир нь хүний хань байх чадвартай эр хүн өмнөө бодит зорилготой байдаг ба тэр хорвоог бүхэлд нь байлдан дагуулахыг хэзээ ч боддоггүй. Гэхдээ өөрийн боломж бололцоог ашиглан юуг ч гэсэн тэр чин сэтгэлээсээ сайн хийхийг хүснэ. Тэр адил үзэл бодолтой, таарч тохирох эмэгтэйд л сэтгэлээ өгнө үү гэхээс хэн тааралдсанд нь дурлаад байхгүй.

    29. зүйл. Жинхэнэ эр хүн эрх тэгш байдлыг хүсдэг. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг дарлан захирч байхыг хэзээ ч хүсдэггүй. Тэр эхнэртэйгээ эрх тэгш харьцахыг бодно.

    30. зүйл. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг ашиглахгүй. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний толгойг эргүүлэн, өөртөө дурлуулаад, дараа нь хүссэнээрээ хөтөлж залахыг хэзээ ч бодохгүй. Түүний танд санаа тавих нь эв дүйгүй гэмээр боловч чин сэтгэлийн хандлагатай байдгаараа онцлог.

    31. зүйл. Хоосон амалдаггүй эр жинхэнэ эр хүн мөн. Жинхэнэ эр хүн хэзээ ч, юуг ч хий хоосон гайхуулдаггүй, амалдаггүй. Гэхдээ таныг аз жаргалтай байлгахын тулд юуг ч хийхэд бэлэн байх болно.

    32. зүйл. Тэвчээртэй сонсох нь хайртайн шинж. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний хэлж ярихыг хүлээцтэй, тэвчээртэй сонсч чаддаг. Таны үгийг, тэвчээртэй сонсож, таныг ойлгохыг хичээж байгаа бол таны оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай бол тэр эр хүн танд хайртай гэсэн үг.

    33. зүйл. Үүрэг хариуцлага…. Жинхэнэ эр хүн үүрэг хариуцлагаас хэзээ ч зайлсхийхгүй. Тэр гэр бүл, эхнэр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, мөн хариуцлагаас хэзээ ч зайлсхийдэггүй, бусдад үүрүүлэхийг боддоггүй.

    34. зүйл. Ухаалаг эр. Жинхэнэ эр хүний санаа бодол нь ч зөв байдаг. Тэр өөртөө төдийгүй хайртай бүсгүйдээ ч сайн сайхныг үргэлж хүснэ. Тэр өөрийн үзэл бодлоо “ганцхан минийх зөв” хэмээн хамгаалан зүтгэхээс ч зайлсхийнэ. Ийм эрийг ухаантайд, харин өөрөө ийм хүнтэй таарсан бол өөрийгөө азтайд тооцож болно шүү.

    35. зүйл. Тантай амьдрах чин хүсэлтэй эр ямар байх вэ? - харилцаагаа улам гүнзгийрүүлэн, яагаа ч үгүй атлаа оронд орохыг урьтал болгон яарахгүй. - авьяас билэг, мэдлэг боловсролоороо таныг дарамтлах гэж оролдохгүй. - түүний үйлдэл бүр хоосон мөрөөдөл дээр биш, бодит амьдралд тулгуурласан байдаг. - жинхэнэ хайр дурлал бол хамгийн түрүүнд харилцан үүрэг хүлээлцэх явдал, тэгэхдээ насан туршийн үүрэг гэдгийг мэддэг болохоор энэ асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй. - хэлсэнээ хийж чадна гэдгээ мэдэхээс нааш хоосон ам гардаггүй. - элдэв бэлэг сэлт, ирүүл тулаан, гоё үгтэй захиа, хайрын шүлэггүйгээр харьцаагаа хөгжүүлж чаддаг.

    36. зүйл. Агшин зуурын дурлал хурдан алга болдог. Агшин зуур дурлачихдаг эрчүүд амархан хөрдөг гэдгийг ухаалаг эмэгтэй мэдэх ёстой. Жинхэнэ хайр дурлалд урт удаан хугацаа хэрэгтэй. Хоёр долоо хоног ч, хоёр сар ч бага хугацаа.

    37. зүйл. Туршлагатай эр. Эмэгтэй хүнийг эвлэгхэн эргүүлж байгаа эр энэ тал дээр маш их баялаг туршлагатай гэсэн үг. Хэрвээ тэр эмэгтэй хүнд “би чамд хайртай” гэж хэлэхээс ичиж зовдоггүй бол энэ үгсийг урьд өмнө нь олон ч хүнд хэлсэний шинж.

    38. зүйл. Үнэнч хүн үгэндээ харам. Үнэн сэгэлээсээ хайрлаж дурласан хүн “би чамд хайртай” гэж хэлэх боловч амнаас нь алт унах гээд байгаа юм шиг хэлэхдээ харам байдаг. Тэр байгаа байдлаараа, танд хандаж байгаа хандлагаараа л хайр сэтгэлээ түрүүлэн илчилэн үү гэхээс яаран ам алдахгүй.

    39. зүйл. Харьцаагаа сунжруул. Хэрвээ та саяхан танилцсан эрийг ямар хүн бэ гэдгийг нь мэдэхийг хүсвэл харьцаагаа гүнзгийрүүлэлгүй, сунжруулах нь хамгийн сайн арга мөн. Сунжруулна гэдэг нь татгалзана гэсэн үг бус, харин бие биенээ, сэтгэл доторхоо уудлан мэдэлцэхэд илүү их цаг зарна гэсэн үг.

    40. зүйл. Хэрвээ эр хүн. - Биеэ авч явах байдлаараа бус, харин хийсэн хоолоороо таны дургүйг хүргэдэг бол. - Чалчаа боловч өөрийнхөө тухай үргэлж ярьдаггүй бол. - Таны өдөр тутмын ажил амьдралын талаар маргадаг боловч найз хүүхнийг тань эргүүлж болох, эсэх талаар ярилцдаггүй бол. - Таныг юуг, яаж хийж байгааг шалгадаггүй бол. - Фрейдийн ч шийдвэрлэж чадахааргүй асуудлыг шийдэх гэж зүтгэлгүйгээр энгийн амьдралтай холбоотой зүйлсийг ярьдаг бол. - Утас болон байрныхаа төлбөрийг цаг хугацаанд нь тушаадаг бол. - Үс нь унаж, толгой нь халзарч байгаа ч түүнийгээ эмгэнэл болгодоггүй бол. - Танай гэр бүлийнхээтэй бүгдтэй нь сайн харьцаатай бол “боломжийн” эр дэргэд тань байна гэсэн үг.

    41. зүйл. Хань, дайснаа ялгах арга. Ухаалаг эмэгтэй насан туршийн хань болох хүнийг насан туршийн дайсан болох этгээдээс ялган салгаж чаддаг. Хэрвээ эр хүн. - Таныг уруулаа будахаас илүү ихээр эм уудаг бол. - “24”-өөрөө “форд”-ыг ч гүйцэж түрүүлнэ гэж гайхуулдаг бол. - Маркиз де Садыг “сексийн садист хандлагын эцэг гэддэг” маш өвөрмөц хүн байсан гэж үздэг бол. - Урьд төрөлдөө эртний Египетэд дайчин эр байсан гэж ярьж, түүндээ итгэдэг бол. - Таныг ховсдон эрхэндээ оруулахыг хичээдэг бол. - үр хүүхэдтэй ч тэдэнтэйгээ уулзахыг хүсдэггүй бол, эсвэл хүүхдүүд нь түүнийг тоодоггүй гэж ярьдаг бол. - Таны бие бялдрын үзэмж, галбирт үргэлж “санаа” тавьж, сайжруулахыг шаарддаг бол. - Өр зээл нэхэгчид нь найз нөхдөөс нь олон бол. - Хуучин эхнэрүүд, найз хүүхнүүдийнх нь тоо таны гоёлын даашинзны тооноос илүү бол. - Баар зоогийн газрын үйлчлэгч нарыг нэр усаар нь мэддэг бол. - Танаас болон таны найз нөхдөөс мөнгө зээлэхийг оролддог бол. - Таныг мөрдөж мөшгидөг бол. - Оронд ормогцоо зөвхөн өөрийн ханамж жаргалыг боддог бол. - Оршин суух хаягаа ойр ойрхон сольдог бол. - Ямар аргаар мөнгө олж амьдардагаа ярьдаггүй бол. - Таныг эцэг эхтэйгээ танилцуулахыг хичээхгүй бол. - Урьдын эхнэр буюу найз хүүхнээ үзэн яддаг гэж ярьдаг бол. - Хамаатнуудтайгаа харьцаа муу бол таны амьдралыг “сүйтгэгч” дэргэд тань байна гэдгийг анхаар.

    42. зүйл. Муу хүн муугаараа үлддэг. Ухаалаг эмэгтэй муу хүн муугаараа үлддэг гэдгийг, хичнээн сайн байлаа ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг болохоор муу эрчүүдээс хол явдаг.

    43. зүйл. Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод. Эр хүн чамтай бусдаас өөрөөр амьдарна, бусдаас өөрөөр харьцана гэдэгт итгэх хэрэггүй. “Сурсан занг сураар боож болохгүй” гэдэг шүү дээ. Хэрвээ тэр “түрүүчийн эхнэр маань намайг алахыг завдсан” гэж ярьвал танд ч гэсэн түүнийг “алмаар” санагдах үе ирнэ гэдгийг бүү март.

    44. зүйл. Мэхлэгчид хэзээд байдаг. Та хичнээн ухаантай, мундаг байлаа ч таныг мэхлэн өөртөө дурлуулах, сэтгэл зүрхийг тань тарчлаах эр хүн байдаг гэдгийг санаж болгоомжил.

    45. зүйл. Эр хүнийг. - Би хариуцлага үүрч чадахгүй. - Хэзээ ч, Хэнд ч, дурлаж байгаагүй. - Хол юманд явах гэж байгаа. - Түрүүчийн эхнэр буюу нууц амрагт маань намайг үзэн ядах шалтгаан бий. - Өөрөө өөрийгөө ч ойлгохгүй байна. - Өөрөө өөртөө таалагддаггүй. - Санаанд таарах ажил олдохгүй байна. - Бие муутай тул баахан эмчлүүлэх хэрэгтэй байна, гэх мэтээр ярихад нь ухаалаг эмэгтэй хэзээ ч эргэлздэггүй. Тиймээс түүний ярьсаныг шалгаж, нягтлах гэж, түүнд туслах гэж үнэтэй цагаа дэмий гарздахгүй.

    46. зүйл. Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрэгтэй…….. Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрд юу ч хэрэггүй байдаг гэдэгт ухаалаг эмэгтэй итгэдэг.

    47. зүйл. Гэмтнүүдээс хол яв. Хэрвээ та амар тайван амьдрахыг хүсдэг бол мөрийтэй тоглоомчин, хулгайч дээрэмчин, “атаман” эрчүүдээс хол бай. Тэд өөрсдийн амь насаа ч хайрлахгүй дэнчин тавьдаг юм чинь таныг ч гаргуунд гаргахаас буцахгүй.

    48. зүйл. Романтик эр. Хэрвээ таны дөнгөж танилцсан эр дэндүү романтик санагдвал тэр бодит амьдралаас дэндүү тасархай, хамтын амьдралын талаар тодорхой бодолгүй байна гэсэн үг. Та маргаашийн хоолны мөнгөө яая даа гэж зовж байхад тэр сансрын уудмаар хамтдаа аялах тухай мөрөөдөж суух болно. Танд ийм хань хэрэгтэй гэж үү?

    49. зүйл. Сонголт хийхдээ. Хэрвээ та бат бэх, амар амгалан гэр бүлтэй болохыг хүсч байвал үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай, амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөлд танд тулгуур болж чадах, таны болон гэр бүлийнхээ ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж чаддаг тийм л хүнийг сонгоорой.

    50. зүйл. Хэрвээ танд. - Хайрттайгаа байх нь сайхан санагдахаас илүү хэцүү байдаг бол. - Та түүнийг алдахвий хэмээн маш их айдагаас өөр юуг ч бодож чаддаггүй бол. - Тэр эмэгтэй хүний бардам занг хүндлэхгүй, таныг “доош нь” хийж, дорд үздэг бол. - Та түүнд хичнээн зовж байгаагаа яривч тэр огт тоодоггүй, өөрийгөө өөрчлөхийг эрмэлздэггүй бол. - Таныг ямар нэгэн аргаар баярлуулахыг хичээдэггүй бол. - Танд өнөөдрөөрөө амьдрахаас илүү өнгөрснөө дурсах нь жаргалтай санагддаг бол. - Тэр таны хардалтыг төрүүлэх зүйл хийдэг бол. - Тэр илүү их чөлөөтэй, өөрийнхөөрөө баймаар байна гэж үглэдэг бол энэ эр таньд хань болохгүй. Түүнийг шулуухан хаях нь зөв шүү.

    51. зүйл. Хайр, гуниг хоёр нэг зүйл биш. Ухаалаг эмэгтэй хайр дурлал болон гуниг гутрал хоёрыг нэг л зүйл гэж боддоггүй. Тиймээс таныг гуньж гутрахад хүргэж буй эр хүн бол яав ч танд тохирох хүн биш.

    52. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Хурим, оршуулган дээр л уйлахаас бямба гаригийн орой ганцаар гансарч уйлдаггүй. - Гомдоож зовоож байгаа хүнийг хайрлах нь өөрийгөө хайрлахгүй байгаа хэрэг гэж үздэг. - Хардалт бол эр хүний сэтгэл, санаа зорилгын хэмжүүр биш гэдгийг мэддэг эмэгтэйг ухаантай эмэгтэй гэнэ.

    53. зүйл. Живэгчийг аврах гэвэл…… Хэрвээ та амьдралын далайд хөл алдан живж байгаа эрийг аврахыг хүсвэл өөрөө ч хөл алдаж хамтдаа живж болон гэдгийг урьдаар бодоод үз.

    54. зүйл. Хэрвээ эр хүн. - Элдэв хүндрэл бэрхшээлгүй амьдардаг бол. - Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол. - Найз бүсгүйгээрээ элдэв асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролддоггүй бол. - Амалсандаа хүрдэг бол. - Шархадсан араатны дүрд тоглодоггүй бол ухаалаг эмэгтэйн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Ухаалаг эмэгтэйд ч үүнийг ойлгож дүгнэх ухаан бас байх ёстой.

    55. зүйл. Өрөвдөх хэрэгтэй юу? Өрөвдөх нь хайр дурлалд муу туслагч. Хүн болгонд шийдвэрлэвэл зохих өөрийн гэсэн асуудлууд байдаг байхад бусдынхыг, тэр дундаа эр хүний бэрхшээлийг эм хүн хэрхэн шийдвэрлэх билээ?

    56. зүйл. Дандаа өөдгүй эр таардаг бол. Хэрвээ танд дандаа өөдгүй эрчүүд таарч байдаг бол гол буруутан нь та өөрөө л гэсэн үг. Учир нь та эр хүнийг танихдаа тааруу төдийгүй ганцаардахаас айгаад л тааралдсантайгаа ханилчихдагаас алддаг.

    57. зүйл. Халамжлах, хараат байх хоёр. Бие биенээ халамжлах болон харилцан хараат байдалд орох хоёрын хооронд том ялгаа байдаг. Хартай, эзэрхэг эрийг эмэгтэй хүн халамжилж байгаа нь энэ гэж ойлгож амьдралдаа алддаг.

    58. зүйл. Хэрвээ та тусч бол. Хэрвээ та үргэлж л хэн нэгэнд туслах гэж, эсвэл хэн нэгийг аврах гэж эрмэлздэг бол та өөрийгөө анхаарах цаг болжээ гэсэн үг. Хэрвээ та үнэхээр л амьдралаа бусдын төлөө зориулахаар шийдсэн бол нийгмийн халамжийн салбарт ажилд орж, гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө хөлс мөнгө авч байх ёстой.

    59. зүйл. Эвдэрсэн эрийг засч болох уу? Үнэн ч сайн эмэгтэйн халамж хайр нэгэнт эвдэрсэн эрийг засч залруулж чадахгүй. Учир нь ийм эрд хар шөл биш, харин сэтгэл зүйч эмчийн туслалцаа хэрэгтэй.

    60. зүйл. Хэзээ? Хэнтэй? Хаана? Ухаалаг эмэгтэй хэзээ, хэнтэй оронд орох ёстойгоо сайн мэддэг.

    61. зүйл. Юуны тулд? Эр хүнтэй нэг оронд орохоос өмнө “Энэ хэн бэ, би түүнийг сайн мэдэх билүү? Юуны тулд? Яах гэж?” гэсэн гурван асуултанд өөртөө хариулт өгөх нь ухаалаг эмэгтэйн зарчим.

    62. зүйл. Эвгүй байдалд орохгүйн тулд…… эр хүнтэй дотносон ойртох нь та хоёрын харьцааг бүхэл талаар эмзэг болгодог. Тиймээс та өөрийн үнэ цэнийг алдаж, эвгүй байдалд орохгүйн тулд унтахаасаа өмнө тэр таны итгэл даах хүн мөн, эсэхийг нягтлах. Эр хүн танд таалагдлаа гээд, түүнийг өөртөө уяхын тулд хүссэн болгоныг нь хийх явдал бол эмэгтэй хүний хамгийн том алдаа юм.

    63. зүйл. Хүсч байгаа эсэхээ мэдэхээс нааш харьцаанд бүү ор. Хэрвээ эр хүн таныг чин сэтгэлээсээ сонирхож, цаашдаа ямар нэгэн зүйлд хүрэх зорилготой бол оронд орохгүйгээр түр хүлээхээс татгалзахгүй. Эмэгтэй хүн сексгүй л бол харилцаа гүнзгийрэхгүй гэж үздэгээс алддаг. Мэдээж эр эмийн харьцаа нь хоёр хүнийг улам дотносуулан гүнзгийрүүлдэг нь үнэн боловч ухаалаг эмэгтэй өөрөө үнэхээр хүсч байгаа эсэхээ баттай мэдэхээс нааш харьцаанд ордоггүй.

    64. зүйл. Нуух юмтай эр гэртээ утасгүй гэнэ. Гэртээ утасгүй гэж ярьж байгаа эр хүнд нуух зүйл байна гэсэн үг. Тухайлбал, эхнэр, эсвэл найз бүсгүй г.м. Танд олдохгүй байгаа эр хүн “Чамайг би өөртөө ойртуулахгүй” гэж байгаа хэрэг. Олоход амаргүй эрийг хажуудаа тогтоох ч амаргүй байх болно.

    65. зүйл. Хайрт хань сураггүй болчихвол. Хэрвээ хайртай хүн тань гэнэт сураггүй алга болчихвол энэ таны буруу биш, харин тэр өөрөө л ямар нэгэн “но”-той гэсэн үг. Түүнд танаас нууц байсан ямар нэгэн зүйл байгаа болохоор тэр танд үнэнийг хэлэлгүй, хэл сураггүй алга болж чадаж байна гэсэн үг.

    66. зүйл. Хэрвээ эр хүн. - Утсаар ярихаа больвол. - Хэлсэн цагтаа ирэхгүй бол. - Амалсан цагтаа таньруу утасдахгүй бол. - Тантай хами байх төлөвлөгөөгөө байнга, гэнэт өөрчилдөг бол. - Амалсандаа гүйцээдэггүй бол тэр танд хайргүй төдийгүй таарч тохирох хүн биш гэсэн үг.

    67. зүйл. Цаг барьдаггүй эрийг бүү үнэл Цаг барьдаггүй эр хүн утасных нь дугаарыг бичсэн цаасны үнэд ч хүрэхгүй. Амалсан цагтаа утсаар ярьдаггүй, ирдэггүй эр хүн таныг үнэхээр сонирхож байгаа хэрэг биш. Та түүнд ямар нэг муу юм тохиолдсон, эсвэл хаа нэгтээ өвчтэй хэвтэж байгаа хэмээн өрөвдөх хэрэггүй. Танд үнэхээр хайртай бол сэтгэлийг тань зовоохыг хүсэхгүй тул ямар нэгэн аргаар танд мэдэгдэнэ.

    68. зүйл. Гэнэт алга бологч……. Гэнэт алга болсон эр хүн таныг огт санаандгүй байхад гэнэт гарч ирэх нь бий. Тэр таныг өөрийг нь мартаж уу, үгүй юу, боломжтой бол тантай дахин жаахан зугаацахаар ирж байгаа нь тэр. Ухаалаг эмэгтэйд үүнийг ялган салгаж ойлгох чадвар байх ёстой.

    69. зүйл. Хоёрын хооронд эртэй байсанаас…… ганц бие эмэгтэйн давуу тал гэвэл зав чөлөөтэй бүхий л цагаа өөртөө, гоо сайхандаа, эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд, мөн найз нөхөд, аав ээждээ зориулах боломжтой болдогт оршино. Тиймээс хоёрын хооронд эртэй байснаас ганцаар байсан нь хамаагүй дээр гэж ихэнх ухаалаг эмэгтэйчүүд үздэг.

    70. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Амьдрал нь бүрэн цэгцэрсэн гэж үзвэл. - Түүний хайртай эр аймшгийн киноны гол дүр шиг биш гэдэгт итгэсэн бол. - Хайр дурлал нь бодит байдлын үнэлэмж болж чадна гэж үзвэл. - Эр хүнийг чинь сэтгэлээсээ хандаж байгаад итгэлтэй байвал. - Үзэл бодол, ашиг сонирхлын хүрээ нь нийцэж байвал сая тэр эр хүнийг сонгоно.

    71. зүйл. Халамжгүй ханьтай байсанаас. Ухаалаг эмэгтэй ганцаардахаас хэзээ ч айдаггүй. Хайртай хүнтэйгээ хамт байлаа ч халамж түшгийг нь мэдрэхгүй ганцаардсанаас ганцаараа дураараа амьдрахыг илүүд үзнэ.

    72. зүйл. Эр хүний тогтворгүй зан. Эр хүний тогтворгүй зан гэдэг бол хэцүү асуудал болохоор эмэгтэй хүн тэр болгон түүнийг шийдвэрлэж чадахгүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэддэг.

    73. зүйл. Мэхлүүлсэн эмэгтэй. Хайртдаа мэхлүүлсэн эмэгтэй хүн яахаа мэдэхээ байж, гомддог. Харин дараагийн шатанд өөрөөсөө болон хоорондын харьцаанаас бурууг хайж эхэлнэ. Гэтэл эр хүний энэ араншинг өөртэйгээ холбож үзэх нь эмэгтэй хүний хамгийн том алдаануудын нэг. Та муу муухай болоод тэр таныг мэхэлсэн хэрэг биш. Харин тэр өөдгүй эр бол таныг хуурсан хэрэг.

    74. зүйл. Адал явдал хайгч эрчүүд. Зарим эрд хажууд нь ямар ч эмэгтэй байсан хуурч мэхлэн, араар нь тавьсаар явдаг. Тэдний хувьд шинэ амраг нь царайлаг эсэх, түүндээ хайртай эсэх огт хамаагүй байдаг. Тэд шинэ адал явдал, шинэ содон мэдрэмж хайж явдаг. Зарим нь бүр цуглуулагчид байдаг гээч. Өөрийнялан дийлсэн эмэгтэйчүүдийг жагсаан бичиж явдаг эр хүн ч байдаг юм шүү.

    75. зүйл. Завхай эрээс зугт. Хэрвээ та завхай эртэй учирсан бол таны нэн тэргүүнд авах арга хэмжээ түүнийг дуртай зүг рүү нь явуулах, тэгээд түүнээс аль болох хол байх.

    76. зүйл. Үнэнч биш эр. Хэрвээ эр хүн өөр эмэгтэйд үнэнч байгаагүй бол танд ч үнэнч байхгүй гэсэн үг. Тиймээс иймэрхүү шалтгаанаар түрүүчийн амрагаасаа салсан эр хүн танд ч хань болохгүйг бүү март.

    77. зүйл. Завхай эрийг засах аргагүй. Завхай эрийг яаж ч хичээгээд засч болдоггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ. Ихэнх явдалтай эрчүүд ганцхан эмэгтэйгээр хайрлуулах хүсэлтэй гэж ярьдаг, гэтэл энэ бол оргүй худал үг.

    78. зүйл. Сүүлрээд баригдчихвал эр хүн гэдгээ мэдэрдэг эрчүүд ч байдаг. Ихэнх явдалтай эрчүүд амрагтаа баригдахаас айдаггүй, учир нь ингэх нь тэрэнд илүү их хурц мэдрэмж төрүүлдэгт оршино. Зарим нь сая л өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг.

    79. зүйл. Дур хүслээ хянах чадваргүй эр. Өөрийн бэлгийн дур хүслийг хянах чадваргүй эр хүнийг дагах нь аюултай, осолтой хэрэг.

    80. зүйл. Өмнөх амьдралыг нь судал. Найз залуугийнхаа өмнөх амьдралын тухай яриаг анхааралтай чагна. Тэгвэл та түүнийг таньж мэдэхээс гадна цаашдаа та хоёрын харьцаа хэрхэн өрнөж болохыг урьдчилан мэдэж авна.

    81. зүйл. Бусдыг шүүмжлэгч эр……. Бусад залуусыг завхай хэмээн шүүмжилдэг эрийн хувьд өөрөө тийм явдалд орооцолддоггүй гэсэн үг биш ээ. Харин ч бүр эсэргээр байх магадлалтай.

    82. зүйл. Хардалт Хардалт хоёр шалтгаанаар үүсдэг. Нэгдэх нь хайртай залуу тань хардуулахаар зүйл хийсэн үед, хоёрдох нь таны зөн совин, мэдрэмжээс үүдэлтэй. Гэтэл төсөөлж байгаа зүйл бодит байдалтай нийцэх явдал цөөн бус гардаг. Тиймээс хардалтаа үндэслэлтэй, эсэхийг шалгах нь зүйтэй.

    83. зүйл. Харьцаагаа нягтал. Амраг залуугаа хардах хэрэг гарвал түүнийг болон харьцаагаа сайтар нягтлахын дохио мөн гэдгийг ухаантай эмэгтэйчүүд мэддэг.

    84. зүйл. Үнэнч байх. Гэрлэлт, сүй тавих, дотносон найзлах гэсэн ойлголтуудын хүрээнд үнэнч байх явдал чухал байр суурь эзэлдэг гэдгийг амраг тань хүлээн зөвшөөрч байна уу гэдгийг нягталсаны дараа хардах ёстой гэж ухаалаг эмэгтэй үздэг.

    85. зүйл. Манлайлахыг эрмэлзэгчээс хол бай. Ухаалаг эмэгтэй үргэлж манлайлахыг эрмэлздэг, хэзээд, юунд ч бэлэн зэлэн эрээс болгоомжлох ёстойгоо ойлгодог. Учир нь тийм эрчүүд үргэлж шударга “тоглохгүй”.

    86. зүйл. Хорвоог захирахыг хүсэгч эр. Хорвоог захирахыг хүсдэг эр таныг ч дарамтлан эрхэндээ байлгахыг бодно. Эрх мэдэлд хүрэхийг хүсч байдаг эрчүүдийн хувьд хайр дурлал хоёрдугаар зүйл.

    87. зүйл. Төрийн зүтгэлтэн хэрэгтэй юу? Шөнийн гурван цагт хүүхэд тань уйлахад үргэлж хажууд тань байдаг хүн хэрэгтэй болохоос гадаад оронд улс орны түвшний асуудал шийдвэрлэж суудаг эр хэрэггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ.

    88. зүйл. Мундаг эрийн ард. Эр чадалтай, “мундаг” эрчүүдийн ард ганцаардсан, халамж дутагдсан эмэгтэйчүүд байдаг гэдгийг ухаалаг эмэгтэй мэддэг болохоор түүнд наанаа “мундаг” харагддаг эр хэрэггүй.

    89. зүйл. Сэргэх үе хэрэгтэй юү? Хайртаасаа салсаны дараа эмэгтэй хүнд сэргэх, тайвшрах үе заавал хэрэгтэй болдогийг ухаалаг эмэгтэйчүүд мэднэ. Тиймээс хэн нэгэнтэй дахин дотносохоор яардаггүй.

    90. зүйл. Эмэгтэй хүн ганцаар хоцорсоны дараа. - Яахаа ч мэдэхээ байж, гутарна. Гэтэл та өөрийгөө хамгаалж сурах ёстой. - Хайртай байсан хүнээ харааж зүхнэ, үзэн ядна. Харин бусад бүх эрийг түүнтэй адилтган үзэж, хандаж болохгүй. - Та цаашид хаашаа алхахаа мэдэхгүй байгаа тул хоёрдмол утгатай байдалд орохоос зайлсхийх ёстой. - Өөртөө итгэлгүй болдог тул аливаад өөнтөгч ханддаг. - Бусдын хайр халамж, ойлголцол багагүй хэрэг болох тул өөдгүй эрд амархан дасах боломжтой байдаг.

    91. зүйл. Дотно харьцаа юунаас эхэлдэг вэ? Орчин үед ойр дотно харьцаа нь үнсэлтээс бус, харин бэлгийн замын өвчнөөс хамгаалах аргын тухай ярианаас эхэлдэг болсныг ухаалаг эмэгтэй бүр мэддэг. Тиймээс та амрагаасаа сексийнх нь амьдралын талаар асуухаас бүү зов.

    92. зүйл. Хэрвээ эр хүн танд үнэхээр хайртай бол. - Өвчлөх магадлалыг багасгахын тулд хамгаалалтын ямар ч хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. - Бэлгийн харьцаанд орохоос өмнө цусны шинжилгээ хийлгэж, хариуг нь гартал хүлээнэ. - Бэлгийн замын өвчтэй бол илэн далангүй хэлж, хайртай хүнээ өчлүүлэхээс сэргийлнэ. - Үнэнч байх эрмэлзэлтэй байна. - Хэрвээ эр хүн энэ зүйлүүдийн алийг нь ч биелүүлэхээс татгалзах юм бол түүнээс хол байх хэрэгтэй. Садар самуун биш бол ямар ч хүн өнгөний өвчин авахаас болгоомжилно.

    93. зүйл. Жирэмслэлт Жирэмслэлт нь хамтын амьдралаас эхлэх хамгийн сайн арга биш. Эр хүн жирэмслэлттэй холбоотой бүхий л асуудлыг эмэгтэй хүн өөрөө мэдэж шийдвэрлэх ёстой гэж үздэг.

    94. зүйл. Мулгуу эр доош татна. Өөртөө итгэлгүй, мулгуу эр өөрийгөө өөд нь татаж, таны түвшинд очихын оронд таныг доош нь дарж, өөртэйгээ адил болгохыг эрмэлзэнэ. Зөвхөн энэ үзэл бодлоос гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл гардаг.

    95. зүйл. Түрэмгий өөдгүй эрийн гаргадаг авир. - Тэр таныг мөнгө санхүүгийн хувьд хавчиж, дарамтална. - Таныг үргэлж өөлж, алдаа болгоныг тань сөхөн ярьж дарамтална. Түүнээс сайшаах, магтах нэг ч үг дуулахгүй. - Найз нөхөд, ах дүү нартай тань уулзуулахгүй дарамтална. - Үргэлж олон ааш гаргаж дарамтална. Ингэмээр байна гэснээ төдхөн үгүй тэгэх байсан юм гэх жишээтэй. - Тэр таныг хааяа, өөр эмэгтэй олж авна хэмээн сүрдүүлж дарамтална. - Таны амьдралын хэмнэл, нөхцөл байдал түүний хүсэл авир, ааш авираас хамаарах болно. - Хүйтэн хөндий, хэнэггүй харьцаагаар таны сэтгэлийг хөргөнө. - Тэр заримдаа гар хүрэхээс ч буцахгүй. Ухаантай эмэгтэй ийм эрээс холуур өнгөрөхийг эрмэлздэг.

    96. зүйл. Түрэмгий өөдгүй эрийг таних арга. Та доорх асуултанд хариулаад үз. - Амраг тань согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэдэг үү? - Ажил төрөлтэй нь холбоотой элдэв асуудал байнга гардаг уу? - Түүнд олон жилийн турш нөхөрлөсөн найз нөхөд байдаг уу? - Таныг “аврагчийн” дүрд тоглуулаад байгаа юм биш биз? - Тэр хэт өмчлөгч зантай юм биш биз? - Тантай нэг оронд орохоор яарч шавдуулж байна уу? - Ямар ч үндэслэлгүйгээр таныг харддаг уу? - Найз нөхөд, ах дүү нартайгаа уулзахад тань саад болж байна уу? - Өөрийгөө хүндлэх, нэр төрөө эрхэмлэх чанар түүнд бий юу? - Тэр гэмт хэрэгтэн биш биз? - “Ганцхан чи л намайг ойлгодог” гэж ярьдаг уу? - Ааш авир муутай юу? Хэрвээ асуултын дийлэнхэд тийм гэсэн хариулт өгсөн бол таны учирсан этгээд лав л сайн хүн биш.

    97. зүйл. Эр хүн яагаад уйддаг вэ? Эмэгтэй хүн эр хүний зоргоор байх тусам эрэгтэй хүн амархан уйддаг. Эрчүүд биеэ даасан, өөрийн үзэл бодолтой эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг. Хэрвээ эр хүн танд хайртай л бол таныг нэг удаа “үгүй” гэсний төлөө сураггүй алга болохгүй, бас уйлж унжихгүй.

    98. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Өөрийн сайн талыг харуулах гэж хичээдэггүй, тэгсэн тэгээгүй ил байгаа юм чинь. - Авьяас билгээрээ гайхуулдаггүй. - Эр хүнд сайн эхнэр болно гэж батлахыг хичээдэггүй. Эр хүн танд үнэхээр хайртай бол түүхий бантан идүүлж байсан ч анзаарахгүй.

    99. зүйл. Эр хүн танд. - Өөрийн хобби, сонирхол. - Ажил төрөл, өссөн гэр орон, ах дүү. - Боловсрол мэргэжил. - Урьдны найз хүүхэн “Ядахдаа ганц байх ёстой”. - Амьдралынхаа тухай огт ярихгүй бол тэр чин сэтгэлээсээ хандахгүй байна гэсэн үг. Түүнд нуух зүйл байна даа.

    100.зүйл. Эмэгтэй хүн болгоны дагаж мөрдөх 11зүйл.

    1. Бодитой, бүхэл магадлалтай зүйлийг л мөрөөд.

    2. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэн. Эм хүний бардам зангаа битгий гээ.

    3. Эр хүнд таалагдах гэж хэрээсээ хэтэртэл хэзээ ч бүү зүтгэ. Байгаагаараа байх шиг сайхан юм ханаа ч үгүй.

    4. Дэргэд байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ, түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэсэн үг байдгийг бүү март

     5. Энийг эр хүнийг бурхан болгон шүтэж болохгүй.

    6. Болзоондоо хоцордог эр хүнээс сайн сайхан зүйлийг хүсэн хүлээх хэрэггүй.

    7. Эр хүнийг хэлж ярьснаар нь бус, харин үйл хэргээр нь дүгнэ.

    8. Доромжлол, дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд, хэзээ ч битгий хүлээн зөвшөөр.

    9. Та ч гэсэн амьдрах эрхтэй хүн гэдгээ бүү март. Авьяас чадвараа битгий булшил, дотоод чөлөөт байдлаа бүү алд. Хараат байдалд орохоос зайлсхий.

    10. Эр хүнтэй үргэлж шударга шулуун харьц, тэдэнд хүндлэгд.

    11. Ухаалаг байх нь хэцүү боловч хүсэл байхад бүтэхгүй зүйл байхгүй.


    Битгий уйлуулаарай...

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka

    2:32 PM


    Битгий уйлуулаарай...

    Эрчүүддээ хандсан шүлэг

    Бэр болж аавын чинь босгоор алхсан
    Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
    Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
    Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорой

    Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
    Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
    Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
    Би чиний хань гээд яах юм бэ.

    Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
    Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
    Халамж дулаан эр хүний түшигээ
    Харамгүйгээр ганцсан түүндээ л зориулаарай
    Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
    Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
    Бууж мордохын зуур нас нэмдэг хорвоод
    Буруутгаж нэгнийгээ зовоогоод яах юм бэ.

    Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
    Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
    Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
    Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой
    Эвдэрсэнийг нөхөж хатууг зөөллөх сэтгэл
    Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
    Энэрэл хайрын хязгааргүй ундарга
    Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдраарай...

    Аз жаргалтай гэр бvл болж чадах уу?

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka


    Аз жаргалтай гэр бvл болж чадах уу?


    Єєртєє тохирсон “зєв” хvнээ олж ханилна гэдэг тийм ч хялбархан биш. Хэрвээ та хэн нэгэнтэй дотносож, ирээдvйн амьдралынхаа талаар шийдвэр гаргах гэж байгаа бол дараах асуултанд хариулаад vзээрэй.


    1. Хагас жил vерхээд хуримаа хийхэд хангалттай хугацаа гэж бид боддог.
    Тийм - Vгvй
    2. Бид хоёул 21-ээс дээш насных.
    Тийм - Vгvй
    3. Бид хоёрт цугтаа сайхан нєхєрлєдєг найзууд (эрэгтэй, эмэгтэй гэлтгvй) олон бий.
    Тийм - Vгvй
    4. Бид хоёрын аль нэг нь хvvхэдтэй болохыг хvсэхгvй байгаа, тиймээс бид хvvхэдгvй.
    Тийм - Vгvй
    5. Бидний хооронд боловсролын ялгаа их бий (жишээ нь, нэг нь их сургууль тєгссєн, нєгєє нь vгvй г.м.).
    Тийм - Vгvй
    6. Бид хоёулаа шашин шvтдэг.
    Тийм - Vгvй
    7. Эцэг, эх, найз нєхєд маань бидний гэрлэлтийг vнэхээр дэмждэг.
    Тийм - Vгvй
    8. Бид хоёрт бэлгийн харилцааны євєрмєц шинж (зуршил) байдаггvй.
    Тийм - Vгvй
    9. Бидний орлого хєндлєнгийн тусламж авахгvйгээр єєрсдийн санхvvгийн хэрэгцээгээ хангахад бvрэн хvрэлцэнэ.
    Тийм - Vгvй
    10. Бид хоёр гурав, тэрнээс олон удаа хэсэг хугацаагаар салж байсан.
    Тийм - Vгvй
    11. Бид хоёулаа эцэг эхтэйгээ дотно харилцаатай байдаг.
    Тийм - Vгvй
    12. Залуу (бага) байхдаа бид vеийнхэн дундаа нэр хvндтэй байсан.
    Тийм - Vгvй
    13. Хэрвээ манай гэр бvл, хамаатан садныг бvгдийг оролцуулаад vзвэл хань ижлээсээ салаагvй нь салснаас 20 дахин их байх.
    Тийм - Vгvй
    14. Бид хоёр хоёулаа ирээдvйн хадмуудтайгаа сайхан харилцаатай байдаг.
    Тийм - Vгvй
    15. Бид бага байхдаа томчуул, ялангуяа эцэг, эх, багш нарынхаа vгэнд сайн ордог байсан.
    Тийм - Vгvй


    Одоо vр дvнгээ тооцож vзье

    Та доорх тvлхvvртэй тохирч байгаа хариулт бvртээ 1 оноо єгєєрэй.
    1. Vгvй. 2. Тийм. 3. Тийм. 4. Vгvй. 5. Vгvй. 6. Тийм. 7. Тийм. 8. Тийм. 9. Тийм.
    10. Vгvй. 11. Тийм. 12. Тийм. 13. Тийм. 14. Тийм. 15. Тийм.
    12 - 15 оноо авсан бол: Гэр бvлд ямар бэрхшээл тохиолдож болохыг та ойлгодог юм байна. Танд гэр бvлийн єв тэгш харилцаа тогтоох боломж байна.
    7- 11 оноо авсан бол: Гэр бvлийн жаргалтай амьдралын нууц юунд байдаг талаар танд хангалттай тєсєєлєл байна.
    0 - 6 оноо авсан бол: Магадгvй та гэр бvлийн харилцааны талаар хэтэрхий романтик тєсєєлєлтэй юм. Иймээс зарим vед бодит байдалтай зєрчилддєг. Гэвч та бага оноо авсан бол аз жаргалгvй амьдарна гэсэн vг биш. Та хоёр хайр дурлалын харилцаагаа хэвээр хадгалахын тулд хичээх хэрэгтэй.
    Тайлбар:
    1. Vгvй. Удаан vргэлжилсэн хайр дурлалын харилцаа нь бат бєх гэр бvлийн баталгаа болдог. Эхнэр нєхрийн хоорондын хэрvvл маргаан нь ихэнхдээ гэр бvл болохоос ємнє бие биенээ хангалттай сайн таниагvйгээс болдог.
    2. Тийм. Судалгаагаар 21-ээс дээш насныхан гэр бvлийн амьдрал зохиоход бэлэн болсон байдаг нь тогтоогджээ. 21 нас хvрээгvй байхдаа гэр бvл болсон хосуудын 50% нь салсан байдаг байна.
    3. Тийм. Хосуудын найз нєхдийн хvрээлэл нэг байх нь хамтдаа байх боломжийг ихэсгэдэг.
    4. Vгvй. Гэр бvл болохоос ємнє хосууд хvvхдийн талаар тохиролцох нь зvйтэй байдаг. Гэвч анхнаасаа хосуудын аль нэг нь хvvхэдтэй болоход бэлэн биш, харин нєгєє нь хvvхэдтэй болох хvсэлтэй, энэ нь улам ихсээд байх нь зєрчилд хvргэж болох юм.
    5. Vгvй. Хосуудад боловсролын ялгаа их байх тусам сонирхол, оюуны чадвар єєр байх ба хоорондоо нийц муутай байдаг.
    6. Тийм. Шашин шvтдэг хосууд нь шvтлэггvй гэр бvлийг бодвол єв тэгш, бат бєх харилцаа тогтоож чаддаг байна.
    7. Тийм. Залуу хосыг эцэг эх, найз нєхєд нь vнэн сэтгэлээсээ дэмжиж байх нь аз жаргалтай гэр бvл болохын шинж.
    8. Тийм. Хэрвээ хосууд сексийн харилцаанаас vvсдэг асуудлаа бvрэн ойлголцож чадахгvй, энэ асуудлаа хамтран шийдэх хvсэлгvй бол хосуудын хооронд гvнзгий зєрчил vvсэх шалтгаан болно.
    9. Тийм. Санхvvгийн хvндрэл салалтын гол шалтгаан.
    10. Vгvй. Санал зєрчилдсєн байдлаа салахаас єєрєєр шийдвэрлэж чаддаггvй хосууд нэг удаа бvрмєсєн салах магадлал єндєртэй байдаг. Олон хавар нэгэндээ гэдэг шvv дээ.
    11. Тийм. Эцэг эхдээ хайртай байх нь бат бєх гэр бvлийн шинж юм.
    12. Тийм. Тогтвортой, тууштай vерхэл нь ирээдvйн аз жаргалтай гэр бvлийн шинж.
    13. Тийм. Салалт ихтэй гэр бvлийнхэнд “салалт бол хэрvvл, зєрчлийг шийдвэрлэх гарц” гэсэн vзэл тогтсон байдаг.
    14. Тийм. Нєхєр (эхнэр)-ийнхєє эцэг эхтэй нийцтэй байх, сайхан харилцаа тогтоох чадвар нь сайн зvйл. Эцэг эхтэйгээ зєрчилтэй байдал нь хосуудын амьдралд сєргєєр нєлєєлдєг.
    15. Тийм. Настай хvний vгийг сонсох чадвар нь зан тєлєвийн эерэг шинж юм. Энэ нь хайртай хvнийхээ vгийг хvлээцтэй сонсох, ойлгох, улмаар дагаж баримтлахад бэлэн байх vндэс болдог.

    Эрчvvд чухам юу хvсдэг вэ?

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka


    Эрчvvд чухам юу хvсдэг вэ?

    Ийм асуултыг бvсгvйчvvд бид єєртєє олонтаа тавьж, найзуудаасаа ч сэмхэн асуух нь бий . Vнэндээ хvлэг болгон жороогvй гэдэг шиг, эр хvн бvр єєр хоорондоо огт адилгvй єєр, єєр хvсэл, таашаалтай. Тиймээс яг тухайн эр хvнд таарах жорыг олохын тулд бvсгvйчvvд бид одон зурхай сонирхохоос єєр аргагvйд хvрдэг шvv дээ.
    Туршлагатай загасчид загасыг гvехэн усны, гvнзгий усны гэж хуваадаг. Учир нь тэр хоёр загасыг барих арга техник нь тэс ондоо юм шvv дээ. Бvсгvйчvvд бид ч нэг ёсондоо загасчид гэдгийг санаарай. Доорх бяцхан зурхайг уншаад vзэхэд бидний амжилтанд хэрэг болно шvv.
    1. “Гvехэн усны” эрчvvд
    Эд бол бvсгvй хvний биеэ авч яваа байдал, сексийн харилцааны єнгєн хэсэг, гадаад тєрхєнд онцгой анхаарал хандуулдаг. Тэднийг хуурах яг л усны толион дээр хєвж яваа загасанд талхны vртэс шидэж єгєнгvvт л єгєєшийг vмхэн гараар барьсан ч болохоор болдог шиг дэндvv хялбар. Єєрсдєє ч ингэж хууртахдаа дуртай. Гэхдээ яг тэр хэрээрээ хуруун завсраар ганцхан бултганаж усандаа ороод л хєвж одох шиг барьж тогтооход маш хэцvv, гулгамтгай, бултамтгай хvмvvс.

    Хонь
    Дайчин, “хуц”-нууд сэтгэлийн гvндээ сексийн єєртєє тийм ч их итгэлтэй биш. Тэр хvрч болохооргvй бvсгvйг эргvvлж, сэтгэл санаагаар дэмжиж, анхааралтай, эелдэг зєєлєн ханддаг бєгєєд энэ дvрдээ дуртай. Тvvний хамгийн дуртай зvйл бол бvсгvйн нvдэнд тэр-супер залуу урьд ємнє нь амсаж байгаагvй таашаал эдлvvлэн, аз жаргал, таашаалын шинэ ертєнцийг нээж єгсєнд нь талархаж, бахархан биширсэн харц гэрэлтэхийг олж харах явдал юм. Тvvний хайртай бvсгvй нь голдуу “далайн нялцгай биетэн” стилийн буюу маш сайн сэтгэл судлаач байдаг. Тийм болохоор яг vнэн хэрэгтээ хэн нь хэнийгээ дэмжиж, хєгжєєж байдаг нь хэлэхэд хэцvv зvйл юм.

    Хамтатгах
    Энэ ухаалаг хvv єєрийнхєє хайртай бvсгvйн дvр тєрхийг сэтгэлдээ єєрийнхєєрєє зурж бий болгосон байдаг. Гол нь ямар багийг сонгох авсан нь сонин. Тэр бvсгvй нь голдуу “Муза” буюу гоо vзэсгэлэнт сэтгэлийн охин тэнгэр юм уу эсвэл бvр эсрэгээр хамгийн дvрсгvй охины /тэдэнд ухаантай, дайчин, инээмтгий бvсгvйчvvд таалагддаг/ дvрээр буусан байдаг. Хайр дурлалын тоглоомонд тvvнээс гайхамшигтай сайхан санаа, тэвчээр, уйгагvй оролдлогыг хvлээх нь цагийн гарз. Гэхдээ тvvнтэй орон дотроо ертєнцийн зvсэн зvйлийн хов живийг чєлєєтэй чалчиж болно. Харин ингэж чалчих vед нь ярианыхаа сэдвийг зохих хvрээнд нь барихгvй бол янагийн шєнє чинь марзан яриа, онигооны шєнє болоод єнгєрчихєж мэднэ шvv.

    Арслан
    Нарны замын ордуудын хаан ордод зохих ихэмсэг зан гэж бий. Бvх тансаг зvйлд дуртай арслан дотны харилцаандаа ч ихээхэн тансаг байдлыг эрхэмлэнэ. Гэрийн халаад, гал тогооны vнэр ханхлуулсан бол ямар ч эелдэг, зєєлєн, найрсаг бvсгvй байгаад ч тvvний анхаарлын татаж хvсэл тєрvvлнэ гэж байхгvй. Тэр гоёмсог дотоож, тансаг vнэртэнд дуртай. Тvvнээс гадна бусад бvх ордны эрчvvдээс илvv арслангуудад бэлгийн чадавхи болон сексийн аливаа хvндрэл хамгийн их тохиолддог. Хэрвээ тийм асуудал тохиолдвол сэтгэлээр битгий унаарай. Тvvнд энэ талаар нь тоглоомоор ч, тэр бvv хэл хайрлаад ч гэсэн ам ангайж болохгvй шvv. Тvvнд юу хvсч байгаагаа хэлэх, санаачилгыг гартаа авч хэрэггvй. Яагаад гэвэл Арслангийнхан ямагт анхны шан татагч байх ёстой байдаг юм шvv дээ.

    Жинлvvр
    Жинлvvрийн эрчvvд зєєлєн vг, уянгын байдал, ялдам энхрийлэл, єєрийг нь єхєєрдєн дуудах зэрэгт тун дуртай. Бvсгvй хvнээс санаачилга гарахыг хvлээх нь элбэг, сексийн vед нэн тvрvvн єєрєє таашаал авахыг хичээдэг. Энэ ордны эрчvvд хэрвээ бvсгvйд нь таалагдаж байвал єєртєє эротик иллэг хийлгэх, сексийн элдэв туршилт, адал явдал бодож олоход дуртай. Ер бус онцгой сексийн мэдрэмжтэй, таашаалтай бvсгvйчvvдэд энэ ордны эрчvvд тохирохгvй. Яагаад гэвэл тэд єєрийгєє хэтэрхий хайрладаг. Тэгээд ч хайртай бvсгvйнх нь гадаад тєрх тийм ч чухал биш, харин сексийн тааламжтай орчин буюу зєєлєн хєгжим, хагас бvрэнхий байдал, амтат хоол, vнэтэй дарс зэргийг ихээхэн чухалчилдаг.

    Нум
    Нумынхан бол мєнхийн цоглог хvмvvс. Тиймээс тvvнтэй секс хийх оройгоо шуугиантай диско клубт очиж доргин бvжиглэх нь дээр. Шуугиан, хєгжєєн тvvнийг зовоож залхаахгvй харин ч илvv єдєєдєг. Тэд єєрийн болгоход хэцvv, халдашгvй мэт бvсгvйчvvдэд дургvй, харин єєрийнх нь хvсэл тачаалыг хурдан хуваалцах хvvхэнд л дуртай. Сексийн ємнє удаан бэлтгэл, удиртгал тvvнд хэрэггvй, тэгээд ч бvсгvйнхээ юу хvсч байгааг тэр єєрєє тааж мэддэггvй. Тийм болохоор тvvнд єєрийнхєє юу хvсч байгааг хэлэх хэрэгтэй. Сексийн шинэлэг зvйлийн байнгын эрэлд байдаг тэд заримдаа биелvvлэхийн аргагvй зvйл бодож олох нь бий. Гэхдээ тэр бvхнийг нь заавал биелvvлэх албагvй. Биелvvлсэнгvй гэж тэд танд гомдохгvй.

    Хумх
    Харин хумхын эрчvvд бол ухаан болон сэтгэлээрээ жинхэнэ ёсоор хайрлаж дурлаж чаддаг хvмvvс. Тэдний сексийн тухай ойлголт, тєсєєлєл, дvрслэл нь уншсан ном, найз нєхдийн дундах нууцхан нєхєрсєг яриагаар тодорхойлогддог. Ийм эрчvvдийг орон дотор жаргаахад онцгой ухаан, хvч чадал огт хэрэггvй. Тэд бvсгvй хvний тєгс тєгєлдєр, эрхэм дээд гоо vзэсгэлэнгийн тухай vнэлэмж, дур булаам чанарын тухай vзэл бодол гэж сvртэй юм vгvй. Тvvний хувьд бvсгvй нь єєртєє зохих анхаарал тавьдаг, сайхан хувцас эдлэл хэрэглэдэг байхад л хангалттай. Бvсгvй хvн элдэв эротик vзvvлбэр хийхээсээ илvv ямар нэг зvйлээрээ сэтгэл татам байх нь тvvнд илvv чухал. Тиймээс тэд африк маягийн галзуу тачаалтай хvvхнvvдэд биш, харин ч найз нєхєр байх чадвартай бvсгvйчvvдэд илvv татагддаг. Тэгээд ч тvvнээс сексийн элдэв дээд амжилт хvлээгээд огт хэрэггvй. Тэр угаасаа сексийн хувьд гоц авъяастан биш.

    2. “Гvнзгий усны” эрчvvд
    Гvнзгий усны эрчvvдийг шилэн оймс, мини банзлаар сэтгэлийг нь татах гэж оролдоод амжилтанд хvрэхгvй. Энэ маягийн эрчvvд хайртай хvнийхээ хvсэл мєрєєдєл, сэтгэл хєдлєл, зvрх сэтгэлээр амьдарч байдаг. Тиймээс тэдэнд жинхэнэ vнэн сэтгэл хамгаас чухал. Хэрвээ сонгосон залуу тань энэ хэв шинжид хамаарагдах бол, та эхлээд єєрийгєє тvvнтэй дотносох хvч, тэвчээртэй эсэхдээ дvгнэлт хийгээрэй. Гvнзгий усны эрчvvдийг “дэгээдэхийг” хvссэн бол тун болгоомжтой байгаарай, тэдэнд шидсэн дэгээндээ татагдан эргэлдсэн ногоон цvнхээл рvv vсэрч ороод тэндээсээ эргэж хэзээ ч гарч чадахгvй байж мэднэ. Гэхдээ тийм эрийн зvрх сэтгэлийг нэгэнт эзэмдэж болгож чадсан бол тэр бvх насаараа эргэлт буцалтгvйгээр таных.

    Vхэр
    Vхрийн ордны эрчvvдийн єєртєє итгэлтэй тайван байдал, эмэгтэй хvнд хvндэтгэлтэй ханддаг чанар нь бvсгvйчvvдийг ихээр татдаг. Тvvнийг бvсгvй хvнийг гарамгай эргvvлдэг гэж хэлэхээргvй ч зєєлєн ялдам байдал, хамгийн тохиромжгvй нєхцєл байдалд ч дотно харилцаанд орох уур амьсгал бvрдvvлж чаддаг нь ямар ч эмэгтэйн сэтгэлийг татдаг байна. Vхрийнхэн хvний сэтгэлийг нэвт шувт харах чадвартай бєгєєд бvсгvй хvний заль мэх, худал аашийг шууд л мэддэг. Тэд тохь тух ихээхэн шаарддаг бєгєєд эмэгтэй хvний дуу хоолой, хувцасны тохирол, цэцэг зэрэг зvйлд ихээхэн мэдрэмжтэй. Тvvнтэй хэт чанга битгий яриарай. Харин ч эсрэгээр дуугаа зєєлєн ялдам, уян байлгах хэрэгтэй.

    Мэлхий
    Эд бол бvхнийг єєртєє захирах, єєрийн эрх, хvсэлд захируулагчид юм. Таныг єєрийнх нь болтол уян, зєєлєн, ялдам,анхаарал халамжтай байж таны сул тал, дуртай юмыг олж мэдэж, хvслийг чинь гvйцэлдvvлж чаддаг нэгэн байх болно. Харин бvсгvй таныг єєртєє ойртуулаад эхэлмэгц нєхцєл байдлын эзэн байх хvсэлтэй тэрээр тантай хvйтэн хєндий харилцаж эхэлнэ. Тvvний хувьд сексийн орчин нь бvсгvй хvн зєвхєн єєрийн эзэндээ дээд зэргийн таашаал єгєх ажилтай байдаг эмсийн хvрээлэнгийн мэт нєхцєл байдалтай байвал л хамгаас илvv таалагдана. Сексийн харилцаа, удиртгалд санаачилгатай байж, тvvнийг энхрийл. Мэлхийн эрчvvд сексийн харилцаанд бvсгvй хvн идэвхтэй байхад дуртай. Гэхдээ хэмжээнээс хэтрvvлж, байдлыг гартаа авч болохгvй. Тэд хvйтэн, хєндийдvv, эрх мэдэл, эрч хvчтэй, хайр дурлалын хувьд хатуу тогтсон, хуучинсаг vзэлтэй бvсгvйчvvдийг эхнэрээ болгон авч сэтгэл хангалуун амьдардаг мєртєє зvрх сэтгэлийнхээ таашаалыг хангахын тулд єєрєє тєдийлєн их vнэлдэггvй,зєвхєн эр хvний тєлєє л vйлчилдэг бvсгvйчvvдийг сонгон авч “боол мэт” амрагаа болгодог.

    Охин
    Энэ ордны эрчvvд сэтгэлдээ их єгєємєр бєгєєд, бvсгvйчvvдийн зvгээс гаргаж буй хэт илэн далангvй задгай байдал тэдэнд таагvй сэтгэгдэл тєрvvлдэг. Сэтгэл татам байдлын хуучинсаг хэлбэрvvд буюу гvн ухлаадастай даашинз, эротик маягийн дотуур хувцсаар тэднийг татна гэвэл огт амжилтгvй болно гэдгийг санаарай. Тэднээс єєр аль ч ордны эрчvvд ийм ялдам, таныг ойлгодог амраг болохгvй. Тэд бvсгvйнхээ зvгээс дэмжлэг авбал далд нууцлаг авъяасаа нээн хайртдаа хамгийн дээд зэргийн таашаалыг єгч чадна. Харин бvсгvй таны хувьд охины ордны эр зvгээр шохоорхол, дурлалын тоглоом тєдий бол тvvнтэй битгий орооцолдоорой. Охины эрчvvд єєрт нь дургvй байгааг маш нарийн мэдэрдэг бєгєєд хууралтыг хэзээ ч уучилдаггvй.

    Хилэнц
    Энэ ордны эрчvvд бvсгvй хvнд мартагдашгvй таашаал ч єгч чадна, сэтгэлийн эдгэршгvй шаналалд унагааж ч чадна. Хилэнцийн эрчvvд тєрєлхийн атаархам сэтгэл зvйчид байдаг бєгєєд хvний хайр, єрєвч сэтгэл, vзэн ядалт дээр гайхамшигтай тоглож чаддаг. Янаг амрагийн явдалд єрсєлдєєн, ээдрээ, тєвєгтэй адал явдлыг таашаадаг. Хайртай бvсгvйгээрээ ч єєртэйгєє адил бусдаас хараат биш, хvчтэй, тачаангуй эмэгтэйг сонгодог. Маш нарийн боловсруулсан, тєвєгтэй дурлалын тоглоом тоглох дуртай. Тэр дорхноо хvслээр нь болчихдог бvсгvйчvvд тэдэнд сонин биш. Тvvний сексийн тєсєєлєл, адал явдал дэндvv баялаг, танд тvvнээс элдэв шинэ туршилт хийх санаачилга асуух, гуйх огт хэрэггvй. Хилэнцийн эрийн сэтгэлийг таны хайр дурлалын дайралтаас єєрийгєє хамгаалах бэлтгэл хийж амжаагvй хамгийн энгийн ажлын юм уу, гэр бvлийн нєхцєл байдалд байхад нь энхрийлсэн гэнэтийн янаглал ихэд догдлуулж, сэрлийг нь хєдєлгєдєг.

    Матар
    Секс тvvний хувьд мэдрэмжээр дvvрэн бєгєєд, тэд бvсгvйнхээ сексээс авч буй таашаалыг мэдрэх дуртай. Тиймээс янагласан бvсгvйгээсээ сэтгэл ханамж авч чадалгvй vлдвэл туйлын аз жаргалгvй болдог. Матрын эртэй хамт байхад тун хялбар. Ердєє тvvнийг хайрлаад л, харилцан мэдрэх л чухал. Бvсгvй нь итгэлтэй, хайртай л байвал гэрийн хормогч зvvсэн байхдаа ч хамгийн дур булаам хvн нь байдаг. Тэр хэдийгээр сексийн хувьд нэг хэвийн, тун энгийн боловч, яг сексийн vед єєрийнхєє таашаалыг бодолгvй бvх л бие сэтгэлээрээ хайртай хvндээ зориулагдаж чаддаг хамгийн сайн амраг. Тvvнтэй зvгээр нэг хєнгєхєн сээтгэнэх нь дэндvv харгис хэрэг. Тэр vнэхээр vнэнч, жинхэнээсээ дурладаг учир хєнгєн сээтэгнэл шууд салалтанд хvргэнэ. Харин матрын эр салсан л бол хэзээ ч эргэж ирэхгvй.

    Загас
    Загасны ордны эрчvvдийн давуу тал нь сэтгэл догдлуулж зvрхэнд хvрсэн янаг, ялдам яриа єрнvvлж чаддаг явдал юм. Хамтрагчаа сонгох хувьд тэр их хойрго, сексэд тєдийлєн санаачилга гарган тэмvvлдэггvй. Учир нь хэн нэг нь тvvнийг сонгож, энхрийлж, єєрєє ойртон дотносохыг хvлээж байдаг. Загасны эрчvvдийг єєртєє бvрмєсєн наалдуулж, дэргэдээсээ холдуулахгvй байна гэвэл vлгэр. Тэд хvссэн vедээ холдож, хvссэн vедээ єєрєє гvйгээд ирнэ. Харин та нэг зvйлд итгэл дvvрэн байж болно. Загасны ордны эрчvvдтэй учруулсан таны янагийн явдал мєнхєд нууц хэвээрээ vлдэж чадна. Тэд єєрсдийнхєє сексийн адал явдлыг бусдад дэлгээд байдаггvй.

    Охиноо бүү харамлаа...

    2010 оны 05-р сарын 30 Нийтэлсэн teka


    Сэтгэлийн алтан учгаа бүсгүй үр нь задаллаа
    Сэмрэн хайлах сэтгэл дэх хос баганаа оллоо
    Сэвэлзүүр салхи шиг догдлоод гэртээ тогтож чадахгүй нь ээ
    Сэтгэл цагаахан ижий минь охиноо бүү харамлаа.

    Хөлгөн их удамдаа намтар нэгээр нэмэх гэсэн юм би
    Хүрэл тоонот гэрээс чинь хэт цахиур залах гэсэн юм би
    Хөх тэнгэр мэт аав таньдаа мөргөх гэсэн юм би
    Хүнийх л болно шүү дээ охиноо бүү харамлаа.

    Энхрийлэн байж өмсгөсөн буруу энгэртэй дээлийг тань
    Эсэргүүцсэндээ бишээ жамыг дагаад тайллаа
    Энхрийлэн байж өсгөсөн ээж аавдаа охин нь
    Эцсээ цуцтал ч болтугай шүлгэн цацал өргөнөө
                       Охиноо бүү харамлаа....
    Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн. Гэвч яагаад ч юм халх нутгийн хацар гоо охид харьд одох болов. Эрх чөлөө эх орныхоо төлөө илд барин зогсож эр хүнээс дуталгүй дайтаж явсан зоригт цусан тэдний судсанд лугшиж буй.

    Алд хархан гэзгээ даруулан шууж ам тангарагтаа үнэнч гэхдээ бүсээ чангалж морин дэлэн дээгүүр сийгүүлж явсан Монгол бүсгүйчүүдийн үнэн түүх мартагдаж орхижээ. Нуган үр нутгаа эзэмшиж, охин үр өнгө шилэгддэг гэж эртний их хаад өгүүлсэн нь бий. За тэгээд бусдын газар очноо гэдэг бүсгүй хүний заяа юмаа хөө гэж ардын дуунд ч өгүүлсэн ч байдаг. Үнэхээр л бүсгүй хүн эцгийн гэрт өтөлдөггүй нь үнэн хойно өнгө шилэгдэж бусдын гэрт бэр болон очдог жам.

    Харамсалтай нь сүүлийн үед хацар гоо охид маань харийн улс гүрэнд хадмын хаяа түших нь олон болж. Бүр сэтгэл сэрдхийлгэх болсон зүйл бол охид бүсгүйчүүдийг хил дамнан худалдах болсон явдал юм.

    Нийгэмээ дагаад гадаадад гарах бодол хэн хүний толгойд эргэлдэх болсоор бас ч үгүй хэдэн жилийн нүүр үзжээ. Хилийн дээс алхаж л байвал диваажинд хүрэх мэтээр төсөөлж бололцоотой бүхий л арга саамны эрэлд мордоцгоох болсон нь нууц биш. Хуурамч паспорт, хуурамч банкны баталгаа, хуурамч виз гээд л...бүгд харьд одох хүслээс үүдсэн хуурмаг зүйлс. Үнэндээ ч гадаадад нэг cap ажиллаад олох өртөг бидний хэдэн сарын хөлстэй тэнцэж байхад тэднийг буруутгаад ч яалтай билээ. Хориод жилийн өмнөөс л хүмүүсийн хүсэл болсон энэ асуудал олон ч хүнийг сайн сайхан амьдралтай нь залгуулсан. Өнөөдөр ч янзаараа, аль л амжиргаа сайтай, амьдрах боломжтой газар луу хошуурсан хэвээр. Манайхны очоогүй газарч байхгүй болж, эгээ л Африкийн ширэнгэн ойруу явах нь халаг л байна. Харамсалтай нь харь орныг зорих хүслээ хоригдох зовлонгоор сольсон тохиолдлууд цөөнгүй бий.

    20-25 насны царайлаг охидыг гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна. Эрээ цээрээ алдсан ийм төрлийн зарыг сонсоогүй уншаагүй хүн байхгүй биз. Хүний ёсоор өнгө шилэгдэж, харь гүрэнд хадмын хаяа түшсэн охидоо нүд үзүүрлэхээ байя. Харин элдэв ганган чамин зүйлд нь хууртагдан, хорхой гозолзуулсан худал үнэн заранд итгээд хилийн дээс алхаж эрдэнэт биеэ эд агуурс мэт үнэлүүлэн мөнгөтэй баячуудын гар дамжих Монгол охидын төлөө санаа тавихсан.

    Хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах гэдгийг барууны кинонуудаас л үзэж байснаас биш өөрсдөдөө ийм явдал таарна гэж Монгол бүсгүйчүүд маань төсөөлөө ч үгүй байсан цаг саяхан. Анх 98 онд Оросын иргэн Максим гэгч хорь шүргэж яваа цэцэг цэврүү шиг хоёр охиныг хил дамжуулан худалдсан нь илэрч олныг цочроосон.

    Үүнээс хойш Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2006-2008 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Харин нийслэлийн прокурорын газраас дээрх 3 жилийн хугацаанд хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

    Баримт түшье: Иргэн Д гэгч эмэгтэй Япон улсад явуулж өндөр цалинтай ажилд оруулна хэмээн хууран мэхэлж, эхний ээлжинд долоон эмэгтэйг тус бүр 3500 ам доллараар, үүний дараа 10 эмэгтэйг Макаод аваачин массажист нэрийн дор массаж хийлгэн, зарим бүсгүйг хөх томруулах хагалгаанд хүртэл албадан оруулсан жигшүүрт хэрэг 2004 онд гарсан байх юм.

    Төвийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн чат, зар сурталчилгааны сонингийн буланг ашиглан өндөр цалин амлаж, өнгө зүс сайтай байх шалгуур тавин хэтэвчээ түнтийлгэх увайгүй үйлдэл энэ мэт дахин бүү давтагдаасай. Нүд бүлтийлгэж, чих сортойлгосон эл хэрэг хүний наймаа гэгч холын сураг биш ойрын аюул гэдгийг мэдрүүлсэн. Харьд очоод харанхуй өрөөнд хоригдон хүчээр биеэ үнэлэн дарамтлуулж, хөл нүцгэн, мөр нөмгөн оргон зайлж элчин сайдын яамандаа очиж аврагдсан Монгол бүсгүйн тухай хэсэгтээ шуугиад намжсан. Эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдаалах асуудлыг өнөөдөр ихэнх орнууд өөрсдийн эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн тусгаж үүнтэй тууштай хатуу тэмцэл явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хамгийн их гарч байгаа. Манай хоёр хөрш ч энэ төрлийн хэргээр нэлээд дээгүүрт тэмдэглэгддэг. Хүн наймаалах гэмт хэрэгтэй олон улсын хэмжээнд хатуу тэмцэл явуулж байгаа ч хязгаарлаж таслан зогсоож чадахгүй л байна.

    Улс орнууд даяарчлагдахын хирээр гэмт хэрэг хүртэл даяаршиж байгаагийн наад захын жишээ энэ. Охид бүсгүйчүүдийг хил дамжуулан наймаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, энэ талаар гарсан олон улсын конвенцид өөрийн орны хууль тогтоомжийг нийцүүлэх ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн олон улсын туршлагыг судлах гээд олон асуудал манай хууль байгуулагынхны өмнө тулгарсан хэвээр байна.

    Дээхнэ үед охид бүсгүйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болохыг цээрлэдэг байлаа. Монгол хүний цус, омголон зан Монгол хүндээ л үлдээх хатуу чанга хэдий ч дэндүү нандин хүсэл өвгөдийн сэтгэлд нэвт шингээстэй байж. Хөрөнгө мөнгө бэл бэнчинтэй л бол хөгшин залуу харалган сохор ч байсан хамаагүй дагаад л гүйх болсон охид минь даанч дээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдсэн харамсалтай тоо байна. Тэдний дийлэнх нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон байх юм. Насны хувьд 18-25 насны охид харийн иргэнтэй гэр бүл болж байгаа ч, тэдний нөхөр болох улс нь 35-60 насны эрчүүд байдаг аж. Гэр бүл зуучлалын нэгэн компаниар зуучлуулан Солонгос иргэнтэй суусан охин ээжтэйгээ утсаар ярих бүртээ "-Ээж ээ намайг аваач ээ, энд үнэхээр хэцүү байна. Намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан, явуулахгүй гээд байна гэдэг байж. Харин ээж нь зуучлах төвд хандахад "-Танай охин өөрөө буруутай ааш муутайдаа тэгж байна. Тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ, бидэнд хамаагүй" гээд огт халгаадаггүй байж. Охин гэрээсээ арай гэж оргон эх орондоо ирсэн баримт хүний эрхийг хамгаалах үндэсний комисст тэмдэглэгдсэн байна.

    Хар тамхи галт зэвсгийн наймааг удаалж дэлхий нийтийг түгшээгээд байгаа энэ хэрэг Монголд нэгэнт хөл тавьчихсан нь дахин дахин нотлогдсоор байна. Улс орны маань торгон хил халдашгүй дархан байдаг шиг охид бүсгүйчүүдийн маань энгэр хатуу чанга, бат журамтай байгаасай.

    HTML

    хориотой блогт морилно уу

    www.Horiotoi.Tk

    Архив